Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 107

 

                            

 

 

 

 

 

 

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал, 

улсын яллагч Ж.Энх-Амгалан,

хохирогч Б.Ж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гангантөгс,

шүүгдэгч Н.Ннарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Нийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201626012753 дугаар хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Н.Н

Н.Ннь 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Мал бордох гэх газраас хохирогч Б.Жы 5 тооны адууг хулгайлж бусдад 4.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Ншүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Борой хар Соната-6 маркийн машинтай ирсэн. Гармын тэнд 5 адуу харлаа, авчраад хийчихмээр байна гэсэн. Тухайн үед надад мөнгөний хэрэг гарсан тул зөвшөөрсөн. Хаана хийх юм гэхэд манай ахынд гээд тийшээ явсан. 5 адууг тууж ирээд гурвыг нь унагаагаад байж байтал гэрэл тусаад морьтой хүн ирсэн. Би зугатаад явсан. Энэ хэргийг хийсэндээ гэмшиж байна” гэв.

Хохирогч Б.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2016 оны 11 дүгээр сарын 19-ний орой 19 цагт гэртээ ирээд цайгаа уучихаад адуун дээрээ очиход 5 адуу алга байсан. Үлдсэн адуугаа хашчихаад мөрөөр нь хайгаад очиход мал хийж байсан газар нь очсон. Тэгэхэд өөдөөс нэг хүн гарч ирэхээр нь “5 адуу хайж байна, танай хашаа руу орчихлоо” гэхэд “доор 5 адуу байсан, заагаад өгье” гэхээр нь “яг хаана байсан юм” гэж намайг асуухад надтай хамт явж байсан хүн “ийшээ ороод үзье” гээд мориндоо мордоод хашаа руу ороход саравчны үүдэнд 2 морь уяатай, нөгөө 3 нь байхгүй байсан. Цагдаа дуудъя гэхэд түрүүлж гарч ирсэн залуу зугатсан. Цагдаа дуудчихаад хүлээж байгаад саравчны араар нь явж байтал өвсний араас нэг хүн гараад ирсэн. Тэгэхээр нь “5 адуугаа алдчихаад байна, гурвыг нь гаргаад өгчих” гэхэд сүүлд гарч ирсэн залуу “тохиролцъё” гээд өөдөөс хутга барьчихаад яваад байсан. “Юу гэж тийм зүйл байх юм, цагдаа ирээд учрыг нь олох байх” гэж хэлэхэд машиндаа суугаад зугатаад явсан. Машины дугаарыг нь харж чадаагүй. Хохиролд 900000 төгрөг авсан. Одоо нэхэмжлэх зүйлгүй”  гэв.

Эрүүгийн 201626012753 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Б.Жы: “2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр миний 18 тооны адуу тухайн газар орон байранд байдаг Мал бордоо гэх газар бэлчиж байсан. 20 цаг болж байхад адуугаа очиж бүртгэхэд 1 азарга, 4 гүү дутаж байсан. Тэгэхээр нь үлдсэн адуугаа тууж хашаад хуурай дүү Ц.Анхбаяртай хайж эхэлсэн. Тэр хавиар адуу хайж явтал нүхэн гүүрний ард цасан дээрээс 5 адууны мөр олсон. Дагаад явж байтал мөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилт гэх газраар давж нэг айлын гадаа очсон. Нэг залуу гарч ирээд “юун хүмүүс вэ, юу хийгээд яваад байгаа юм” гэхээр нь би “танай хашаа руу 5 адууны мөр орсон байна, малаа хайж явна” гэхэд “манай хашаанд мал байхгүй, тэр доор хашаанд 5 адуу байсан” гэж хэлэхээр нь “танай хашаанд заавал үзнэ” гээд морьтойгоо хашаа руу нь явж ороход анх үүдэнд гарч ирсэн залуу төв зам руу гүйгээд зугатаачихсан. Хашаа уруу ороход малын саравч дотор 2 гүү, нэг азаргын голыг нь тасалчихсан, 2 гүүг нь саравчны үүднээс уячихсан байсан. Малын саравчийг тойроод явахад саравчин дээр байх өвсөн дотор нэг хүн хэвтэж байгаад буугаад ирсэн. Гартаа хутга барьчихсан “хэдүүлээ тохиролцоё” гэхээр нь бид хоёр хутганаас нь айгаад хашаанаас гараад цагдаа дуудсан. Энэ хооронд нөгөө хутгатай нөхөр 69-61 УБД улсын дугаартай хар өнгийн суудлын тэрэг унаад төв зам руу ороод явчихсан. Тэгээд цагдаа нар ирж үзлэг хийгээд амьд адуу болон шулагдсан адууны бүтэн махыг надад хүлээлгэж өгсөн. Шулагдсан адууны мах нийлээд 800000 төгрөг болсон. Нийт 6.500.000 төгрөгийн хохирол учирснаас шар хээр зүсмийн 6 настай гүү, улаан хээр зүсмийн 4 настай гүү амьдаараа олдсон, нядлагдсан гурван адууны махны мөнгө болох 800.000 төгрөг орж зарлагаасаа хасаж 3 адууны үнэ болох 3.700.000 төгрөгийн хохирол учраад байна.

