| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Одмаа |
| Хэргийн индекс | 128/2024/0555/З |
| Дугаар | 128/ШШ2025/0083 |
| Огноо | 2025-01-24 |
| Маргааны төрөл | Хуулийн этгээдийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 128/ШШ2025/0083
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С******* бс ХХК /РД: /,
Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар,
Гуравдагч этгээд: С******* с******* ХХК /РД: 67/ нарын хоорондын хуулийн этгээдийн улсын бүртгэл, нэр баталгаажилттай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., нэхэмжлэгчийн өмгөөлөгч А., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Т нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Улсын бүртгэгч Т.Згийн бүртгэсэн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 23 дугаартай Хуулийн этгээдийн нэр баталгаажуулалтын бүртгэлийг хүчингүй болгуулах,
1.2. Улсын бүртгэгч Г.Сийн бүртгэсэн 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 28 дугаартай С******* с******* ХХК-ийг шинээр үүсгэн байгуулсныг бүртгэх агуулга бүхий Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэх шийдвэр-ийг хүчингүй болгуулах гэж тус тус тодорхойлсон.
Хоёр. Маргааны үйл баримт процессын түүхийн тухай:
2.1. Нэхэмжлэгч С******* бс ХХК нь анх Гх ХХК гэх нэртэйгээр 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэх тухай дугаар шийдвэрийн[1] дагуу хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдэж, улсын бүртгэлийн 9 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээг[2] авчээ.
2.2.Улмаар Санхүүгийн зохицуулах хорооноос даатгалын зуучлалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэний дагуу Санхүүгийн зохицуулах хорооны 2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн дугаар тогтоолоор Гх ХХК-д даатгалын зуучлалын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг олгож, Тусгай зөвшөөрлийн 2 дугаар гэрчилгээг[3] олгосон.
2.3. Гх ХХК-ийн 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2 дугаартай шийдвэрээр[4] өөрийн хуулийн этгээдийн нэрийг С******* бс ХХК болгон өөрчилж, улсын бүртгэлийн байгууллагад өргөдөл гаргасны дагуу 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр дахин гэрчилгээг олгосон байдаг.
2.4. Гуравдагч этгээд "С******* с*******" ХХК-ийн тухайд 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр компани үүсгэн байгуулах дугаартай шийдвэрийг гаргаж, Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх хүсэлтийг гаргасны дагуу 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 98 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, 67 дугаар регистрийн дугаарыг олгож, үйл ажиллагааны чиглэлийг бизнесийн зөвлөх үйлчилгээ гэж бүртгэсэн[5].
2.5. Түүнчлэн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр тус компанийн С******* с******* гэх нэрийг 23 дугаар бүртгэлээр баталгаажуулсан[6].
2.6. Гуравдагч этгээдийн зүгээс Санхүүгийн зохицуулах хороонд даатгалын зуучлалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэний дагуу Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 703 дугаар тогтоолоор[7] ТЗ дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээг[8] олгосноор даатгалын зуучлалын үйл ажиллагааг явуулж эхэлсэн.
2.7. Нэхэмжлэгчийн зүгээс гуравдагч этгээд "С******* с*******" ХХК-ийн нэр баталгаажуулсан бүртгэлийг эс зөвшөөрч 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 16/24 дугаартай албан бичгээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргаж, Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 6/5716 дугаар албан бичгээр ...С******* с******* үгийн утга нь бичлэгийн болон үгийн язгуур нь өөр утгыг илэрхийлэх тул Засгийн газрын 2018 оны 339 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журам-ын 3.10-т зааснаар нэрийг бусдыг төөрөгдүүлэх ижил төстэй гэж үзэх үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй... гомдолд дурдсан хүсэлтийг хангаж шийдвэрлэх боломжгүй болохыг үүгээр мэдэгдье... гэх хариуг өгчээ.
2.8. Тухайн Улсын бүртгэлийн ерөнхий газрын хариуг нэхэмжлэгчийн зүгээс эс зөвшөөрч тус шүүхэд 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдөр С******* с******* ХХК-д 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр олгосон нэр баталгаажуулах 23 дугаар бүртгэл болон С******* с******* ХХК-ийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж, тус шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 5330 дугаартай шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
2.9.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа Улсын бүртгэгч Т.Згийн бүртгэсэн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 23 дугаартай Хуулийн этгээдийн нэр баталгаажуулалтын бүртгэлийг хүчингүй болгуулах, Улсын бүртгэгч Г.Сийн бүртгэсэн 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 28 дугаартай С******* с******* ХХК-ийг шинээр үүсгэн байгуулсныг бүртгэх агуулга бүхий Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэх шийдвэр-ийг хүчингүй болгуулах гэж тодруулсан.
Гурав.Хэргийн оролцогчдоос шүүхэд гаргасан тайлбар:
3.1.Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ: ...Нэхэмжлэгч "С******* Бс" ХХК нь 2012.01.27-ны өдөр үүсгэн байгуулагдсан, Санхүүгийн зохицуулах хорооны 2012.4.18-ны ТЗ 210/13 дугаартай Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний үндсэн дээр 12 дахь жилдээ даатгалын зуучлалын үйл ажиллагаа явуулж буй компани юм. Гэтэл манай байгууллагын нэртэй адил төстэй нэртэй "С******* С*******" ХХК гэх даатгалын зуучлалын компани үйл ажиллагаа явуулж байгаа талаарх мэдээллийг 2024 оны 3 сарын сүүлээр мэдсэн. Улмаар улсын бүртгэлийн нээлттэй сангаас хайж үзэхэд "С******* С*******" ХХК нь бизнесийн зөвлөх үйлчилгээ, Даатгалын зуучлалын үйлчилгээ, давхар даатгалын зуучлалын үйлчилгээ эрхлэх чиглэлтэйгээр 2022 онд улсын бүртгэлд бүртгэгдсэн компани байна.
Мөн "С******* с*******" компани нь нэхэмжлэгч манай компанитай ижил төрлийн үйл ажиллагааг нэг зах зээлд явуулж байна. Өөрөөр хэлбэл манай байгууллагын нэртэй ижил, төстэй нэртэйгээс гадна ижил чиглэлийн үйл ажиллагаа явуулахаар хүсэлт гаргасан компанийг улсын бүртгэлд бүртгэсэн хууль бус үйлдлийг улсын бүртгэлийн газраас гаргасан байна.
