| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2017/0648/Э |
| Дугаар | 24 |
| Огноо | 2018-01-05 |
| Зүйл хэсэг | 10.7., |
| Улсын яллагч | О.Мөнхцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 24
2018 01 05 24
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж, Г.Алтанцэцэг, Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
иргэдийн төлөөлөгч Т.Наранцэцэг,
улсын яллагч О.Мөнхцэцэг,
шүүгдэгчийн өмгөөлөгч М.Цэндсүрэн (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0871), Т.Мөнхдэлгэр (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0148), Ү.Чойжилсүрэн (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2218),
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О.яат,
шүүгдэгч Н.Ш.г,
гэрч С.Н.л, А.Д.р, Б.А.р, Н.М.г, Б.О.г, Ж.Э.г,
шинжээч Б.Тэнүүн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Барга овогт Н.гийн Ш.гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 2017 2601 0624 дугаартай, 2 хавтаст хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Барга овогт Н.гийн Ш.г, Монгол Улсын иргэн, Ховд аймагт 1974 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, эрэгтэй, 43 настай, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт СХд оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ЙЭ74041815.
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Яллагдагч Н.гийн Ш.г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Схд тоотод Гунгаадоржийн Э.ртой “хаалга эвдлээ” гэх шалтгаанаар маргалдаж, хувийн таарамжгүй харьцааны улмаас түүнийг согтолтын хүнд зэрэгтэй буюу бие хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж цээжний зүүн доод хэсэгт хутгалж алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нар мэдүүлэхдээ:
Шүүгдэгч Н.Ш.г мэдүүлэхдээ: “...2017 оны 04 дүгээр сарын 11-ний өглөө 09 цаг өнгөр байхад Э.р манай гэрт ирээд ах нь өчигдөр жаахан архи уусан дотор муу байна архи аваад өг гэхээр нь надад байгаа нь 5000 төгрөг байна гэхэд чи дэлгүүр ороод архи аваад ир гэхээр нь би за гэж хэлсэн. Тэгэхэд Эрдэн-Очир манай хүргэн чамаас авсан мөнгөө өгсөн юм уу гэхээр нь өгөөгүй, мөнгөтэй болохоороо өгнө гэсэн гэж хэлсэн. Тэгвэл чи явчихаад ирээрэй гээд манай гэрээс гараад явсан. Би гэрээ цэвэрлэж дуусаад 5000 төгрөгөө аваад Н.л, Э.р нарын гэрийн дундуур гараад явж байхад Н.лийн гэрээс Э.р гүйж гарч ирээд чи буцаад гэртээ ороод байж бай гэхээр нь яах гэж байгаа юм бэ гэхэд одоо чамд мөнгийг чинь Н.л оруулж өгнө гэхээр нь би гэртээ ороод байж байтал Э.р, Н.л хоёр араас орж ирээд надад мөнгө өгсөн. Н.л гараад явсан, би дэлгүүрт очоод 11,000 төгрөг өгөөд 0,75 граммтай архи аваад буцаж ирээд авсан архиа өгөх гэтэл танай гэрт ууя гэхээр нь манай гэрт орж архи уугаад талаасаа өнгөрч байхад Э.р гарч бие засаад орж ирэхдээ Н.л наашаа хараад зогсож байна битгий гэртээ оруулаарай, архинаасаа битгий өгөөрэй гэхээр нь та хоёрын хэрэг надад хамаа байхгүй хүн орж ирж байхад би яаж үгүй гэх юм бэ гэсэн. Удалгүй би гараад бие засахад Н.л надтай харц тулгарсан. Би гараараа далласан хариу над руу даллаад буцаж гэр лүүгээ явсан. Архи дуусахад Э.р дахиад архи аваад өг гэхээр нь нөгөө 5000 төгрөг л байгаа гэхэд халамжийнхаа мөнгийг авахаараа би чамд нөхөөд өгнө, харин чи намайг гаднаас цоожлоод яваарай гэхэд нь би гаднаас нь цоожлоод явсан. Дэлгүүрт очоод эмээд 5000 төгрөг, иргэний үнэмлэхээ өгөөд дахиад архи өгөөч гэсэн. Эмээ чи Барга овогтой юм уу надтай адилхан ургийн овогтой юм байна ургийн бичгээ надад аваад ирээч таньдаг хүн байна уу гэхээр нь би буцаж гэртээ орох гээд хашааны хаалгаар орох гэхэд Э.р Н.лийн гэрийн хажуугаар нилээд ууртай чи яахаараа намайг цоожлоод явдаг юм гэхээр нь та өөрөө намайг цоожлоод яв гэсэн биз дээ гэж хэлсэн. Яагаад хаалга эвдсэн юм бэ гээд би Э.рыг хажуу тийш нь түлхсэн. А.р гэж залуу ирээд Э.р ахыг аваад гэр лүүгээ орсон. Би гэртээ авсан архиа оруулж тавиад хаалганы тэнд хадаастай банз ёрдойсон байхаар нь салгах гээд гараа урсан. Эргэж ороод алх хадаас авч салсан нугасыг хадах гээд зогсож байтал Э.р ах гаднаас дахиж орж ирээд уучлаарай, муухай юм боллоо гээд гэрт ороод би эмээ рүү дахиж явах хэрэгтэй байна ургийн бичиг үзүүлэх ёстой гээд хайгаад байж байтал Э.р ах авсан архиа задлаад энэнээс чи татчих гээд нэг нэг хундага уугаад, дахиад хийчих гээд дахиж уугаад, Э.р ах 3 татаад би гараад ирье гээд гарсан. Би ургийн бичгээ хайгаад олоогүй, өглөө манай хүүхэд утас авсан байсан болохоор утас байхгүй эхнэрээсээ асууя гэж бодсон чадаагүй. Э.р ахыг орж ирэхээр нь асууна гэж бодоод буйдан дээр сууж байгаад унтаад нэг сэрсэн бие эвгүйрхээд зарайгаад байсан. Тэгээд миний цагаан мах гарсан байсан, босоод ширээн дээрээс тамхи аваад, гал тогооноос жорлонгийн цаас аваад жорлон тамхиа дуустал татаад цагаан махаа дүлж гаргаад ирэхэд нь гараа шүлсдэж байгаад цааш нь чихдэг. Тэгээд бие тавираад ирэхэд нь босоод жорлонгийн завсараар харахад Н.л манай гэрээс гараад гэр лүүгээ гүйгээд орсон. Би жорлонгоос гараад гэртээ ороход Э.р ах хөл нь газар хүрсэн буйдан дээр биеэрээ хойшоо налсан хэвтэж байсан. Би Э.р ахыг та орон дээр хэвтэхгүй юу гээд зурагтын урд байсан матрасыг татаад Э.рыг өргөөд газар тавихад царай нь хачин болсон байхаар нь хөөе гэсэн чинь хацар нь хүйт даасан байсан. Би гэрийнхээ хаалган дээрээс Н.лийг түргэн дуудаарай гэж 3-4 удаа хашгирсан. Эргэж орж ирээд би архи руу харсан. Энэ архи хортой байсан юм болов уу, яагаад энэ хүн нас барав, би адилхан уусан яагаад зүгээр байгаа юм бол гээд эмчийг иртэл тийм л зүйл бодсон. Эмч ирээд талийгчийн толгой хэсэгт үзсэн би хөл хэсэгт нь сууж байсан. Хүүхэн харааг нь үзээд наад хүн чинь нас барсан байна гэж хэлсэн. Тэгэхэд Н.л ирээд цамцыг нь сөхөөд энд хутгалсан байна гэсэн. Эмч бид хоёр хоёулаа өнгийгөөд харсан чинь хутгалуулсан байсан. Би юун хутга юу болоод байгаа юм бэ гэхэд эмч намайг та цаашаа суу гээд би буйдан дээр суусан. Тэгээд пийшингийн дугуйрсан хэсгийн наана манай хутга хэвтэж байсан. Юу болж байгаа талаар би мэдээгүй, нэг мэдэхэд цагдаагийн микро автобус дотор гавтай сууж байсан. Намайг зодсон. Шөнийн 05 цаг өнгөрч байхад чи цустай хутга, гарын хээ бүх юм тодорсон, хэргээ хүлээ гэж хэлсэн. Би дотроо бодохдоо унтаж байхдаа хүн хутгалсан юм байхдаа гээд эргэлзэж байсан. Хүн хутгалсан гэдгээ санамаар юм гээд санах гэж үзээд санаагүй. Намайг өөр өрөөнд оруулахад энгийн хувцастай хоёр хүн пизда минь чи алсан хэргээ хүлээ, чиний бүх юм тодорчихлоо гэсэн. Би алаагүй гээд болсон хэргийн талаар ярихад үгүй наад хүмүүс чинь 1 дүгээр хороололд хоол хийлгэж идээд айлд байсан хүмүүс наадахаа буцааж аваад яв гэсэн. Тэгээд буцаад нөгөө өрөөнд оруулаад миний 2 чих рүү нүдээд, миний ам хатаад, чих шуугиад цагаан мах гарсан. Би санахгүй байна гэхдээ юу гэж хэлэх юм бэ гэхэд ийшээ ор гээд дахиж жижиг өрөөнд оруулаад аягатай ус өгч, тамхи татуулаад, хутга цустай гарсан би мэдэхгүй байна гэхэд, энэ хүн ял эдэлж байсан хүн байна гээд миний өгсөн мэдүүлгийг эрүүгийн төлөөлөгч нар хэлж өгсөн. Үнсний сав бариад дайрахад нь өөдөөс нь хутгалсан гэж байснаа үнсний саваа болиод стакан болгосон. Маргааш өдөр нь өмгөөлөгч авч өгсөн. Хэлсэн зүйлээ бүгдийг нь үйлдлээр үзүүл зураг авна гэсэн...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О.яат мэдүүлэхдээ: -“...2017 оны 3 дугаар сарын 28-нд миний өрөөсөн хөл хугараад талийгаач ахтайгаа хамт эмнэлэгт үзүүлж байсан. Манай ах хүнд хутгалуулаад нас барсан гэсэн асуудал гарсан. Би энэ хэрэг ил хэрэг учраас өмгөөлөгч авахгүй гэж хэлсэн. Буяны ажилд манай эгчийн хүүхдэд 500,000 төгрөг өгсөн байсан, сая 2,500,000 төгрөг бэлнээр өгсөн, дансаар 1,500,000 төгрөгийг өгнө гэж сая хэлсэн. Гомдолгүй гэсэн мэдүүлэг өгчих, энэ хүний ял хөнгөрнө гэж хэлсэн. Гол нь мөнгөндөө биш амь нас хохирсонд гомдолтой, шүүгдэгчийн ар гэр, эхнэр хүүхдийг нь өрөвдөж гомдолгүй гэж бичиж өгсөн. Оршуулгын зардалд нийт 5,351,000 төгрөг гарсан. Үүнээс баримттай нь 2,000,000 гаруй төгрөг гэж хэлсэн...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нарын мэдүүлсэн мэдүүлэг
Гэрч Н.л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Амь хохирогч Э.рын гэр нь...Манай ар талд байдаг...Э.р, Ш.г... бид гурвын хоорондын харилцаа... Гайгүй байсан...Э.ртой мөнгөний өглөг, авлагатай зүйл... Байхгүй...Ш.гт... 11,000 төгрөгийг хэрэг гардаг өдрийн 11:00 цагийн үед өгсөн...Ш.гт мөнгийг нь өгөөд...Эхнэрийнхээ хамт өөрийн автомашинаар гэрээсээ явсан... Орой 17 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн...би эхнэр, охинтойгоо хамт амьдардаг... тухайн үед ...охин...гэртээ байсан...манай охин өглөө 07 цагийн үед хичээлдээ яваад үдээс хойш 15-16 цагийн хооронд ирдэг... би гэртээ ирэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан...Эхнэр бид хоёр гэртээ ирэхэд манай охин гэрт байсан...Тухайн үед 17 цаг 30 минутын үед телевизийн шоу нэвтрүүлэг гарч байсан. Тэгээд тог тасраад охиноо Ш.гийн гэрт ороод тог байгаа эсэхийг үзээд ир гэхэд “адилхан тасарсан байна” гэж хэлсэн...17:00 цагаас хойш Э.р манай гэрт орж ирээгүй...Харин Ш.г манай гэрт орж ирээд өвөө сонин болчихлоо гэж орж ирсэн...Тэр үед...Манай эхнэр гэрт нь гүйгээд орсон. Өвгөн харвасан юм шиг байна сонин болчихож, түргэн дуудаарай гэхээр нь би...Ш.гын гэрт орж харчихаад түргэн дуудсан...Намайг харахад амьсгаатай, ухаангүй хойшоо юм түшээд хэвтсэн байсан...Ш.г...Өвөө сонин болчихлоо гэж хэлсэн. Би харвасан байна шүү битгий оролдоорой гэж хэлсэн...Намайг ороход...Ш.г ...амь хохирогчийн...цаад талд нь сууж байсан байх...Түргэн тусламжийг ...Би эхлээд ТҮЦ-н утсаар 2-3 удаа...Хүн ухаан алдчихсан байна гэж хэлсэн ...Түргэн удаж ирсэн, оройн 6 цаг нилээн өнгөрсөн байх. Цагийг нь сайн мэдэхгүй байна ...Үзлэг хийх гээд майкийг нь сөхөөд энэ чинь хутгалуулсан хүн байна гээд цагдаа дуудсан ...Футболкийг нь сөхөх үед ...Хутганы ором харагдаж байсан ...би хутганы ором гэдгийг ...Эмч хэлсэн. Алив харъя гээд харахад хутганы ором харагдсан ...Эмч үзлэг хийх гээд амь хохирогчид гар хүрсэн...Түргэний эмчийг ирэхээс өмнө Ш.г амь хохирогчийг...Газар хэвтүүлээд хөл гарыг нь тэгшлээд тавьсан байсан ...Би Э.рыг нас барсан... байна гэдгийг мэдээгүй. ...Харин Ш.г...Өвөө намайг яагаад хаяад явчихваа гээд орилоод байсан ...Түргэний эмч хутга нь энэ байна шүү битгий хүрээрэй гэж хэлсэн...Тухайн үед юм бодоогүй. Ш.г гаднаас хутгалуулаад орж ирсэн гэж хэлсэн, гадуур цус байна уу гэхэд түргэний эмч гадуур цус байхгүй байна гэж хэлсэн ...Би Жийлаа гээд хуурай ахынхаа гэрт эхнэртэйгээ байсан...17 цаг 30 минутын үед гэрт ирсэн. Телевизийн шоу гарч байсан...17 цаг 40 минутаас 17 цаг 50 минутын үед дуудсан ...Гадуураа олон халаастай цэнхэр өнгийн хувцастай байсан ...Түргэний эмч утас нь байна уу үз гэж хэлсэн...Манай эхнэр холбоо барих утасгүй гээд талийгаачийн утсыг авсан байсан ...ТҮЦ рүү ..би ганцаараа явсан...Түргэн дуудаад ирэхгүй удаад байхаар нь дахиж дуудах гэж 2-3 удаа явсан ...амь хохирогч нь 95866625 гэсэн дугаарын утас барьдаг...гэрээс гараад замаараа гэдэс, цувдаа авсан... баримт үйлдээгүй ...Дулмаа, Жийлаа, эхнэр бид 4 байсан ...Тэр хөгшин гэрээс гардаггүй. Гэр дотроо таягтай таяггүй гэр дотроо явдаг ...17 цаг 30 минутаас 17 цаг 40 минутын хооронд...Жорлон орж бие засах гэж гэрээсээ гарсан...Машинаас буухдаа цувдаатай аваад гэртээ орсон... Ус, цувдайгаа буулгаад машинаа хашааны гадаа арын айлын тэнд гаргаж тавьсан...Ш.гтой уулзаагүй, маргааш өглөө нь 09 цагт таарсан ...Тойрохгүй шууд буулгаад чигээрээ гараад хойно нь тавьдаг. Араасаа орж ирээд усаа буулгаад буцаад хойшоо гараад хойноо тавьсан ...Машинаа тавиад бие засаад гэртээ ороод усанд гүзээгээ дэвтээсэн ...Ш.г ...18 цаг болоогүй байхад түргэн тусламж дуудаарай гэж байсан ...Хашаандаа 1 жорлонтой ...Тусдаа хэрэглэдэг ...түргэний эмч ирээд үзлэгээ хийсэн. Талийгаачийн майкийг нь сөхөөд хутгалуулсан байна гэж хэлсэн...” гэв.