“...Манай адууг хулгайлсан хүмүүс хохирлыг барагдуулсан зүйлгүй. Би морийг цагдаа нараас зөвшөөрөл авч түр авч явсан. ...тэр айлын хашаанд байсан эмээл, хазаартай морийг хохирлоо барагдуулаад ирж аваарай гэж уг хашааны эзэнд хэлээд явсан. ...гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-17-18, 96-97/,

Гэрч Ц.Аын: “...Ж ах манай адуунаас 5 адуу алга болсон байна, хоёулаа хамт яваад хайя гэсэн. Төмөр замын нүхэн гүүрний баруун талаас 5-6 тооны адууны тод мөр цасан дээр гарсан байсныг олоод мөрөөр нь хайгаад явсан. Уг мөр Тахилтын эцсийн баруун энгэрт модон хашаатай, хашаа нь хаалгагүй айлд хүргэсэн. Айлын гадна очтол хашаанаас махлагдуу 170 см орчим өндөртэй, дугуй шар царайтай, бараан өнгийн куртиктай, гадна талаараа үстэй гуталтай 30 орчим насны эрэгтэй хүн гарч ирсэн. Ж ах 5 адуу алдчихлаа, танай хашаа уруу мөр нь орчихлоо гэсэн чинь тэр залуу манай хашаанд адуу мал байхгүй, доод айлын үүдэнд 5 тооны адуу байсан би заагаад өгье дагаад явчих гэсэн. Бид хоёр мориноосоо буусан чинь зугатаад явчихсан. Тэгээд бид хоёр хашаа уруу ортол хашааны чанх хойно байх саравчны гадна Ж ахын 2 гүү уяатай байсан. Цагдаад дуудлага өгөөд явж байтал дотроос нэг залуу гарч ирээд “тохиръё” гээд өөдөөс хутга барьчихсан яваад байсан. Тэр залуу хашаанд байсан Соната-2 маркийн машиныг унаад зугатсан. Би үүдэнд таарсан залууг харвал танина...” гэх мэдүүлэг /хх-101/,

Гэрч Л.Гын: “...2016 оны 11 дүгээр сарын 20-ны өглөө 08 цаг өнгөрөөгөөд гэртээ иртэл хашааны үүдэнд цагдаагийн машин зогсчихсон хашаан дотор олон хүн байсан. Хашаандаа ортол хойд талын өвөлжөөнд гэдэс дотрыг нь гаргаад арьсыг нь өвччихсөн нэг адуу, гэдсийг нь гаргаагүй арьсыг нь өвччихсөн нэг адуу, нэг талын арьсыг нь өвччихсөн нэг адуу, шонгоос уяатай бараан зүсмийн хоёр адуу байсан. Адууны эзэн гэх хоёр эрэгтэй, нэг эмэгтэй хүн төхөөрчихсөн адууныхаа арьсыг нь хуулаад махыг нь аваад явсан. Би тухайн үед юу болсон талаар мэдээгүй. ...Ббол нөхөр Ганболдын эгчийнх нь хүүхэд. Манай хашаанд байсан эмээл, хазаартай бараан зүсмийн морь манайх биш, Баярхүүгийн морь байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-102-103/,