Тодруулбал, "С******* С*******" компанийг үүсгэн байгуулсныг бүртгэсэн бүртгэл нь өөр хуулийн этгээд бүртгэсэн буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил төсөөтэй байж болохгүй" гэж заасныг зөрчсөн байхаас гадна Засгийн газрын 2018.11.14-ний өдрийн 339 дугаартай Тогтоолоор батлагдсан Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журмын 3.10-т заасан шаардлагыг мөн зөрчсөн байна. Үүнээс гадна Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13.3-т "Улсын бүртгэлийн байгууллага Иргэний хуулийн 27 дугаар зүйл, энэ хуулийн 13.7-д заасан журмаар тогтоосноос гадна дараах ерөнхий шаардлагыг хангасан хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулна" гэж заасан. Иймд хуулийн этгээдийн нэр төстэй, ижил, бусдыг төөрөгдүүлэхүйц байгаа нөхцөлд бүртгэж болохгүй билээ. Манай компани нь "С******* Бс" нэртэй, даатгалын зуучлалын үйлчилгээ эрхэлдэг компани байхад "С******* С*******" нэртэй, даатгалын зуучлалын үйл ажиллагааг бүртгэсэн нь ижил, төстэй, бусдыг төөрөгдүүлэх байдалд хүргэж байна.
Учир нь, "S" гэх үг нь Ухаалаг гэх утгатай, "Б" гэх үг нь зуучлал нэртэй англи үг юм. Иймд манай компанийн "С******* Бс" гэх нэр нь "Ухаалаг Зуучлал" гэсэн утгатай үг билээ. Гэтэл "С******* С*******" нэртэй зуучлалын компани байгуулснаар тус компани өөрсдийгөө "С******* С******* Б" хэмээн нэрлэх, танилцуулах боломжтой болсон байна. Өөрөөр хэлбэл, "С******* Б" гэх нэг, "С******* С******* Б" гэх нэг даатгалын зуучлалын компани бий болсон аж. Тус хоёр компани нэг зах зээлд, нэг чиглэлийн үйл ажиллагаа эрхлэх юм. Иймд хэрэглэгчид төөрөгдөх, дээрх компани нь бидний олон жилийн турш бий болгосон брэндинг, танигдалтыг ашиглаж, өөртөө давуу байдал бий болгох боломжтой болсон байна. Иймд манай компанийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. Иймд "С******* с*******" ХХК-д 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр олгосон нэр баталгаажуулах 23 дугаар бүртгэлийг болон "С******* с*******" ХХК/РД: 67/-ийг бүртгэсэн улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгож өгнө үү... гэжээ.
3.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид холбогдуулаад улсын бүртгэгчийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 23 дугаартай хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтын бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Бүртгэл хийсэн талаарх баримт нь нэгдүгээр хавтаст хэргийн 123 дахь талд авагдсан. Хоёрдугаарт улсын бүртгэгч н.Саас бүртгэсэн 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 28 дугаартай С******* с******* компанийг шинээр үүсгэн байгуулсныг бүртгэх агуулга бүхий Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэх шийдвэрийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хоёр дахь бүртгэлийг хийсэн талаарх баримт нь нэгдүгээр хавтаст хэргийн 117 дахь талд авагдсан байна. Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар дэмжиж байна. Өмнө нь зөндөө хэлэлцсэн тул мэдэж байгаа. Нэхэмжлэгч компанийн зүгээс С******* бс гэдэг нэртэй Монгол улсын зах зээлд даатгалын зуучлалын чиглэлийн үйл ажиллагаа бизнесийг Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлж олон жил болж ирсэн. Гэтэл яг ижилхэн чиглэл бүхий С******* с******* гэдэг компани гарч ирсэн учраас цаашдаа компани ижил төсөөтэй, нэрийн ижил төсөөтэй байдлыг арилгах, төөрөгдөл үүсгэхгүй байх эрхээ хамгаалуулах үүднээс шүүхэд нэхэмжлэл гаргасан. С******* с******* ХХК-ийн хувьд 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр нэрийн баталгаажуулалтын бүртгэл аваад 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Улсын бүртгэлд бүртгэсэн байсан. Энэ талаар мэдэж Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргасан боловч хүлээж аваагүй. Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэний дагуу 2024 оны 5 сард шүүхэд нэхэмжлэл гаргасан.
С******* с******* ХХК нь үүсгэн байгуулагдаад хоёр жил болж байгаа. Даатгалын зах зээлийн үйл ажиллагаа явуулаад нэг жил орчим хугацаа болж байгаа. Гэтэл С******* бс ХХК-ийн хувьд 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр үүсгэн байгуулагдсан. Санхүүг зохицуулах хорооны 2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн шийдвэрээр тусгай зөвшөөрлийг даатгалын зуучлалын үйл ажиллагаа явуулна гэдэг тусгай зөвшөөрлийг авсан. Одоогийн байдлаар 12, 13 дахь жилдээ даатгалын зуучлалын үйл ажиллагааг явуулж байгаа. Монгол улсад даатгалын зах зээлд С******* бс гэдэг нэрээр с******* гэдэг нэрээр даатгалын зах зээлд танигдсан. Хүмүүс тус компанийг с*******ынхан гэдэг байдлаар нэрлэж мэддэг. Даатгалын салбарт с******* гэхээр С******* бс компанийг ойлгож явдаг. Энэ нь хэрэглэгч татах зах зээлд одоо танигдсан чанартай үйлчилгээ үзүүлдэг гэдэг байдлаар брэнд болсон нэр гэж үзэж байна. Apple брэндийн гар утсыг чанартай гэж боддог, adidas брэндийн хувцсыг чанартай гэж үнэлдэгтэй ижил даатгалын салбартаа с*******ынхан брэнд үүсгэсэн гэж үзэж байна.
