Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 197/ШШ2025/02226

 

 

 

 

 

 

 

2025 03 11 197/ШШ2025/02226

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмон би,

Нэхэмжлэгч: ******** хаягт байрлах, Э ХК /РД:********/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******** тоот хаягт байрлах, М ХХК /РД:********/-д холбогдох,

4,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч М ХХК-аас 4,400,000 төгрөг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагч М ХХК нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Манай М ХХК-нь өөрийн явуулдаг үйл ажиллагааны хүрээнд Э ХК-тай 2019 оны 02 сарын 04 өдрийн #******** тоот Зар сурталчилгааны гэрээ-г байгуулан ажиллаж байсан болно.

Тухай үед манай компанийн гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байсан ажилчдын буруутай үйл ажиллагаанаас болж уг гэрээг хэрэгжүүлээгүй байна.

Одоогоор тухайн гэрээнд дурдагдсан ажлуудыг нөхөн гүйцэтгэж өгөх боломжгүй болсон талаар Э ХК-с 2024 оны 04 сарын 16-ны өдрийн ******** тоот мэдэгдэлд хариу өгөлгүй хугацаа алдсан байна.

Манай компани нь 2021 оноос үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон тул уг гэрээг дуусгавар болгох саналыг бүрэн дэмжиж байгаа бөгөөд манай зүгээс тус гэрээтэй холбоотой гаргасан зардал болох 4.400.000 төгрөгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулах болно.

Бидний зүгээс уг гэрээтэй холбогдуулан гаргасан нэхэмжлэлд аливаа нэгэн маргаан байхгүй бөгөөд нэхэмжлэлд дурдсан төлбөрийг 3-н сарын хугацаанд хуваан төлөх боломжтой байна.

Иймд тухайн гэрээтэй холбоотой үүссэн төлбөрийн асуудлыг манай компанийн боломжийг харгалзан үзэж, холбогдох хуулийн хүрээнд дээрх хугацаанд бүрэн барагдуулах болно. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э ХК нь хариуцагч М ХХК-д холбогдуулан 4,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,400,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг бичгээр гаргасан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1.Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасан.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Э ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 4,400,000 төгрөгийг хариуцагч М ХХК төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85,350 төгрөгийн 42,675 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч М ХХК-аас 42,675 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Э ХК-д олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.ЦОЛМОН