Гэрч Н.Гдын: “...Манай хашаанд сартай хээр зүсмийн эмээл хазаартай морь байсан. Уг морь нь дүү Баярхүүгийн морь байгаа юм. Би малын саравч дотор ороогүй гаднаас нь харсан чинь бараан зүсмийн 2-3 адууг төхөөрчихсөн байсан. Манай хашаанд ямар хүмүүс ирж уг адууг төхөөрсөн талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-104-105/,

Шүүгдэгч Н.Нийн яллагдагчаар өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, хуучин 22-ын товчооны хойд талд байх презерийн урд бэлчээрт явсан 5 тооны бараан зүсмийн адуу шулсан хэрэг үйлдэж, хэргийн газраас зугатаж байгаад 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Багануур дүүргийн цагдаагийн хэлтэст баригдаж ирсэн. 2016 оны 11 дүгээр сарын 19-ний орой 18 цагийн үед найз Б...Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 89-19а тоот гэрт ирээд намайг машиныхаа дугаарыг өгчих би өөрийнхөө машиндаа зүүж байгаад өөрийн машины бичиг баримтын зөрчлийг арилгуулаад өөрийнхөө дугаарыг зүүнэ гэж хэлсэн. Би 2016 оны хавар 69-61 УБД улсын дугаартай “Аванти” маркийн тээврийн хэрэгслийн дүү Ням-Осорын нэр дээр авсан ...2016 оны 6 дугаар сард зам тээврийн осол гаргаж машин унахын аргагүй болсон. Бнадад манай эхнэрийн гэрт ирээд хэлэхдээ “Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Хуучин товчооны ар талд нэг азарга адуу байна, тэр адуунуудыг тууж ирээд ахын хашаанд хүн байхгүй байгаа янзлаад махыг нь Хархорин зах дээр заръя” гэж хэлэхэд би зөвшөөрөөд хамт явсан. Тэгээд уг машины 69-61 УБД улсын дугаарыг Баярхүүгийн эзэмшилийн “Хюндай Санота-5” маркийн хар өнгийн автомашинд зүүгээд 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Найрамдал явах зам дагуу байх “Магнай трейд” шатахуун түгээх станцын баруун хойд талд байх Баярхүүгийн ахын хашаанд нь очиход гэрт нь хүн байхгүй байсан. Бахынхаа хашаанд байсан эмээл хазаартай хээр зүсмийн морийг унаад урагшаа яваад 5 тооны бараан зүсмийн адуу туугаад ирсэн. Бид хоёр гурван бараан зүсмийн адууг унагаачихаад /төхөөрчихөөд/ арьсыг нь хуулж байсан чинь урдаас гэрэл тусаад уг адууны эзэн нь гэх 2 хүн нэг морин дээр сундалдчихсан ирэхээр нь би хэргийн газраас зугатаад төв замаас такси бариад Багануур дүүрэг явж найз Банзайтай самарт явсан. Бтухайн үед хашаандаа үлдсэн. Адуу хулгайлах санааг Бгаргаж би зөвшөөрсөн. Өмнө нь адуу хулгайлах талаар ярьж тохиролцсон зүйл байгаагүй. Нэг азарга, хоёр гүү, хоёр морь байсан. Бид хоёрын нядалсан 3 адууны хоёр нь гүү, нэг нь засаатай азарга байсан. Бтухайн үед “мөнгө хэрэг болчихоод байна” гээд бид уг адуунуудыг нядлах болсон юм. Бид хоёр олсон мөнгө яаж хувааж авах талаар яриагүй байсан. Одоо Бхаана байгаа талаар мэдэхгүй байна. Би Баярхүүгийн овог, регистерийн дугаар болон хаана оршин суудаг талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-116-118/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-7-12/, эд зүйлийн үнэлгээ /хх-44, 106, 135/, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014.07.16-ны өдрийн 847 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-50-52/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-57/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-65, 67, 68/, Баянзүрх дүүргийн шүүхийн 1997.06.24-ний өдрийн 331 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-71-72/, Төв аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхийн 2006.05.07-ны өдрийн 38 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-74-76/,  Дүүргийн Эрүүгийн хэргийн 2 дугаар шүүхийн 2015.05.13-ны өдрийн 543 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-79-82/,  таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-119, 136/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-134/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.    