С******* с******* ХХК байгуулагдаад адилхан үйл ажиллагаа явуулаад ирэхээр хүмүүст төөрөгдөл үүсэж С******* с******* ХХК-ийг С******* бсынхон юм байна гэж ойлгоод тухайн компаниар үйлчлүүлэх нөхцөл байдал гарахыг үгүйсгэхгүй. Хэрвээ ийм нөхцөл байдал үүсвэл С******* бс ХХК-ийн боломжит үйлчлүүлэгч хэрэглэгчдийн зүгээс төөрөгдөлд орсны үндсэн дээр С******* с******* ХХК-ийг сонгож үйлчлүүлэх бөгөөд улмаар С******* бс ХХК өөрийн боломжит үйлчлүүлэгчдээ алдах, эдийн засаг, санхүүгийн хувьд хохирох эрсдэл байна. Хууль тогтоогчийн зүгээс энэ төрлийн эрсдэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Үүнийг хууль бус гэж үзсэн учраас Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дах хэсэгт зааснаар хуулийн этгээдийн нэрд тавигдах шаардлагыг хуульчлахдаа хуулийн этгээдийн нэр нь өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил төсөөтэй байж болохгүй гэж заасан. Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь заалтын агуулга болохлоороо ижил төсөөтэй хуулийн этгээдүүдийн нэр байж болохгүй гэж байгаа. Яагаад гэвэл хуулийн этгээдийн нэр гэдэг тухайн компанийг ялгах тэмдэг гол зүйл байдаг.
Хуулийн этгээдийн нэр олгох журмыг Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн тогтоолоор баталсан байдаг. Тус тогтоолыг 3.10 дахь заалт дээр Иргэний хуулийн заалтуудыг мөрдөнө гэдэг агуулгаар тайлбарласан. Гэтэл С******* с******* ХХК-ийг өгч байгаа нь ижил төсөөтэй байна. С******* бс ХХК-ийн гол үг нь с*******, бс гэдэг үгийг яагаад хуулийн этгээдийнхээ нэгэндээ ашиглаж байгаа вэ гэхээр даатгалын зуучлалын үйл ажиллагаа эрхэлдэг учраас тухайн үйл ажиллагааны чиглэлээ харуулах зорилгоор с******* гэдэг үгний ардаас бс гэдэг үгийг нэмж байгаа. Энэ нь нэг ёсондоо банкнууд банк гэдэг үгийг хэрэглэдэг. Банк бус санхүүгийн байгууллагууд банк бус санхүүгийн байгууллага гэдэг хуулийн этгээдийн нэр ашигладагтай адил. Өмгөөллийн компаниуд өмгөөллийн гэдэг үгийг хэрэглэдэгтэй яг ижил зүйл болно. С******* бс ХХК-ийг хэзээ ч бсынхон гэж хэлэхгүй. Бүгд с*******ынхан гэж хэлж байгаа.
Гэтэл С******* с******* ХХК гэхээр мөн адил хэн ч с*******оос явж байна гэдэг байдлаар хэлэхгүй. С*******аас явж байна с******* гэдэг даатгалын зуучлал гэдэг байдлаар ойлгох болно. С******* гэдэг үгнээс болж төөрөгдөх нөхцөл байдал үүсэхээр байна. Үйл ажиллагааны чиглэл нэг байгаа учир С******* с*******ынх нь мөн адилхан б буюу зуучлалын үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгэхээр С******* с******* б болчхоод байдаг. Бид бол зөвхөн С******* б ХХК гэх нэртэй нөгөө талдаа С******* с******* б гэж ижил төсөөтэй зүйл байгаа. Энэ хоёр компанийн үйл ажиллагааны чиглэл нь даатгалын зуучлал байгаа тул нэхэмжлэл гаргаж байгаа. Түүнээс биш С******* хаус гэдэг нэртэй барилгын компани байлаа гэж бодоход үүнийг хүмүүс төөрөгдөх нөхцөл байдал үүсэхгүй. Яагаад гэвэл барилгын компанитай уулзах гэж байгаа хүн С******* бс ХХК дээр очиж С******* хаус гэдэг барилгын компанитай андуурах боломж нь маш бага байгаа.
Гэтэл даатгалын зах зээлд С******* гэх нэртэй давгүй б байдаг гэсэн гэдэг байдлаар сонсчихсон хүн С******* бс ХХК-ийг хайж явж байгаад С******* с******* ХХК-тай очиж уулзаж тухайн компаниар үйлчлүүлэх магадлал их байна. Нэр иж ижил төстэй юу гэдэг байдлаар Хэл шинжлэлийн хүрээлэнгээс дүгнэлт авсан. Дүгнэлт авахдаа төсөөтэй биш гэдэг байдлаар дүгнэлт өгсөн байсан. Гэвч төсөөтэй биш гэж дүгнэлт өгөхдөө үндэслэлээ тайлбарлахаараа нэг нь бс гэдэг үг нь гол юм байна. Нөгөөх нь с******* гэдэг үг нь гол юм байна. Харин с******* гэдэг нь бс, с******* гэдэг үгнүүдийг тодотгосон үг юм байна гэж дүгнэлт гарсан. Өөрөөр хэлбэл нэг нь с******* нь ухаалаг байх тухай, бын үйл ажиллагаа нь ухаалаг байх тухай ойлголт юм байна гэдэг агуулгаар бичгийн дүгнэлт ирүүлсэн.
Тухайн дүгнэлт гаргасан мэргэжилтнийг гэрчээр асуух явцад энэ агуулгаар хэлсэн. Энэ нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байгаа ижил төсөөтэй гэдгийг үгүйсгэх үндэслэл болохгүй. Хэлний найруулга, үг зүйн утгын талаас тайлбарласан. Харин энгийн иргэд үүнийг хоёулаа с******* гэдэг байдлаар төөрөгдөл үүсгэх боломжтой гэж үзэж байна. Энэ нөхцөл байдал үүсэх үү?, үгүй юу гэдэг байдлаар шинжээчээс асуусан. Шинжээч хариулахдаа ер нь мэргэжлийн этгээд байх тусам төөрөгдөлд орохгүй харин энгийн иргэн, хөдөөгийн малчин иргэн, боловсрол дорой байх тусам, мэдээлэл бага байх тусам төөрөгдөл үүсэх боломж, магадлал нь нэмэгдэнэ гэж хэлээд жишээ татахдаа тэнэг, мангар хүн шууд төөрөгдөнө гэдэг байдлаар хэлсэн.