Гэрч О.г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хэрэг гарсан өглөө...хүүхдээ сургуульд нь явуулаад нөхөр бид хоёр үлдсэн...Танай хүүхэд ...Өглөө 06 цаг 30 минут гээд хичээлдээ явдаг... өдөр 14-15 цагийн хооронд гэртээ ирдэг ..манай нөхөр Н.л...Ш.гоос 11,000 төгрөг авсан байсан. Ш.г мөнгөө нэхэж байна гэхээр нь би өгөөрэй гэж хэлсэн... Өдөр 12 цагийн үед ...Нөхрийн хамт гэрээсээ гарсан...Охиноо хичээлээс нь ...Авдаггүй, автобусанд суулгаад өөрөө хүрээд ирдэг...Дэлгүүр ороод цувдаа аваад Жийлаа ахын гэрт бууз хүргэж өгөх ёстой байсан ...Жийлаагийн гэрт хэд хүртэл байсан ...Мэдэхгүй байна, ямар ч байсан орой 17 цаг 30 минутад телевизийн шоу үзэх гэхэд ...арай эхлээгүй байсан. Хүүхэд ганцаараа байгаа байх гээд гэртээ ирэхэд тэр нэвтрүүлэг эхэлсэн байсан ...Жийлаа эхнэрийн хамт байсан ...Жийлаагийн гэрт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зүйл байхгүй... Ш.г, Н.л хоёр...Нүүж ирсний дараа нэг удаа хамт архи ууцгаасан байх ...Дүү нь байсан болохоор зүгээр харилцаатай байсан ...Ш.г сүүлд өвөө хачин болчихлоо гүйж орж ирсэн. Тэрнээс өмнө тог тасарсан, охиноо тог шалгаад ир гэхэд “охин ах, Ш.г хоёр архи уугаад сууж байна, чамд ямар хамаатай юм бэ гэж байна” гэхээр нь Ш.г ах нь чамд хайртай юм чинь тэгж хэлмээргүй юм, нилээн согтож дээ гээд байж байтал удалгүй Ш.г ороод ирсэн. Нөхрийгөө ...дөнгөж гэдэс оруулж ирээд задлаад байж байхаар нь би Ш.гийн гэрт ороход өвөөг сандал дээр хагас хэвтүүлсэн байсан. Толгойноос нь өвөө та яачихваа гээд байхаар нь би харвадаг юм шүү битгий хөдөлгөөрэй, өнгөрсөн жил ингэж харвасан, түргэн хурдан дуудъя гээд Н.лийг түргэн дуудахаар явуулсан ...Намайг ороход эргүүлээд хэвтүүлсэн байсан. Хүүе миний дүү яагаад хөдөлгөж байгаа юм бэ гэхэд өвөөг би засчихлаа өнгөрсөн байна гэсэн. Чи яаж мэдэж байгаа юм бэ даралт ихтэй хүнийг хөдөлгөж болохгүй гэсэн, битгий толгой дээр нь уйлаад бай гэж хэлсэн ...Өвөө та яачихваа гээд л байсан ...Түргэн ирэхэд нь Н.лийг хамт ор гэж хэлсэн. Н.л гарч ирээд өвөө хутгалуулсан байна гэсэн. Би хутга байхыг харсан орон дээр байсан ...Намайг ороход сөхсөн байсан. Түргэний эмч сөхсөн байх ...Би тийм юм бодох сөхөө байгаагүй, ямар аймар юм бэ гэж хэлээд гараад явсан ...Толгой цувдайгаа аваад Жийлаа ахынд очсон ...нөхөр бид хоёрыг Жийлаа ахын гэрт очиход Дулмаа, Жийлаа нар байсан ...Тухайн үед байсан, 4 сард зусланд гараагүй байсан ...Жийлаа ахын гэр 1 дүгээр хороололд ...Дээд замаас уруудаад ордог, хэр зайтайг мэдэхгүй байна ...Н.лтэй ...Хамт байсан ...Гэртээ ирээд ...нөхөр ...Гэрээс гараагүй гүзээгээ янзалж байсан ...Усаа ...Гэртээ орохоос өмнө машинаасаа буулгасан байсан ..Түргэн тусламж иртэл ...гэртээ байсан ...Эхэлж ороод Н.лийг түргэн дуудаарай гэж хэлчихээд, дахиж өвгөний бичиг баримтыг авах гэж орсон. Түлхүүрийг нь авсан ...Тэгээд тог тасарсан ...Түргэн дуудах гээд бичиг баримтыг нь авахдаа орны дэвсгэр дор байхаар нь аваад өөрийнхөө сим картыг хийгээд Ш.гийн эхнэр рүү ярьсан ...Түргэн дуудсан байлгүй дээ...Танай гэрт архи уусан, өвгөн сонин болсон байна гэж хэлсэн. Эхнэрт нь хэлэхээс өөр хэнд хэлсэн...Цагдаагийн хэлтэс дээр очихдоо аваад явсан. Тэнд байж байгаад намайг хүүхдээ аваад яв гэхээр нь Н.лд утсаа үлдээгээд явсан ... Амь хохирогчийн сим карт нь..утастай нь хамт байгаа...” гэв.
Гэрч Ж.Э.г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр...18 цаг 06 минутад дуудлага аваад 18 цаг 40 минутад үед...дуудлага өгсөн дугаар руу жолооч ярьж очсон ..дуудлага өгсөн хүн эрэгтэй...байсан ...тухайн хэрэг гарсан газарт..утсаар заалгаж очсон ..тухайн айлд ороход ...нэг ах намайг гэрийн хашааны хаалганаас тосч аваад гэр рүү орсон. Гэрт нас барсан хүнтэй хамт нэг согтуу эрэгтэй хүн байсан ..үзлэг хийж байхад ...Гаднаас нэг эгч шагайгаад, би гадны нөлөөтэй нас барсан байна, би 102 цагдаа дуудна гэхэд айгаад миний үгийг сонсоод гараад явсан ..би цагдаа иртэл ..хамт байсан ...Тухайн хүнийг үзэхэд нас барсан байсан. Гадны нөлөө байна уу гээд хувцсыг нь сөхөөд харахад шархтай байсан ...Тухайн үед ...Энэ хүн гаднаас орж ирсэн гээд юм хэлэх хэмжээний согтуу байсан... мөн орчноо мэдрэх мэдрэмжтэй байсан болоод надад нас барсан хүний тухай хэлсэн байх...Амь хохирогчийн ...футболкийг ...би сөхсөн...ил харагдах шархыг зааж...өгөөгүй ...Тухайн хүнд хөшилт байгаагүй нас бараад удаагүй, гэрт байсан хүмүүс намайг орж ирэхээс 10 минутын өмнө нас барсан гэж яриад байж байсан ...Намайг гэрт оронгуут улаан өмдтэй хүн шарилыг янзалчихлаа гэж хэлээд байж байсан ...Том улаан цэцгэн хээтэй хутга буйдан дээр байсан, цус байсан талаар одоогоор санахгүй байна ...Бидний хувьд үнэртэх, харах зэргээр согтолтын зэргийг тогтоож болно. Бид нарт тусгай багаж байхгүй ...Өдөржин хамт архи уусан гэж хэлсэн, бас сандраад байсан ...Бид хоёр архи уусан, маргалдсан, би цоожлоод гарсан. Намайг гаднаас ирэхэд хаалга эвдээд гарсан байсан гэж хэлсэн ...Хүргэн нь байгаа юм гэж хэлсэн санагдаж байна. Жилийн өмнө архи уугаад архины хордлогод орж шээс нь хаагдаад ухаангүй болж байсан. Яг тийм юм боллоо гээд түргэн дуудлаа гэж хэлсэн...” гэв.
Гэрч А.р шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн хэрэг гарсан өдөр Ш.г болон амь хохирогч нар хоорондоо маргалдаж, зодолдож байгаа нь харсан. Тэгээд салгаад гэр гэрт нь оруулсан... Шүүгдэгч талийгаачийг цохиод байсан. Талийгаачийн хамар амнаас нь цус гарсан, газар унасан байсан ...энэ явдал нь 15-16 цагийн хооронд болсон ...Ш.г амь хохирогч хоёр нь гэрийн хаалга эвдсэн талаар маргаж байсан ...Манай гэр Ш.г гэж хүний гэрээс ...20-30 метрийн зайтай ...Автомашин ордог хаалга ...тус тусдаа байдаг ...Аль нэг айлд нь автомашин ирэхэд ...машины дуу сонсогдоно ...Би зодооныг салгаад яваад өгсөн. Гурван гэрийн нэг айлын охин нь гэртээ байсан ...Ш.г тухайн үед ямар хувцастай ...байсныг сайн санахгүй байна ...гэртээ ирэхэд хашаанд ...Талийгаач, шүүгдэгч, охин бид 4 байсан ...Н.лийг ...гэрт нь ганцхан охин нь байсан, өөр хүн байгаагүй...” гэв.
Гэрч Мөнхцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Ш.гтой ханилаад 22 жил болж байна. Айл гэрт байдаг маргаан хааяа гардаг. Гэхдээ би нөхрөө ийм хэрэг үйлдсэн гэж бодохгүй байна. Тухайн үед би байгаагүй, амь хохирогчийг аав шигээ хүндэлдэг. Хааяа хамт архи уудаг, өөрийнхөө хувцаснаас өгдөг байсан. Манай нөхөр хэрцгий зантай хүн биш, 3 хүүхэд болон эхнэртээ хайртай ...тухайн хэрэг гарсан талаар ...Оюунаа эгч надад утсаар хэлсэн ...Орой 18 цаг өнгөрч байсан байх. Өвөө, Зоригоо 2 хоорондоо архи уугаад маргалдан ...байна гэсэн. Тухайн үед би ажил дээрээ байсан. Энэ хоёр гайгүй байна, дахиж маргалдвал чамд дахиж хэлнэ гэж хэлсэн ...Би тэр өдөр нөхрийнхөө дугаарыг аваад явсан байсан. Зоригоо хаана байна гэхэд нь гэртээ байгаа гэж хэлсэн ... над руу 1 удаа залгасан ... би амь хохирогчийн ажил явдалд 500,000 төгрөг өгсөн. Сая хохирол төлбөр төлөх талаар яригдаж байсан. Би сайн мэдэхгүй байна...” гэв.
Гэрч Д.р шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн хэрэг болсон өдөр дэлгүүрийн камер ажиллаж байсан ...Н.лийн автомашин тухайн өдрийн ...замын хөдөлгөөнд оролцсон эсэх талаар...Сайн мэдэхгүй байна. Би гадагшаа гарч бараа татаж ирээд дэлгүүртээ байж байтал хүн орж ирээд утсаар яръя гээд дуудлага өгсөн ...энэ нь 17-18 цагийн хооронд байх ...Би өдөр 12-16 цагийн хооронд явсан ...Охинтойгоо хамт орж ирсэн шиг санаж байна ...манай дэлгүүрт 1 удаа орж ирсэн ...Тэгээд түргэн дуудах гэсэн юм гэж орж ирсэн ...утсаар ярьж байхдаа ...Ухаан алдаад босохгүй байна гэсэн агуулгатай зүйл ярьж байсан ...Камерийн бичлэгийг ...1 сар хадгалдаг ...Хурааж хадгалсан зүйл байхгүй ...Тухайн өдрийн бичлэгийг ...үзээгүй ...Н.л гэж хүн охинтойгоо орж ирсэн талаар ..сайн санахгүй байна ...Дэлгүүр дотор бичлэг ...хийгдэнэ ...Дуу, ярианы бичлэг хийгдэхгүй, зөвхөн дүрсний бичлэг хийгддэг ...Цагдаа ...нар камерийн бичлэг шалгаагүй. Хэрэг гарсан өдөр орж ирээд юу болсон талаар асуусан, хүн орж ирж утсаар дуудлага өгсөн гэдгийг хэлсэн...” гэв.