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.    

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Н.Ннь Б.Бтэй бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Мал бордох гэх газраас хохирогч Б.Жы 5 тооны адууг хулгайлж 4.700.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Уг үйлдэлд прокуророос 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Мал хулгайлах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй байна. 2015 оны Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно”, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж тус тус заажээ. Өөрөөр хэлбэл Н.Н, Б.Бнар 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр тухайн гэмт хэргийг үйлдсэн байхад прокуророос 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн хуулийн шинэ гэмт хэргийн бүрэлдэхүүнд хамааруулан хэрэглэж /2017.07.01-ний өдрөөс хойш үйлдэгдсэн мал хулгайлах гэмт хэрэгт хамааралтай/ хэргийг зүйлчилсэн нь үндэслэлгүй юм.

Иймд шүүгдэгч Н.Нийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан буюу бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.   

Тухайн гэмт хэрэг нь хохирогч Б.Жы шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 20 цаг болж байхад адуугаа очиж бүртгэхэд 1 азарга, 4 гүү дутаж байсан. Тэгэхээр нь үлдсэн адуугаа тууж хашаад хуурай дүү Ц.Анхбаяртай хайж эхэлсэн. Тэр хавиар адуу хайж явтал нүхэн гүүрний ард цасан дээрээс 5 адууны мөр олсон. Дагаад явж байтал мөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилт гэх газраар давж нэг айлын гадаа очсон. Нэг залуу гарч ирээд “юун хүмүүс вэ, юу хийгээд яваад байгаа юм” гэхээр нь би “танай хашаа руу 5 адууны мөр орсон байна, малаа хайж явна” гэхэд “манай хашаанд мал байхгүй, тэр доор хашаанд 5 адуу байсан” гэж хэлэхээр нь “танай хашаанд заавал үзнэ” гээд морьтойгоо хашаа руу нь явж ороход анх үүдэнд гарч ирсэн залуу төв зам руу гүйгээд зугтаачихсан. Хашаа уруу ороход малын саравч дотор 2 гүү, нэг азаргын голыг нь тасалчихсан, 2 гүүг нь саравчны үүднээс уячихсан байсан. Малыг саравчийг тойроод явахад саравчин дээр байх өвсөн дотор нэг хүн хэвтэж байгаад буугаад ирсэн. Гартаа хутга барьчихсан “хэдүүлээ тохиролцоё” гэхээр нь бид хоёр хутганаас нь айгаад хашаанаас гараад цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-17-18, 96-97/, гэрч Ц.Анхбаярын “...Ж ах манай адуунаас 5 адуу алга болсон байна, хоёулаа хамт яваад хайя гэсэн. Төмөр замын нүхэн гүүрний баруун талаас 5-6 тооны адууны тод мөр цасан дээр гарсан байсныг олоод мөрөөр нь хайгаад явсан. Уг мөр Тахилтын эцсийн баруун энгэрт модон хашаатай, хашаа нь хаалгагүй айлд хүргэсэн. Айлын гадна очтол хашаанаас махлагдуу 170 см орчим өндөртэй, дугуй шар царайтай, бараан өнгийн куртиктай, гадна талаараа үстэй гуталтай 30 орчим насны эрэгтэй хүн гарч ирсэн. Ж ах 5 адуу алдчихлаа, танай хашаа уруу мөр нь орчихлоо гэсэн чинь тэр залуу манай хашаанд адуу мал байхгүй, доод айлын үүдэнд 5 тооны адуу байсан би заагаад өгье дагаад явчих гэсэн. Бид хоёр мориноосоо буусан чинь зугатаад явчихсан. Хашаа уруу ортол хашааны чанх хойно байх саравчны гадна Ж ахын 2 гүү уяатай байсан. Цагдаад дуудлага өгөөд явж байтал дотроос нэг залуу гарч ирээд “тохиръё” гээд өөдөөс хутга барьчихсан яваад байсан. Тэр залуу хашаанд байсан Соната-2 маркийн машиныг унаад зугатсан...” гэх мэдүүлэг /хх-101/, гэрч Л.