Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2025/0082

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т ХХК /РД:/

Хариуцагч: Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдох маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Т нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: 1. Нэхэмжлэгч Т ХХК-д Б дүүргийн хороо Эийн гудамж, хаягт байрлах 2 давхар үйлчилгээний зориулалттай барилгын ажлыг эхлүүлэх энгийн зөвшөөрөл олгохоос татгалзсан Хот байгуулалт, хөгжлийн газрын /шинэ нэрээр Хот байгуулалт хотын стандартын газар/ Хот байгуулалтын инженерийн бэлтгэл, хяналтын хэлтсийн дарга М.Иын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 09/ тоот албан бичиг, Хот байгуулалт, хотын стандартын газрын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 4 тоот албан бичгийг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох,

2. Нэхэмжлэгчид барилгын ажлыг эхлүүлэх энгийн зөвшөөрөл олгохгүй байгаа Хот байгуулалт, хотын стандартын газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох,

3.Зөвшөөрлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д хуульд заасан хугацаанд энгийн зөвшөөрөл хүссэн өргөдлийн хариуг өгөөгүй бол зөвшөөрөл олгосонд тооцох гэж зааснаар нийтийн эрх зүйн харилцаа үүссэнийг тогтоож, хүлээн зөвшөөрөх,

4.Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг нэхэмжлэгчид 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн огноогоор олгохыг хариуцагчид даалгах тухай

Нэг.Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1. Т ХХК-д Хот байгуулалт, хөгжлийн газар /хуучин нэрээр/-ын даргын 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн МЗХ-01 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг Нийслэлийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн А/ тоот шийдвэрийг үндэслэн Б дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт, бүс-2 // бүсчлэлд, Нийслэлийн дугаар цэцэрлэгийн хойд талд байршуулан худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэл зориулалтаар эзэмшүүлсэн нэгж талбарын дугаартай ,.0 м.кв үндэслэн олгосон байна.

1.2. Нийслэлийн ерөнхий архитектор Ц. нь 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хот, Б дүүрэг, ******* хороо, Т ХХК-ийн үйлчилгээний барилгын эскиз зургийг баталсан байна.

1.3. Т ХХК нь Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар /хуучин нэрээр/-т 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 32/23 дугаар албан бичгээр Б дүүргийн ******* хороо, Эийн гудамж -д байрладаг өөрийн эзэмшлийн газарт үйлчилгээний зориулалттай барилга барихаар барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл хүссэн байна.

1.4. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хөгжлийн газар /хуучин нэрээр/ Т ХХК-д 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 09/ дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн тухай гэх албан бичгээр Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн .1.3 /Барилга байгууламжийн техникийн нөхцөл, зураг төсөл боловсруулах, барилгын ажлын зөвшөөрлийг энэ хуулийн 22, 23, ******* зүйлд заасны дагуу авч, түүнд заасан нөхцөлийг биелүүлэх/, 40 дүгээр зүйлийн 40.1.16 /барилгын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэхгүй байх/ заалтуудыг тус тус зөрчин барилгын угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Иймд Засгийн газрын 2021 оны 2 дугаар тогтоолоор батлагдсан Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм-ийн 7.2-т /шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт зааснаас бусад тохиолдолд Барилгын ажлын зөвшөөрөл олгогдоогүй барилга байгууламжид зөвшөөрлийг нөхөж олгохыг хориглоно/ гэж заасны дагуу Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг нөхөж олгохгүй болохыг үүгээр мэдэгдэж байна. гэх хариуг өгчээ.

1.5. Нэхэмжлэгч Т ХХК нь Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдуулан нэхэмжлэгч Т ХХК-д Б дүүргийн хороо Эийн гудамж, хаягт байрлах 2 давхар үйлчилгээний зориулалттай барилгын ажлыг эхлүүлэх энгийн зөвшөөрөл олгохоос татгалзсан Хот байгуулалт, хөгжлийн газрын /шинэ нэрээр Хот байгуулалт хотын стандартын газар/ Хот байгуулалтын инженерийн бэлтгэл, хяналтын хэлтсийн дарга М.Иын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 09/ тоот албан бичиг, Хот байгуулалт, хотын стандартын газрын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 4 тоот албан бичгийг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, нэхэмжлэгчид барилгын ажлыг эхлүүлэх энгийн зөвшөөрөл олгохгүй байгаа Хот байгуулалт, хотын стандартын газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Зөвшөөрлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д хуульд заасан хугацаанд энгийн зөвшөөрөл хүссэн өргөдлийн хариуг өгөөгүй бол зөвшөөрөл олгосонд тооцох гэж зааснаар нийтийн эрх зүйн харилцаа үүссэнийг тогтоож, хүлээн зөвшөөрөх, Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг нэхэмжлэгчид 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн огноогоор олгохыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж шүүх нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШЗ2024/98******* шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.

