2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 191/ШШ2025/02258

 

   2025         03         19                                              191/ШШ2025/02258  


                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Баянзүрх, Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар: 

Нэхэмжлэгч: тоотод оршин суух, дугаар регистртэй, Т овогт Бийн Бны нэхэмжлэлтэй 

Хариуцагч:  байрлах,  дугаар регистртэй, “Э” ХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага:
“Э” ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дугаартай, 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дугаартай тушаалуудыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж баталгаажилт хийхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Б.Б,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э,
Нарийн бичгийн дарга Б.А нар оролцов. 
              
ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч “Э” ХК-д холбогдуулан “Э” ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дугаартай, 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дугаартай тушаалуудыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж баталгаажилт хийхийг хариуцагчид даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие Б.Б нь 2010 оны 10 дугаар сард “Э” ХК-ийн Салбарын захирал албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон. 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Салбарын Хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчны газрын дарга албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгууЛан ажиллаж байсан болно. “Э” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн дугаар тушаалаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан дээрх тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байгаа болно. Тус тушаалын үндэслэх хэсэгт “Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, Үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг сайжруулж сахилга, хариуцлагыг чангатгах тухай А389 дугаар тушаалын 5.1, Хөдөлмөрийн дотоод журмын 4.1.4, 5.2.1, 6.10, 6.24.1, 8.1.5, Хотхоны журмын 3.2.1, 3.2.2, 8.4.5, 9.1 дэх заалт, Б.Бтай байгуулсан дугаартай хөдөлмөрийн гэрээний 4.1, 4.1.5, 4.4 дүгээр заалт, Салбарын 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн , 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай албан бичгээр ирүүлсэн санал, аймгийн эрүүл мэндийн газрын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн  дугаар албан бичгээр ирүүлсэн дүгнэлт, зөвлөмж, 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Захирлын зөвлөлийн 20 дугаар хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэжээ. Миний бие Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасан зөрчил гаргаагүй, тушаалын тушаах хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь хэсэгт заасан зөрчлийг гаргаагүй болно. Тушаал өөрөө эрх зүйн акт болохын хувьд хэлбэрийн болон хууль зүйн шаардлагыг хангасан байхыг шаардана. Иймд үндэслэлгүй ажлаас халагдсан гэж үзэж байна. Тус тушаалыг эх хувиар нь гардуулаагүй болно. 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Г нь Монгол улсын Засгийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн  дүгээр тогтоолоор Бүрэн эрхт төлөөлөгчөөр дахин томилогдсон болно. Монгол улсын Засгийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн  дүгээр тогтоолын 1 дэх хэсэгт УИХ-ын  дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор 6 сарын хугацаатай онцгой дэглэм тогтоосон байна. Монгол Улсын Их Хурлын 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн дугаар тогтоолын 2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Э” ХК-ийн үндсэн үйл ажиллагаанд эрх зүйн нийтлэг хэм хэмжээ, олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчмыг чанд сахин мөрдүүлж олон улсын болон Монгол улсын стандарт шаардлагыг хангуулах” үүргийг Засгийн газарт үүрэг болгосон байна. ЗГОБЭТ-ийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн  дугаар тушаалаар надад нээлттэй сануулах сахилгын шийтгэл ногдуулжээ. Тус тушаалыг надад 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр танилцуулсан болно. Тус тушаалын үндэслэх хэсэгт “Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1, 2 дугаар зүйлийн 6, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2, Засгийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 424 дүгээр тогтоолын 1, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн  дугаар тушаалын 5, 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн  дүгээр тушаалын 3.1, Хөдөлмөрийн дотоод журмын 4, 8.1.2 дахь заалт, ДХЭУГ-ын 2024 оны 11 сарын өдрийн дугаар саналын хуудсаар ирүүлсэн саналыг тус тус үндэслэжээ. Намайг 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн компанийн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх байнгын комиссын хурлыг зарлан хуралдуулахдаа Гүйцэтгэх захирлын 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн  дугаар тушаалаар хүчингүйд тооцсон комиссын бүрэлдэхүүнийг хуралдуулж, хүчин төгөлдөр бус акт үйлдэн баталгаажуулж, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг гаргуулсан зөрчил гаргасан гэж буруутгажээ. Миний бие дээрх зөрчлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Сахилгын зөрчил нь сахилгын хэм хэмжээг зөрчсөн үйлдэл байх бөгөөд тушаал өөрөө эрх зүйн акт болохын хувьд тушаалын тушаах болон үндэслэл хэсэг хоорондоо нийцсэн байвал зохино. 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн  дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Г нь Монгол улсын Засгийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн  дүгээр тогтоолоор Бүрэн эрхт төлөөлөгчөөр дахин томилогдсон болно. Монгол улсын Засгийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн дүгээр тогтоолын 1 дэх хэсэгт УИХ-ын  дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор 6 сарын хугацаатай онцгой дэглэм тогтоосон байна. Монгол Улсын Их Хурлын 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн  дугаар тогтоолын 2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Э” ХК-ийн үндсэн үйл ажиллагаанд эрх зүйн нийтлэг хэм хэмжээ, олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчмыг чанд сахин мөрдүүлж олон улсын болон Монгол улсын стандарт шаардлагыг хангуулах” үүргийг Засгийн газарт үүрэг болгосон байна. ЗГОБЭТ-ийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн  дугаар тушаалаар надад үндсэн цалинг 2 сар хүртэл хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ. Тус тушаалыг надад 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр танилцуулсан болно. Тус тушаалын үндэслэх хэсэгт “Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1, 2 дугаар зүйлийн 6, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.7, 123 дугаар зүйлийн 123.2.3, Засгийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн дүгээр тогтоолын 1, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн  дугаар тушаалын 2, 5, 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн  дүгээр тушаалын 3.1, 3.5, Хөдөлмөрийн дотоод журмын 4.1.4, 5.2.1, 5.2.2, 8.1, 8.1.3 дахь заалтыг тус тус үндэслэжээ. Намайг 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Америкийн Нэгдсэн Улсаас Монгол улсад суугаа Элчин сайдад “Э” ХК-ийн төслийн үйл ажиллагаа болон барилга байгууламжийг танилцуулах үйл ажиллагаанд оролцох удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, удирдах, удирдуулах ёсны зарчмыг хүндэтгэн ажиллах үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан гэж буруутгажээ. Миний бие дээрх зөрчлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Сахилгын зөрчил нь сахилгын хэм хэмжээг зөрчсөн үйлдэл байх бөгөөд тушаал өөрөө эрх зүйн акт болохын хувьд тушаалын тушаах болон үндэслэл хэсэг хоорондоо нийцсэн байвал зохино. Миний бие “Э” ХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гомдол гаргаж, 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хуралдаж, тэмдэглэлийг 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр гардан авч, 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргааныг зохицуулах гурван талт хороонд гомдлоо гарган 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хуралдан, 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр тэмдэглэл гарч, 2024 оны 08 дугаар сарын 06-нд гардан авсан болно. Тиймээс урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх, “Э” ХК-ийн ЗГОБЭТ-ийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн  дугаар тушаалыг хүчингүй болгуулах, “Э” ХК-ийн ЗГОБЭТ-ийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн  дугаар тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэв.

