Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 99

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч Ц.Ариунтуяа,

шүүгдэгчийн өмгөөлөгч М.Ж,

шүүгдэгч Д.Анарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Аг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1708021240267 дугаар хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ................

Д.Ань 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 52-ын давааны 1-2 тоотод “өөрийн ээж Дийг өмөөрч” иргэн Ц.Н-ийг гараараа толгойны баруун хэсэгт нь цохиж, зодож эрүүл мэндэд нь баруун чихний хэнгэргэн хальсны цоорол бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Ашүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

 Эрүүгийн 1708021240267  дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Ц.Н: “Би 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 52-ны давааны 1-2 тоотод ...19 цаг өнгөрч байхад Б, О, Д гурав хамт нэлээн согтсон байдалтай нэг литрийн хэмжээтэй архи авч ирсэн. Архийг бид нар хувааж уусан. Унтаж амрах гэж байх үед Быг гэрийн баруун талын орон дээр хэвтэж байхад Д “бос пизда, би энд унтана” гэж хэлээд орон дээрээс тийрээд унагасан. Тэгэхээр нь би Дид хандан “та гэрийн эзнийг орон дээрээс унагадаг нь яаж байгаа юм бэ?” гэж хэлээд “гэрээс яв” гэж хэлсэн. Үүний дагуу Д гараад явсан. Тэгсэн О надад “чи манай найзыг хөөлөө” гэж уурлахаар нь би Ог гэрээс хөөсөн. Б, О нар гэрээс гараад явсан. Шөнө 21 цагийн үед гэрийн амбаарын хаалгыг хүн нүдсэн. Би “хэн бэ” гэж асуухад эрэгтэй хүн “Буд байна уу” гэж асуусан. Би хаалгаа нээж өгсөн. Дийн хүүхэд нь ороод ирсэн. “Буд хаана байна” гээд асуугаад байхаар нь “мэдэхгүй” гэж хэлсэн. Тэгсэн уг залуу надад “миний ээж Дийн нүд хөхөрсөн байна, чи зодсон байна” гэж дайраад байхаар нь “танай ээж чинь хэд хоногийн өмнө хонины гэдэс арилгаж байгаад хонинд мөргүүлээд нүд нь хөхөрсөн гэж ярьж байсан, би зодоогүй” гэж хэлсэн. Тэгсэн Дийн хүү нь “чамайг ална, чамаас өөр хэн зоддог юм” гэж хэлээд миний толгой хэсэгт гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэгээд гэрийн гал тогооны шүүгээнээс манай хутгыг бариад “чамайг одоо ална, чамайг алсан байхад цаана дахиад 4 хүн байна” гэж хэлээд байж байхад Д орж ирээд хүүхдээ аваад гарсан. Амарсанаа гэдэг хүн надад гэмтэл учруулсан. Миний баруун чихний хэнгэрэг хагарсан. Хохирлын баримт байхгүй, би чихэндээ эм тариа хийлгэсэн. Чихний хэнгэрэг нөхөх халгалгаа хувийн эмнэлгээр хийлгэхэд 550000 төгрөг болно гэсэн. Мөн хагалгааны дараа 5 хоног хэвтэн эмчлүүлнэ гэсэн тул ажлынхаа цалинг нэхэмжлэнэ. Миний 5 өдрийн цалин 450.000 төгрөг орчим болно. Уг зардлыг авчихвал надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-10-11/,

Гэрч П.Дийн: “Би болсон хэргийн талаар өөрийн хүү Д.Агийн үйлдсэн хэргийн талаар мэдүүлэг өгөхгүй. ...Нямдорж намайг гэрээс хөөсөн, шалтгаан нь миний бодлоор Б тухайн үед гэрийн баруун талын орон дээр хэвтэж байхаар нь би Бод хандаж “би орон дээрээ хэвтмээр байна” гэж хэлэхэд Нямдорж уурлаад “чи тэгвэл зайл” гэж хэлсэн. Би гадаа хүү Амарсанааг хүлээгээд байж байтал хүү машинтайгаа Огийн хашааны гадаа ирж байгаа харагдахаар нь би тосоод алхсан. Огийн гэрт Амарсанаа, Нямдорж нар хоорондоо маргалдаад байж байсан. Би хүүхдээ аваад гарсан. Намайг Нямдорж цохиж зодсон асуудал байхгүй. ...Нямдоржийг алгадсаны дараа орсон байх гэж бодож байна.

