Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 126

 

 

 

 

 

                          

 

 

 

-

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч Д.Ганчимэг,

шүүгдэгч А.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт А.М-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1708006660143 дугаар хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,

А.Мнь Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 30-19 тоот хашааны гадна 2017 оны 7 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө иргэн Б.Уын нуруу, толгойн тус газарт гараараа цохих, өшиглөх зэрэг байдлаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.Мшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн тул дахин мэдүүлэг өгөхгүй. Одоо ажил хийж байгаа тул нийтэд тустай ажил хийлгэх ял эдлэх боломжгүй байна. Өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэв.  

Эрүүгийн 1708006660143 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Б.Уын: “...2017 оны 7 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө гэртээ иртэл нөхөр Мөнгөншагай ирчихсэн байсан. Намайг таксинд суух гээд явах гэтэл чамтай эвээр ярих гэхээр болдоггүй шүү дээ гэж хэлээд намайг боогоод нүүр рүү 2-3 удаа алгадаж, газар унагаад үснээс зулгааж чирээд нуруу, хөл рүү 2-3 удаа өшиглөсөн. Мөн үсдэж байгаад толгойгоор цемеэт мөргүүлсэн. Тэр үед тэр хавьд явж байсан 3-4 залуу салгасан чинь Мөнгөншагай зугтаагаад явчихсан. Миний биед учирсан гэмтлийг Мөнгөншагай учруулсан. ...Нэхэмжлэх зүйлгүй, гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-59-61/,

Гэрч Б.Мягмарын: “2017 оны 7 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө 03 цагийн орчимд унтаж байхад манай хүү Нямгэрэл “ээжээ гадаа Урнаа эгчийн дуу гараад амь авраарай гээд орилоод байна” гэхээр нь би босоод гарсан. Гараад хартал замын цаад талд Б.У- доошоо суучихсан уйлаад хажууд нь 3 залуу хамт байж байхаар нь тэр 3 залуу зодсон байна гэж ойлгоод очоод асуутал тэр залуус салгасан, нөхөр Мөнгөншагай зодоод зугтаагаад явчихсан гэж байсан. ...Тэгээд Б.У-ын хажуу айлын залуу ирээд Б.У-д “танай нөхөр сая ирээд байшинг чинь шатаах гээд гал асаагаад байж байхаар нь би очиж ус асгаад галыг унтраасан чинь нөхөр чинь зугтаагаад явчихлаа” гэж хэлэхээр очоод хартал гал гараагүй байсан. Тэгээд Б.У-ыг гэр рүү нь оруулаад би гэртээ орсон. ...Б.У-ыг хэрхэн яаж зодсон талаар би хараагүй...” гэх мэдүүлэг /хх-12-13/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн үзлэгийн 2017.07.27-ны өдрийн 9460 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Б.Уын биед нуруунд зулгаралтууд, хоолойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн ...журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-19/,