2.Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
Хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчны газрын даргаар ажиллаж байсан Б.Б нь 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр компанийн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх байнгын комиссын хурлыг зарлан хуралдуулахдаа гүйцэтгэх захирлын 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн  дугаар тушаалаар хүчингүйд тооцсон комиссын бүрэлдэхүүнийг хуралдуулж, хүчин төгөлдөр акт үйлдэн баталгаажуулж, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг гаргуулсан зөрчил гаргасан. Уг зөрчил нь  аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчаас ирүүлсэн дүгнэлтээр тогтоогддог. Мөн уг зөрчилтэй холбогдуулан ХАББОГ-ны дарга Б.Б нь 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Хүний нөөц, сургалтын судалгааны хэлтэст ирүүлсэн өөрийн тайлбартаа дээрх зөрчилтэй холбоотой тайлбарыг өгсөн. Уг тайлбартаа “...тушаалыг нягтлаагүй, буруу тушаалаар хуралдуулсан асуудалд ХАБ-ын ахлах Э.Т энэ тушаалаар хуралдахаар байна гэж надад танилцуулсан үүний дагуу 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр яаралтай хуралдаж, акт үйлдэж, аймгийн Хөдөлмөр халамжийн газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчаар баталгаажуулахаар хүргүүлсэн. Тухайн өдөр миний бие ростерийн амралтаар УБ хот Салбарын захиралтай буусан” гэж тусгасан. 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан сахилгын шийтгэлийн тухайд Салбарын Хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчны газрын даргаар ажиллаж байсан Б.Б нь 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Америкийн нэгдсэн улсаас Монгол улсад суугаа элчин сайдад “Э” ХК-ийн төслийн үйл ажиллагаа болон барилга байгууламжийг танилцуулах үйл ажиллагаанд оролцох, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, удирдах удирдуулах ёсны зарчмыг хүндэтгэн ажиллах үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан. Улмаар, “Э” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн дугаар тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 123.2-т “Ажил олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтан сахилгын зөрчил гаргасан ажилтанд дараах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна”, 123.3-т “Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргана” гэж тус тус заасан. Дээрх хуулийн зохицуулалтын дагуу ажил олгогчид хуулиар олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд Б.Бд эхний удаа нийт ажилтанд зарлах хэлбэрээр сахилгын шийтгэл ногдуулсан бөгөөд дараагийн удаа зөрчил гаргахад нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123.2.3-т заасан сахилгын шийтгэлийг ногдуулсан. Б.Б нь тушаал тус бүрийг 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр танилцуулсан гэдэг нь хуулийн үндэслэлгүй бөгөөд учир нь 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар тушаал гарсан талаар өөрийн ашигладаг албан ёсны мэйл хаягаар хүний нөөцийн мэргэжилтнээс хүргүүлсэн байдаг тул уг нэхэмжлэлдээ дурдсан нь өөрөө хуулийн үндэслэлгүй байна. Мөн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дугаар тушаалыг Хүний нөөцийн мэргэжилтнээс утсаар холбогдож, танилцуулсан. Монгол Улсын Засгийн газраас “Э” ХК-д 6 сарын хугацаатай тусад нь онцгой дэглэм тогтоож, Засгийн газар өөрийн шууд хяналтад авч, “Засгийн газрыг төлөөлөх бүрэн эрх”-ийг Засгийн газарт эрх олгох тухай хууль /1991 оны/, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны дугаар тогтоолд заасан хүрээнд хэрэгжүүлэхийг Ж.Гд даалгасан бөгөөд Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч хууль тогтоомжоор олгогдсон “шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилох, чөлөөлөх”, “...хөдөлмөрийн болон үйлдвэрлэл, технологийн тухайлсан дүрэм, үйлдвэрлэлийн аюул осолгүй ажиллагааны тусгай журам тогтоож, тэдгээрийг зөрчигчдөд зохих хариуцлага хүлээлгэж ажиллах” эрхийг олгосон. Энэ хүрээнд Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Хариуцлагыг сайжруулж ажиллах тухай” дугаар тушаал, 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн “Үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг сайжруулж, сахилга, хариуцлагыг чангатгах тухай”  дүгээр тушаалыг тус тус баталж, хэрэгжүүлж ажиллахыг нийт ажилтан, албан хаагчдад үүрэг болгосон байхад онцгой дэглэмийн компанид мөрдөгдөж буй дүрэм, журмыг зөрчиж, зөрчил гаргасан. Түүнчлэн, Засгийн газрын  дугаар тогтоолоор тогтоосон Онцгой дэглэм дууссаны дараа Засгийн газрын 2023 оны  дүгээр тогтоолоор дахин онцгой дэглэм тогтоосон бөгөөд уг тогтоолд “...онцгой дэглэмийн хугацаанд хэрэгжүүлсэн үйл ажиллагааг дахин үргэлжлүүлж, компанийн үйл ажиллагааг жигдрүүлж, цаашид хэвийн тогтвортой ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх...” гэж тусгасан бөгөөд маргаан бүхий тушаал гарах үед ч онцгой дэглэмийн хугацаанд ажиллаж байсан. Иймд Б.