Шинжээч эмч Б.Тэнүүн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...“...Тухайн хэрэг үйлдэгдсэн гэх хутганаас ...ДНК-ийн шинжээч учраас гарын мөрний шинжилгээ хийгээгүй. Одоо санаж байгаагаар ажлын хэсгийн урт 20 орчим см урттай хутга байсан. Хутга 2 лабораторийн дунд дамждаг тул эхэлж гарын мөр үзээд, дараа нь манайд ирдэг. Гарын мөрийг шинжлэхдээ нунтаг хар зүйлээр үзээд дараа нь манайд орж ирсэн. Устөрөгчийн хэт ислээр урвал явуулж үзэхэд урвал явагдаагүй. Тийм учраас цус биш, өөрөөр хэлбэл урвал явах хэмжээний цус байгаагүй гэж үзсэн ...Цогцост гарсан хутганы мөртэй тухайн хутгийг харьцуулж үзэж байж мөн эсэхийг мэдэх байх ...хэргийн газраас хураан авсан гэх тамхины 23 ширхэг тамхины иш ирүүлэхэд 4 ширхэг тамхины ишнээс шүлс илэрсэн байна. Эдгээрээс ДНК тогтоцыг нь тогтоогоод харьцуулах шинжилгээгээр Э.рын цусны ДНК тогтоц, Ш.гийн цусны ДНК тогтоцыг тогтоож харьцуулсан. Ш.гийн цусны ДНК тогтоц нь дээрх 4 ширхэг тамхины ишнээс илэрсэн шүлсний ДНК тогтоцтой шууд тохирсон. Боломжгүй гэж техникийн алдаа гарсан байна. Үндсэн дүгнэлтдээ зөвтгөж оруулсан ...Хутган дээрх цус ...урвал явах хэмжээний цус байгаагүй ...Тухайн хээ биш. Гадны бохирдол байсан...Цусанд агуулагдаж байгаа цагаан эсийн тоо 200-500 ширхэг байх ёстой. Хөвөн бамбараар авахад нэг хэсэгт нь хүрсэн байхад шинжилгээ хийх боломжтой...Шинжилгээ хийх олон улсын гарын авлагаар цусны тоо хэмжээ заасан стандарт хэмжээ байдаг...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О.яатын мөрдөн байцаалтад өгсөн: “...Талийгаач Г.Э.р бол миний төрсөн ах...би хамгийн бага дүү нь байгаа юм. Хэрэг явдал болсны дараа төрсөн ах Г.Б.га, эгч Г.Долгорсүрэн нартай ярилцаад би хохирогчоор тогтоогдсон юм. Би хэргийн талаар нарийн сайн мэдэхгүй. Хамаатан садны хүмүүсийн ярианаас хажуу айлынхаа залуутай хамт архи уугаад алуулсан гэж сонссон...Г.Э.р ах маань дээрээ 2 дахь том нь байсан. Тэрээр Дундговь аймагт төрсөн. Ямар сургууль соёл төгссөн талаар сайн мэдэх юм байхгүй. Ганц бие хүнтэй сууж хамт амьдарч байгаагүй, үр хүүхэд байхгүй. ...Манай эгч Долгорсүрэнгийн том охин болох О.г анх тэр хашааг худалдаж авах үед очиж амьдарсан. ...би маш их гомдолтой байна. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 66-67),
“...Талийгаачийн ажил явдал 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр болсон, оршуулгын зардалд 5.351.000 төгрөг зарцуулсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 68),
2. Гэрч Б.А.рын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би ...2016 оны 9 дүгээр сараас...эх Баясгалангийн төрсөн дүү нагац ах Тамиртөгсийн гэрт буюу Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн 13 дугаар гудамжны 31а тоотод амьдарч байна. 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр...хичээлдээ яваад ...13 цагийн өнгөрч байхад гэртээ ирж хоол унд идчихээд байж байтал манай хашаанд байдаг хамаатны ах Э.р, мөн манай хашаанд байдаг Ш.г ах нар хашаан дотор муудалцаад байхаар нь би гартал Э.р ах гэрийнхээ үүдэнд газар уначихсан байдалтай хувцас хунар нь шороо тоос болчихсон, Ш.г ах дэлгүүр яваад архи авчихаад ирэх хооронд хаалга эвдэлчихлээ гэх мэт зүйл яриад хэрэлдээд байсан. Тэгээд би Э.р ахыг гэрт нь оруулаад гэрийнх нь хоймор хэсэгт байх модон орон дээр нь хэвтүүлчихээд гэртээ орж хувцсаа солиод...сургуульдаа явсан. Тэр үед Э.р ах юу ч ярихгүй нилээн согтчихсон, Ш.г нь нилээн согтуу агсараад Э.р ахыг газар уначихсан байхад нь цохих гээд дайраад байхаар нь би голоор нь ороод боль гээд салгасан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 73-74),
3. Насанд хүрээгүй гэрч Н.Н.в мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 4 дүгээр сарын 11-ний өглөө хичээлдээ яваад ...14 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Намайг гэртээ ирэх үед манай хажуу талын байшинд ээжийн нагац ах буюу Э.р...ах, тэр байшингийн эзэн болох Ш.г ах хоёр архи уусан байдалтай байсан. Тэгээд би гэртээ ганцаараа байхад хамгийн эхлээд хажуу талын байшингийн Ш.г ах орж ирээд “утас байна уу” гэж надаас асуусан. Би байхгүй гэж хариулсан. Тэгээд байж байтал өвөө Э.р орж ирээд миний утас байна уу гээд асуухаар нь байхгүй гэсэн. Тэгээд байж байтал хэсэг хугацааны дараа Ш.г ах,...өвөө Э.р хоёр дахин орж ирэхээр нь айгаад гэрийнхээ хаалгыг дотор талаас нь түгжчихсэн. Тэгтэл хэсэг хугацааны дараа хашаан дотор байдаг хувцас өлгөж хатаадаг хэцний ойролцоо өвөө Э.р болон Ш.г ах нарын дуу гараад хашгиралдаад ч байгаа юм шиг, инээлдээд ч байгаа юм шиг дуу чимээ гараад байсан. Энэ дуу чимээг би гэр дотроосоо сонссон юм. Яг юу болоод байгааг гарч хараагүй. Үүний дараа 17 цаг өнгөрч байхад аав, ээж хоёр гадуур явж байгаад ирсэн. Тэр үед ээжийн бие өвдөөд байна гээд орон дээр хэвтчихсэн, харин аав авчирсан цувдайгаа янзлаад байж байсан. Тэгтэл гэнэт тог тасарчихсан. Тэгтэл ээж маань надад хандаж Ш.г ахынд чинь тог байна уу чи гарч үзээд ир гэсэн. Тэгэхлээр нь би гэрээсээ гараад Ш.г ахын байшин руу яваад ортол Ш.г ах үүдэн талд байрлах буйдан сандал дээр зүүн хөлөө баруун хөл дээрээ ачаад хагас хажуу тийшээ харсан байдалтай, харин өвөө Э.р Ш.г ахын өөдөөс хараад шалан дээр дэвссэн байсан хөх цэнхэр өнгийн дэвсгэр дээр хоёр өвдөг дээрээ сөхөрч суусан байдалтай харагдсан. Түр үед би Ш.г ахад хандаж танайд тог байна уу гэж асуутал Ш.г ах “Чамд ер нь ямар хамаатай юм бэ” гээд уурласан байдалтай хэлсэн. Тэгэхээр нь би гэртээ ороод ээж, аав хоёрт Ш.г ахынд ороод тог байна уу гэж асуусан чинь “чамд ямар хамаатай юм бэ” гээд загнаж байна гэж хэлсэн ...Тэгээд гэртээ байж байтал Зоригоо ах манай гэрт орж ирээд О.г эгчээ, Н.л ахаа Э.р нэг л сонин болчихлоо гэж хэлчихээд байшин руугаа буцаад орчихсон. Тэр үед аав завгүй юм хийж байсан болохоор ээж ганцаараа гараад Ш.г ахынд орсон. Удалгүй ээж буцаж гэртээ орж ирээд Э.р ах нэг л сонин байдалтай байна, чи ороод үзээдэхээ гээд аавыг дагуулаад Ш.г ахын байшин руу орсон. Тэрнээс хойш хэсэг байж байгаад аав, ээж хоёр түргэн тусламж дуудахаар гэрийн доод талд байрладаг ТҮЦ-рүү явсан. Тэгээд түргэн тусламж дуудсан юм...Намайг анх Ш.г ахынд ороход Ш.г ах нуруугаа над руу харуулаад нүүрээ цааш нь харуулаад сууж байсан. Харин өвөө Э.р өвдөг дээрээ сөхрөөд суучихсан царай нь цонхийсон байдалтай харагдсан. Би Э.р өвөөг ямар хувцас өмссөнийг санахгүй байна. Харин Ш.г ах дээгүүрээ цагаан өнгийн футволкатай, доогуураа ягаан өнгийн өмдтэй байсан. Намайг Ш.г ахын гэрт ороход тэр хоёроос өөр хүн байгаагүй....” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 70-72),
4. Гэрч С.Н.лийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 11 цагийн үед би эхнэр О.гийн хамт 1 дүгээр хорооллын 33 дугаар байр руу хамт ажиллаж байсан настай хөгшин болох Жийлаа, Дуламаа нар дээр зочилж очсон. Тэднийд өдрийг өнгөрүүлээд 17 цагийн орчим гэрээс нь гараад өөрийнхөө машинаар эхнэрийн хамт гэртээ ирсэн. Харих замдаа Сонгинохайрхан дүүргийн журмын хашааны ойролцоо байдаг махны дэлгүүрээс 2 ширхэг хонины цувдаа авсан. Замдаа гэрийн доохон байдаг 729 дүгээр худгаас ус аваад гэртээ ирсэн. Гэртээ ирэхэд 17 цаг 50 минут болж байсан учир нь манай эхнэр “Нандиа” гээд телевизийн шоу үзнэ гээд яараад харьсан юм. Би замаасаа авсан 4 канистер усаа машинаас зөөгөөд гэр лүү оруулсан. Тэгтэл тог тасарчихсан. Тэгтэл эхнэр О.г охин Н.выг Ш.г ахындаа ороод тог тасарсан байна уу үзээдэх гэхэд охин Н.в Ш.гийнд орчоод буцаж гэртээ орж ирээд Ш.г ахынд адилхан тог тасарсан байна. Ш.г ах Э.р өвөө хоёр согтуу сууж байна гэж хэлсэн. Тэгээд би машин руугаа гараад 2 ширхэг цувдайгаа гэртээ оруулаад гүзээг нь усанд дэвтээр гээд задалж байтал Ш.г манай гэрт орж ирээд О.г эгч, Н.г ахаа Э.р ах сонин болчихлоо гээд орж ирсэн. Тэгтэл эхнэр О.г Ш.гийн гэр рүү түрүүлж ороод би гэртээ цувдайгаа усанд хийгээд байж байтал эхнэр эргэж орж ирээд “Н.л ээ Э.р ах харвачихсан юм шиг байна чи түргэн дууд” гэхээр нь би Ш.гийн гэр рүү гүйгээд орсон. Тэгэхэд Э.р түргэн, түргэн амьсгалаад нүд нь аниатай, ухаангүй диван дээр хойшоо налаад гэдийсэн байдалтай хэвтэж байсан. Би түүний зүүн гарынх нь судсыг барьж үзтэл цохилж байсан. Би Ш.гоос утас асуухад байхгүй гэсэн Э.р ахын утсыг асуухад мэдэхгүй гэсэн. Тэгэхээр нь би Э.р ахын халаасыг тэмтэрч үзэчихээд утас байхгүй болохоор нь хүнсний мухлагын залуугийн утсаар түргэн дуудсан. Түргэн рүү ярихад очиж явна гарч тосоорой гэсэн болохоор Ш.гийн гэрээс 3 удаа гарч 4 удаа орсон. 4 дэх удаагаа гарахад мухлагын залуу хаяг нь олдохгүй байна гэж байна гээд үүднээсээ дуудахаар нь би очиж түргэний жолоочийн утсыг авч яриад хаягаа заасан. Гадаа түргэн хүлээгээд жоохон удаад байхаар нь буцаад Ш.гийн гэрт ороход Ш.г Э.р ахыг диван дээрээс буулгаад, газар матрасан дээр дээш нь харуулаад хэвтүүлсэн, хөл нь урагш, толгой нь хойш харсан байдалтай байсан. Тэгээд Ш.гоос “яагаад хөдөлгөсөн юм бэ гэхэд” манайд л өнгөрөх ёстой байсан юм байлгүй дээ гэж хэлсэн. Гараад түргэнтэй цуг орж ирсэн. Эмч үзлэг хийгээд энэ хүн чинь хутгалуулсан байна гэсэн. Би гайхаад эмчтэй цуг үзлэг хийхэд зүүн хавирганы хавьцаа хутгалагдсан байсан. Тэгээд эмч шууд цагдаа дуудсан. ...Би талийгаачийг архинаас болж харвасан гэж бодсон учир анзаараагүй. Хувцас хунарт нь тийм анзаарагдахаар зүйл байгаагүй. Эмч ирээд л хутгалуулсныг нь мэдсэн. ...Талийгаач гадуураа цэнхэр хантааз, дотуур нь нэг тод биш өнгийн цамц, бараан өнгийн футболкотай, доогуураа саарал дуу ноосон өмд, бараан өнгийн гадна өмдтэй байсан. Эмчтэй цуг үзэхэд шархных нь гадуур цус байхгүй...футболокны ар нуруу хэсэг нь нойтон байсан. ...Эмч Ш.гийн орон дээр байсан хутгыг түрүүлж хараад...намайг битгий хүр цагдаа нар ирээд шалгадаг юм гэж хэлсэн. Мөн эмч...үүд, довжоо, амбаар хэсгээр цусны толбо, дусал хайсан. Тэгээд хөдөлгөхөөр цус гойждог юм, хөдөлгөхгүй бол цус нь гойждоггүй гэж хэлж байсан. ...Ш.гийнд намайг эхлээд ороход тэрээр иймэрхүү болчихлоо гээд олон юм яриагүй, тэгээд түргэн дуудчихаад гараад ирэхэд Э.рыг тэврээд та яачихваа гээд уйлаад байсан, гурав дахь удаа орж ирэхэд диванаас буулгаад газар хэвтүүлсэн байсан. Ш.г тэр өдөр ягаан өмд, хар куртик, цагаан өнгийн футболк, хар гуталтай байсан....” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 75, 76),
5. Гэрч Б.О.гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр...цагийг яг хараагүй 12-13 цагийн үед байх нөхөртэйгөө хамт машинтай явж Толгойтоос дэлгүүр орж 2 ширхэг цувдай аваад тэндээсээ 1 дүгээр хороололд байдаг Жийлаа ахынд очсон...Тэднийд хоол унд идчихээд...17 цаг өнгөрч байхад нөхрийн хамт гэртээ ирсэн. Гэртээ ирэхэд манай охин Н.в хичээлээсээ ирчихсэн өөдөөс тосоод гарч ирсэн. Тэр үед охин Н.ваас яагаад гадаа явж байгаа юм бэ гэхэд Э.р өвөө Ш.г ах хоёр архи уучихаад байн байн манайд орж ирээд байхаар нь хаалгаа түгжчихээд гэртээ байсан машин дуугарахаар нь гарч ирлээ гэж байсан. ...Тэгээд гэртээ ороод “Нандиа” ток шоу үзэж байхад нөхөр Н.л замаадаа авсан 4 савтай усаа юүлээд гаднаас 2 цувдайгаа оруулж ирээд түмпэнд ус хийгээд гүзээгээ дэвтээж байхад тог тасарсан. Тог тасарчихаар нь би охин Н.выг Ш.г ахындаа ороод тогтой байна уу үзээд ир гэхэд тэднийд орчоод буцаж ирэхдээ Ш.г ах чамд ямар хамаатай юм бэ гэж хэлсэн гэсээр орж ирсэн. ...Ингээд удаагүй 10 минут болоогүй байхад гаднаас манайд Ш.г орж ирээд Э.р ах сонин болчихлоо гэчихээд гэрээс гүйгээд гарчихсан. Тэгэхээр нь би Ш.гийн гэрт араас нь ороход Э.р ах Ш.гийн хойд талын орон дээр дээшээ харсан, хөл нь суугаа байдалтай унжсан, толгой доор нь хөнжил эвхээд дэрлүүлчихсэн, Ш.г Э.р ахын толгойг тэвэрчихсэн та яачихваа гээд уйлаад байсан. Би Э.р ах руу ойртоод очиход амьсгаатай, нүд нь цагаанаар эргэлдээд намайг харах гэж оролдоод буцаад аньчихсан, би судсыг нь барьж үзэхэд цохилж байсан. ...Би Н.лд Э.р ах харвачихсан юм шиг байна энд утас байдаггүй чи дэлгүүр рүү гүйгээд түргэн дууд гэж хэлсэн. ...Н.л түргэн дуудах гэж 2-3 удаа гүйсэн. ...Түргэний эмч ирж үзээд өнгөрчихсөн байна гэхээр нь би гэртээ орсон. Удалгүй Н.л араас орж ирээд түргэний эмч өвгөнийг үзээд хутгалчихсан байна чи өөрөө орж хар гэхээр нь би орж харахад өвгөний өмссөн цамцыг эмч дээш нь сөхчихсөн байхаар нь харахад цээжний зүүн талд чүдэнзний хайрцагны хиртэй нилээн урт ангархай харагдсан. Эмч бээлий гартаа хийгээд шарх нь хэр гүнзгийг нь үзнэ гэж байсан. Би гадаа гарсан эмч цагдаа дуудна гэж байсан. Цагдаа иртэл Ш.гийнд Н.л эмч гурав байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 81, 82),