Хоёр.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

2.1.Нэхэмжлэл гаргагч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Нэхэмжлэгч "Т" ХХК нь -ийн хороо, Эийн гудамж, тоот хаягт байрлах өөрийн эзэмшлийн хашаан дотор 2 давхар үйлчилгээний зориулалттай Худалдаа үйлчилгээний цогцолбор барилга барихаар архитектур төлөвлөлтийн даалгавар 2023.03.10-нд авч, эскиз зургаа 2023.06.02-нд батлуулан ажлын иж бүрэн зураг төслийг мэргэжлийн байгууллагаар хийлгүүлж, зохих техникийн нөхцөлүүдийг болон Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын байгууллагын зохих дүгнэлт саналыг авсны үндсэн дээр Барилгын хөгжлийн төвөөр ажлын иж бүрэн зургуудыг 2023.09.22-нд магадлуулсан билээ. Магадлуулсан зургийн дагуу барилгын ажил эхлүүлж үргэлжлүүлэх зөвшөөрөл авахаар 2023.10.27-ны өдөр тоот албан бичгээр хариуцагч байгууллагад хандан хүсэлтээ холбогдох бичиг баримтын хамт хүргүүлсэн боловч Хот байгуулалтын инженерийн бэлтгэл, хяналтын хэлтсийн дарга М.Иын зөвшөөрөл өгөхөөс татгалзсан хариуг 2023.11.15-нд илгээснийг бид мөн сарын 22-ны өдөр хүлээн авсан. Энэхүү татгалзсан хариутай холбогдуулан Хот байгуулалт, хөгжлийн газрын даргад гомдол гаргасан боловч хариу өгөөгүй. Иймээс Нийслэлийн хот байгуулалт, хотын стандартын газрын даргад хандан 2024.10.16-ны өдөр дахин гомдол гаргасан. Гомдлын хариуг 2024.10.18-ны өдрийн 14/14 тоот албан бичгээр өгсөн. Уг албан бичигт Засгийн газрын 2021 оны 2 дугаар тогтоолоор баталсан "Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм"-ийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт зааснаас бусад тохиолдолд Барилгын ажлын зөвшөөрөл олгогдоогүй барилга байгууламжид зөвшөөрлийг нөхөж олгохыг хориглоно" гэж заасны дагуу Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг нөхөн олгох боломжгүй гэсэн хариу өгсөн. Уг гомдлын хариуг аваад Барилгын захиалагч байгууллагын энгийн зөвшөөрөл хүссэн өргөдөл, хүсэлтийг шийдвэрлэж хариу өгөхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус гэж үзэн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээн хамгаалуулахаар дараах хууль зүйн үндэслэлээр энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

1. Зөвшөөрлийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ нь 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдсөн. Зөвшөөрлийн тухай хууль /шинэчилсэн найруулга-/ын 1.5 дугаар зүйлийн 17-д "Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбогдсон захиргааны хэм хэмжээ гаргахыг хориглоно гэж заасан. Түүнчлэн 2021 оны Засгийн газрын 2 дугаар тогтоолоор баталсан "Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм-ээр зохицуулсан зөвшөөрөлтэй холбоотой харилцааг Зөвшөөрлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-иар зохицуулсан байна. Иймээс барилгын ажлын зөвшөөрөл хүссэн өргөдөл хүсэлтийг хариуцагч байгууллага зөвхөн Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу шийдвэрлэхээр байна. Гэтэл хууль хүчин төгөлдөр болсноор эрх зүйн үйлчлэлгүй болсон Засгийн газрын 2021 оны 2 дугаар тогтоолыг баримтлан хариу өгсөн нь хуулийг илтэд зөрчсөн гэж үзэж байна.

2. Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д зааснаар эрх бүхий этгээд зөвхөн дараах 3 үндэслэлээр барилгын зөвшөөрөл олгохоос татгалзахаар байна: /"хот байгуулалтын баримт бичигт заасан заасан шаардлагыг хангаагүй, зураг төсөлд магадлал хийгдээгүй, олон нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангаагүй болохыг эрх бүхий байгууллага тогтоосон гэсэн /. Нэхэмжлэгчийн зүгээс зөвшөөрөл олгоход шаардлагатай хуульд заасан бүх баримтуудыг хариуцагч байгууллагад гаргасан өргөдөлдөө хавсарган өгсөн боловч хариуцагч нь Зөвшөөрлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 2.7 дахь заалтыг зөрчиж, хуульд заагаагүй үндэслэлээр удаа дараа татгалзсан хариу өгч барилгын ажлын зөвшөөрөл олгох өргөдөл, хүсэлтийг шийдвэрлэхгүй хүнд суртал гаргаж байгаад гомдолтой байна. Эрх бүхий этгээдэд хуульд зааснаас бусад үндэслэлээр зөвшөөрлийг олгохоос татгалзахгүй байхыг Зөвшөөрлийн тухай хуулиар үүрэг болгосон байна. Нэхэмжлэгчийн өргөдөлд хавсаргасан баримтуудыг хариуцагчаас шаардан гаргуулна уу.

3. Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 3.3 дахь заалтын дагуу барилга эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл нь энгийн зөвшөөрөлд хамаарах бөгөөд мөн хуулийн 5.2 дугаар зүйлийн 5.2 болон 8-д "энгийн зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд 5 өдөрт багтаан хүсэлтийг магадлан шалгаж, магадлан шалгах ажиллагаа дууссаны дараа 5 өдөрт багтаан олгох эсэх шийдвэр гаргах-аар тус тус заасан. Гэтэл хариуцагч байгууллага хуульд заасан хугацаанд ямар нэгэн шийдвэр гаргаж, манай байгууллагад хариу өгөөгүй. Түүнчлэн Зөвшөөрлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д" Эрх бүхий этгээд хуульд заасан хугацаанд энгийн зөвшөөрлийн хариу өгөөгүй бол зөвшөөрөл өгсөнд тооцно" гэж заасан. Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.5-д заасны дагуу барилгын ажлын зөвшөөрөл олгосонд тооцох эрх зүйн харилцаа үүссэн болохыг тогтоолгохыг хүссэн болно.

4. Хариуцагч хуулийн үндэслэлгүйгээр зөвшөөрөл олгохоос татгалзсан, мөн Зөвшөөрлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 6-д зааснаар зөвшөөрөл олгосонд тооцох" шийдвэрийг энгийн зөвшөөрөл хүссэн өргөдөлд хариу өгөх хугацаа өнгөрснөөс хойш ажлын 3 өдрийн дотор гаргахаар заасан боловч зөвшөөрөл олгохгүй байгаа тул зөвшөөрөл нөхөн олгохыг шүүхээс даалгахыг хүсэж байна. Нийслэлийн Засаг дарга нь Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 3.3-д заасан "барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх энгийн зөвшөөрөл олгох бүрэн эрхээ Зөвшөөрлийн тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1-д заасны дагуу Нийслэлийн хот байгуулалт, хотын стандартын газарт шилжүүлсэн байна. Холбогдох баримтыг хариуцагчаас шаардан гаргуулж авахыг шүүхээс хүсэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлд заасны дагуу урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг хийлгэх талаар нэхэмжлэгч нь хариуцагч Хот байгуулалт, хотын стандартын газрын хэлтсийн даргаас ирүүлсэн хариуг аваад, түүний дээд шатны удирдлага болох Газрын даргад нь удаа дараа хандаж байсан боловч хариу өгөхгүй өдий хүрсэн ба тус газраас 2024 оны 10 дугаар сарын 18-нд бичгээр нэг хариу ирүүлсэн учраас сая шүүхэд хандаж байна. Хариуцагч нь нэг жил өнгөрүү гаруй хугацаанд манай компанийн барилгын ажлын зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэж өгөхгүй чирэгдүүлж, манай компанийн барилгын ажлыг дуусгаж улсын комисст хүлээлгэн өгөх, хөрөнгө оруулалтын өгөөж хүртэх, аж ахуйн үйл ажиллагаа явуулах эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгаа тул хариуцагчийн илт хууль бус захиргааны акт, хууль бус эс үйлдэхүй, түүний үр дагаврыг шийдвэрлүүлэх, зөвшөөрөл олгохыг даалгуулах зорилгоор шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд нэхэмжлэгчийн өмнө дурдсан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүрэн хангасан шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү. гэжээ.