Бы “Э” ХК-д холбогдуулан гаргасан “Э” ХК-ийн ЗГОБЭТ-ийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн  дугаар тушаалыг хүчингүй болгуулах, 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн  дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.Нэхэмжлэгчээс Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн  дугаартай тэмдэглэл, “Э” хувьцаат компанийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн  дугаартай “Бд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал, “Э” хувьцаат компанийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн  дугаартай “Бд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал, “Э” хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай “Бы хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлах тухай” тушаал, Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн  дугаартай шийдвэр, 
хариуцагчаас 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2 хуудас хариу тайлбар, “Э” хувьцаат компанийн засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн дугаартай “Б.Быг үүрэгт ажлаас чөлөөлж, өөр ажилд томилох тухай” тушаал, “Э” хувьцаат компанийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дугаартай “Батсайханд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал, “Э” хувьцаат компанийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дугаартай “Батсайханд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал, “Э” хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай “Батсайханы хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлах тухай” тушаал, 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дугаартай хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, Монгол улсын засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн  дугаартай “Э” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай, “Э” хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн дугаартай “Хариуцлагыг сайжруулж ажиллах тухай” тушаал, “Э” хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дугаартай “Үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг сайжруулж сахилга, хариуцлагыг чангатгах тухай” тушаал, хөдөлмөрийн дотоод журам, Хотхоны журам, “Э” хувьцаат компанийн захирлын зөвлөлийн хурлын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 20 дугаартай “Хураангуй тэмдэглэл”, “Э” хувьцаат компани сум дахь 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн  дугаартай албан бичиг, Ажилтны сахилгын ноцтой зөрчлийн хуудас, “Э” хувьцаат компани сум дахь салбар 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн дугаартай албан бичиг, “Сахилгын шийтгэл ногдуулах санал хүргүүлэх тухай” албан бичиг, Ажилтны сахилгын зөрчлийн хуудас, Хөдөлмөр аюулгүй байдал, байгаль орчны газрын дарга Б.Бы цаг бүртгэлийн мэдээлэл, сумын нутаг дэвсгэрт байрлах “Э” ХК-ийн ажилчдын дунд гарсан гэдэсний халдварын дүгнэлт зөвлөмж, “Э” хувьцаат компани сум дахь салбар 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах санал хүргүүлэх тухай” албан бичиг, ажилтны сахилгын зөрчлийн хуудас, Дотоод хяналт, эрсдэлтийн удирдлагыг газрын дүгнэлт, Б.Бы цалин хөлсний лавлагаа зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Томилолтын удирдамж, Хууль, эрх зүйн газрын хуулийн мэргэжилтнүүд салбарт 2024 оны 10 дугаар сард ээлжээр ажиллах хуваарь, дугаартай Ажил хүлээлцэх хуудас, Үйлдвэрлэлийн осол хурц хордлогыг судлан бүртгэх байнгын комиссын хурлын тэмдэглэл, Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт, АНУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд, Л.Б, АНУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчдийн “Э” ХК-ийн салбарт зочлох хөтөлбөр, Салбарын дотоод томилолтын удирдамж, Салбарын дотоод албан томилолтын зардлын төсөв, Салбарын ажилтны дотоод албан томилолтын журам, Ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгжийн ус ашиглалтын байдалд хяналт, шалгалт хийх ажил, Дотоод хяналт шалгалтын зохион байгуулах журам, 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Хүний нөөц, сургалт судалгааны хэлтэст тайлбар мэдээлэл өгөх тухай, “Э” ХК-ийн сум дахь салбарт 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр уртын ээлжээр ирж ажиллах ажилтнуудын нэрс, 2024 оны 04 дүгээр сарын ажлын цагийн бүртгэл зэрэг баримтуудыг бүрдүүлсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч Б.Б нь “Э” ХК-д холбогдуулан “Э” ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дугаартай, 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дугаартай тушаалуудыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж баталгаажилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасан.