“...Ш.гийнх тусдаа хаягтай боловч дундуураа хашаагаар зааглаагүй болохоор хүмүүст нэг том хашаанд нэг хаяг дээр амьдарч байгаа юм шиг харагддаг байх. Манайх болон Э.р ахынх Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн 13 дугаар гудамжны 13а тоот, харин Ш.гийнх Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн 13 дугаар гудамжны 34 тоот хаягт байдаг. Тэдний хаалга баруун тийшээ харсан манай хаалга хойшоо харсан байрлалтай байдаг. ...А.р нь миний төрсөн дүү Баясгалангийн хүүхэд манай хашаанд миний төрсөн дүү Тамиртөгсийн гэрт суудаг оюутан байгаа юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 83, 84),
6. Гэрч А.Д.рын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 17 цаг 54 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо 13-29 тоотод байрлах “Сувдан Од” нэртэй хүнсний дэлгүүрт ажлаа хийгээд сууж байхад саарал өнгийн футболктай, саравчтай малгай өмссөн буурал толгойтой 50-55 орчим насны зүс харсан эрэгтэй хүн...орж ирсэн. Тэр зүс таних залуу “та гар утсаа өгч байгаач 103 дуудах гэсэн юм” гэхээр нь...би өөрийн 96631956 дугаарын утсыг өгөхөд тэрээр 103 руу залгаж “...манай дүү архи уугаад ухаангүй болчихлоо” гэж хэлчихээд дэлгүүрээс гараад явсан. Удалгүй 18 цаг 29 минутын орчимд 88062173 дугаарын утаснаас “түргэн тусламжаас ярьж байна хаягийг нь мэдэхгүй байна сургууль дээрээс ирээд аваадах” гэхээр нь би “энэ дэлгүүрийн утас байгаа юм” гэж хэлсэн. Би дуудлага өгсөн хүний гэрийг мэдэхгүй болохоор дэлгүүрээсээ гараад баруун тийш харсан чинь нөгөө дуудлага өгсөн хүн залуу гэрийнхээ үүдэн дээр зогсож байсан. Би тэр хүнийг гараараа даллатал хүрээд ирсэн, тэгэхээр нь би тэр хүнд “түргэн тусламжийн 88062173 дугаараас залгаад байна чи энэ утас руу залга гэж хэлсэн чинь тэр хүн гараад явсан...дуудлага өгсөн хүн согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 69),
7. Гэрч Ж.Э.гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр ээлжийн ажилтай байсан. Тухайн өдрийн 18 цаг 05 минутад ээлжийн зохицуулагчаас “Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн 13 дугаар гудамжны 31а тоотод ухаан алдаад, архи уусан хүн байна” гэсэн утгатай дуудлага орж ирсний дагуу...18 цаг 40 минутад дуудлага дээр очсон. ...Жолооч бид хоёр хаягаа олохгүй...дуудлага өгсөн 96631956 утас руу залгахад эрэгтэй хүн аваад хаягаа сайн зааж өгч чадахгүй...манай жолооч явсаар байгаад хаягийн олсон. Утсаар яриад байсан эрэгтэй намайг хашааны үүдэнд тосч авсан....Хашаагаар ороход том хашаанд 2-3 гэр, цагаан цэнхэр өнгийн байшин байсан. Би утсаар ярьсан хүнтэй цуг байшинд ороход улаан өмдтэй 35-40 орчим насны архи уусан байдалтай залуу талийгаачийн баруун мөрний хажууд зогсож байсан. Талийгаач зурагтын наад талд газар гудсан дээр дээш харсан байдалтай хэвтэж байсан. Тэр улаан өмдтэй залуу “би шарилыг нь янзалчихлаа үзэх шаардлага байхгүй” гэж хэлж байсан. Тэгэхээр нь би “яасан энэ хүнтэй хэн архи уусан юм” гэхэд тэрээр “бид хоёр өдөржин хамт архи уусан” гэж хэлсэн. Талийгаач дээгүүрээ хар хөх өнгийн футболктай байсан. Би эхлээд хүүхэн харааг үзэхэд өргөссөн, чагнуураар чагнахад зүрх зогссон ямар ч ажиллагаагүй, хөшилт хөрөлт үүсээгүй, хүүрийн толбо гараагүй байсан. Намайг үзлэг хийж байх хугацаанд анх тосож авсан ах “жилийн өмнө энэ хүн архины хордлогод ороод шээс нь хаагдаад ухаан алдаж татаж байсан, дахиад тэгчихлээ гэж бодоод дуудлага өгсөн юм” гэж хэлж байсан. Би нас барсан гэдгийг нь тогтоочихоод гадны нөлөө байна уу гэх үзэхээр футболкыг нь сөхөж үзэхэд цээжний зүүн хэсэгт хутганы гэмээр шархтай, шархнаас цус гараагүй байдалтай байхаар нь баруун гарын долоовор хуруугаа шарх руу хийж гүнийг үзэхэд хавирга хугарсан, зөрсөн байдалтай, цээжний хөндийд байгаа цус гадагшаа гарч байсан. ...Би талийгаачийг гадны нөлөөтэй нас барсныг мэдээд өөрийнхөө 99904005 дугаараас 102 дугаар луу дуудлага өгсөн. Би дуудлага өгсний дараа “энэ хүн хутгалуулж, гадны нөлөөтэй нас барсан байна яасан юм бэ” гэхэд гэрт байсан улаан өмдтэй залуу “өдөр бид хоёр жоохон маргалдаад би талийгаачийг өөрийнхөө гэрт цоожлоод гарсан юм тэгээд үдээс хойш орж ирсэн, талийгаач гэрт байхгүй байсан, араас орж ирэхдээ хутгалуулчихсан орж ирсэн” гэх хэлэхэд тэнд байсан намайг анх тосч авсан ах гайхаад “яагаад цус гараагүй юм бэ миний дүү” гэж байсан. Талийгаачийн шархыг анх үзэхэд футболк нь бага зэргийн норсон, футболк нь хар хөх өнгөтэй болохоор ялгарч харагдаагүй, урссан гойжсон цус бол байгаагүй. Ингээд гэр доторх эд зүйлсийг харахад ханан пийшингийн харалдаа байх буйдан орны наад талын буланд ягаан өнгийн цэцэг хээтэй, улаан бариултай том хутга ил харагдаж байсан. Хутганы ир хэсэгт хатсан гэмээр өнгөцхөн цус байсан. Би “энэ хутгаа хутгалж дээ” гэж бодсон. Би бас тэр улаан өнгийн өмдтэй хамт архи уусан гэх залууг энэ хэргийг хийсэн гэж бодсон. Тэр залуу тамхи татаж байхдаа их сандарсан байдалтай гар нь чичрээд байсан. Мөн тэр залуу “талийгаач надад шоронд байхдаа ингэдэг байсан, тэгдэг байсан гээд” томроод байсан гэж ярьсан. Намайг хаалган дээр тосож авсан ах “гарч цус байна уу үзье” гээд гарсан....Нэг их удалгүй 19 цаг 13 минутын орчим цагдаа ирэхээр нь “энэ хүн хутгалуулсан байна хутга нь тэр байна, энэ залуутай хамт архи уусан гэж байна” гэж хэлээд хутгыг зааж өгчихөөд гараад явсан. Гэр дотор ширээн дээр тал архи, ширээний доор бас нэг архины шил хэвтэж байсан. Тэр залуу хэл ам нь ээдрээд хэн ч харсан согтуу гэж мэдэгдэхээр байсан. Буйдан дээр байсан улаан цэцэгтэй том хутганы ирний цагаан хэсэг дээр бага зэргийн өнгөцхөн хатсан гэмээр цусны ором байсан. Би ойртож харсан болохоор цус гэж харсан...Байшинд дараа нь шар өнгийн цамцтай нэг эмэгтэй орж ирээд “яасан байна миний дүү архины хордлогод орчихсон байна уу” гэхээр нь би “хутгалуулж нас барсан байна” гэхэд тэр эмэгтэй уйлаад гараад явсан. Өөр хүн байшинд орж ирээгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 93, 94)
8. Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд: “...Хашааны баруун урд хэсэгт хашааны баруун талаас 2м, урд талаас 9м зайд ертөнцийн зүгээр урагш харсан бор эрээн өнгийн хивсэнцэр гадартай цагаан өнгийн модон хаалга бүхий ертөнцийн зүгээс зүүн тийш харсан 2 ширхэг модон цонхтой 9х5 метрийн хэмжээтэй цагаан өнгийн шавар байшин байрлана. ...Үзлэгийг цааш үргэлжлүүлэн байшинд ороход...байшин нь 1 өрөөний зохион байгуулалттай...байшингийн зүүн талын хана дагуулан хоёр талдаа улаан хүрэн өнгийн буйдантай, шар цэцгэн хээ бүхий хулдаасан бүтээлэгтэй бор өнгийн модон ширээ байрлах бөгөөд ширээн дээр...тал хэсгээрээ өнгөгүй шингэн агууламжтай “Цагаан” гэсэн бичиг бүхий шошготой архины шил 1ш...байрлана. Ширээний доор мөн “Цагаан” гэсэн бичиг бүхий шошготой архины шил байсан ба архины шилнүүд байсан газруудыг 5, 6 гэж дугаарлан гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. ...Ногоон эрээн өнгийн гудсан дээр толгой нь ертөнцийн зүгээр баруун хойш харж, дээш харсан байрлалтай, хоёр хөл болон хоёр гар бие дагуу 55-60 насны эрэгтэй, хүний цогцос байна. Үзлэгээр цогцосны дээгүүр хөх өнгийн фудволктой байх ба фудволкыг дээш татаж цогцсоны гэдэс цээж хэсгийг гаргасан, гэдэс орчмоор хар өнгийн даавуугаар ороож, хар өнгийн өмд нь хагас шувтарсан, цогцосны цээжний зүүн хажуу дээд хэсэгт 3.9х1.1см босоо шархтай бөгөөд шархнаас улаан хүрэн өнгийн шингэн зүйл урсаж гарсан байдалтай байв...цогцосны толгойноос баруун тийш 32см зайд улаан хүрэн өнгийн цамц, цэнхэр өнгийн желетка байх ба дэлгэж үзэхэд желетканы зүүн урд доод хэсэгт цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байдалтай байв...орны дээр зүүн урд буланд үзүүрийг нь ертөнцийн зүгээр хойш нь харуулж тавьсан нийт 32 см урттай, ажлын хэсэг нь 19.5 см урт ягаан эрээн өнгийн, үзүүр хэсэг нь улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хутга байв. Уг хутгыг гэрэл зургаар бэхжүүлж эд мөрийн баримтаар хурааж авав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 6-19)
9. 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 01 цаг 50 минутаас 02 цаг 15 минутын хооронд цогцост үзлэг хийсэн тэмдэглэлд: “...цээжний зүүн доод хэсэгт, суганы урд шугамаар 9, 10 дугаар хавирганы түвшинд 4х1.5см босоо байрлалтай, зах ирмэг тэгш, мөр тал нь дээд талдаа, ир тал нь доод талдаа байрласан цээжний хөндийд нэвтэрсэн шархтай ба шархаар өөхөн эд цухуйсан байрлалтай байна. Нас бараад 7-9 цаг орчим болсон байна ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 27-31),
10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 788 дугаар дүгнэлт
“...Цогцосны гадна үзлэг:...цээжний зүүн доод хэсэгт 4х1.5см хэмжээтэй босоо байрлалтай, хутганы ир тал доор, мөр тал дээр байласан, өөхөн эд ил гарсан, зүүн талд суганы урд шугамаар 9-10 дугаар хавирганы түвшинд цээжний хөндий рүү нэвтэрсэн шархтай.
Дотор эрхтнүүдийн шинжилгээ: ...Цээж шалгахад цээжний зүүн доод хэсэгт суганы урд шугамаар 9-р хавиргыг гэмтээн цээжний хөндийд нэвтрэн доош өрцийг гэмтээн (3.5х1.0см) хэвлийн хөндийд нэвтрэн сэмж чацархайг хатгаж нойр булчирайн их биеийн хэсгийг босоо шугамаар бүрэн тасласан хатгагдаж зүсэгдсэн шархтай, орчны эд цус хуралттай, хэвлийн хөндийд 1000мл цусан хураатай. ...Нойр булчирхай хүрэн ягаан өнгөтэй, эдийн бүтэц булчирхайлаг, тогтоц хатуувтар, их бие босоо байрлалтай, бүрэн тасарсан шархтай.
Их биеийн ясны өөрчлөлт: Цээжний хэнхэрцэн шалгахад зүүн талд суганы урд шугамаар 9-р хавирга босоо шугамаар хугаралтай...Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош:
1. Цээж, хэвлийн хөндийд нэвтэрч өрц, сэмж, чацархайг гэмтээж нойр булчирхайн их бие хэсгээр бүрэн тасласан шарх, хэвлийн хөндий дэх цусан хураа /1000мл/
2. Хурц цус алдалт, дотор эрхтний хурц цус багадалт
3. Хүнд зэргийн согтолт. ДҮГНЭЛТ
1. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр цээж, хэвлийн хөндийд нэвтэрч өрц, сэмж, чацархайг гэмтээж нойр булчирхайн их бие хэсгээр бүрэн тасласан шарх, хэвлийн хөндий дэх цусан хураа /1000мл/ гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг, хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.
3. Талийгаач дээрх гэмтлийн улмаас нас барсан тул гэмтлийн зэрэг тогтоохгүй.
4. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
5. Талийгаачийн нь цээж, хэвлийн хөндийд нэвтэрч өрц, сэмж, чацархайг гэмтээж нойр булчирхайн их бие хэсгээр бүрэн тасласан шарх, хэвлийн хөндий дэх цусан хураа /1000мл/ гэмтлийн улмаас цус алдаж цус алдалтын шокоор нас баржээ.
6. Талийгаачийн цусанд 4.4 промилли, ходоодны шингэнд 6.7 промилли, шээсэнд 3.7 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.
7. Талийгаач нь 0/I/ бүлгийн цустай байна.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 97-99),
- Шинжээч Г.Х.үгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Г.Э.рын биед учирсан 9-р хавирга босоо шугамаар хугарсан гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчиллээр буюу цээжний зүүн доод хэсэгт хутгалагдах үед үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 102)
11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 3778 дугаар дүгнэлт
“...Шинжилгээнд “2017.04.12 Г.Э.р 62/эр ш/э...” гэсэн хаягтай хуруу шилэнд хийсэн 7мл хэмжээтэй шээс, ходоодны шингэн, цусыг ирүүлсэн байна.