...Огийн гэрээс гараад хот уруу явах замд манай хүүхэд Нямдоржийг алгадсан гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-12-13, 17-18/,

Гэрч Г.С: “...Намайг Огийн гэрт ороход танихгүй шал согтуу хүн сүүлд мэдэхэд Нямдорж байсан. Манай нөхөр надад Огийн гэрээс гараад хот уруу явж байх замдаа Нямдоржийг алгадсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-20-21/,  

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2017.10.31-ний өдрийн 13511 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.Ц.Н биед баруун чихний хэнгэргэн хальсны цоорол гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь ...журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг тур хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ /хх-25/,

Шинжээч М.Аригуунтөгсийн: “Ц.Н биед үзлэг хийж зовиур болон “ЭМЖЖ” эмнэлгийн үзлэг, оношийг үндэслэн баруун чихний хэнгэргэн хальсны цоорол гэмтлийг тогтоосон дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байсан буюу чих, хамар, хоолойн нарийн мэргэжлийн эмчийн оношид гэмтлийн гаралтай баруун чихний хэнгэргэн хальсны цоорол гэсэн байна. Уг гэмтэл хэрэв хуучин байсан бол оношид хуучин гэдгийг тусгах байсан. Хэнгэргэн хальс цоорох үед гарах зовиурууд үзлэг хийх үед байсан” гэх мэдүүлэг /хх-26-27/,     

Шүүгдэгч Д.Агийн яллагдагчаар өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 22-ны орой 17 цаг өнгөрч байхад ажлаа тараад гэртээ ирсэн. Ээж Д миний гар утас руу залгаад “ирээд авч чадах уу” гэж асуухаар нь би “хаана байгаа юм бэ” гэж асуухад “Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 361 гарам дээр Огийн гэрт байна, харих гэсэн унаа олдохгүй байна” гэж хэлсэн. Дараа нь Отгрнсүрэн эгч миний гар утас руу залгаад “чи Улаанбаатар хотоос ирээд хэрэггүй, ээж чинь энд манай гэрт хононо, зүгээрээ” гэж хэлсэн. Би “ээжтэй ярья” гэж хэлэхэд О яриулаагүй. Ээжийн гар утас руу залгаад “хаана байгаа юм бэ, та наанаа хонох гэж байгаа юм уу, би очих шаардлага байна уу” гэж асуухад “Нямдорж согтуу агсам тавиад байна, намайг гэрээсээ хөөгөөд байна, ирээд ав” гэж хэлсэн. ...замдаа О эгчийн гар утас руу залгаад “та чинь ямар сонин хүн бэ? манай ээжийг дуудаж гэртээ аваачсан байж одоо гэрээсээ хөөлгөөд байх юм” гэхэд “үгүй, тийм зүйл болоогүй, манай малчинтай хэрэлдээд гараад явсан” гэж хэлсэн. Тэгээд Огийн гэрт очиход хашааны хаалга нээгдсэн байдалтай гэрийн үүдний амбаар нь дотроо түгжсэн байхаар нь хаалгыг нүдсэнНхаалга нээж өгөөд “хэн бэ” гэж асуухаар нь би Нямдоржид хандаж “чи хаашаа юм бэ, уулын мухарт эмэгтэй хүн авч ирээд дээрэлхээд болно гэж бодоод байна уу” гэж асуухад Нямдорж надад хандаж “чи хаанахын цагдаа юм бэ” гэж хэлсэн. Би “цагдаа биш байна, Дийн хүүхэд байна, манай ээжийг хааш нь хөөгөөд явуулсан юм, хаана байгаа юм” гэж асуусанН“мэдэхгүй байна” гэж хэлэхээр нь би уурлаад гараараа нүүрний баруун хэсэгт 2 удаа алгадсан. Тэгсэн гаднаас ээж орж ирээд салгаж аваад явсан. Тэгээд би ээжийгээ аваад Улаанбаатар хот руу явсан. ...Би Нямдоржийн урдаас хутга барьж айлган сүрдүүлээгүй, харин гал тогооны ханын шүүгээний дээд талд жижиг хутга байхаар нь аваад цааш тавьсан...” гэх мэдүүлэг /хх-35-36/,

урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-42/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-43, 63/, “Бодь Транс” ХХК-ийн тодорхойлолт /хх-56/, хохирлын баримтууд /хх-62/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн “Сүлд транс” ХХК-ийн тодорхойлолт зэргийг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.,

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүй болно.   

Шүүх хуралданаар шүүгдэгч Д.Ань 2017 оны 10 дугаар сарын 22-ны 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 52-ын давааны 1-2 тоотод “өөрийн ээж Дийг өмөөрч” иргэн Ц.Нямдоржийг гараараа толгойны баруун хэсэгт нь цохин эрүүл мэндэд нь баруун чихний хэнгэргэн хальсны цоорол бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтууд буюу мөрдөн байцаалтанд өгсөн хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн өгсөн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Н эрүүл мэндэд хөнгөн хохирол гэмтэл учирсан бөгөөд баримтаар тогтоогдсон эмчилгээний зардалд 27160 төгрөгийг 14 хоногийн хугацаанд гаргуулж хохирогч Ц.Нямдоржид олгож, хохирогч  цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэг учраас 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, мөн 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Хохирлоо төлөхийг илэрхийлж байгаа. Ам бүлийн 3 хүнээ шүүгдэгч цалингаараа тэжээдэг хувийн байдлыг харгалзан торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгнө үү” гэж тус тус дүгнэлт гаргалаа.  

Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.   

Шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 700000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.Аурьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.