Бид энэ нөхцөл байдлаас сэргийлэхийг хүсэж байгаа. Зах зээл дээр ямар ч мэдээлэлгүй, даатгалын талаар халти мэдээлэлтэй с******* гээд гайгүй зуучлалын компани байдаг гэсэн гэж анх удаа сонссон боломжит хэрэглэгч төөрөгдөхөөс сэргийлж байгаа. Монгол улсад 16 орчим даатгалын компаниуд байдаг. Энэ даатгалын компаниуд мэргэжлийн компаниуд байгаа учраас одоохондоо төөрөгдөх нөхцөл байдал үүсээгүй. Бид энгийн иргэдээс төөрөгдөл үүсэх эрсдэлтэй гэж үзэж байна. Нэг нотлох баримт байдаг Х******* ХХК-ийн системийн админы зүгээс С******* бс ХХК руу чат бичихдээ танайх с*******ынх нь уу гэж бичээд с******* с******* юм уу?, б юм уу? тэрийг нь мэдэхгүй. С******* с******* гэдгийг сонсчхоод с******* гэх нэртэй өөр даатгалын байгууллага байгуулагдсан байна гэдгийг мэдсэн гэх зэргээр шүүхэд тайлбар өгсөн байдаг. Мөн тухайн хүний зүгээс тайлбарлахдаа би С******* бс гэж ганц компанийг л мэднэ олон жил үйл ажиллагаа явуулж байсан. С******* с******* ХХК гэж сонсоогүй байсан. Саяхнаас үүсгэн байгуулагдсан байх. С******* гэхээр С******* бс ХХК бодогддог гэж хэлсэн.
Тэгэхээр бас яг ийм ойлголттой хүний хувьд С******* с******* гэхээр С******* бс ХХК-тай андуурах нөхцөл байдал үүсэхээр байна. С******* бс ХХК-ийн зүгээс өмнө нь өөрсдөөр нь үйлчлүүлж байсан нэг компанийн удирдлагатай уулзахад саяхан танайх ирээд уулзаад яваагүй юм уу?, с*******аас явж байна гэж уулзсан гэж хэлдэг. Манайхаас ирж уулзаагүй яасан юм бол гэж тодруулахад С******* с******* гэдэг нэртэй бын компани байж таарсан. Тэгж ийм нэртэй компани үүсгэн байгуулагдсан талаар нь анх мэдэж гомдол, нэхэмжлэл гаргах болсон. Улсын бүртгэлийн байгууллагын зүгээс Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журам дээр тодорхой жишээ татсан байгаа. Тус жишээнүүдэд хамаарахгүй учраас ижил төстэй биш төөрөгдөл үүсэхгүй гэдэг байдлаар тайлбарлаад байна. Энэ тайлбар нь үндэслэлгүй. Хуулиар хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журам батлах эрхийг захиргааны байгууллагад олгосон болохоос биш ямар нөхцөлд ижил төсөөтэй гэж үзэх вэ?, тэр шалгуурыг тогтоогоорой гэдэг бүрэн эрхийг захиргааны байгууллагад олгоогүй. Шүүхийн зүгээс тус журмаас гадуур журамд заасан төөрөгдөнө гэдэг үндэслэлүүдэд хамаарахгүй, маргаануудын хувьд ч гэсэн төөрөгдөл үүсэхээр байна гэдэг байдлаар шийдэж байсан практик байгаа. Улсын бүртгэлийн байгууллагын зүгээс хэлж байгаа тайлбар болох Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журамд заасан жишээнд хамаарахгүй гэдэг тайлбар үндэслэж хэлээд байгаа.
С******* с******* ХХК-ийн олон нийтэд хандсан албан ёсны сошиал хаяг дээр үзлэг хийлгэсэн. Үзлэг хийлгэхэд ямар нөхцөл байдал харагдаж байгаа вэ гэхээр тухайн компани нь өөрсдийнхөө талаар мэдээллийг нийтэд түгээж, нийтэд оруулахдаа с******* с******* б, с******* с******* даатгалын б зэргээр б гэдэг үгийг хэрэглээд явж байгаа нөхцөл байдал харагдаж байгаа. Олон нийт, зах зээл, хэрэглэгч, боломжит үйлчлүүлэгчдийн зүгээс энэ компанийн талаар мэдээлэл авахдаа с******* с******* б, с******* с******* даатгалын б гэдэг байдлаар мэдээлэл авч байгаа. Улам одоо төөрөгдөл үүсгэх нөхцөл байдал үүсгэх болно. Бид С******* бс ХХК, нөгөө компани С******* с******* б гэж яваад байгаа. Гуравдагч этгээдийн зүгээс шүүхэд хариу тайлбар ирүүлэхдээ б гэдэг үг бид нарт хамаагүй. Бид б биш, зүгээр л С******* с******* гэж тайлбарлаж байгаа явдал нь үндэслэлгүй гэдгийг энэ нөхцөл байдалд харуулж байгаа. Мөн даатгалын зуучлалын үйл ажиллагааг Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулиар зохицуулж байгаа.
Тухайн хуульд тусгай зөвшөөрөл олгоход тавигдаж байгаа нэг шаардлага нь тухайн компанийн нэр нь тухайн төрлийн үйл ажиллагаа явуулна гэдгийг илтгэсэн байх ёстой гэдэг агуулгаар хууль баталсан. Иймд С******* бс гэдэг нэр явж байгаа. Хаан банк, голомт банк гэдэгтэй ижил. С******* с******* б гэж нэрлэж байгаа, тайлбарлаад явж байгаа шалтгаан нь ч гэсэн С******* с******* гэдэг бол бын чиглэлийн үйл ажиллагаа гэдгийг тодотгох гэсэн санаа буюу Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуульд заасан зохицуулалтыг нийцүүлж олон нийтэд өөрсдийнхөө үйл ажиллагааны чиглэлийг нэрлэж явж байгаа явдал гэж үзэж байна. Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн заалтын утга агуулга банк, банк бус, өмгөөлөгч гэх мэтчилэн салбарын байгууллагуудын хувьд тавигдаж байгаа шаардлагыг тавьсан буюу хуулийн этгээдийн нэр нь чиглэлээ илэрхийлсэн байх ёстой гэдэг шаардлага гэдэг нь харагддаг. Хэл шинжлэлийн хүрээлэнгээс С******* бс, С******* с******* гэдэг ижил төсөөтэй биш гэж тайлбарлаж байгаа нь зөвхөн үг зүй хэл шинжлэлийн талаас болохоос биш хүмүүс юу гэж ойлгох талаас нь дүгнэлт гаргаагүй гэдэг нь баримтаар харагдаж байна. Нэхэмжлэгчийн зүгээс Хэл шинжлэлийн үндэсний хүрээлэнд хандаж С******* партнерс, с******* консалтинг гэдэг нэртэй байвал хоёр өмгөөллийн нөхөрлөл байвал энэ хоёр төөрөгдөх үү?, үгүй юу? гэдэг байдлаар ижил төстэй юу? гэж асуухад энэ бол төөрөгдөхгүй ээ нэг нь партнерс буюу түншлэлийн тухай ойлголт нөгөөдөх нь с******* консалтинг гэж байгаа учраас зөвлөгөө өгөх тухай ойлголт гэдэг байдлаар дүгнэлт өгсөн.