Ирүүлсэн шээс, ходоодны шингэн, цуснаас шинжилгээний дээж авч спиртийн агууламж байгаа эсэхийг тодорхойлох зорилгоор бихромат калийн исэлдэх урвал дээр үндэслэн шинжилгээг явуулж UNICO 7200 спектрофотометр багажин дээр 590 нм долгионы уртад хэмжилтийг 3 удаа хийж стандарт жиших муруй дээрээс харгалзах тоон утгыг олж, тоо хэмжээг тодорхойлоход “2017.04.12 Г.Э.р 62/эр ш/э...” гэсэн хаягтай цусанд 4.4 промилли, шээсэнд 3.7 промилли, ходоодны шингэнд 6.7 промилли спиртийн агууламж илэрч байна. ДҮГНЭЛТ
1. Шинжилгээнд ирүүлсэн “2017.04.12 Г.Э.р 62/эр ш/э...” гэсэн хаягтай цусанд 4.4 промилли, шээсэнд 3.7 промилли, ходоодны шингэнд 6.7 промилли спиртийн агууламж илэрч байна.” гэх дүгнэлт (1 хавтаст хэргийн 103),
12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Тусгай шинжилгээний газрын 3869 дугаар дүгнэлт
“...Эд мөрийн баримтад хийсэн үзлэгээр: хутга нилэнхүйдээ хар өнгийн нунтаг зүйлээр бохирлогдсон, ажлын хэсгийн ирний хэсгээр бүдэг саарал өнгийн нунтаг зүйлээр бохирлогдсон, ажлын хэсгийн үзүүр хэсэг бага хэмжээтэй бүдэг хүрэн өнгийн толботой байв. Цус байгаа эсэхийг устөрөгчийн хэт ислээр шинжлэв. Устөрөгчийн хэт ислээр шинжлэхэд урвал явагдахгүй байх тул цус илрэхгүй байна гэж дүгнэлт өгөх үндэслэл болов. ДҮГНЭЛТ
2. Шинжилгээнд ирүүлсэн хутган дээр цус болон биологийн ул мөр илрээгүй...” гэх дүгнэлт (1 хавтаст хэргийн 128)
- Шинжээч Б.Тэнүүний мөрдөн байцаалтад өгсөн: “...Шинжилгээнд ирүүлсэн объект болох ажлын хэсэг нь 20см, бариул хэсэг нь 12см урттай, цагаан өнгийн оруулгатай резинэн бариултай хутгыг өмнө шинжилгээ хийсэн гарын мөрний шинжээчээс хүлээж авсан. Хутганы ажлын хэсгийн бариул нилэнхүйдээ гарын мөрийн шинжилгээнд хэрэглэдэг хар өнгийн нунтаг бодисоор бохирлогдсон байсан. Нүдээр болон хэт ягаан туяаны гэрлээр ажлын хэсгийг харахад ажлын хэсгийн үзүүр хэсэгт бага хэмжээтэй бүдэг хүрэн өнгийн толбо байсан. Ингээд устөрөгчийн хэт ислээр шинжилгээ хийж үзэхэд урвал явагдаагүй тул цус болон биологийн ул мөр илрээгүй гэсэн дүгнэлт өгөх үндэслэл болсон. ...Үзүүр хэсэгт байсан бүдэг хүрэн өнгийн толбо нь урвал явагдах хэмжээнд байгаагүй гэсэн үг....” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 129)
13. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийн 2305 дугаар дүгнэлт
“...Үзлэг ба шинжилгээ: ...Шинжилгээнд ирүүлсэн эд зүйлд үзлэг хийхэд: Хаана үйлдвэрлэсэн нь тодорхой бус, L өмсгөлтэй, цахилгаан товчтой, далд хармаатай, босоо захтай, улаан хүрэн цамц /Зураг №3-г үз/
-Цамцны доод ирмэгээс эгц дээш 15см, цахилгаан товчноос зүүн тийш 12см зайд босоо байрлалтай, 3 см урагдсан. /Зураг №4-г үз/...
Шинжилгээнд ирүүлсэн хувцсанд гарсан уранхай цоорхойг ямар хүчин зүйлийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох зорилгоор өсгөгч шил ашиглан шинжилж үзэхэд....улаан хүрэн өнгийн цамцанд гарсан 3см хэмжээтэй уранхайны утасны тасралтын зах ирмэн нэгэн жигд, суналтгүй, зах ирмэг бохирлогдоогүй байх тул хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдсэн уранхай. ДҮГНЭЛТ
1. Шинжилгээнд ирүүлсэн хувцсанд уранхай, цоорхой гарсан байна.
2. Шинжилгээнд ирүүлсэн хувцасны:
...-улаан хүрэн өнгийн цамцанд гарсан 3см хэмжээтэй уранхай хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдсэн уранхай байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 140-142)
14. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийн 2304 дүгээр дүгнэлт
“...Үзлэг ба шинжилгээ: ...Шинжилгээнд ирүүлсэн эд зүйлд үзлэг хийхэд:
- Доод ирмэгээс эгц дээш 21см, зүүн суганы доод талд бага зэрэг баруун налалттай, 3.7см урагдсан. /Зураг №5-г үз/,
- Зүүн доод ирмэгээс эгц дээш 24.5см, зүүн хажуу оёдлоос баруун тийш 6.5см зайд босоо байрлалтай 1.1см урагдсан. /Зураг №6-г үз/,
- Түүнээс эгц дээш 1см зайд 3.5см урагдсан. /Зураг №6-г үз/,
Шинжилгээнд ирүүлсэн хувцсанд гарсан уранхай цоорхойг ямар хүчин зүйлийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох зорилгоор өсгөгч шил ашиглан шинжилж үзэхэд...ягаан майканд гарсан 3.7см, хар хөх өнгийн футболканд гарсан 1.1см, 3.5см хэмжээтэй уранхайны утасны тасралтын ирмэг нэгэн жигд суналтгүй, зах ирмэг бохирлогдоогүй байх тул хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдсэн уранхай байна. ДҮГНЭЛТ
1. Шинжилгээнд ирүүлсэн хувцсанд уранхай, цоорхой гарсан байна.
2. Шинжилгээнд ирүүлсэн хувцасны:
....- ягаан майканд гарсан 3.7см, хар хөх өнгийн футболканд гарсан 1.1см, 3.5см хэмжээтэй уранхай хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдсэн уранхай байна.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 144-148),
15. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Тусгай шинжилгээний газрын 4496 дугаар дүгнэлт
“..Үзлэг болон шинжилгээний явц: 1. Шинжилгээнд...цагаан өнгийн футболка...ирүүлэв.
Эд мөрийн баримтад хийсэн үзлэгээр: ...цагаан өнгийн футболканы урд хэсэгт бүдэг хүрэн өнгийн толботой байв.
2. Цус байгаа эсэхийг устөрөгчийн хэт ислээр шинжлэв. Стандарт болон аргачлалын дагуу геномын ДНХ-ийг ялган авч, биеийн хромосомын микросателлит локусын аллелийн “Power Plex HS” өвөрмөц цомог ашиглан полимеразын гинжин урвал явуулж, MNS 6120:2010 стандарт болон аргачлалын дагуу “ABI 3130 Genetic Analyzer”-аар каппильяр электрофорези явуулж “GeneMapper ID Software v3.1” программаар дүн шинжилгээ хийж локусын аллелиудыг тогтоов. Шүүх ДНХ-ийн үр дүнг хүснэгтээр хавсаргав. /Хавсралт 1/
3. Устөрөгчийн хэт ислээр шинжлэхэд урвал явагдаж байх тул цус илэрч байна гэж дүгнэлт өгөх үндэслэл болов. Илэрсэн цусны ДНХ-ийн тогтоцыг аутосомын ДНХ-ийн D3S1358, THO1, D21S11, D18S51, Penta E, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1PO8 Penta D, vWA D8S1179, TPOX, FGA гэсэн локусын аллелиар тогтоон шинжлэхэд Хавсралт нэгд үзүүлсэн дараалал бүхий ДНХ-ийн тогтоц илэрсэн нь Г.Э.рын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байх тул цагаан өнгийн футболкад илэрсэн цус нь Г.Э.рын цус байх боломжтой байна гэж дүгнэлт өгөх үндэслэл болов. ДҮГНЭЛТ
1. ..цагаан өнгийн футболкан дээр цус илэрч байна.
4. Илэрсэн цус нь хүний цус мөн байна.
5. Илэрсэн цусны ДНХ-ийн тогтоцыг аутосомын ДНХ-ийн D3S1358, THO1, D21S11, D18S51, Penta E, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1PO8 Penta D, vWA D8S1179, TPOX, FGA гэсэн локусын аллелиар тогтоов.” гэх дүгнэлт, хавсралт (1 хавтаст хэргийн 166, 167)
16. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл: “...Н.Ш.г талийгаач энэ буйдан дээр би энэ хуванцар сандал дээр сууж байгаад тал шил архи уусан. ...гал тогооны өрөө хэсэг дэх цагаан модон шүүгээний дээрээс хоёр дахь шургуулганд байсан цэцэгтэй хутгыг авсан ...Н.Ш.г ширээн дээрээс талийгаач стакан аваад намайг цохих гэж оролдох гэсэн гэж 2 ширхэг шилэн аяга руу заагаад энэ хоёрын аль нэг нь мөн гэж заав. ...талийгаач надад хутгалуулсны дараа энд газарт хэвтсэн гэж зурагтын урд гудас дэвсэж зааж харуулсан. Түүнээс хутга байсан гэх газрыг зааж үзүүлнэ үү гэхэд буйдангийн зүүн урд захад миний энд байсан гэж заав. Н.Ш.гоос архи авсан дэлгүүрээ зааж өгч гэхэд чадна гээд манайхаас доош явахад худгийн дор байдаг гэсний дагуу 400 метр зайд хойш харсан “Гулзат Үүлс” ХХК-ийн хүнсний тоосгон дэлгүүрийг заав ...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 47-52),
17. Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “...1_01_R_170411102200.avi... файл дотор...2017/04/11 10:23:31 секундэд хүнсний дэлгүүрийн хаалгаар ягаан өмдтэй хар өнгийн хавар намрын нимгэн куртиктэй дотор талаараа цагаан өнгийн цамцтай Н.гийн Ш.г орж ирж байгаа бичлэг харагдана. ...2017/04/11 10:25:03 секундэд Д.Ш.г хүнсний дэлгүүрийн худалдагчаас шилтэй архи нэг ширхэгийг худалдан авч хар өнгийн нимгэн куртикнийхээ дотор талд хийж...2017/04/11 10:26:09 секундэд хүнсний дэлгүүрийн хаалгаар гарч байгаа бичлэг харагдана.
...1_01_R_170411404400.avi гэсэн файл руу ороход...2017/04/11 14:05:47 секундэд хүнсний дэлгүүрийн гаднаас дотогш ягаан өмдтэй хар өнгийн хавар намрын нимгэн куртиктэй дотор талаараа цагаан өнгийн цамцтай Н.гийн Ш.г орж ирж байгаа бичлэг харагдана. ...2017/04/11 14:29:09 секундэд хүнсний дэлгүүрийн худалдагч Н.гийн Ш.гт нэг шил архи өгч байх ба тэрээр худалдагчийн өгсөн архийг хар өнгийн хавар намрын куртикны дотор талын халаасандаа хийж байх ба 2017/04/11 14:30:08...хүнсний дэлгүүрээс гарч байгаа бичлэг харагдана...” гэх тэмдэглэл (1 хавтаст хэргийн 57),
18. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 434 дүгээр дүгнэлтэд
“...Болсон хэргийн талаар /өөрийн үгээр/: 2017-04-11 нд найзтайгаа хамт архи ууж байгаад маргалдаж хутгаар айлгах гээд чичтэл биед орсон байсан. Тэгээд түргэн дуудсан. Тэгээд замд нь нас барсан гэнэ. Тухайн үед өөрийн ухаантай байсан бага зэрэг согтсон байсан гэнэ. Тухайн үед гадны болон бусад нөлөө байгаагүй гэнэ. Маргаан үүссэн шалтгаан нь талийгаач согтохоороо шорон ярьдаг тэгээд над руу стакан барьж дайрсан тэгээд айлгах гээд л гэнэ. Уусан архи ямар архи байсан бэ? гэхэд 0.75л “Цагаан” архи уусан гэнэ.
Одоогийн сэтгэцийн байдал: 45 орчим насны хувцсаа зөв өмссөн хөдөлгөөн царайны илрэл орчиндоо тохирсон эрэгтэй үзлэгийн сандалд тогтвортой сууна.
...Өөр та хоёрт маргалдсан шалтгаан байгаа юу гэхэд аан би дахиж архинд явахдаа талийгаачтай яриад яваад ирье гээд гаднаас нь түгжээд яваад иртэл хаалга эвдээд гараад ирсэн байсан тэгээд жаахан маргаад орж архиа ууж байтал сүрдүүлэх маягтай юм яриад байхаар нь хутга бариад сүрдүүлэх гээд байвал хутга байгаа шүү гэтэл аяга бариад босоод ирсэн тэгээд айлгах гээд ийм юм боллоо гэнэ. Хутгалангуутаа гүйж гараад түргэн дуудсан гэнэ. ДҮГНЭЛТ
1. Н.Ш.г нь сэтгэцийн өвчингүй байна.
4. Н.Ш.г нь тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед болон үйлдэгдсэнээс хойш сэтгэцийн өвчнөөр өвчилсөн гэх баримт мэдээ үгүй байна.
5. Н.Ш.г нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.” гэх дүгнэлт (1 хавтаст хэргийн 177, 178),
19. Шүүгдэгч Н.Ш.гийн мөрдөн байцаалтад өгсөн;
- 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн: “...2017 оны 4 дүгээр сарын 11-ний өглөө 09 цагийн үед талийгаач манай гэрт орж ирсэн. Тэрээр надад “хоёулаа ганц юм уучихъя чамд мөнгө байна уу” гэж асуусан. Тэр өдрийн өглөө эхнэр надад 5000 төгрөг үлдээгээд явсан байсан. Мөн манай урд талын айл надаас 11.000 төгрөг зээлсэн байснаа оруулж ирж өгсөн. Тэгээд талийгаач “намайг дэлгүүр явчихаад ир” гэхээр нь ...гэрийнхээ доод талын шинэ нээгдсэн дэлгүүр ороод 0.75 литрийн нэг шил архи худалдаж аваад гэртээ ирээд...бид хоёр хувааж уусан. Архи дуусахад талийгаач намайг дахиад нэг шил архи аваад ир гэхээр нь дэлгүүр орж худалдагчид нь 5000 төгрөг өгөөд үлдсэн мөнгөнд нь би өөрийнхөө иргэний үнэмлэх, хаан банкны виза картыг барьцаалаад дахин “Цагаан” нэртэй нэг шил архи авсан.