3.Хариуцагч нь 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар тушаалын тухайд 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Америкийн нэгдсэн улсаас Монгол улсад суугаа элчин сайдад “Э” ХК-ийн төслийн үйл ажиллагаа болон барилга байгууламжийг танилцуулах үйл ажиллагаанд оролцох, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, удирдах удирдуулах ёсны зарчмыг хүндэтгэн ажиллах үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан, 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр компанийн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх байнгын комиссын хурлыг зарлан хуралдуулахдаа гүйцэтгэх захирлын 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн дугаар тушаалаар хүчингүйд тооцсон комиссын бүрэлдэхүүнийг хуралдуулж, хүчин төгөлдөр акт үйлдэн баталгаажуулж, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг гаргуулсан зөрчил гаргасан нь Хөдөлмөр халамж үйлчилгээний хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчаас ирүүлсэн дүгнэлтээр тогтоогдсон. Б.Бд тушаалуудыг хүний нөөцийн мэргэжилтэн танилцуулсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дугаартай тэмдэглэл, “Э” хувьцаат компанийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дугаартай “Б.Бд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал, “Э” хувьцаат компанийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн  дугаартай “Б.Бд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал, “Э” хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай “Б.Бы хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлах тухай” тушаал, Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн дугаартай шийдвэр, хариуцагчийн хариу тайлбар, “Э” хувьцаат компанийн засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн дугаартай “Б.Быг үүрэгт ажлаас чөлөөлж, өөр ажилд томилох тухай” тушаал, 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дугаартай хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, Монгол улсын засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн  дугаартай “Э” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай, “Э” хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн дугаартай “Хариуцлагыг сайжруулж ажиллах тухай” тушаал, “Э” хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дугаартай “Үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг сайжруулж сахилга, хариуцлагыг чангатгах тухай” тушаал, хөдөлмөрийн дотоод журам, Хотхоны журам, “Э” хувьцаат компанийн захирлын зөвлөлийн хурлын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай “Хураангуй тэмдэглэл”, “Э” хувьцаат компани сум дахь 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн  дугаартай албан бичиг, Ажилтны сахилгын ноцтой зөрчлийн хуудас, “Э” хувьцаат компани сум дахь салбар 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн дугаартай албан бичиг, “Сахилгын шийтгэл ногдуулах санал хүргүүлэх тухай” албан бичиг, Ажилтны сахилгын зөрчлийн хуудас, Хөдөлмөр аюулгүй байдал, байгаль орчны газрын дарга Б.Бы цаг бүртгэлийн мэдээлэл, сумын нутаг дэвсгэрт байрлах “Э” ХК-ийн ажилчдын дунд гарсан гэдэсний халдварын дүгнэлт зөвлөмж, “Э” хувьцаат компани сум дахь салбар 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах санал хүргүүлэх тухай” албан бичиг, ажилтны сахилгын зөрчлийн хуудас, Дотоод хяналт, эрсдэлтийн удирдлагыг газрын дүгнэлт, Б.Бы цалин хөлсний лавлагаа, 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Томилолтын удирдамж, Хууль, эрх зүйн газрын хуулийн мэргэжилтнүүд салбарт 2024 оны 10 дугаар сард ээлжээр ажиллах хуваарь, дугаартай Ажил хүлээлцэх хуудас, Үйлдвэрлэлийн осол хурц хордлогыг судлан бүртгэх байнгын комиссын хурлын тэмдэглэл, Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт, АНУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Р, АНУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчдийн “Э” ХК-ийн салбарт зочлох хөтөлбөр, Салбарын дотоод томилолтын удирдамж, Салбарын дотоод албан томилолтын зардлын төсөв, Салбарын ажилтны дотоод албан томилолтын журам, Ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгжийн ус ашиглалтын байдалд хяналт, шалгалт хийх ажил, Дотоод хяналт шалгалтын зохион байгуулах журам, 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Хүний нөөц, сургалт судалгааны хэлтэст тайлбар мэдээлэл өгөх тухай, “Э” ХК-ийн сум дахь салбарт 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр уртын ээлжээр ирж ажиллах ажилтнуудын нэрс, 2024 оны 04 дүгээр сарын ажлын цагийн бүртгэл зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5.Нэхэмжлэгч Б.Быг нь “Э” ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн  дугаар тушаалаар Салбарын Шуурхай удирдлага, мэдээллийн технологийн газрын дарга Б.Быг 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлж, мөн өдрөөс Салбарын Хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчны газрын даргаар томилон ажиллуулахаар томилогдсон байна. /хх-ийн 26/