2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх танилцуулга өгөхөд Т ХХК Б дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт үйлдвэр үйлчилгээний чиглэлээр 2 давхар сэндвич барилга барихаар холбогдох зураг төслийг бусад албанаас авч бүх бичиг баримтыг бүрдүүлж Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өгсөн. Хариуг Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу хугацаандаа олгоогүй учраас эрх бүхий байгууллагад хуульд заасны дагуу зөвшөөрөл хүссэн өргөдөлд хариу өгөөгүй бол хуульд зааснаар зөвшөөрөл олгосонд тооцно гэж хуулийн заалт байгаа учир Зөвшөөрлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсгийг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Засгийн газрын дүрмийн 7.2 гэдэг заалтыг үндэслэж үндэслэлгүй хариу өгсөн. Иймд 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гэж хариу өгсөн өдрөөр нь Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу олгогдсонд тооцсон. Энгийн зөвшөөрлийг ажлын 5 өдрийн дотор олгох ёстой. Иймд ажлын 5 өдрийн дотор олгоогүй буюу бараг сар гаруй хугацааны дараа боломжгүй гэж хариу өгсөн. Энэ нь өөрөө эс үйлдэхүй, захиргааны актын шинжийг агуулсан буюу гадагш чиглэсэн нэг удаагийн шинжтэй тодорхой нэг тохиолдлыг зохицуулсан акт байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа 4 хэлбэрээр тодорхойлсон. Хариуцагч талаас маргахдаа танайх барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийн 7.2 гэж хэлдэг. Энэ заалт нь эхлүүлсэн байх ёстой байдаг. Гэтэл бидийг хүсэлтээ өгснөөс хойш зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу 2 хоногийн дотор бүрдүүлбэр хангах, болохгүй бол очиж үзэн гэдэг. Зөвшөөрлийн хуульд заасан нарийн процесс байдаг. Гэтэл энэ процессыг зөрчиж ямар ч үйлдэл байхгүй. Үнэхээр барилгын ажил эхэлсэн үү, эхлээгүй юу гэдгийг газар дээр нь очиж үзэж тодорхой хэмжээний нотлох баримтыг цуглуулаагүй. Тухайн үед барилгын ажил эхлээгүй байсан. Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл хүсэж байсан. Тэр үеэс Зөвшөөрлийн тухай хуульд зааснаар олгосонд тооцон гэж үзэж байгаа тул 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш тодорхой үйл ажиллагаа явуулсан. Мөн амаар манайд тодорхой хэмжээний бүтэц буюу чанарын үнэлгээ хийлгэх талаар хэлсэн. Түүнийг нь хийлгэж төлбөрийг нь төлөөд явсан. Хариуцагч талаас шаардсан бүхий л баримт бичгийг нь өгсөн байгаа. 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр дахин хүсэлт өгсөн. Дахин хүсэлт өгөхөд боломжгүй. 7.2 гэх дүрэм дээр заасан буюу танай барилгын ажил эхэлсэн байсан гэдэг үндэслэлээр хариу өгсөн байдаг. Иймд бидний зүгээс Монгол улсын Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газарт гомдол гаргасан. Тус газар нь Хот стандарт, хяналтын газар руу 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр бичиг явуулсан байгаа. Асуудлыг шийдвэрлэх гэсэн бичиг явуулсан. Гомдлыг хянан үзэж Зөвшөөрлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, Барилгын тухай хуулийн заалттай зөрчилдөж байна. Дүрэм бол Засгийн газраас гаргасан дүрэм харин дээр нь Барилгын тухай хууль болон Зөвшөөрлийн тухай хууль гэсэн хуулийн заалт байна. Хуулиа барьсан нь дээр байна. Хуультай зөрчилдөж байгаа Засгийн газраас гаргасан дүрмийн заалтыг барьж байгаа нь үндэслэлгүй байна. Т ХХК-ийн асуудлыг шийдвэрлэж өг гэж эрх хэмжээнийхээ хүрээнд Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар бичиг явуулсан байдаг. гэжээ.