Хоёр дахь удаагаа дэлгүүр гарахад талийгаач намайг “гаднаас цоожилчих” гэсэн учир гэртээ үлдээгээд гаднаас нь цоожилж гарчихаад архиа аваад эргээд иртэл манай гэрийн үүдний хаалгыг дотор талаас нь өшиглөөд цүүг нь сугалаад эвдчихсэн байсан. Тэгэхээр нь би түүнд “та яахаараа хаалга эвддэг юм” гэж хэлтэл надад “чам мууг бодоход олон жил шорон оронгоор явсан, чамайг яасан ч яадаг юм” гэсэн. Тэрнээс болж маргаан болсон. Тэгээд гадаа барьцалдаж аваад ноцолдоод заамдалцаад байж байхад хажуу айлын хүүхэд Тамиртөгсийн дүү ирээд салгаад талийгаачийг гэрт нь оруулсан. Би хаалга янзлаад үлдсэн. Тэгтэл удалгүй талийгаач над дээр ирээд гэрт орж архиа задлаад уусан. Тэр үед түүнийг шорон оронгоор олон жил явсан яаж ч магадгүй гэж бодоод байж байтал талийгаач над руу шоронгийн яриагаар яриад, хэл амаар өдөөд сууж байгаад миний өөдөөс намайг цохих гээд босоод ирэхээр нь түүнийг айлгах санаатай гөл тогооноос хутга аваад том өрөөндөө очсон, тэр миний өөдөөс дайраад янз бүрийн юм хэлээд байсан. Хэлж байгаа үг нь дандаа дарамтны үг байсан. Талийгаач манай том өрөөний хоймор талд сууж байсан. Тэгээд дахин над руу ойртохоор нь би баруун гартаа байсан хутгаар гэдэснийх нь тэр хавь руу нэг удаа хатгасан. Тэгээд л талийгаач доошоо том өрөөний шалан дээр уначихсан. Би түүнийг унангуут нь толгойг тэврээд “Эрдэнээ ахаа та яачихваа” гэж орилсон. ...Тэгээд би айсандаа хажуу айл Н.лийнд гүйж ороод “Оюунаа эгчээ Эрдэнээ ах сонин болчихлоо, түргэн дуудаарай” гэсэн юм...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 185-186),
- 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн: “...Би талийгаачтай архи уугаад байж байтал цагаан мах эргээд ариун цэврийн газар орох хэрэг гараад гэрээсээ гарсан. Талийгаач гэрт архиа уугаад үлдсэн. Би гэрээсээ гараад ариун цэврийн газар руу 25 орчим метр яваад очсон тэр үед ойролцоогоор 15 цаг болж байсан байх гэхдээ цагаа сайн санахгүй байна. Би ариун цэврийн газар ороод буцаад гэртээ орсон чинь талийгаач манай өвлийн сууцны хоймор хэсэгт байрлах буйдан дээр дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Тухайн үед талийгаачийн царай нээх сонин болсон байхаар нь дэргэд нь очоод хацрыг нь алгадсан. Би тухайн үед сандарсандаа гэрээс гараад хаалганыхаа хажууд очоод “Түргэн дуудаарай” гэж орилсон. Тэгээд буцаж очоод талийгаачийг буйдан дээрээс буулгаад газар тавьсан. Талийгаачийг газар буулгаад биеийг нь тэгшлээд эвтэйхэн болгоод байж байсан чинь гаднаас түргэн тусламжийн эмч жолоочтойгоо орж ирсэн. Эмч орж ирээд наад хүн чинь нас барсан байна гэж хэлээд байж байсан чинь гаднаас манай гэрт Н.л орж ирээд...талийгаачийн хажууд очоод цамцыг нь сөхсөнөө “Г.Э.рыг хутгалсан байна” гэж хэлсэн. Тэгээд түргэний эмч цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...Би талийгаачийг ямар төрлийн хутгаар хаана нь хэдэн удаа ямар төрлийн хутгаар хутгалж гэмтээсэн талаар санахгүй байна. Ямар шалтгаанаар хутгалж алснаа ч санахгүй байна...Би өмнө нь мэдүүлэг өгөхдөө талийгаачийг алснаа сайн санахгүй байсан болохоор төсөөлөөд дээрх мэдүүлгийг өгсөн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 188-190),
- 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр өгсөн: “...Нэг мэдэхэд би гадна байдаг жорлонгоос гарч ирэхэд Н.л манайхаас гараад өөрийнхөө гэр лүү гүйж байсан. Би жорлонгоос гараад гэртээ ороход талийгаач манай гэрийн буйдан орон дээр хөл нь газар хүрчихсэн, хойшоо налаад хэвтэж байсан. Би хацар луу нь цохиод яачих ваа гэхэд сэрэхгүй байсан. Би байшингийнхаа хаалган дээр очоод “Түргэн дуудаарай” гэж гурван удаа чанга хэлсэн. Эргэж гэртээ ороод талийгаачийг өргөж газар буулгаж газар дэвссэн матрасс дээр хөл гарыг нь тэгшилж дээш нь харуулж хэвтүүлсэн. Тэгээд би хажуу талаас нь салаагүй байж байтал түргэн ирсэн юм. Түргэн ирээд “наад хүн чинь өнгөрчихсөн байна” гэж хэлсэн. Тэгж байтал Н.л орж ирээд талийгаачийн футболкыг сөхөөд “энд хутгалчихсан байна ш дээ гэж хэлсэн. ...Би цагдаа ирснийг сайн мэдээгүй, сүүлийн архиа талийгаачтай хувааж уугаад сууж байснаа санаж байна, тэгээд юу болсныг санахгүй байна, миний санаж байгаагаар би жорлонгоос гарч ирснээс хойш үйл явдлыг санаад байна...би 2017 оны 4 сарын 12-ны өдрийн байцаалтыг зохиогоод өгчихсөн юм. Цагдаа нар хутган дээр чиний хурууны хээ гарсан гэж хэлээд байсан. Тэгээд би тэр байцаалтыг зохиогоод ярьчихсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 192-194)
- 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өгсөн “...Манай гэрт ороод архиа задлаад уусан. ...Архиа ууж дуусахын даваан дээр талийгаач гарч бие зассан. Талийгаач буцаж орж ирэхдээ “Н.л гэрийнхээ урд талд танайх руу хараад зогсож байна битгий оруулаарай, наадахдаа битгий нүүр өгөөрэй” гэсэн. Би түүнд “та хоёрын асуудал надад хамаа байхгүй, Н.л орж гарч л байна биз” гэсэн. Тэгээд удалгүй би гарч бие зассан. Тэр үед Н.л гэрийнхээ хойд талд манайх руу хараад зогсож байсан. Хөөе гээд гараараа даллахад цаашаа дүүгийнхээ амбаарын цаагуур яваад орчихсон. ...Тэгээд талийгаачийг яагаад тэгж хэлэх болсон шалтгааныг нь мэдэхгүй байна. Тэгээд надаас ....дахиад ганц юм авчихъя...тэтгэмжийн мөнгө буухаар аваад өгнө гэсэн. Явах гэтэл талийгаач Н.л ороод ирж магадгүй...чи гаднаас цоожлоод явчих гэсэн. ...Авчирсан архинаас...бид хоёр 3, 3 удаа жижиг хундаганд хийж уусан. Талийгаач би гарчихаад ирье гээд манайхаас гараад явсан. Талийгаачийг гарсны дараа...буйдан дээр унтчихсан байсан. Сэрэхэд миний цагаан мах эргэчихсэн байсан, тэгэхээр нь жорлон явж цагаан махаа чихэж оруулсан. Өндийгөөд хаалганы дээгүүр хартал Н.л манай гэрээс гарч гүйж байгааг харсан. Манайд орохыг нь хараагүй. Н.лийг дуудахад намайг харалгүй гэр лүүгээ гүйгээд орсон. Тэгээд би гэртээ ортол талийгаач номхон манай буйдан дээр хэвтэж байсан. Би түүнийг бос гээд хацрыг нь алгадаад газар матрасс дэвсээд хэвтүүлсэн...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 86, 87),
20. Шүүгдэгчийн хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 32-34), амь хохирогчийн хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 35-38), эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол (1 хавтаст хэргийн 58-60), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 3779, 3865, 2375, 2302, 2307, 3867, 3866, 5021, 3837, 3838, 3870 дүгнэлтүүд (1 хавтаст хэргийн 104, 106, 108-110, 112-118, 123, 137-138, 150-151, 154, 157, 158, 161),
- амь хохирогчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин сууж байсан хорооны тодорхойлолт (1 хавтаст хэргийн 224, 208), нас барсны гэрчилгээний хуулбар (1 хавтаст хэргийн 209),
- хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (1 хавтаст хэргийн 225), хохирлын баримт (1 хавтаст хэргийн 210-223)
- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин сууж байсан хорооны тодорхойлолт (1 хавтаст хэргийн 241, 234), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (1 хавтаст хэргийн 235), хувийн байдлын талаарх баримт (1 хавтаст хэргийн 249, 250, 2 хавтаст хэргийн 1-7, 16-23, 24), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (2 хавтаст хэргийн 29-31) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Н.Ш.гт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар
Улсын яллагчаас Н.Ш.гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан Хүнийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах,
Шүүгдэгчийн өмгөөлөгч;
- Т.Мөнхдэлгэр: Миний үйлчлүүлэгч Н.Ш.гоос 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр анхны мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчиж, сэжигтэн, яллагдагчийн эрхийг хохироон хууль бус аргаар хүч хэрэглэж зодож мэдүүлэг авсан. Энэ талаар холбогдох байгууллагад шалгуулахаар өргөдөл өгсөн боловч өнөөдрийг хүртэл шалгаж өгөөгүй. Анхны өгсөн мэдүүлэгтэй нийцүүлж хэргийн газар үзлэг хийсэн. Мөн хэрэг учрал болсны дараа 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Н.Ш.гоос цусны дээж авсан байдаг ч тухайн шинжээчийн дүгнэлтээр согтууруулах ундааны зүйл илрээгүй. Хэрэгт цугларсан баримтаар талийгаач болон шүүгдэгч нарын хэн аль нь адилхан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдаг. Гэтэл амь хохирогчийн цогцосны шинжилгээгээр согтуурлын хүнд зэрэг гараад ирэхэд биеэ хамгаалж чадахгүйг нь мэдсээр байж болгоод зүйлчлэл хүндрүүлж, эрх зүйн байдлыг нь дордуулсан. Ухаангүй болтлоо архи уусан хүмүүс яаж бие биенийхээ биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулсан гэж үзэх үндэслэлгүй. Биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж үйлдсэн гэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан гэмт хэрэг санаатай үйлдэгддэг гэмт хэрэг. Хууль зүйн шаардлага нь лавтай сайн мэдсээр байж үйлдэж байгааг хэлдэг гэтэл миний үйлчлүүлэгч адилхан согтуу болсон үйл явдлыг санахгүй байна гэж удаа дараа мэдүүлж байгаа тул миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож өгнө үү гэх дүгнэлтийг
- М.Цэндсүрэн: Тухайн гэрт шүүгдэгч, амь хохирогч нараас өөр хүн байгаагүй. Амь хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж, далимдуулсан гэж байгаа боловч шүүгдэгч өөрөө бас согтуу байсан. Шинжээчийн дүгнэлт гарч шүүгдэгчийн цуснаас спиртийн агууламж илрээгүй гэдэг. Үүнийг улсын яллагч өөрөө эрүүл байсан хирнээ биеэ хамгаалах чадваргүй байдлаар бусдыг санаатай алсан гэж дүгнэж байна. Цусны шинжилгээний дүгнэлт 72 цагийн дараа гарсан. Нэн даруй хойшлуулшгүй ажиллагаа хийж дүгнэлт гаргаагүй. Шүүгдэгч би үнэхээр санахгүй байна, санаж байгаа бол үнэхээр хамаа алга, 9 сар хоригдохдоо санах гээд бодол санаанд орж ирэхгүй байна гэдэг. Түүнээс биш хэргээ хүлээхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй гэх зүйл байхгүй гэдэг. Улсын яллагч яллахдаа хутга мөн, энэ хутгаар гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзсэн. Гэтэл тухайн хутган дээр гарын хээ болон цусны толбо илрээгүй. Гэмт хэрэг үйлдэгдсэн бол ямар учраас хутган дээр шүүгдэгчийн хурууны хээ байхгүй байна вэ? Яагаад цусны толбо илрэхгүй байгаа юм бэ? ...Үнэхээр энэ хутга мөн үү биш үү? гэсэн эргэлзээтэй нөхцөл байдал байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж заасан. Тухайн үед энэ хэргийг гэрчлэх гэрч байхгүй, тухайн үед хоёр хүн л байсан. Гэрчүүд шүүгдэгч амь хохирогч нарыг хоёулханаа гэртээ байсан гэдгийг гэрчилж байгаа. Шүүгдэгч, амь хохирогч нар ижил хэмжээнд архи хэрэглэсэн байсан зэрэг нөхцөл байдлыг авч үзэхэд хэрэв гэм буруутай гэж үзэж байгаа бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх боломжтой гэж үзэж байна гэх дүгнэлтийг
- Ү.Чойжилсүрэн Хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар бүрэн дүүрэн тогтоогдсон гэж үзэхгүй байна. Улсын яллагч гэрчүүдийн мэдүүлэг хөдөлбөргүй, үнэн зөв, зөрүүгүй байна гэж тайлбарлаж байна. Нэг гэр бүлийн эхнэр, нөхөр хоёр бие биенээ гэрчилж байна. Мөн мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Н.ваас мэдүүлэг авахдаа өмгөөлөгч байлцуулж мэдүүлэг аваагүй. Мөрдөн байцаалтын шатанд тухайн хэргийг бүрэн бодитой тогтоосонгүй гэмт хэрэг гарсан цаг минут болон Ш.г хэр хэмжээний архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдгийг тогтоогоогүй. Шинжээчийн дүгнэлтээр хутга нь дээр цус илрээгүй гэж дүгнэсэн. Гэтэл хамгийн түрүүнд очсон түргэний эмч цус шиг зүйл байсан, байсан юм шиг байна гэсэн үгээр Ш.гийг эрүүгийн хариуцлага тооцох нь өрөөсгөл. Гэмт хэргийг хэн үйлдсэн бэ гэдэг нь тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан дүгнэлт доорхи нотлох баримтуудаар үгүйсгэгдэн няцаагдаж байна.
1. Шүүгдэгч нь өөрийн үйлдлийг лавтай сайн мэдэж байсан болох нь доорхи нотлох баримтаар.
Шүүгдэгч Н.Ш.гийн 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр анх удаа мөрдөн байцаалтад өгсөн: “...удалгүй талийгаач над дээр ирээд гэрт орж архиа задлаад уусан. Тэр үед түүнийг шорон оронгоор олон жил явсан яаж ч магадгүй гэж бодоод байж байтал талийгаач над руу шоронгийн яриагаар яриад, хэл амаар өдөөд сууж байгаад миний өөдөөс намайг цохих гээд босоод ирэхээр нь түүнийг айлгах санаатай гал тогооноос хутга аваад том өрөөндөө очсон, тэр миний өөдөөс дайраад янз бүрийн юм хэлээд байсан. Хэлж байгаа үг нь дандаа дарамтны үг байсан. Талийгаач манай том өрөөний хоймор талд сууж байсан. Тэгээд дахин над руу ойртохоор нь би баруун гартаа байсан хутгаар гэдэснийх нь тэр хавь руу нэг удаа хатгасан. Тэгээд л талийгаач доошоо том өрөөний шалан дээр уначихсан....” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 185-186) нь
Шүүгдэгч Н.Ш.гийн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 434 дүгээр дүгнэлтэд тусгагдсан “...Болсон хэргийн талаар /өөрийн үгээр/: 2017-04-11 нд найзтайгаа хамт архи ууж байгаад маргалдаж хутгаар айлгах гээд чичтэл биед орсон байсан. Тэгээд түргэн дуудсан. Тэгээд замд нь нас барсан гэнэ. Тухайн үед өөрийн ухаантай байсан бага зэрэг согтсон байсан гэнэ. Тухайн үед гадны болон бусад нөлөө байгаагүй гэнэ. Маргаан үүссэн шалтгаан нь талийгаач согтохоороо шорон ярьдаг тэгээд над руу стакан барьж дайрсан тэгээд айлгах гээд л гэнэ. Уусан архи ямар архи байсан бэ? гэхэд 0.75л “Цагаан” архи уусан гэнэ. ...Өөр та хоёрт маргалдсан шалтгаан байгаа юу гэхэд аан би дахиж архинд явахдаа талийгаачтай яриад яваад ирье гээд гаднаас нь түгжээд яваад иртэл хаалга эвдээд гараад ирсэн байсан тэгээд жаахан маргаад орж архиа ууж байтал сүрдүүлэх маягтай юм яриад байхаар нь хутга бариад сүрдүүлэх гээд байвал хутга байгаа шүү гэтэл аяга бариад босоод ирсэн тэгээд айлгах гээд ийм юм боллоо гэнэ. Хутгалангуутаа гүйж гараад түргэн дуудсан гэнэ....” гэх өгүүлэмжтэй нийцэж (1 хавтаст хэргийн 177, 178) байна.