6.“Э” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн  дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, Үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг сайжруулж сахилга, хариуцлагыг чангатгах тухай  дугаар тушаалын 5.1, Хөдөлмөрийн дотоод журмын 4.1.4, 5.2.1, 6.10, 6.24.1, 8.1.5, Хотхоны журмын 3.2.1, 3.2.2, 8.4.5, 9.1 дэх заалт, Б.Бтай байгуулсан  дугаартай хөдөлмөрийн гэрээний 4.1, 4.1.5, 4.4 дүгээр заалт, Салбарын 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн , 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай албан бичгээр ирүүлсэн санал,  аймгийн эрүүл мэндийн газрын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн  дугаар албан бичгээр ирүүлсэн дүгнэлт, зөвлөмж, 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Захирлын зөвлөлийн  дугаар хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн Б.Б нь 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн , 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн  дугаар тушаалаар ногдуулсан сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн орой ажлаас тарах цагийг цаг бүртгэлийн төхөөрөмжид бүртгүүлээгүй, тус өдрийн орой хотхоноос гарах зөвшөөрлийг “Хотхоны журам”-ын 2 дугаар хавсралтын дагуу бичгээр аваагүй, 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн үүрээр хотхонд нэвтрэхдээ харуул хамгаалалтын ажилтанд бүртгүүлээгүй, Салбарын ажилтнуудын дунд эмгэг төрөгч нянгаар үүсгэгдсэн гэдэсний халдварт өвчин тархах нөхцөл үүссэн үед ажлын байрны тодорхойлолт заасан хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн үйл ажиллагаанд хяналт тавих, яаралтай хариу арга хэмжээг авах, удирдлага зохион байгуулалтаар хангах чиг үүргээ биелүүлж ажиллаагүй, эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан зөрчил гаргасан Салбарын Хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчны газрын дарга Б.Быг үүрэгт ажлаас нь чөлөөлж, 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, дуусгавар болгожээ. /хх-ийн 9/