2.3. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А/ дүгээр захирамжаар, Б дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт, бүс-2 () бүсчлэлд, Нийслэлийн дугаар цэцэрлэгийн хойно байршуулан .0 мкв талбайг Худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэл зориулалтаар олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг үндэслэн "Т" ХХК- д 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр МЗХ дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, 2023 онд Загвар зураг тус тус олгосон байна. "Т" ХХК тус газарт хандан 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр "Зөвшөөрлийн тухай" дугаартай албан бичиг ирүүлж барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл хүссэн байна. Хот байгуулалт, хөгжлийн газар (хуучин нэрээр)-ын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн "Барилгын ажлын зөвшөөрлийн тухай" 09/ дугаар албан бичгээр Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэг "Барилгын ажлын захиалагч дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:", 37.1.3 дахь заалт "барилга байгууламжийн техникийн нөхцөл, зураг төсөл боловсруулах, барилгын ажлын зөвшөөрлийг энэ хуулийн 22, 23, ******* зүйлд заасны дагуу авч, түүнд заасан нөхцөлийг биелүүлэх;", 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг "Барилгын ажил гүйцэтгэгч дараахь чиг үүрэгтэй:", 40.1.16 дахь заалт "барилгын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэхгүй байх;"-д заасныг тус тус зөрчсөн байна гэж үзэж Засгийн газрын 2021 оны 2 дугаар тогтоолоор батлагдсан "Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм"-ийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэг "Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт зааснаас бусад тохиолдолд Барилгын ажлын зөвшөөрөл олгогдоогүй барилга байгууламжид зөвшөөрлийг нөхөж олгохыг хориглоно."-т заасны дагуу Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг нөхөж олгохгүй болохыг мэдэгдсэн байна. Нэхэмжлэгч 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Хот байгуулалт, хөгжлийн газарт хандаж 23/47 дугаар албан бичгээр гомдол гаргасан байна. Гомдлыг хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Д шалгаж шийдвэрлэсэн ба 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн "Барилгын ажлын зөвшөөрлийн тухай 09/ дугаар албан бичгээр өгсөн хариугаа дэмжсэн байна. "Т" ХХК тус газарт хандан Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ авах хүсэлт 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Зөвшөөрлийн тухай" 2/24 дугаартай албан бичгээр, 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Хот байгуулалт, хотын стандартын газрын Хяналтын хэлтэст ******* дугаар албан бичгээр ирүүлж дахин хүссэн байна. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт "төрийн тухайн байгууллага, албан тушаалтанд иргэн өмнө нь хандаж байсан асуудлаар өргөдөл, гомдол гаргасан бөгөөд түүнийг дахин хянаж шийдвэрлэх Үндэслэлгүй;" гэж зааснаар хүсэлтийг дахин хянан үзээгүй байна.

Нэхэмжлэгч 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Хот байгуулалт, хотын стандартын газрын даргад 54/24 дугаар албан бичгээр гомдол гаргасан байна. Дээрх гомдолд тус байгууллагаас 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр "Хариу хүргүүлэх тухай" 4 дугаар албан бичгээр хариу өгсөн ба Барилгын ажлын Зөвшөөрлийн гэрчилгээ нөхөн олгох боломжгүй талаар мэдэгдсэн байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа Хот байгуулалтын инженерийн бэлтгэл, хяналтын хэлтсийн дарга М.Иын 2023 оны 11 дүгээр сарын 15- ны өдрийн 09/ дугаар албан бичиг, Хот байгуулалт, хотын стандартын газрын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 4 дугаар албан бичгийг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох гэжээ. Дээрх актууд нь Барилгын тухай хууль тогтоомж болон Засгийн газрын 2021 оны 2 дугаар тогтоолоор батлагдсан "Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм"-ийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасан дүрэмд нийцүүлэн гаргасан актууд байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