Өөрөөр хэлбэл с******* гэдэг үг дээр төвлөрөхгүй консалтинг, партнерс дээр төвлөрч өгсөн. Гэтэл бодит байдал дээр с******* партнерс, с******* консалтинг гэдэг хоёр өмгөөллийн нөхөрлөл байвал. Эсвэл С******* б, С******* партнерс, С******* консалтинг гэдэг өмгөөллийн нөхөрлөл байвал энэ андуурагдана. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцож миний хувьд Хэруга партнерс гэдэг өмгөөллийн нөхөрлөл гэтэл яг бид нартай ижилхэн Хэруга консалтинг гээд компани нээгдчихвэл аль нь Хэруга вэ гэдэг төөрөгдөл үүсэх болно. Үүнтэй ижил гэж үзэж байна. Хэл шинжлэлийн хүрээлэн дүгнэлтийг энгийн иргэн энэ хоёр этгээдийн компанийн нэрийг хараад төөрөгдөх үү?, үгүй юу гэдэг талаас нь танилцуулахгүй байгаа гэдэг нь үүгээр харагдаж байна. Мөн даатгалын компаниудаас бичиг авсан. Бл ХХК-ийн зүгээс албан бичиг ирүүлсэн байдаг. Бл ХХК-ийн ирүүлсэн албан бичиг дээр одоогоор манайд төөрөгдөл үүссэн зүйл байхгүй байна. Гэвч хэрэглэгч үйлчлүүлэгчид төөрөгдөх нөхцөл байдал үүсэхээс сэргийлээд С******* с******* ХХК-тай хамтарч ажиллахгүй байгаа гэдэг агуулгаар бичиг өгсөн. С******* бс ХХК-тай хамтарч ажилладаг тухайн компанитай хамтарч ажиллах явцдаа Бл ХХК-ийн удирдлагын зүгээс хэлсэн зүйл нь адилхан агуулга байдаг. Бусдыг төөрөгдүүлэхээр зүйл боллоо, ийм агуулгатай зүйл байж болох юм уу?, үгүй юм уу? гэдэг агуулгаар хэлж байсан.
Иймд хүмүүс төөрөгдөөд байх вий гэж С******* с******* ХХК-тай хамтарч ажиллахгүй байгаа талаараа хэлж байсан. Тухайн салбарт байгаа компанийн зүгээс мөн адил бид төөрөгдөхгүй боловч хэрэглэгч төөрөгдөх боломжтой байна гэдгийг илэрхийлж байгаа. Иймд С******* с******* гэх хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт олгоод Улсын бүртгэлд бүртгэсний явдал нь Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь заалтыг зөрчсөн, Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтын 3.10 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар нэрийн баталгаажуулалт хийхэд тавигдах шаардлагаа Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь заалтыг дагаж мөрдөх явдал гэж заасан байдаг. Иймд хууль бус захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа тул актыг хүчингүй болгох үндэслэлтэй. С******* с******* ХХК-ийн хувьд с******* орсон өөр байдлаар эсвэл бусад нэхэмжлэгчид хамааралгүй байдлаар хуулийн этгээдээ нэрлээд явах боломж нь нээлттэй. Нэрээ өөрчиллөө гээд С******* с******* ХХК-ийн хувьд хохирох нөхцөл байдал байхгүй гэж үзэж байна. Олон жил үйл ажиллагаа явуулж танилцсан компани биш болно...
Хуулийн нэр баталгаажуулах журмын 3.10 дахь заалтыг зөрчихгүй жагсаалтад хамаарахгүй гэж тайлбарлаж байгаа. Үүнийг Улсын дээд шүүхээс маргаан шийдвэрлэхдээ журмын 3.10 дахь жагсаалтаар хязгаарлагдахгүй олон шийдсэн хэрэг байгаа. Шуурхай, шуурхай карго гэдэг компанийг төстэй байна гэдэг байдлаар шийдсэн. Мөн Шуурхай зар, Шуурхай зар сонин, , говь компаниудыг төстэй байна гэж шийдвэрлэсэн байгаа. Эд нар хуулийн этгээдийн нэр баталгаажуулалтын журмын 3.10 дахь хэсэгт хамаарахгүй. Улсын бүртгэлийн байгууллагын зүгээс журмын 3.10 дахь заалтад хамаарахгүй бусад нэрүүдийг шүүх хүчингүй болгосон байхад бид журмын 3.10 дахь заалтаараа шалгах болно гэж суусаар байгаа явдал нь хууль бус, шүүхийн тайлбарлаж байгаа. Зөв хууль хэрэглээнд оруулахыг хичээхгүй байгаа гэдгийг харуулж байгаа. Улсын дээд шүүх юу гэж хэлж байна.
Журмаа яаж зөв болгох вэ гэдэг талаар анхаарахгүй байна. Улсын дээд шүүх шийдвэрлэх нь хамаагүй. Ямар ч байсан бид нар бүртгэе. Шүүх хүчингүй болговол тэр биз гэж маргалдаж хоорондоо учраа олбол тэр биз гэж суугаад байгаа явдал бол буруу гэж үзэж байна. Хэрвээ эрх зүйн өндөр хөгжсөн улс орнууд байсан бол шүүхийн шийдвэрийг сонсоод шүүх юу гэж шийдвэрлэж байгаа вэ? алдаа байвал бид сайжруулах гэж үзье. Сайжруулаад үүний дагуу дахин маргаан үүсэж, алдаа хийвэл дахин сайжруулаад явах ёстой. Монголд ийм байгаа учир бид нар тоодоггүй. Тэсгээд явдаг учир боловсронгуй болгоогүй явдал байгаа. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлахдаа төөрөгдөл үүсээгүй. Баримт байхгүй гэж тайлбарлаж байгаа. Гэвч энэ төрлийн маргааныг шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн тогтоолууд дээр юу гэж байгаа вэ гэхээр төөрөгдөл үүссэн гэдгийг бүртгэе гэдэг шаардлага тавихгүй байгаа.