7.Нэхэмжлэгч нь Б.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтыг үндэслэл болгожээ.    

8.Б.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон үндэслэлээ Б.Б нь 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн , 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн  дугаар тушаалаар ногдуулсан сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн орой ажлаас тарах цагийг цаг бүртгэлийн төхөөрөмжид бүртгүүлээгүй, тус өдрийн орой хотхоноос гарах зөвшөөрлийг “Хотхоны журам”-ын 2 дугаар хавсралтын дагуу бичгээр аваагүй, 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн үүрээр хотхонд нэвтрэхдээ харуул хамгаалалтын ажилтанд бүртгүүлээгүй, Салбарын ажилтнуудын дунд эмгэг төрөгч нянгаар үүсгэгдсэн гэдэсний халдварт өвчин тархах нөхцөл үүссэн үед ажлын байрны тодорхойлолт заасан хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн үйл ажиллагаанд хяналт тавих, яаралтай хариу арга хэмжээг авах, удирдлага зохион байгуулалтаар хангах чиг үүргээ биелүүлж ажиллаагүй, эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан зөрчил гаргасан тогтоогдсон сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзжээ.  

9.Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан” бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор заажээ.

10.“Э” ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн  тоот, 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн тоот “Б.Бд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалуудыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
Уг тушаалаар Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1, 2 дугаар зүйлийн 6, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2, Засгийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 424 дүгээр тогтоолын 1, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн дугаар тушаалын 5, 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн дүгээр тушаалын 3.1, Хөдөлмөрийн дотоод журмын 4.1.4, 8.1.2 дахь заалт, Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн  дугаартай саналын хуудсыг тус тус үндэслэн “...2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр компанийн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх байнгын комиссын хурлыг зарлан хуралдуулахдаа гүйцэтгэх захирлын 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн дугаар тушаалаар хүчингүйд тооцсон комиссын бүрэлдэхүүнийг хуралдуулж, хүчин төгөлдөр бус акт үйлдэн баталгаажуулж, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг гаргуулсан зөрчлийг гаргасан...” гэж Б.Бд нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулжээ. / хх-ийн 7-8 х/

Уг тушаал нь хөдөлмөрийн гэрээ болон Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн эсэхийг дүгнэвэл
-Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1-д “Улсын эдийн засгийн амьдрал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад нэн чухал үүрэг бүхий тодорхой үйлдвэрийн газар, байгууллагад шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр 6 сар хүртэл хугацаагаар тусад нь онцгой дэглэм тогтоож, харьяалал харгалзахгүйгээр өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг БНМАУ-ын Засгийн газарт олгосугай”,
-2 дугаар зүйлийн 6-д “тухайн үйлдвэрийн газар, байгууллагад хөдөлмөр, үйлдвэрлэл, технологийн сахилгыг чанд сахин биелүүлэхэд чиглэсэн хөдөлмөрийн сахилгын тухайлсан дүрэм, үйлдвэрлэлийн аюул осолгүй ажиллагааны болон олон нийтийн хэв журам сахиулах тусгай журам тогтоож, тэдгээрийг зөрчигчдөд харьяалал харгалзахгүйгээр зохих хариуцлага хүлээлгэх” гэх заалтуудыг нийт ажилтанд нээлттэй сануулах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын үндэслэл болгожээ.

