Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 197/ШШ2025/02217

 

 

 

 

 

 

 

2025 03 11 197/ШШ2025/02217

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******** тоот хаягт оршин суух,, ******** овгийн Н.О /РД:********/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******** тоот хаягт оршин суух, ********овгийн П.Д /РД:********/-д холбогдох,

2,618,040 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Н.О,

Хариуцагч П.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...хариуцагчаас 2,618,040 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан хуваарь гаргаж төлөхийг зөвшөөрч байна. гэжээ.

Хариуцагч П.Д шүүхэд гаргасан тайлбартаа: ...нэхэмжлэлийн шаардлага 2,618,040 төгрөгийг зөвшөөрч байна, төлбөрийг хугацаа тогтоож төлөх хүсэлтэй байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.О хариуцагч П.Дд холбогдуулан 2,618,040 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 2,618,040 төгрөг төлөхийг зөвшөөрч, төлбөрийг хугацаа тогтоож хэсэгчлэн төлөхөөр зохигч талууд эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1.Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ гэж зааснаар талуудын эвлэрлийг батлах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Н.Огийн нэхэмжлэлтэй, П.Дд холбогдох иргэний хэрэгт хариуцагч П.Д нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,618,040 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 05 сарын 10-ны өдөр 436,340, 2025 оны 06 сарын 10-ны өдөр 436,340, 2025 оны 07 сарын 10-ны өдөр 436,340, 2025 оны 08 сарын 10-ны өдөр 436,340, 2025 оны 09 сарын 10-ны өдөр 436,340, 2025 оны 10 сарын 10-ны өдөр 436,340 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,839 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Дгаас улсын тэмдэгтийн хураамжид 28,419.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Од олгосугай.

3.Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 74 дүгээр зүйлийн 74.4-т дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Б.ЦОЛМОН