2.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т ХХК нь 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр тус газраас тоот албан бичгээр хариу өгсөн. Т ХХК нь тус албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох гэж маргаж байна. Тус газраас гаргасан хяналтын хэлтсийн даргын албан бичгээр Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.16 дахь заалтад зааснаар барилгын ажлын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэхгүй байх гэх заалтыг зөрчиж барилгын үйл ажиллагаа эрхэлсэн гэж үзэж зөвшөөрөл олгохоос татгалзсан захиргааны акт байгаа. Тус захиргааны акт нь хууль дүрэмд нийцүүлэн гаргасан захиргааны акт гэж үзэж байна. Барилга эхлээгүй байсныг нэхэмжлэгч талаас нотлох баримтаар тогтоогоогүй тодорхой биш байна. Манай талаас албан бичгээр хариу өгсөн нь тодорхой байгаа тул хариу тайлбараа дэмжиж байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч нар, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1. Т ХХК-д Хот байгуулалт, хөгжлийн газар /хуучин нэрээр/-ын даргын 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн МЗХ-01 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг Нийслэлийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн А/ тоот захирамжийг үндэслэн Б дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт, бүс-2 // бүсчлэлд, Нийслэлийн дугаар цэцэрлэгийн хойд талд байршуулан худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэл зориулалтаар эзэмшүүлсэн нэгж талбарын дугаартай ,.0 м.кв газарт олгосон байна.

2. Дээрх архитектур төлөвлөлтийн даалгаврыг үндэслэн Нийслэлийн ерөнхий архитектор Ц. нь 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хот, Б дүүрэг, ******* хороо, Т ХХК-ийн үйлчилгээний барилгын эскиз зургийг баталсан байна.

3. Т ХХК нь Худалдаа, үйлчилгээний барилгын ажлын зургийг Барилга хөгжлийн төвөөр хянуулан 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 1******* дугаар Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэл хийлгэсэн байна.

4. Мөн Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-тай 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дугаар, Мэ******* ХХК-иар 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн D- дугаар, Ус сувгийн удирдах газраар ******* дугаар техникийн нөхцлүүдийг тус тус батлуулж Нийслэлийн Онцгой байдлын газрын Барилгын зураг төслийн хяналтын байцаагчийн 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 1******* дугаар дүгнэлт, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын улсын ахлах байцаагчийн 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн дугаар Зураг төсөлд эрүүл ахуйн хяналт хийсэн тухай дүгнэлт, Барилгын инженер хайгуулын зөвлөх үйлчилгээний Те******* ХХК-иар 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Улаанбаатар хот Б дүүрэг 3 дугаар хороонд шинээр баригдах үйлчилгээний төвийн барилгын талбайн инженер геологийн судалгааны ажлын дүгнэлтийг тус тус хийлгүүлж, М******* ХХК-тай Гэнэтийн ослын даатгалын гэрээ байгуулан барилгын ажил эхлүүлэхэд бэлтгэсэн болох нь тогтоогдож байна.

5. Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т Барилгын ажлын зөвшөөрөл авах хүсэлтэд дараахь баримт бичгийг хавсаргана: 28.2.1.барилга байгууламжийн байршил, загвар зураг, техникийн нөхцөлийг баталгаажуулсан шийдвэр; 28.2.2.барилга байгууламжийн магадлал хийгдсэн иж бүрэн зураг төсөл, магадлалын дүгнэлт; 28.2.3.зураг төсөл зохиогч хуулийн этгээдийн танилцуулга, улсын бүртгэлийн болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар; 28.2.4.байгаль орчны хууль тогтоомжийн дагуу байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэх шаардлагатай барилга байгууламжийн үнэлгээний тайлан; 28.2.5.гэнэтийн ослын болон хариуцлагын даатгалд даатгуулсан бол гэрчилгээг хавсаргах гэж заасны дагуу нэхэмжлэгч тухайн үед шаардлагатай бүх баримтыг өгсөн байна.