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2022.10.26-ны өдрийн дугаар “Э” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол гарч, уг тогтоолын 1, 2, 3 дугаар зүйлд зааснаар төлбөрийн тэнцлийн алдагдал өндөр байгаа өнөөгийн нөхцөлд гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлж, Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагыг харгалзан “Э” ХК-д 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоож, онцгой дэглэм тогтоосон хугацаанд Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хууль болон уг тогтоолд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэн, компанийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалт, төлбөр тооцоог сайжруулж орлогыг нэмэгдүүлэх асуудлыг шууд хариуцан гүйцэтгэж, компанийг бүрэн төлөөлөх эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Гыг томилжээ. /1 хх-ийн 34 х/

Энэхүү тогтоолын 3 дугаар зүйлийн 3.1-д “компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх, шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж чөлөөлөхийг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Гд”, 3.2-т “Компанийн хөдөлмөрийн болон үйлдвэрлэл, технологийн тухайлсан дүрэм, үйлдвэрлэлийн аюул осолгүй ажиллагааны тусгай журам тогтоож, тэдгээрийг зөрчигчдөд зохих хариуцлага хүлээлгэж ажиллахыг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Гд” тус тус даалгасан байна.

2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал гаргахдаа Засгийн газарт эрх олгох тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зэрэгцүүлэн үндэслэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д “Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно” гэж нарийвчлан зохицуулсан тул хуулийн үйлчлэлийн эрэмбийн хувьд Хөдөлмөрийн тухай хууль нь Засгийн газарт эрх олгох тухай хуулиас өмнө үйлчилнэ гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэл бүхий гэж үзнэ.

Учир нь Засгийн газарт эрх олгох тухай хууль /1991 он/-ийн 22 дугаар зүйлийн 6-д “тухайн үйлдвэрийн газар, байгууллагад хөдөлмөр, үйлдвэрлэл, технологийн сахилгыг чанд сахин биелүүлэхэд чиглэсэн хөдөлмөрийн сахилгын тухайлсан дүрэм, үйлдвэрлэлийн аюул осолгүй ажиллагааны болон олон нийтийн хэв журам сахиулах тусгай журам тогтоож, тэдгээрийг зөрчигчдөд харьяалал харгалзахгүйгээр зохих хариуцлага хүлээлгэх”-ээр зохицуулсан бол Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн дугаар “Э” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол нь дээрх хуулиас давсан агуулгатай байх тул нарийвчлан зохицуулсан болох Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д “Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно” гэж заажээ.

Дээрх зохицуулалтын дагуу нэхэмжлэгчид сахилгын арга хэмжээ ногдуулсан тушаалын үндэслэл болсон ДХЭУГ-ын 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн дугаартай саналын хуудас, Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам зэрэг нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн баримт гэж үзэн нотлох баримтаар үнэлэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Тиймээс “Э” ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн Б.Б нийт ажилтанд нь зарлах хэлбэрээр нээлттэй сануулах, үндсэн цалинг хоёр сар хүртэл хугацаагаар 20 хувиар бууруулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулсан 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн , 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн  тоот тушаалууд нь дээрх хуульд заасан үндэслэлд нийцэхгүй байх тул хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэл болж байна.

11.Салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчны газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагын хувьд:
“Э” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, Үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг сайжруулж сахилга, хариуцлагыг чангатгах тухай дугаар тушаалын 5.1, Хөдөлмөрийн дотоод журмын 4.1.4, 5.2.1, 6.10, 6.24.1, 8.1.5, Хотхоны журмын 3.2.1, 3.2.2, 8.4.5, 9.1 дэх заалт, Б.Бтай байгуулсан дугаартай хөдөлмөрийн гэрээний 4.1, 4.1.5, 4.4 дүгээр заалт, Салбарын 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн, 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай албан бичгээр ирүүлсэн санал,  аймгийн эрүүл мэндийн газрын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн  дугаар албан бичгээр ирүүлсэн дүгнэлт, зөвлөмж, 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Захирлын зөвлөлийн 20 дугаар хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн Б.Б нь 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар тушаалаар ногдуулсан сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн орой ажлаас тарах цагийг цаг бүртгэлийн төхөөрөмжид бүртгүүлээгүй, тус өдрийн орой хотхоноос гарах зөвшөөрлийг “Хотхоны журам”-ын 2 дугаар хавсралтын дагуу бичгээр аваагүй, 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн үүрээр хотхонд нэвтрэхдээ харуул хамгаалалтын ажилтанд бүртгүүлээгүй, Салбарын ажилтнуудын дунд эмгэг төрөгч нянгаар үүсгэгдсэн гэдэсний халдварт өвчин тархах нөхцөл үүссэн үед ажлын байрны тодорхойлолт заасан хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн үйл ажиллагаанд хяналт тавих, яаралтай хариу арга хэмжээг авах, удирдлага зохион байгуулалтаар хангах чиг үүргээ биелүүлж ажиллаагүй, эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан зөрчил гаргасан Салбарын Хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчны газрын дарга Б.Быг үүрэгт ажлаас нь чөлөөлж, 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, дуусгавар болгожээ.