2. Хутга нь дээр цусны толбо илрээгүй болох нь доорхи нотлох баримтаар.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Тусгай шинжилгээний газрын 3869 дугаар дүгнэлт
“...ажлын хэсгийн үзүүр хэсэг бага хэмжээтэй бүдэг хүрэн өнгийн толботой байв. ДҮГНЭЛТ ...Шинжилгээнд ирүүлсэн хутган дээр цус болон биологийн ул мөр илрээгүй...” гэх дүгнэлт (1 хавтаст хэргийн 128)
- Шинжээч Б.Тэнүүний мөрдөн байцаалтад өгсөн: “...Нүдээр болон хэт ягаан туяаны гэрлээр ажлын хэсгийг харахад ажлын хэсгийн үзүүр хэсэгт бага хэмжээтэй бүдэг хүрэн өнгийн толбо байсан. ...Үзүүр хэсэгт байсан бүдэг хүрэн өнгийн толбо нь урвал явагдах хэмжээнд байгаагүй гэсэн үг....” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 129),
3. Гэмт хэрэг нь 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 17-18 цагийн орчим гарсан болох нь доорхи нотлох баримтаар.
- Гэрч Ж.Э.гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр ээлжийн ажилтай байсан. Тухайн өдрийн 18 цаг 05 минутад ээлжийн зохицуулагчаас “Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн 13 дугаар гудамжны 31а тоотод ухаан алдаад, архи уусан хүн байна” гэсэн утгатай дуудлага орж ирсний дагуу...18 цаг 40 минутад дуудлага дээр очсон....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 93, 94),
- Гэрч С.Н.лийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр ...17 цагийн орчим ...өөрийнхөө машинаар эхнэрийн хамт гэртээ ирсэн. ...Гэртээ ирэхэд 17 цаг 50 минут болж байсан....” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 75, 76),
- Гэрч Б.О.гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр... 17 цаг өнгөрч байхад нөхрийн хамт гэртээ ирсэн. ...гэртээ ороод “Нандиа” ток шоу үзэж байхад нөхөр Н.л замаадаа авсан 4 савтай усаа юүлээд гаднаас 2 цувдайгаа оруулж ирээд түмпэнд ус хийгээд гүзээгээ дэвтээж байхад тог тасарсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 81, 82),
4. Амь хохирогч Г.Э.р нь хутгалагдаж нас барсан болох нь доорхи нотлох баримтаар.
2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 01 цаг 50 минутаас 02 цаг 15 минутын хооронд цогцост үзлэг хийсэн тэмдэглэлд: “...цээжний зүүн доод хэсэгт, суганы урд шугамаар 9, 10 дугаар хавирганы түвшинд 4х1.5см босоо байрлалтай, зах ирмэг тэгш, мөр тал нь дээд талдаа, ир тал нь доод талдаа байрласан цээжний хөндийд нэвтэрсэн шархтай...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 27-31),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 788 дугаар дүгнэлт
“...Цогцосны гадна үзлэг:...цээжний зүүн доод хэсэгт 4х1.5см хэмжээтэй босоо байрлалтай, хутганы ир тал доор, мөр тал дээр байласан...зүүн талд суганы урд шугамаар 9-10 дугаар хавирганы түвшинд цээжний хөндий рүү нэвтэрсэн шархтай...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 97-99),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ны өдрийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийн 2305 дугаар дүгнэлт
“...Үзлэг ба шинжилгээ: ...Шинжилгээнд ирүүлсэн эд зүйлд үзлэг хийхэд: L өмсгөлтэй, цахилгаан товчтой, далд хармаатай, босоо захтай, улаан хүрэн цамц...ны доод ирмэгээс эгц дээш 15см, цахилгаан товчноос зүүн тийш 12см зайд босоо байрлалтай, 3 см урагдсан. ....улаан хүрэн өнгийн цамцанд гарсан 3см хэмжээтэй уранхайны утасны тасралтын зах ирмэн нэгэн жигд, суналтгүй, зах ирмэг бохирлогдоогүй байх тул хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдсэн уранхай...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 140-142)
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ны өдрийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийн 2304 дүгээр дүгнэлт
“...Үзлэг ба шинжилгээ: ...Шинжилгээнд ирүүлсэн эд зүйлд үзлэг хийхэд: ...гурвалжин захтай, ягаан майк...Доод ирмэгээс эгц дээш 21см, зүүн суганы доод талд бага зэрэг баруун налалттай, 3.7см урагдсан. ...дугуй захтай, хар манжлагатай захтай, хар хөндлөн судалтай, хар хөх өнгийн футболка...Зүүн доод ирмэгээс эгц дээш 24.5см, зүүн хажуу оёдлоос баруун тийш 6.5см зайд босоо байрлалтай 1.1см урагдсан. ...Түүнээс эгц дээш 1см зайд 3.5см урагдсан. ...ягаан майканд гарсан 3.7см, хар хөх өнгийн футболканд гарсан 1.1см, 3.5см хэмжээтэй уранхайны утасны тасралтын ирмэг нэгэн жигд суналтгүй, зах ирмэг бохирлогдоогүй байх тул хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдсэн уранхай байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 144-148),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Тусгай шинжилгээний газрын 4496 дугаар дүгнэлт
“..Үзлэг болон шинжилгээний явц:...цагаан өнгийн футболкад...Илэрсэн цусны... ДНХ-ийн тогтоц нь Г.Э.рын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байх тул цагаан өнгийн футболкад илэрсэн цус нь Г.Э.рын цус байх боломжтой байна гэж дүгнэлт...” гэх дүгнэлт, хавсралт (1 хавтаст хэргийн 166, 167)
5. 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 145 дугаар зүйл “Насанд хүрээгүй гэрчийг байцаах”, 2017 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.3 дугаар зүйл “Арван найман насанд хүрээгүй хүнээс мэдүүлэх авах” талаар тус тус хуульчилсан ба насанд хүрээгүй гэрч Н.Н.ваас мөрдөн байцаалтын шатанд авсан мэдүүлэг нь тус хуулийн шаардлагыг зөрчөөгүй байна.
Өөрөөр хэлбэл дээрх хэрэгт цугларсан баримтаас үзвэл амь хохирогч шүүгдэгч нар нь хоорондоо маргалдан хувийн таарамжгүй харьцаа үүсгэж, улмаар Н.Ш.г нь амь хохирогчийг шууд санаатай үйлдлээр, Г.Э.рыг бие махбодын хувьд өөрийгөө хамгаалах чадваргүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, өндөр насны хүн болохыг мэдсээр байж санаатай алсан болох нь түүний мөрдөн байцаалт болон сэтгэцийн эрүүл мэндийн байгууллагад үзүүлсэн өгүүлэмжээр тогтоогдсон буюу шүүгдэгч нь өөрийн хийж буй үйлдлийн учир холбогдлыг ойлгож байсан байна. Мөн шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс хутга нь дээр гарын мөр, цусны толбо илрээгүй гэх боловч энэ талаар шинжээчийн дүгнэлт гаргуулсан байх ба шинжээч нь дээр дурдсан дүгнэлтийг өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргахдаа үүнд хамааралтай бүх асуудлыг хамруулан, ач холбогдолтой байж болох бүхий л нөхцөл байдлыг шинжлэн тодруулсан буюу хутга дээр байсан толбо мэт зүйл нь шинжилгээ хийх хэмжээнд хүрэлцэхгүй байсан талаар мэдүүлсэн байна. Түүнчлэн амь хохирогч нь хутгалагдаж нас барсан болох нь цогцост хийсэн шинжилгээ болон амь хохирогчийн өмсөж байсан ягаан майк, хар хөх өнгийн футболка, улаан хүрэн цамцанд гарсан хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдсэн уранхай зэрэг шинжээчийн дүгнэлтээр хангалттай нотлогдон тогтоогдсон. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэмт хэрэг гарсан цаг хугацаа эргэлзээтэй байна гэх боловч шүүгдэгч нь амь хохирогчийг хэдэн цаг, хэдэн минут, хэдэн секундад хутгалсан болохыг мөрдөн байцаалтаар нарийвчлан тогтоох боломжгүй юм. Иймд өмгөөлөгчдийн гаргасан дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Нөгөө талаар шүүгдэгч нь 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн: “...Би талийгаачтай архи уугаад байж байтал цагаан мах эргээд ариун цэврийн газар орох хэрэг гараад гэрээсээ гарсан. ...Би гэрээсээ гараад ариун цэврийн газар руу 25 орчим метр яваад очсон тэр үед ойролцоогоор 15 цаг болж байсан байх гэхдээ цагаа сайн санахгүй байна. Би ариун цэврийн газар ороод буцаад гэртээ орсон чинь талийгаач манай өвлийн сууцны хоймор хэсэгт байрлах буйдан дээр дээшээ харсан байдалтай хэвтэж байсан....” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 188-190) гэж, 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр өгсөн: “...Нэг мэдэхэд би гадна байдаг жорлонгоос гарч ирэхэд Н.л манайхаас гараад өөрийнхөө гэр лүү гүйж байсан. Би жорлонгоос гараад гэртээ ороход талийгаач манай гэрийн буйдан орон дээр хөл нь газар хүрчихсэн, хойшоо налаад хэвтэж байсан. ...би жорлонгоос гарч ирснээс хойш үйл явдлыг санаад байна...би 2017 оны 4 сарын 12-ны өдрийн байцаалтыг зохиогоод өгчихсөн юм....” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 192-194) гэж, 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өгсөн “...Талийгаачийг гарсны дараа...буйдан дээр унтчихсан байсан. Сэрэхэд миний цагаан мах эргэчихсэн байсан, тэгэхээр нь жорлон явж цагаан махаа чихэж оруулсан. Өндийгөөд хаалганы дээгүүр хартал Н.л манай гэрээс гарч гүйж байгааг харсан. Манайд орохыг нь хараагүй. Н.лийг дуудахад намайг харалгүй гэр лүүгээ гүйгээд орсон. Тэгээд би гэртээ ортол талийгаач номхон манай буйдан дээр хэвтэж байсан. Би түүнийг бос гээд хацрыг нь алгадаад газар матрасс дэвсээд хэвтүүлсэн...” (2 хавтаст хэргийн 86, 87) гэх зэргээр зөрүүтэй мэдүүлэг өгсөн байх ба энэ хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Н.Ш.г нь Схд, 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 17 цагийн орчим, үл ялих зүйлээр шалтаглан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, шууд санаатай үйлдлээр, амь хохирогчийг согтолтын хүнд зэрэгтэй өөрийгөө хамгаалах, хянах идэвхтэй үйлдэл эсэргүүцэл үзүүлж чадахгүй гэдгийг мэдсээр байж санаатай алсан болох нь
- Гэрч Б.А.рын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр...хичээлдээ яваад ...13 цагийн өнгөрч байхад гэртээ ирэхэд...ах Э.р, мөн манай хашаанд байдаг Ш.г ах нар хашаан дотор муудалцаад байхаар нь би гартал Э.р ах гэрийнхээ үүдэнд газар уначихсан байдалтай хувцас хунар нь шороо тоос болчихсон, Ш.г ах дэлгүүр яваад архи авчихаад ирэх хооронд хаалга эвдэлчихлээ гэх мэт зүйл яриад хэрэлдээд байсан. ...Тэр үед Э.р ах юу ч ярихгүй нилээн согтчихсон, Ш.г нь нилээн согтуу агсараад Э.р ахыг газар уначихсан байхад нь цохих гээд дайраад байхаар нь би голоор нь ороод боль гээд салгасан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 73-74),
- Насанд хүрээгүй гэрч Н.Н.в мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 4 дүгээр сарын 11-ний өглөө хичээлдээ яваад ...14 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Намайг гэртээ ирэх үед манай хажуу талын байшинд ээжийн нагац ах буюу Э.р...ах, тэр байшингийн эзэн болох Ш.г ах хоёр архи уусан байдалтай байсан. ...хэсэг хугацааны дараа хашаан дотор байдаг хувцас өлгөж хатаадаг хэцний ойролцоо өвөө Э.р болон Ш.г ах нарын дуу гараад хашгиралдаад ч байгаа юм шиг, инээлдээд ч байгаа юм шиг дуу чимээ гараад байсан. ...17 цаг өнгөрч байхад аав, ээж хоёр гадуур явж байгаад ирсэн. ...би гэрээсээ гараад Ш.г ахын байшин руу яваад ортол Ш.г ах үүдэн талд байрлах буйдан сандал дээр зүүн хөлөө баруун хөл дээрээ ачаад хагас хажуу тийшээ харсан байдалтай, харин өвөө Э.р Ш.г ахын өөдөөс хараад шалан дээр дэвссэн байсан хөх цэнхэр өнгийн дэвсгэр дээр хоёр өвдөг дээрээ сөхөрч суусан байдалтай харагдсан. ...гэртээ байж байтал Зоригоо ах манай гэрт орж ирээд О.г эгчээ, Н.л ахаа Э.р нэг л сонин болчихлоо гэж хэлчихээд байшин руугаа буцаад орчихсон. ...Ш.г ах дээгүүрээ цагаан өнгийн футволкатай, доогуураа ягаан өнгийн өмдтэй байсан. Намайг Ш.г ахын гэрт ороход тэр хоёроос өөр хүн байгаагүй....” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 70-72),
- Гэрч С.Н.лийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 11 цагийн үед би эхнэр О.гийн хамт 1 дүгээр хорооллын 33 дугаар байр луу хамт ажиллаж байсан настай хөгшин болох Жийлаа, Дуламаа нар дээр зочилж очсон. ...17 цагийн орчим гэрээс нь гараад өөрийнхөө машинаар эхнэрийн хамт гэртээ ирсэн. ...Гэртээ ирэхэд 17 цаг 50 минут болж байсан ...Н.в Ш.гийнд орчоод буцаж гэртээ орж ирээд Ш.г ахынд адилхан тог тасарсан байна. Ш.г ах Э.р өвөө хоёр согтуу сууж байна гэж хэлсэн. ...Ш.г манай гэрт орж ирээд О.г эгч, Н.г ахаа Э.р ах сонин болчихлоо гээд орж ирсэн. ...би Ш.гийн гэр лүү гүйгээд орсон. Тэгэхэд Э.р түргэн, түргэн амьсгалаад нүд нь аниатай, ухаангүй диван дээр хойшоо налаад гэдийсэн байдалтай хэвтэж байсан. Би түүний зүүн гарынх нь судсыг барьж үзтэл цохилж байсан. ...түргэн хүлээгээд жоохон удаад байхаар нь буцаад Ш.гийн гэрт ороход Ш.г Э.р ахыг диван дээрээс буулгаад, газар матрасан дээр дээш нь харуулаад хэвтүүлсэн, хөл нь урагш, толгой нь хойш харсан байдалтай байсан. ...Гараад түргэнтэй цуг орж ирсэн. Эмч үзлэг хийгээд энэ хүн чинь хутгалуулсан байна гэсэн. Би гайхаад эмчтэй цуг үзлэг хийхэд зүүн хавирганы хавьцаа хутгалагдсан байсан. ...Эмч ирээд л хутгалуулсныг нь мэдсэн. ...Талийгаач гадуураа цэнхэр хантааз, дотуур нь нэг тод биш өнгийн цамц, бараан өнгийн футболкотай, доогуураа саарал дуу ноосон өмд, бараан өнгийн гадна өмдтэй байсан. Эмчтэй цуг үзэхэд шархных нь гадуур цус байхгүй...футболокны ар нуруу хэсэг нь нойтон байсан. ...Эмч Ш.гийн орон дээр байсан хутгыг түрүүлж хараад...намайг битгий хүр цагдаа нар ирээд шалгадаг юм, ...хөдөлгөхөөр цус гойждог юм, хөдөлгөхгүй бол цус нь гойждоггүй гэж хэлж байсан. ...Ш.г тэр өдөр ягаан өмд, хар куртик, цагаан өнгийн футболк, хар гуталтай байсан....” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 75, 76),
