Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 197/ШШ2025/02222

 

 

 

 

 

 

 

2025 03 11 197/ШШ2025/02222

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмон би,

Нэхэмжлэгч:******** тоот хаягт байрлах, К ХХК /РД:********/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******** тоот хаягт оршин суух, Б.Б /РД:********/-д холбогдох,

Гэрээний үүрэгт 4,512,551.64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч К ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б.Баас гэрээний үүрэгт 4,512,551.64 төгрөг гаргуулж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч К ХХК нь хариуцагч Б.Бад холбогдуулан Гэрээний үүрэгт 4,512,551.64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,512,551.64 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 09 сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрсэн болох нь зохигчдын шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1.Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасан.

Иймд зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75, 758.1. дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч К ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Бад холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,512,551.64 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 09 сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87,151 төгрөгийн 43,575.5 төгрөгийг улсын төсвөөс, 43,575.5 төгрөгийг хариуцагч Б.Баас тус тус гаргуулж нэхэмжлэгч К ХХК-д олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.ЦОЛМОН