Хариуцагч нь Б.Бы Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж тайлбарласан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгох бөгөөд зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүйгээс гадна давтан гаргасан зөрчлүүдийн хоорондох хугацаа сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сараас хэтрээгүй байхаар зохицуулсан.

Тодруулбал, хөдөлмөрийн сахилгын зөрчил гэдэг нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй ажилтны хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ажил, үүрэгтэй холбоотой дүрэм, журмыг зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байдаг. 

Дээрх үйл баримт тогтоогдсон нөхцөлд ажил олгогч хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан ажилтны хөдөлмөрийн гэрээг нь цуцалж болно. Гэхдээ ажилтны гаргасан зөрчил бүр тус тусдаа тогтоогдон, баталгаажсан, зөрчлийнх нь талаар албан ёсоор мэдэгдсэн байх ёстой.

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.7-д “Сахилгын нэг зөрчилд хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахгүй” гэж заасан бөгөөд хариуцагч нь хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалуудыг Б.Бд танилцуулсан гэх боловч хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, хуулийн хугацаанд Б.Бд танилцуулж баталгаажуулаагүй болно.

Гэтэл дээрх үйл баримт нь нэхэмжлэгчид нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах, үндсэн цалинг хоёр сар хүртэл хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул энэ асуудлаар дахин дүгнэлт өгөх шаардлагагүй.

Хариуцагч нь 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн , 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар тушаалаар ногдуулсан сахилгын шийтгэлтэй, 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн орой ажлаас тарах цагийг цаг бүртгэлийн төхөөрөмжид бүртгүүлээгүй, тус өдрийн орой хотхоноос гарах зөвшөөрлийг “Хотхоны журам”-ын 2 дугаар хавсралтын дагуу бичгээр аваагүй, 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн үүрээр хотхонд нэвтрэхдээ харуул хамгаалалтын ажилтанд бүртгүүлээгүй, салбарын ажилтнуудын дунд Salmonella.spp эмгэг төрөгч нянгаар үүсгэгдсэн гэдэсний халдварт өвчин тархах нөхцөл үүссэн үед ажлын байрны тодорхойлолт заасан хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн үйл ажиллагаанд хяналт тавих, яаралтай хариу арга хэмжээг авах, удирдлага зохион байгуулалтаар хангах чиг үүргээ биелүүлж ажиллаагүй, эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан гэх боловч дээрх зөрчлүүд нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй болно. 

Иймд хариуцагч “Э” ХК-ийг ажилтныг захиргааны санаачилгаар ажлаас халах хуулиар тогтоосон үндэслэл, журам зөрчиж, нэхэмжлэгч Б.Быг ажлаас нь буруу халсан гэж шүүх дүгнэн “Э” ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн  дугаартай, 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дугаартай тушаалуудыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Быг “Э” ХК-ийн Салбарын Хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчны газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзэв.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу тооцоход Б.Бы 2024 оны сүүлийн 3 сарын цалингийн нийлбэр 34.397.110 төгрөгийг 3 сард тооцоод /34.397.110 төгрөг : 3сар/ дундаж цалин 11.465.703 төгрөг, өдрийн дундаж цалин нь сарын дундаж цалин 11.465.703 төгрөгийг ажлын 21.5 хоногт тооцоод /11.465.703 төгрөг : 21.5хоног/ 553.288 төгрөг болж байна.

Иймд 2024 оны 06 дугаар сарын 07-ноос 2025 оны 03 дугаар сарын 19-ныг хүртэлх хугацааны цалин 102.391.296 төгрөгийг хариуцагч “Э” ХК-иас гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгож шийдвэрлэв.  

12.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дэх хэсэгт зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Э” ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 669.906 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дугаар зүйлд заасныг удирдлага болгон         
                                                                                  
ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан “Э” ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дугаартай, 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дугаартай тушаалуудыг хүчингүй болгож, Б.Быг “Э” ХК-ийн Салбарын Хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчны газрын даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 102.391.296 /нэг зуун хоёр сая гурван зуун ерэн нэгэн мянга хоёр зуун ерэн зургаан/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Б.Бд олгосугай.

2.Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгч Б.Бы эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, нөхөн бичилт хийхийг хариуцагч “Э” ХК-д даалгасугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан хариуцагч “Э” ХК-иас 669.906 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ч.ДАВААСҮРЭН