Би заавал нотариат орж би төөрөгдсөн гэж хэлүүлэхэд энэ нэхэмжлэлийн шаардлага хангах, төөрөгдсөн гэж үзэх үндэслэл биш. Тэгэх юм бол хаа хамаагүй нэг хүнийг авч ирээд ямар ч хамаагүй нэр хэлээд би төөрөгдсөн гэж хэлүүлж түүнийх нь дагуу шийдвэрлээд байвал шүүх ямар ч оюун дүгнэлт хийх шаардлагагүй болно. Түүнийг нь хэн нэгэн этгээд гэрчийн мэдүүлэг өгөх нь сонин биш. Шүүх өөрөө оюун дүгнэлт өгөөд явах нь чухал иймд төөрөгдсөн гэдэг шаардлага байхгүй гэж үзэж байна. Бл ХХК-ийн албан бичиг байгаа. Төөрөгдөл үүсэж болзошгүй учир С******* с******* ХХК-тай хамтрахгүй байгаа гэж хэлдэг. Мэргэжлийн боловсролоос төөрөгдөж болно гэдэг. гэх жишээ дээр энэ 2 компанийн нэр өөр гэвч төөрөгдөл үүсэж болно гэсэн. Хэл шинжлэлийн хүрээлэнгээс өгч байгаа ижил төсөөтэй биш үгүй гэдэг бол зөвхөн хэл шинжлэлийн хувьд, хэл зүйн хувьд гаргаж байгаа дүгнэлт болохоос биш иргэн төөрөгдөх үү, үгүй юу. Иргэн үүнийг яаж хүлээж авах вэ гэдэг талаас нь биш байгаа гэдгийг харуулах болно. Улсын дээд шүүхийн гэдэг хэрэг дээр энэ бол төөрөгдөл үүсэхгүй гэж тухайн үед хэл шинжлэлийн хүрээлэн дүгнэлт өгсөн боловч үүнийг нь Улсын дээд шүүхээс төөрөгдүүлэхээр байна гэж шийдвэрлэсэн. Яг тэдний дүгнэлтээр үүнийг шууд төөрөгдөл үүсэн, төөрөгдөл үүсэхгүй гэж үзэх боломжгүй гэдгийг харуулах болно. Би жишээ авч тайлбарласан. С******* бс гэж байгаа юм чинь С******* с******* бс гэж нэмэхэд төөрөгдүүлэхгүй юу гэхэд хариуцагч талаас төөрөгдөхгүй гэж хэлээд байгаа. Хаан банк байхад Хаан с******* банк гэхэд төөрөгдөхгүй юу гэхэд төөрөгдөхгүй гэж хэлээд байгаа. Энэ байр суурь буруу гэж үзэж байна.
Үг нэмээд болоо гэвэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх гэдэг дээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны с******* шүүх гэвэл с******* орлоо гээд суух уу?. Энэ зүйл нь буруу гэж үзэж байна. Х*******ын админ ингэж хэлсэн байдаг. Шүүхээс та С******* с******* ХХК-ийн талаар мэддэг байсан уу гэхэд мэддэггүй байсан. С******* гэхээр С******* бс ХХК-ийг мэддэг байсан гэж хэлдэг. Юуг харуулж байна вэ гэхээр бидний хэлж байгаа С******* гэдгээр бид аль хэзээний брэнд үүсгэсэн гэдгийг харуулж байгаа. С******* гэхээр С******* бс даатгалын зуучлалын компани гэж мэдээд байна. Хэн нэгэн өөрийн мэддэг хүндээ гайгүй даатгалын зуучлалын компани байна уу гэхээр чи С******* дээр очоод үз гэж хэлэх болно. Гэтэл нөгөө хүн С******* с******* ХХК дээр очихыг үгүйсгэхгүй. Газрын зураг дээр С******* даатгалын зуучлал гэж хайж үзэхэд С******* бс, С******* с******* нь гарч ирж байгаа. Тэгэхээр С******* гэдэг гайгүй бын компани байгаа гэдгийг сонсоод С******* зуучлал гээд газрын зураг дээр хайхад С******* с******* гарч ирээд байвал улам төөрөгдөл үүсэх нөхцөл байдал байгаа. Өмнө нь би асуулт асуусан. С******* с******* гэхгүйгээр өөр нэр авах боломжгүй юу?, хохирох гэж байгаа юу гэхэд мэдэхгүй гэж хэлээд байгаа. Миний бодлоор мэдэхгүй биш хохирол үүсэхгүй гэж үзэж байна. С******* б гэдэг нэр авбал хохирол үүсэхгүй. Харин бид нар хохирох гэж байгаа. Мөн энэ компанийг үүсгэн байгуулж байгаа н. гэж хувьцаа эзэмшигч өмнө нь даатгалын бын компанид ажилладаг байсан. С******* бс ХХК-тай хамтарч ажилладаг байсан. Мэдсээр байж ийм нэр авч байгаа явдал нь энэ компанийн олон жил танигдуулсан тэр байдлыг ашиглах гэсэн нөхцөл байдал байна уу дээ гэж харж байна.
Шүүгч асуусан яагаад заавал С******* гэж авах болсон бэ гэхээр шалтгаан байхгүй байгаа. Ядаж С******* констракшн гэдэг барилгын компани байсан. Манайх тэр нэрээрээ өөрөө ашигладаг байсан учир дараагийн бизнес дээрээ ашигласан гэх шалтгаан буюу үндэслэл бүхий тайлбар байхгүй. Бл гэж даатгалын компани байгаа. Бодь с******* даатгал гэж нээхэд бид нар с******* нь гэвэл үндэслэлгүй болно. Адилхан Бодь гэж төөрөгдөл үүсэх болно. Эцэст нь хэлэхэд шүүх хуралдааны танхимд байгаа бид хэд үүн дээр төөрөгдөхгүй. Яагаад гэвэл бид хурал болгон дээр маргалдаж С******* бс, С******* с******* аль нь хэн бэ гэдгийг хангалттай ярилцсан. Бид төөрөгдөхгүй байгаа тул зүгээр биш үү гэж бодож болохгүй. Бид үүнийг сонсоогүй, мэдээгүй, анхан шатны мэдлэгтэй жирийн иргэний өнцгөөс харах хэрэгтэй. Жирийн иргэн мэдээлэлгүй иргэн төөрөгдөх боломжтой шүү гэдэг өнцгөөс харах нь чухал гэж үзэж байна. Бид маргааны шийдвэрлэж байгаа олон баримт нөхцөл байдлыг судалж байгаа. Анхаарлаа төвлөрүүлсэн байгаа тул үүн дээр төөрөгдөхгүй. Ингэлээ гээд жирийн иргэдийг өөрстэйгөө адилхан байдлаар авч үзэж болохгүй.