- Гэрч Б.О.гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр...цагийг яаг хараагүй 12-13 цагийн үед байх нөхөртэйгөө хамт машинтай явж...1 дүгээр хороололд байдаг Жийлаа ахынд очсон...Тэднийд хоол унд идчихээд...17 цаг өнгөрч байхад нөхрийн хамт гэртээ ирсэн. ...би охин Н.выг Ш.г ахындаа ороод тогтой байна уу үзээд ир гэхэд тэднийд орчоод буцаж ирэхдээ Ш.г ах чамд ямар хамаатай юм бэ гэж хэлсэн гэсээр орж ирсэн. ...Ингээд удаагүй 10 минут болоогүй байхад гаднаас манайд Ш.г орж ирээд Э.р ах сонин болчихлоо гэчихээд гэрээс гүйгээд гарчихсан. Тэгэхээр нь би Ш.гийн гэрт араас нь ороход Э.р ах Ш.гийн хойд талын орон дээр дээшээ харсан, хөл нь суугаа байдалтай унжсан, толгой доор нь хөнжил эвхээд дэрлүүлчихсэн, Ш.г Э.р ахын толгойг тэвэрчихсэн та яачихваа гээд уйлаад байсан. Би Э.р ах руу ойртоод очиход амьсгаатай, нүд нь цагаанаар эргэлдээд намайг харах гэж оролдоод буцаад аньчихсан, би судсыг нь барьж үзэхэд цохилж байсан. ... Удалгүй Н.л араас орж ирээд түргэний эмч өвгөнийг үзээд хутгалчихсан байна чи өөрөө орж хар гэхээр нь би орж харахад өвгөний өмссөн цамцыг эмч дээш нь сөхчихсөн байхаар нь харахад цээжний зүүн талд чүдэнзний хайрцагны хиртэй нэлээн урт ангархай харагдсан. Эмч бээлий гартаа хийгээд шарх нь хэр гүнзгийг нь үзнэ гэж байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 81, 82),
- Гэрч Ж.Э.гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр ээлжийн ажилтай байсан. ...18 цаг 40 минутад дуудлага дээр очсон. ...Би утсаар ярьсан хүнтэй цуг байшинд ороход улаан өмдтэй 35-40 орчим насны архи уусан байдалтай залуу талийгаачийн баруун мөрний хажууд зогсож байсан. Талийгаач зурагтын наад талд газар гудсан дээр дээш харсан байдалтай хэвтэж байсан. Тэр улаан өмдтэй залуу “би шарилыг нь янзалчихлаа үзэх шаардлага байхгүй” гэж хэлж байсан. Тэгэхээр нь би “яасан энэ хүнтэй хэн архи уусан юм” гэхэд тэрээр “бид хоёр өдөржин хамт архи уусан” гэж хэлсэн. Талийгаач дээгүүрээ хар хөх өнгийн футболктай байсан. Би эхлээд хүүхэн харааг үзэхэд өргөссөн, чагнуураар чагнахад зүрх зогссон ямар ч ажиллагаагүй, хөшилт хөрөлт үүсээгүй, хүүрийн толбо гараагүй байсан. Намайг үзлэг хийж байх хугацаанд анх тосож авсан ах “жилийн өмнө энэ хүн архины хордлогод ороод шээс нь хаагдаад ухаан алдаж татаж байсан, дахиад тэгчихлээ гэж бодоод дуудлага өгсөн юм” гэж хэлж байсан. Би нас барсан гэдгийг нь тогтоочихоод гадны нөлөө байна уу гэх үзэхээр футболкыг нь сөхөж үзэхэд цээжний зүүн хэсэгт хутганы гэмээр шархтай, шархнаас цус гараагүй байдалтай байхаар нь баруун гарын долоовор хуруугаа шарх руу хийж гүнийг үзэхэд хавирга хугарсан, зөрсөн байдалтай, цээжний хөндийд байгаа цус гадагшаа гарч байсан. ...Би талийгаачийг гадны нөлөөтэй нас барсныг мэдээд өөрийнхөө 99904005 дугаараас 102 дугаар луу дуудлага өгсөн. ...Ингээд гэр доторх эд зүйлсийг харахад ханан пийшингийн харалдаа байх буйдан орны наад талын буланд ягаан өнгийн цэцэг хээтэй, улаан бариултай том хутга ил харагдаж байсан. Хутганы ир хэсэгт хатсан гэмээр өнгөцхөн цус байсан. ...Би бас тэр улаан өнгийн өмдтэй хамт архи уусан гэх залууг энэ хэргийг хийсэн гэж бодсон. Тэр залуу тамхи татаж байхдаа их сандарсан байдалтай гар нь чичрээд байсан. Мөн тэр залуу “талийгаач надад шоронд байхдаа ингэдэг байсан, тэгдэг байсан гээд” томроод байсан гэж ярьсан. ...19 цаг 13 минутын орчим цагдаа ирэхээр нь “энэ хүн хутгалуулсан байна хутга нь тэр байна, энэ залуутай хамт архи уусан гэж байна” гэж хэлээд хутгыг зааж өгчихөөд гараад явсан. ...Тэр залуу хэл ам нь ээдрээд хэн ч харсан согтуу гэж мэдэгдэхээр байсан. Буйдан дээр байсан улаан цэцэгтэй том хутганы ирний цагаан хэсэг дээр бага зэргийн өнгөцхөн хатсан гэмээр цусны ором байсан. Би ойртож харсан болохоор цус гэж харсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 93, 94)
- Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд:...Үзлэгийг цааш үргэлжлүүлэн байшинд ороход...Ногоон эрээн өнгийн гудсан дээр толгой нь ертөнцийн зүгээр баруун хойш харж, дээш харсан байрлалтай, хоёр хөл болон хоёр гар бие дагуу 55-60 насны эрэгтэй, хүний цогцос байна. ...цогцосны цээжний зүүн хажуу дээд хэсэгт 3.9х1.1см босоо шархтай бөгөөд шархнаас улаан хүрэн өнгийн шингэн зүйл урсаж гарсан байдалтай байв...орны дээр зүүн урд буланд үзүүрийг нь ертөнцийн зүгээр хойш нь харуулж тавьсан нийт 32 см урттай, ажлын хэсэг нь 19.5 см урт ягаан эрээн өнгийн, үзүүр хэсэг нь улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хутга байв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 6-19)
- 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 01 цаг 50 минутаас 02 цаг 15 минутын хооронд цогцост үзлэг хийсэн тэмдэглэлд: “...цээжний зүүн доод хэсэгт, суганы урд шугамаар 9, 10 дугаар хавирганы түвшинд 4х1.5см босоо байрлалтай, зах ирмэг тэгш, мөр тал нь дээд талдаа, ир тал нь доод талдаа байрласан цээжний хөндийд нэвтэрсэн шархтай ба шархаар өөхөн эд цухуйсан байрлалтай байна. Нас бараад 7-9 цаг орчим болсон байна ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 27-31),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 788 дугаар дүгнэлт “... 1. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр цээж, хэвлийн хөндийд нэвтэрч өрц, сэмж, чацархайг гэмтээж нойр булчирхайн их бие хэсгээр бүрэн тасласан шарх, хэвлийн хөндий дэх цусан хураа /1000мл/ гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг, хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. ...Талийгаачийн нь ...цус алдалтын шокоор нас баржээ. 6. Талийгаачийн цусанд 4.4 промилли, ходоодны шингэнд 6.7 промилли, шээсэнд 3.7 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 97-99),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ны өдрийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийн 2305 дугаар дүгнэлт “...-улаан хүрэн өнгийн цамцанд гарсан 3см хэмжээтэй уранхай хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдсэн уранхай байна.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 140-142)
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ны өдрийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийн 2304 дүгээр дүгнэлт “...ягаан майканд гарсан 3.7см, хар хөх өнгийн футболканд гарсан 1.1см, 3.5см хэмжээтэй уранхай хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдсэн уранхай байна.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 144-148),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Тусгай шинжилгээний газрын 4496 дугаар дүгнэлт ...цагаан өнгийн футболкан дээр цус илэрч байна....” гэх дүгнэлт, хавсралт (1 хавтаст хэргийн 166, 167)
- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл: “...гал тогооны өрөө хэсэг дэх цагаан модон шүүгээний дээрээс хоёр дахь шургуулганд байсан цэцэгтэй хутгыг авсан ...талийгаач надад хутгалуулсны дараа энд газарт хэвтсэн гэж зурагтын урд гудас дэвсэж зааж харуулсан. Түүнээс хутга байсан гэх газрыг зааж үзүүлнэ үү гэхэд буйдангийн зүүн урд захад миний энд байсан гэж заав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 47-52),
- Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 434 дүгээр дүгнэлтэд
“...Болсон хэргийн талаар /өөрийн үгээр/: 2017-04-11 нд найзтайгаа хамт архи ууж байгаад маргалдаж хутгаар айлгах гээд чичтэл биед орсон байсан. Тэгээд түргэн дуудсан. Тэгээд замд нь нас барсан гэнэ. Тухайн үед өөрийн ухаантай байсан бага зэрэг согтсон байсан гэнэ. Тухайн үед гадны болон бусад нөлөө байгаагүй гэнэ. Маргаан үүссэн шалтгаан нь талийгаач согтохоороо шорон ярьдаг тэгээд над руу стакан барьж дайрсан тэгээд айлгах гээд л гэнэ. Уусан архи ямар архи байсан бэ? гэхэд 0.75л “Цагаан” архи уусан гэнэ. ...Өөр та хоёрт маргалдсан шалтгаан байгаа юу гэхэд аан би дахиж архинд явахдаа талийгаачтай яриад яваад ирье гээд гаднаас нь түгжээд яваад иртэл хаалга эвдээд гараад ирсэн байсан тэгээд жаахан маргаад орж архиа ууж байтал сүрдүүлэх маягтай юм яриад байхаар нь хутга бариад сүрдүүлэх гээд байвал хутга байгаа шүү гэтэл аяга бариад босоод ирсэн тэгээд айлгах гээд ийм юм боллоо гэнэ. Хутгалангуутаа гүйж гараад түргэн дуудсан гэнэ....” гэх дүгнэлт (1 хавтаст хэргийн 177, 178) зэрэг хэрэг цугларсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Тиймээс Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Ш.гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар хүнийг алах гэмт хэргийг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх тул дээрх зүйл, хэсэг, заалтад зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас Н.Ш.гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар 13 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч;
- Т.Мөнхдэлгэр шүүгдэгч Н.Ш.г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг үндэслэн оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү гэх дүгнэлтийг
- М.Цэндсүрэн шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, нөхцөл байдал, хэн аль нь согтолттой байсан, хэн нь биеэ хамгаалах чадвартай болон чадваргүй байсан гэдэгт дүгнэлт хийхэд эргэлзээтэй тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг харгалзан үзэж ял шийтгэлийг хөнгөрүүлж 12 жил 1 сарын хорих ял оногдуулж, аль боломжтой хэмжээгээр багасгаж өгнө үү гэх дүгнэлтийг,
- Ү.Чойжилсүрэн хохирол төлбөр төлсөн, эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн зэргийг харгалзан шүүхээс боломжит нөхцөл байдлаар ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.Ш.г нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учруулсан гэм хорыг төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаан гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг удирдлага болгон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгчид 13 (арван гурван) жилийн хугацаатай хорих ял оногдуулах нь зүйтэй байна гэж үзэв. Түүнчлэн Н.Ш.гийн хувийн байдал буюу урьд ял шийтгэгдэж байгаагүйг болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
III. Бусад асуудлаар
Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирол, хор уршигт 5.351.000 төгрөг (1 хавтаст хэргийн 210-223) нэхэмжилснийг шүүгдэгчийн ар гэрээс төлж барагдуулсан болох нь хохирогчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогдсон, хохирол, гэм хорын нэхэмжилсэн үнийн дүнтэй оролцогч, талууд мэтгэлцээгүй тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Н.Ш.г нь 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс (1 хавтаст хэргийн 198) 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл 268 (хоёр зуун жаран найм) хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд заасны дагуу Н.Ш.гийн эдлэх ялд оруулан тооцов.
Эрүүгийн 2017 2601 0624 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон
- цагаан өнгийн хоёр ширхэг “СD”, 10 ширхэг гарын мөр, шүүгдэгч, хохирогч нарын гарын хурууны хумс, үсний дээж, алганы арчдас зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж,
- хэргийн газрын үзлэгээр хураан авсан улаан цагаан өнгө хосолсон бариултай, улаан ягаан өнгийн цэцэг бүхий хээтэй ажлын хэсэгтэй хутга, шилэн аяга, “LD” нэртэй тамхины хоосон 5 ширхэг хайрцаг, татсан тамхины 13 ширхэг иш, “Цагаан” нэртэй архины шил, цагаан өнгийн үслэг даавуу, шар эрээн өнгийн даавуу, шаргал өнгийн цоож, 2 ширхэг түлхүүр, цүү, 6 ширхэг модны хэсэг, - амь хохирогчийн өмсөж байсан ягаан өнгийн даавуун майк, хар хөх өнгийн футболка, улаан хүрэн өнгийн цамц, цэнхэр өнгийн хантааз, ногоон өнгийн даавуун нурууны даруулга бүс, цагаан алаг өнгийн даавуун дотуур өмд, саарал өнгийн ноосон өмд, хар өнгийн судалтай өмд, хар болон шар өнгийн хос оймос, саарал болон цагаан алаг өнгийн өрөөсөн оймс, - шүүгдэгчийн өмсөж байсан цагаан өнгийн футболка, ягаан өнгийн даавуун өмд, хар өнгийн дотоож, саарал өнгийн хос оймсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.