Шүүгдэгч А.М-йн яллагдагчаар өгсөн: “...Би Б.У-тай 2012 онд анх танилцаад түүнээс хойш хамтран амьдарч эхэлсэн бөгөөд 2014 онд хүүтэй болсон. 2017 оны 5 дугаар сард гэр бүлийн маргаанаас болж би Б.У-ыг нэг удаа алгадсан чинь ...хэсгийн байцаагч Ариунболд гэдэг хүн намайг шүүхээр 20 хоног баривчлуулсан...баривчлах байрнаас гараад гэртээ ирэхэд эхнэр хүүхэд маань байхгүй, миний юмнуудыг манай ахын гэрт аваачаад тавьчихсан байсан. 2017 оны 7 дугаар сарын 22-ны өдөр би зүс таних хүнтэй 5 шил пиво уучихаад такси бариад хадмынхаа гэр болох Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 30-19 тоот хашаанд очиход эзгүй байсан. Буцаад гарч явахад Б.У- хашааны хаалга онгойлгоод өөдөөс ирэхээр нь би “надаас салах гэж байгаа бол үнэнээ хэл, хоёулаа хоорондоо ярилцъя” гэж хэлтэл Б.У- намайг тоохгүй утсаараа оролдоод байхаар нь утсыг нь булааж аваад хашааны буланд өвсөн дунд хаячихсан. Б.У- хашаанаас гараад таксинд суух гэхээр нь би гараас нь таттал газар уначихсан. Босч ирээд хашааны буланд суугаад “аллаа” гээд орилтол тэр хавиар явж байсан 4 залуу хүрч ирээд Б.У-ыг өмөөрөөд над руу дайраад байхаар нь яваад өгсөн. ...2017 оны 5 дугаар сард би Б.У-д нэг удаа гар хүрч байсан. Би Б.У-ын гараас татахад газар унах үед нуруунд нь зулгаралт үүссэн байх гэж бодож байна. Хоолойд нь учирсан гэмтлийг хэрхэн учирсан талаар надад мэдэх зүйл байхгүй байна. Би 2017 оны 8 дугаар сараас “ВНС майнинг” ХХК-д оператороор ажиллаж байгаа, сард 1000000 төгрөгийн цалин авдаг...” гэх мэдүүлэг /хх-57-58/,

хохирогчийн гаргасан өргөдөл /хх-4/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-21/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-23/, Асап сангийн лавлагаа /хх-25-27/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх-34/, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-43/,  Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг /хх-66/, гэр бүлийн эрсдлийн хүчин зүйлсийн үнэлгээ /хх-69-70/, шийтгэврийн хуулбар /хх-71/, “Би Си Эйч Майнинг” ХХК-ийн тодорхойлолт /хх-75/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч А.Мнь 2017 оны 7 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 30-19 тоот хашааны гадна гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Б.Уын нуруу, толгойн тус газарт гараараа цохих, өшиглөх зэрэг байдлаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Хохирогч Б.Уын “...“чамтай эвээр ярьж чадахгүй юм байна” гээд хоолой боогоод, үсдэж чирээд, газар унагааж миний нуруу руу 2-3 удаа хөлөөрөө өшиглөж, толгойн тус газар гараараа 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-6-7/, гэрч Б.Мягмарын “...Гараад хартал замын цаад талд Б.У- доошоо суучихсан уйлаад хажууд нь 3 залуу хамт байж байхаар нь тэр 3 залуу зодсон байна гэж ойлгоод очоод асуутал тэр залуус салгасан, нөхөр Мөнгөншагай зодоод зугтаагаад явчихсан гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-12-13/, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн үзлэгийн 2017.07.27-ны өдрийн 9460 дугаар шинжилгээнд “1.Б.Уын биед нуруунд зулгаралтууд, хоолойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн ...журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” /хх-19/, шүүгдэгч А.М-н яллагдагчаар өгсөн “...Буцаад гарч явахад Б.У- хашааны хаалга онгойлгоод өөдөөс ирэхээр нь би “надаас салах гэж байгаа бол үнэнээ хэл, хоёулаа хоорондоо ярилцъя” гэж хэлтэл Б.У- намайг тоохгүй утсаараа оролдоод байхаар нь утсыг нь булааж аваад хашааны буланд өвсөн дунд хаячихсан. Б.У- хашаанаас гараад таксинд суух гэхээр нь би гараас нь таттал газар уначихсан. Босч ирээд хашааны буланд суугаад “аллаа” гээд орилтол тэр хавиар явж байсан 4 залуу хүрч ирээд Б.У-ыг өмөөрөөд над руу дайраад байхаар нь яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-57-58/ зэргээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч А.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Уын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр “Гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэнийг харгалзан шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч А.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай...” гэж,

шүүгдэгч “Одоо ажил эрхэлж байгаа тул нийтэд тустай ажил хийлгэх ялаас өөр ял оногдуулж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал /цалин хөлс, орлого олох боломж/-ыг харгалзан түүнд 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, А.Мурьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.