Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 197/ШШ2025/02584

 

 

 

 

 

 

 

2025 03 17 197/ШШ2025/02584

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмон би,

Нэхэмжлэгч: ******** тоот хаягт байрлах, А ХХК /РД:6105572/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******** тоот хаягт оршин суух, ********овогт Н.Б /РД:********/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 2,761,077 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Н.Баас зээлийн гэрээний үүрэгт 2,761,077 төгрөг гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч М.Мөнхзул нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Н.Б миний бие нэхэмжлэлийн шаардлага болох 2,761,077 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Н.Бд холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 2,761,077 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,761,077 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг бичгээр гаргасан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1.Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасан.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 2,761,077 төгрөгийг хариуцагч Н.Б төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,128 төгрөгийн 29,564 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Н.Баас 29,564 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.ЦОЛМОН