6. Улмаар Т ХХК нь Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар /хуучин нэрээр/-т 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 32/23 дугаар албан бичгээр Б дүүргийн ******* хороо, Эийн гудамж -д байрладаг өөрийн эзэмшлийн газарт үйлчилгээний зориулалттай барилга барих гэж барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл хүссэн, 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн ******* дүгээр албан бичгээр Нийслэлийн хот байгуулалт, хотын стандартын газрын Хот байгуулалт хяналтын хэлтэст Барилгын зургийн дагуу барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл авахаар 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Нийслэлийн холбогдох байгууллагад хандсан боловч өнөө хүртэл энэхүү зөвшөөрөл гаргахгүй хүлээгдэж байна. Ийнхүү хүлээгдэх хугацаанд барилгын зарим ажлыг гүйцэтгэсэн ба холбогдох бичиг баримтыг үндэслэн барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл олгоно уу гэх хүсэлтийг гаргасан байна.

7. Хот байгуулалт, хөгжлийн газар /хуучин нэрээр/ Т ХХК-д 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 09/ дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн тухай гэх албан бичгээр Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн .1.3 /Барилга байгууламжийн техникийн нөхцөл, зураг төсөл боловсруулах, барилгын ажлын зөвшөөрлийг энэ хуулийн 22, 23, ******* зүйлд заасны дагуу авч, түүнд заасан нөхцөлийг биелүүлэх/, 40 дүгээр зүйлийн 40.1.16 /барилгын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэхгүй байх/ заалтуудыг тус тус зөрчин барилгын угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Иймд Засгийн газрын 2021 оны 2 дугаар тогтоолоор батлагдсан Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм-ийн 7.2-т /шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт зааснаас бусад тохиолдолд Барилгын ажлын зөвшөөрөл олгогдоогүй барилга байгууламжид зөвшөөрлийг нөхөж олгохыг хориглоно/ гэж заасны дагуу Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг нөхөж олгохгүй болохыг үүгээр мэдэгдэж байна. гэх хариуг өгсөн нь Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна гэж заасан үүргээ зөрчсөн байна.

8. Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах хүсэлт гаргасан этгээдийн хүсэлтэд хавсаргасан энэ хуулийн 28.2-т заасан баримт бичгийг хянан шийдвэрлэж, Зөвшөөрлийн тухай хуульд заасан хугацаагаар зөвшөөрөл олгоно гэж заасан байхад хуулийн дээрх заалтыг зөрчиж Хот байгуулалт, хөгжлийн газар /хуучин нэрээр/ 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 4 дугаар албан бичгээр Б дүүргийн ******* хороо, Эийн гудамж, хаягт байрлах худалдаа үйлчилгээний цогцолбор барилгад Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл нөхөн авахаар гаргасан хүсэлтэд хариу өгөхгүй байгаа тухай гомдлыг судлан дараах хариуг хүргэж байна. Засгийн газрын 2021 оны 2 дугаар тогтоолоор баталсан Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм-ийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэг Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт зааснаас бусад тохиолдолд барилгын ажлын зөвшөөрөл олгогдоогүй барилга байгууламжид зөвшөөрлийг нөхөж олгохыг хориглоно гэж заасны дагуу Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг нөхөж олгохгүй болохыг үүгээр мэдэгдэж байна гэх хариу өгсөн нь хууль бус байна.

9. Түүнчлэн Хотын стандарт хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 1******* дугаартай дүгнэлтэд барилгын ажлын зөвшөөрөл хүсэхэд шаардагдах баримт бичгийн бүрдэл хангагдсан байгааг дүгнэсэн, хариуцагч тайлбараараа баримт бичгийн бүрдэл хангаагүй гэж маргаагүй.

10. Гэтэл барилгын ажлын зөвшөөрөл олгохоос хариуцагч 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 09/253 тоот албан бичгээр татгалзахдаа хуулиар тогтоосон татгалзах үндэслэлийг тодорхойлоогүй нь хуульд нийцээгүй байна.

11. Нэхэмжлэгч нь хуулиар шаардсан баримт бичигт заасан шаардлагыг хангасан ба тодруулбал архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг батлагдсан, техникийн нөхцөлүүд олгогдсон, Онцгой байдлын ерөнхий газраар барилгын зураг төсөлд хяналт хийлгэж, ажлын зураг төсөлд магадлал хийгдэж, нэгтгэгдэн баталгаажсан байхад буюу Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, 28.3, 28.4-т заасан барилгын ажлын зөвшөөрөл хүсэхэд шаардагдах баримт бичгийн бүрдэл хангагдсан, 27 дугаар зүйлийн 27.3.1, 27.3.2, 27.3.3-т заасан барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэл тогтоогдоогүй байхад хуулиар тогтоосон эдгээр үндэслэлээс өөр нөхөж олгохгүй гэх үндэслэлээр татгалзсан нь мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.6-д заасныг зөрчсөн байна.