Даатгалын компаниуд ч гэсэн мэргэжлийн этгээд учир төөрөгдөл үүсээгүй гэдэг бичиг ирүүлж байгаа шалтгаан нь тийм учиртай, шинжээч мөн хэлсэн боловсрол дээгүүр хүн төөрөгдөхгүй байж болно. Тэгэхээр даатгалын компаниудын бичгийг мөн тэр өнцгөөс авч үзвэл мэргэжлийн этгээд учир төөрөгдөхгүй. Бусад этгээд буюу жирийн иргэн төөрөгдөхгүй гэдгийг нотолж харуулахгүй. Иймд Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь заалтыг зөрчсөн бүртгэл болсон гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү... гэв.
3.3.Хариуцагчаас шүүхэд гаргасан татгалзлын үндэслэлдээ: ..."С******* бс" ХХК-ийн нэхэмжлэлтэй "С******* бс" ХХК-ийн оноосон нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил төстэй "С******* с*******" ХХК оноосон нэртэй компанийн улсын бүртгэлийг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлийг гардан аваад дараах хариу тайлбарыг гаргаж байна.
"С******* бс" ХХК нь 2012 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр "Гэрэлтбуян ундрах" ХХК нэрээр улсын бүртгэлд бүртгэгдэж, 2016 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр оноосон нэрээ "С******* бс" ХХК болгон өөрчилж бүртгүүлсэн байна. "С******* с*******" ХХК нь 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 23 дугаартай "Хуулийн этгээдийн нэр баталгаажуулалт"-ын хуудсыг авч 2022 оны 4 сарын 20-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.
Оноосон нэр баталгаажуулах үед Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, Монгол улсын засгийн газрын 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 339 дугаар тогтоолын "хавсралт"-аар батлагдсан "Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журам"-ын 3-т заасан "Хуулийн этгээдийн нэрэнд тавигдах шаардлага"-д нийцүүлэн "С******* бс" ХХК-ийн нэрээс ялгагдах байдлаар "С******* с*******" ХХК гэх нэрийг олгосон байна.
Нэхэмжлэлд дурдсаны дагуу "С******* бс" гэх нэр нь "Ухаалаг зуучлал гэх утгатай байгаа нь "С******* с*******" гэх нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил төсөөтэй гэж үзэхгүй бөгөөд хууль, журамд нийцүүлэн олгосон байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
3.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...С******* бс ХХК нь анх 2012 онд үүсгэн байгуулагдсан анх үүсгэн байгуулагдахдаа Гэрэлт буян амьдрах компаниар улсын бүртгэлд бүртгэгдсэн. Түүнээс хойш 2016 онд оноосон нэрээ өөрчилж С******* бс болгож өөрчилж бүртгүүлсэн байдаг. С******* с******* ХХК нь 2022 онд үүсгэн байгуулагдсан хуулийн этгээд. Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт зааснаар хуулийн этгээдийн нэр, өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил төсөөтэй байж болохгүй гэх заалт дээр бүртгэгч нар өөрсдөө толгой нь эргэдэг. Тус заалтыг журамлаж ижил төсөөтэй, бусдыг төөрөгдүүлэхээр ижил төсөөтэй гэж ийм тохиолдолд хэлж байгаа гэдгийг журамлаж өгсөн гэж ойлгодог.
Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасныг Иргэний хуулийн тайлбар толь дээр бичилт, хэлбэр, авианы дуудлагын хувьд ижил төстэй бол ижил төстэй гэж үзнэ гэж тайлбарласан байгаа. Үүнтэй холбоотой бүртгэгч нар хоорондоо ярилцаж байдаг. Хуулийн этгээдийн бүртгэлд 250 мянга гаруй хуулийн этгээд байдаг. Иргэн, хуулийн этгээд оноосон нэр авах гэж ирэхээр нэрийн сангаас шүүлт хийж үздэг. Шүүлт хийж үзээд эхний ээлжид оноосон нэр олгохдоо үйл ажиллагааны чиглэлээрээ энэ компани, эдний компани хоёр ижил төстэй нэг зах зээлд өрсөлдөх гэж байгаа юм байна гэдгийг тодорхойлох боломжгүй.
Хүн ямар хуулийн этгээд байгуулмаар байна тэр нэрээ авах эрхтэй. Гэвч бусдыг төөрөгдүүлэхгүй байх хуулийн заалттай тул энэ нэр болохгүй гэдэг талаар хэлдэг. Журамд зааснаар үүнийг болиулж бүртгэгч өдөрт 5 нэр шүүх болно. 5 нэр нь олгох боломжтой бол 3 нэрийг баталгаажуулж өгөхөөр болсон зохицуулалт хийж байгаа. Улсын бүртгэлд ажиллаж байгаа буюу аймаг, нийслэлд ажиллаж байгаа бүртгэгч нар энэ хуулийн заалт дээр толгой эргэдэг. Ижил төстэй гэж үзэх үү, үзэхгүй юу?. Үйл ажиллагааны чиглэлээр нь ялгахгүй гэсэн журмын заалт байхгүй. Жишээ нь С******* хаус гэдэг компани гэхэд с******* хаус констракшн гэдэг нэрийг өгч болохгүй. С******* хаус гэдэг барилгын барьдаг гэж ойлгож байгаа. Өөр нэг хүн ирж с******* хаус констракшн гэх нэр авъя гэхээр журмаар болон хуульд зааснаар үйл ажиллагааны чиглэлээр ялгахгүй. Констракшин гэдэг нь бодоод үзэхэд барилга гэж ойлгож байгаа. Үүгээр ялгахгүй гэсэн журмын зохицуулалт байхгүй. Тэгэхээр нэрийг нь өгөх ёстой болно. Иргэд бид нарт гомддог.