Гантулгын “...2016 оны 11 дүгээр сарын 20-ны өглөө 08 цаг өнгөрөөгөөд гэртээ иртэл хашааны үүдэнд цагдаагийн машин зогсчихсон хашаан дотор олон хүн байсан. Хашаандаа ортол хойд талын өвөлжөөнд гэдэс дотрыг нь гаргаад арьсыг нь өвччихсөн нэг адуу, гэдсийг нь гаргаагүй арьсыг нь өвччихсөн нэг адуу, нэг талын арьсыг нь өвччихсөн нэг адуу, шонгоос уяатай бараан зүсмийн хоёр адуу байсан. Адууны эзэн гэх хоёр эрэгтэй, нэг эмэгтэй хүн төхөөрчихсөн адууныхаа арьсыг нь хуулаад махыг нь аваад явсан. Манай хашаанд байсан эмээл, хазаартай бараан зүсмийн морь манайх биш, Бгийн морь байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-102-103/, гэрч Н.Гын “...Манай хашаанд сартай хээр зүсмийн эмээл хазаартай морь байсан. Уг морь нь дүү Баярхүүгийн морь байгаа юм. Би малын саравч дотор ороогүй гаднаас нь харсан чинь бараан зүсмийн 2-3 адууг төхөөрчихсөн байсан. Манай хашаанд ямар хүмүүс ирж уг адууг төхөөрсөн талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-104-105/, шүүгдэгч Н.Нийн яллагдагчаар өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын 19-ний орой 18 цагийн үед найз Бманай Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 89-19а тоот гэрт ирээд ...“Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Хуучин товчооны ар талд нэг азарга адуу байна, тэр адуунуудыг тууж ирээд ахын хашаанд хүн байхгүй байгаа янзлаад махыг нь Хархорин зах дээр заръя” гэж хэлэхэд би зөвшөөрөөд хамт явсан. ...Бахынхаа хашаанд байсан эмээл хазаартай хээр зүсмийн морийг унаад урагшаа яваад 5 тооны бараан зүсмийн адуу туугаад ирсэн. Бид хоёр гурван бараан зүсмийн адууг унагаачихаад /төхөөрчихөөд/ арьсыг нь хуулж байсан чинь урдаас гэрэл тусаад уг адууны эзэн нь гэх 2 хүн нэг морин дээр сундалдчихсан ирэхээр нь би хэргийн газраас зугтаад төв замаас такси бариад Багануур явсан. Бтухайн үед хашаандаа үлдсэн. Бтухайн үед “мөнгө хэрэг болчихоод байна” гээд бид уг адуунуудыг нядлах болсон юм...” гэх мэдүүлэг /хх-116-118/ болон шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Жы эд хөрөнгөд 4700000 төгрөгийн /хх-44, 106/ хохирол учирснаас тус бүр нь 500000 төгрөгийн үнэлгээ бүхий шар хээр, улаан хээр зүсмийн 2 тооны гүүг биет байдлаар буцаан авсан. Б.Баярхүүгийн эзэмшлийн адуу гэх 500000 төгрөгийн үнэлгээ бүхий сартай хээр морийг хохиролд тооцуулахаар хохирогчид шилжүүлснийг хэвээр үлдээн, шүүгдэгч Н.Ннь хохирогчид 900000 төгрөг төлж хохирогч Б.Ж “Хохирол бүрэн барагдсан тул гомдолгүй” гэх хүсэлтийг шүүхэд ирүүлснийг харгалзан шүүгдэгч Н.Нийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 5 сарын хорих ял оногдуулах, нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэх, цагдан хоригдсон 106 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруу дээр маргаагүй. Хохирлоо төлсөн, бусдад төлөх төлбөргүй. Шүүгдэгчийн ар гэрийн болон хувийн байдлыг харгалзан үзнэ үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна. 

Шүүгдэгч Н.Нөмнө нь 3 удаа ял шийтгүүлсэн хэдий ч ялгүйд тооцох хуулийн хугацаа өнгөрсөн, хохирлыг төлснийг харгалзан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзах хугацаа тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Н2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл нийт 72 /далан хоёр/ хоног урьдчилан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Н.Нхэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.