12. Дээрхийг нэгтгэн дүгнэвэл хуулиар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг нөхөн олгохыг тухайлан хориглоогүй, Засгийн газрын 2021 оны 2 дугаар тогтоолд нөхөн олгох боломжийг нээсэн, барилгын хувьд газрын эрх болон барилгын байршилтай холбогдуулан аливаа иргэн, хуулийн этгээдээс гомдол гаргаагүй, маргаагүй, мөн нэхэмжлэгчээс барилгын ажлын зөвшөөрөл авахтай холбоотой бүх бичиг баримтыг цуглуулж хүсэлтэд хавсаргаж өгсөн байх тул Нэхэмжлэгчид барилгын ажлыг эхлүүлэх энгийн зөвшөөрөл олгохгүй байгаа Хот байгуулалт, хотын стандартын газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг нэхэмжлэгчид 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн огноогоор олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7-д захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй, ...түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэж заасан үндэслэлээр маргаан бүхий актыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д ...илт хууль бус болохыг тогтоолгох... гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, дээр дурдсан үндэслэлүүдийг тайлбарлан маргадаг. Гэвч эрх зүйн үндэслэл байгаагүй гэдэг нь захиргааны акт гаргахдаа хуульд үндэслээгүй, хуулийн тодорхой заалтыг баримтлаагүй, хуульд заагаагүй үндэслэлээр иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан илэрхий эрх зүйн алдаа гаргасан тохиолдлыг ойлгоно.

14. Харин энэ тохиолдолд илт хууль бус гэхээс илүүтэй тухайн албан бичгүүд нь хэрэгжиж дууссан одоо хууль зүйн үйлчлэлгүй болсон хэдий ч нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д захиргааны акт эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох гэж заасны дагуу Нэхэмжлэгч Т ХХК-д Б дүүргийн хороо Эийн гудамж, хаягт байрлах 2 давхар үйлчилгээний зориулалттай барилгын ажлыг эхлүүлэх энгийн зөвшөөрөл олгохоос татгалзсан Хот байгуулалт, хөгжлийн газрын /шинэ нэрээр Хот байгуулалт хотын стандартын газар/ Хот байгуулалтын инженерийн бэлтгэл, хяналтын хэлтсийн дарга М.Иын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 09/ тоот албан бичиг, Хот байгуулалт, хотын стандартын газрын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 4 тоот албан бичгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэлээ.

15. Харин Зөвшөөрлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д хуульд заасан хугацаанд энгийн зөвшөөрөл хүссэн өргөдлийн хариуг өгөөгүй бол зөвшөөрөл олгосонд тооцох гэж зааснаар нийтийн эрх зүйн харилцаа үүссэнийг тогтоож, хүлээн зөвшөөрөх шаардлагын хувьд энэхүү шийдвэрийн үндэслэх хэсгийн 12 дахь хэсэгт заасан шаардлага хангагдсанаар нэхэмжлэгчийн хүсэл зориг биелж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг тусгайлан шийдвэрлэх шаардлагагүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.3, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.2, 28.6 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Т ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Б дүүргийн хороо Эийн гудамж, хаягт байрлах 2 давхар үйлчилгээний зориулалттай барилгын ажлыг эхлүүлэх энгийн зөвшөөрөл олгохоос татгалзсан Хот байгуулалт, хөгжлийн газрын /шинэ нэрээр Хот байгуулалт хотын стандартын газар/ Хот байгуулалтын инженерийн бэлтгэл, хяналтын хэлтсийн дарга М.Иын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 09/ тоот албан бичиг, Хот байгуулалт, хотын стандартын газрын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 4 тоот албан бичгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоож нэхэмжлэгчид барилгын ажлыг эхлүүлэх энгийн зөвшөөрөл олгохгүй байгаа Хот байгуулалт, хотын стандартын газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг нэхэмжлэгчид 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн огноогоор олгохыг Хот байгуулалт, хотын стандартын газарт даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70,200 төгрөгийг хариуцагч Хотын стандарт, хяналтын газраас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОДМАА