Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 15

 

 

                                                                                                                                                              

 

 

 

    2018           01           02                                         15

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
 

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Соронзонболд,

улсын яллагч Р.Энхтуяа,

шүүгдэгч Б.Б.ай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Б.эйн Б.айг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1708 0178 60213 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт Б.эйн Б.ай, Монгол Улсын иргэн, Төв аймгийн Баянхангай суманд 1986 оны 3 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа дуу, дүрс бичлэгийн СD борлуулдаг, ам бүл 3, эх, ахын хамт Чг түр оршин суух, регистрийн дугаар НЫ86032276, урьд

-Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2003 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 229 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, оногдуулсан хорих ялын шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан.

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч Б.Б.ай 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 18-19 цагийн орчим Схд тоотод согтуугаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Г.А.яаг зодож, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг:

Шүүгдэгч Б.Б.ай шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Дахин мэдүүлэг гаргах шаардлагагүй...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Г.А.яагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 18-19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Баянбулагийн 1-30 тоотод намайг гэртээ байхад хамтран амьдрагч Б.Б.ай гаднаас согтуу орж ирсэн. Тэгээд согтуурхаад орилоод байхаар нь би гэртээ харь гээд хэлсэн чинь хашааны хаалгаар гарах гэж байгаад эргэж харангуутаа миний нүүр рүү 2-3 удаа цохиод, гэдэс рүү хөлөөрөө 1 удаа жийж өшиглөсөн... (хавтаст хэргийн 38, 39),

“...Тухайн үед миний үүдэн дээд талын нэг шүд хугарсан. Би уг шүдний ёзоорыг нь авхуулж шинэ шүдийг “Цагаан хясаа” гэх нэртэй шүдний эмнэлэгт 250.000 төгрөгөөр хийлгэсэн эмчилгээний төлбөрийг Б.Б.ай эмчид хүлээлгэн өгч төлбөрийг барагдуулсан одоо ямар нэг хохирол байхгүй надад...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51,52),

2. Гэрч Х.И.овын мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай хүү Г.А.яа гэх хүүхэнтэй танилцаж хамтран амьдарч байсан. Тэгээд Б.Б.ай архи уусан үедээ Г.А.яагийн шүд үү цохиж гэмтээсэн гэсэн...Миний хүү...хувиараа гадуур гар дээрээс CD зардаг. Эхнэргүй байж байгаад 2016 оны хавар Г.А.яа гэх эмэгтэйтэй танилцаж гэрээрээ орж гараад байдаг байсан... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 56-57),

3. Гэрч Б.Б.тын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Б.айд холбогдох хэргийн талаар мэдэхгүй. Сүүлд сонсоход хамтран амьдарч байсан Г.А.яа гэх эмэгтэйг цохисон асуудлаар цагдаад шалгагдаж байгаа гэсэн. Манай дүү хувиараа УИХ дэлгүүрийн орчим СD зарж борлуулдаг...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54, 55)

4. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12153 дугаар дүгнэлтэд:

“...Хэсэг газрын үзлэгт: үүдэн дээд баруун 1-р шүд дунд хэсэгтээ хөндлөн шинэ хугаралтай, цөгц хэсэг нь цайвар ягаан өнгөтэй харагдана, ...баруун бугалганы гадна дунд хэсэгт 2х2см, баруун шуунд 2х3см, баруун гуяны дотор дунд 2х2см, зүүн гуяны гадна доод хэсэг болон зүүн шилбэний гадна дээд хэсгүүдэд 2х2см хүртэл хэмжээний олон тооны цус хуралтуудтай, баруун өвдөгч 2х2см улаан ягаан өнгийн зулгаралттай....ДҮГНЭЛТ:

1. Г.А.яагийн биед 1 шүдний хугарал, бугалга, шуу, гуя, шилбэ, өвдөгт цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 34),

5. Шүүгдэгч Б.Б.айгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би өөрийн хамтран амьдрагч Г.А.яатай 2016 оны 10 сард танилцаж 2017 оны 3 дугаар сараас хамт

ран амьдрах болсон. Бид хоёр тусдаа гараагүй хадам аав Ганбат болон манай ээж И.овын гэрээр ирэн очин хоёр талд амьдардаг. 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Баянбулагын 1-30 тоотод хадам аав Ганбатын гэрт байж байгаад 12 цагийн гараад...ээжийн дүүгийн хүүхэд Мөнхтуяагийн нөхөртэй архи уусан. 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр...нэг мэдэхэд хадам аав Ганбатын хашаан дотор гэр рүү харчихсан, А.яа миний хажууд зогсож байсан ба А.яа намайг орж унт гээд байсан болохыг санаж байна. ...Тухайн үед надаас өөр хүн эхнэр А.яагийн биед гэмтэл учруулах хүн байгаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47, 48),

6. Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл (хавтаст хэргийн 60),

- хохирогчийн иргэний үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 29), хохирол хүлээн авсан болон эмчилгээ хийсэн талаарх тодорхойлолт, (хавтаст хэргийн 58, 71),

- шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 28, 27), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 40), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 42-43) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, шүүгдэгч Б.Б.айд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд

I. Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Б.Б.ай нь Схд, 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 18-19 цагийн орчим хувийн таарамжгүй харилцааны улмаас согтуугаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Г.А.яаг шууд санаатай үйлдлээр зодож, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Г.А.яагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Б.Б.ай ...2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 18-19 цагийн үед ...согтуу орж ирээд согтуурхаад орилоод байхаар нь би гэртээ харь гээд хэлсэн чинь хашааны хаалгаар гарах гэж байгаад эргэж харангуутаа миний нүүр рүү 2-3 удаа цохиод, хөлөөрөө 1 удаа жийж өшиглөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37, 51-52, 58),

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12153 тоот дүгнэлтэд (хавтаст хэргийн 34),

- Гэрч Х.И.овын мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай хүү Г.А.яа гэх хүүхэнтэй танилцаж хамтран амьдарч байсан. Тэгээд Б.Б.ай архи уусан үедээ Г.А.яагийн шүд үү цохиж гэмтээсэн гэсэн... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 56-57) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Б.ай нь хамтран амьдрагч Г.А.яагийн нүүр болон биед нь цохисон болох нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба хохирогч, шүүгдэгч нар нь хэрэг болсон гэх цаг хугацаанд хамтын амьдралтай байсан болох нь мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтаар тус тус тогтоогджээ.

Иймд улсын яллагчаас шүүгдэгч шүүгдэгч Б.Б.айг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулахаар гаргасан дүгнэлт үндэслэлтэй байх тул хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

-Улсын яллагчаас шүүгдэгч Б.Б.айг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 (хоёр зуун дөчин) цаг нийтэд тустай ажил хийлгэх дүгнэлтийг гаргав.

Шүүх Эрүүгийн хуулийн хууль ёсны болон шударга ёсны түүнчлэн эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, учруулсан хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүх шүүгдэгч Б.Б.айд ял оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байгааг эрүүгийн хариуцлагийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүх шүүгдэгч Б.Б.айд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэргийн шинж чанар, хохирогчид төлөх төлбөргүй зэргийг харгалзахын зэрэгцээ тэрээр хувиараа хөдөлмөр эрхэлдэг болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байгааг үндэслэн улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг хөнгөрүүлж Б.Б.айг 450 (дөрвөн зуу тавь) нэгж буюу 450.000 (дөрвөн зуу тавь) төгрөгөөр торгох  ял оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар Б.Б.айд оногдуулсан торгох ялыг 3 (гурван) сарын хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй байна.   

III. Бусад асуудлаар

Эрүүгийн 1708017860213 хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэв.