2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 191/ШШ2025/01315

 

    2025         02         12                                              191/ШШ2025/01315  


                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:  

Нэхэмжлэгч: тоотод байрлах, дугаар регистртэй, “Т” ХК-ийн нэхэмжлэлтэй
   
Хариуцагч: тоотод оршин суух, дугаар регистртэй, М овогт Цийн Э,

Хариуцагч: тоотод оршин суух, дугаар регистртэй, М овогт Цийн Д нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 9.289.500.73 төгрөг, үндсэн хүү 9.857.048.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.497.522.15 төгрөг, нийт 20.742.718.46 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, Б.Н,
Хариуцагч Ц.Э, 
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ч,
Нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.                                 
                                           ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “Т” ХК нь хариуцагч Ц.Э, Ц.Д нарт холбогдуулан үндсэн зээл 9.289.500.73 төгрөг, үндсэн хүү 9.857.048.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.497.522.15 төгрөг, нийт 20.742.718.46 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 
“Т” ХК нь зээлдэгч Ц.Э, хамтран зээлдэгч Ц.Д нартай 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр  дугаар зээлийн гэрээг байгуулж, 14.000.000 төгрөгийг жилийн 22.8%-ийн хүүтэй 36 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар авах хүсэлт гарган, зээлдэгч Ц.Эгийн  тоот харилцах дансанд олгосон. Зээлийн гэрээний явцад зээлдэгч нь зээлийн төлбөрийг хугацаандаа төлөхгүй удаа дараа зөрчил гаргаж, зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлдэгч Ц.Э, хамтран үүрэг гүйцэтгэгч Ц.Д нар сар бүрийн 20-ны өдөр 540.808.54 төгрөгийн төлөлт хийхээр тохиролцсон. Зээлдэгч нар 2018 оны 10 дугаар сарын 20-2019 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл сар бүр явцын хугацаа хэтрэлттэй 15 удаагийн нийт 8.131.290.60 төгрөгийн төлөлт хийж 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш (ковид-19 шалтгаанаар) огт төлөлт хийгдээгүй, зээл чанаргүй ангилалд шилжиж зээлийн гэрээний хугацаа 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр дуусгавар болсон. Дээрхи хугацаанд Тны зүгээс зээлдэгч нарт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа хүсэж, уулзалт хийж байсан. Тухайлбал 2022 оны 03 дугаар сарын 22-нд зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл гардан авсан. 14.399.145.10 төгрөг 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 2022 оны 06 дугаар сарын 30-ны дотор зээлийн 30% төлж барагдуулна харгалзаж үзнэ үү гэсэн өргөдөл хүсэлт бичиж өгсөн. 2022 оны 08 дугаар сарын 17-нд зээлдэгчтэй холбоо барьсан тэмдэглэлд 9471-1626 өнөөдөр машинаа шалгаад болж байвал түрээсэндээ явуулна. Тэгээд зээлээ төлнө” гэсэн тайлбар өгсөн. 2022 оны 11 дүгээр сарын 25-нд зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл гардан авч, “6.000.000 төгрөгийн төлөлт хийнэ, хэсэгчлэн 500.000 төгрөгөөр сар бүр төлөлт хийнэ хугацаа өгнө үү” гэсэн өргөдөл бичиж өгсөн. Тухайн үед зээлийн төлбөр 16.105.155.52 төгрөг байсан. 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн дүн 16.655.256.81 төгрөг байсан. 2023 оны 03 дугаар сарын 15-нд шүүгчийн захирамж 182/Ш32023/03345 тоот захирамж гарч хаяг тодорхойгүй шалтгаанаар буцсан. Хаяг тодруулахаар удаа дараа зээлдэгч Ц.Этай холбогдоход оршин байгаа хаягаа хэлж өгөөгүй, мөн утас холбогддоггүй, 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр зээлдэгчийн дугаарын утсаар холбогдоход нөхөр Ч авч гэх дугаарыг өгсөн тус дугаарт холбогдоход дахин нөхөр Чинсанаа гэх хүн авч уурлаж зандарсан. Шүүхэд нэхэмжлэл гаргах тул ирж уулзана уу хаягийг тодруулах шаардлагатай байна гэх үед эргээд холбогдохоор тохиролцоход ирээгүй.  Хариуцагч Ц.Э, Ц.Д нар нь “Т” ХК-тай байгуулсан Зээлийн гэрээний үүргийг биелүүлэхгүй, удаа дараа зөрчиж байгаагаас үүдэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү хуримтлагдсаар байгаа тул хариуцагч Ц.Э, Ц.Д нараас зээлийн гэрээний үүрэгт нийт үлдэгдэл болох үндсэн зээл 9.289.500.73 төгрөг. хүү 9.857.048.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.497.522.15 төгрөг нийт 20.742.718.46 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2.Хариуцагч нар шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 
Тнаас 14.000.000 төгрөгийг 2018 оны 09 дугаар сарын 19-ний өдөр 3 жилийн хугацаатай, жилийн 22.80%-ийн хүүтэй зээлээд хувиарын дагуу төлж яваад 9 сая гаруй төгрөгийн үлдэгдэлтэй байх үед дэлхийг хамарсан цар тахал дэгдэж, Ковидийн улмаас хөл хорио тогтоож зээлийн эргэн төлөлт саатсан. Мөн манай нөхөр бөөрний өвчний улмаас эмчилгээ хийлгэж, улмаар санхүүгийн боломж муудсан. Зээлийн эргэн төлөлт алдагдаж зээлдэгч зээлээ төлөхгүй бол гэрээг цуцалж нэн даруй шүүхэд хандах учиртай байтал Т санаатайгаар их хэмжээний хүү нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Ттай зөвшилцсөн, тооцоо нийлсэн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 14.399.145.10 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Харин үндэслэлгүйгээр илүү нэхсэн 6.343.573 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд 14.399.145.10 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа учир зөвшөөрлийг батлаж шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэв.

3.Нэхэмжлэгчээс 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн дугаартай зээлийн гэрээ, 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө шилжүүлэх гэрээ /фидуци/, 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 01 дугаартай Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл, 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 02 дугаартай Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл, зээлийн дансны харилцагчийн хуулга, Ц.Эгийн Т Бөхийн өргөөний салбарт гаргасан өргөдөл, Ц.Эгийн Танд гаргасан гомдол, 
хариуцагчаас 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хариу тайлбар, Н.Ч, Ц.Э нарын гэрлэлтийн баталгааны хуулбар, хүү Э.Г, хүү Ч.Э, охин Ч.Н, хүү Ч.Б нарын төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                          

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч “Т” ХК нь Ц.Э, Ц.Д нараас үндсэн зээл 9.289.500.73 төгрөг, үндсэн хүү 9.857.048.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.497.522.15 төгрөг, нийт 20.742.718.46 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

3.Хариуцагч нар нь 14.399.145 төгрөгийг төлнө, үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн дугаартай зээлийн гэрээ, 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө шилжүүлэх гэрээ /фидуци/, 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 01 дугаартай Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл, 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 02 дугаартай Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл, зээлийн дансны харилцагчийн хуулга, Ц.Эгийн Т Бөхийн өргөөний салбарт гаргасан өргөдөл, Ц.Эгийн Танд гаргасан гомдол, хариуцагчийн хариу тайлбар, Н.Ч, Ц.Э нарын гэрлэлтийн баталгааны хуулбар, хүү Э.Г, хүү Ч.Э, охин Ч.Н, хүү Ч.Б нарын төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5.Хариуцагч Ц.Э, Ц.Д нар нь нэхэмжлэгч Ттай 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр тоот зээлийн гэрээ байгуулж, 22.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, 14.000.000 төгрөгийг Тнаас зээлдэн авсан байна. Гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээлийн үндсэн өрөө төлж дуустал зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэсэн нөхцөлтэйгөөр тохирч талууд гэрээг баталгаажуулсан зэрэг нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ зэргээр нотлогдож байна. 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 453 дугаар зүйлийн 453.1-д “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заажээ. 

Иймд зээлийн гэрээний үүргийн биелэлт болох үндсэн зээлийн үлдэгдэл 9.289.500.73 төгрөг, зээлийн хүү 9.857.048.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.497.522.15 төгрөг, нийт 20.742.718.46 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

6.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд 261.663 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нараас 261.663 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Т” ХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй.
 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Э, Ц.Д нараас үндсэн зээлийн үлдэгдэл 9.289.500.53 төгрөг, зээлийн хүү 9.857.048.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.497.522.15 төгрөг, нийт 20.742.718.46 төгрөгийг /хорин сая долоон зуун дөчин хоёр мянга долоон зуун арван найман/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Т” ХК-д олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд 261.663 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нараас 261.663 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Т” ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ч.ДАВААСҮРЭН