Иргэдийг гомдоохгүйн тулд нэрийг нь олгож дараа нь шүүх дээр очиж маргаан үүсдэг. С******* с*******, С******* бс гэдэг нь өөр гэж үзэж байгаа. Манайх руу албан бичиг илгээсэн. Бид мөн албан бичгээр хариу хүргэсэн байгаа. Бичилт, хэлбэр, авианы дуудлагын хувьд ижил төсөөтэй харагдаж байвал гэж Иргэний хуулийн тайлбар толь дээр байгаа. Жишээ нь marlboro гэх гэх тамхийг дэлхий нийтээрээ мэдэх болно. Түүнтэй ижил төсөөтэй marl boro гэж бичилт нь ижил харагдаж байгаа бол ижил төсөөтэй гэж үзнэ гэж байгаа. Манайх нэрийг анх олгохдоо энэ хоёр компани нь нэг зах зээлд өрсөлдөх юм байна гэдгийг тодорхойлох боломжгүй учир олгож байгаа. Олгосон нэр нь хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журмын 3 дугаар зүйлд хуулийн этгээдийн нэр дээр тавигдах шаардлага гэж байгаа.
Тус шаардлагад нийцүүлж олгосон гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч талаас хэлсэн эдийн засгийн санхүүгийн эрсдэл үүссэн зүйл бодитоор гараагүй. Андуурсан нөхцөл байдал гарсан талаар нотлох баримт гараагүй. Нэхэмжлэл дээрээ бичсэн байдаг. С******* бс нь ухаалаг зуучлал гэсэн утгатай. С******* с******* нь өөр утгатай байдаг. Улсын бүртгэлийн ерөнхий газрын зүгээс ижил төсөөтэй гэж үзэхгүй. Хууль болон журамд нийцүүлж 2 нэрийн олгосон гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... Ар зайсан толгой гэдэг компанийн нэр байдаг. Хуульд эхний хоёр үгийг нийлүүлж сүүлийн үгийг тусад нь бичнэ гэдэг журамтай. Тэгэхэд Ар зайсан толгой гэдэг компанийн нэр Арзайсан толгой болдог. Хуулийн этгээдүүдийн нэр дээр журам нь учир дутагдалтай байсан учир журмаа шинэчилж байгаа.
Журам нь үйл ажиллагааны чиглэлээр ялган гэж байгаа. Үйл ажиллагааны чиглэл гэдгийг бид юу гэж ойлгож байгаа вэ гэхээр зуучлал, б гэдэг зүйлээр ялгахгүй гэдэг заалт байхгүй. Барилгын компанийн чиглэлээр яалгахгүй гэсэн зүйл журам дээр байхгүй учир ижил төстэй гэж үзэх үндэслэл байхгүй гэж үзэж байна. Бид нар дээр ийм нэр авъя гэхээр ижил төсөөтэй байна гэхээр ямар компанийн нэртэй ижил төсөөтэй байгаа вэ гэж загнах, уурлах зэрэг болдог. Энэ тохиолдолд бүртгэгч нар айж өгүүлбэр шиг нэртэй хуулийн этгээд байдаг. Та наад нэр дээрээ нэр үг нэмээд ир гэж хэлдэг. Тэгэхгүй бол ижил төстэй нэр болж байна гэж хэлдэг. Иргэддээ загнуулах явдал их гардаг. 2 хуулийн этгээдийн нэрийг хууль болон журамд нийцүүлж олгосон гэж үзэж байна... гэв.
3.5.Гуравдагч этгээдээс шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгч "С******* Бс" ХХК нь шүүхэд хандан манай компанид 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр олгосон нэр баталгаажуулах 23 дугаар бүртгэл болон "С******* с*******" ХХК-г хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасан байх бөгөөд шаардлагын үндэслэлээ "С******* С*******" ХХК гэх нэр нь "С******* Бс" ХХК гэсэн нэртэй давхацсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил төсөөтэй байна гэжээ.
Нэхэмжлэгч нь Улсын бүртгэлийн ерөнхий газрыг манай компанид "С******* С*******" ХХК гэсэн нэр олгосон нь Монгол улсын Засгийн газрын 2018 оны Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах 339 дүгээр журмын 3.10-т заасан шаардлагыг зөрчсөн гэж байгаа боловч уг журмын 3.10 дугаар зүйлийн 3.10.1-3.10.13 хүртэл 13 тохиолдлын чухам яг аль заалтыг зөрчиж олгосон талаар дурдаагүй байна. Уг журмын 3.10.1-3.10.4 мөн 3.10.8 болон 3.10.9 гэсэн зургаан заалт нь хуулийн этгээдийн нэртэй холбоотой зохицуулалт байх бөгөөд эдгээрээс хуулийн этгээдүүдийн нэр хоорондоо ижил төсөөтэй байж болохгүйг журамласан заалтууд нь 3.10.1-3.10.4 буюу эхний дөрвөн заалт байна.
Гэвч эдгээрийн алинд ч бидний нэрийг нэхэмжлэгч байгууллагын нэртэй адил буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй гэж үзэхээргүй байна. Тухайлбал 3.10.1-д зааснаар өмнө нь бүртгэгдсэн хуулийн этгээдийн нэрийн өмнө болон хойно нь зохион байгуулалтын хэлбэрийг тусгаж "С******* Бс Групп" гэх мэтээр нэрлээгүй. Мөн 3.10.2-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын нэрийг Монгол гэсэн утга санаагаар ялгаагүй. Мөн бид нэрээ "С******* Бс" гэсэн хоёр үгийг хоёуланг нь ашиглаж "С******* С******* Бс" эсхүл "С******* Бс С*******" гэх мэтээр нэрлээгүйг нэхэмжлэгч мэдсээр байж цаашид "С******* С*******" ХХК нь нэрээ "С******* С******* Бс" ХХК гэж нэрлэх, танилцуулах боломжтой болсон байна гэж тайлбарлаж байгаа нь одоо хэдийгээр нэр өөр байгаа ч цаашид ийнхүү өөрчилж адил төсөөтэй болохоор байна гэсэн байдлаар хандсан байх ба үүнийгээ ч нэхэмжлэлдээ дурдсан байна.
Хэрвээ нэхэмжлэгчийн бичиж байгаачлан манай компани нэрээ цаашид өөрчлөн "С******* С******* Бс" ХХК юм уу "С******* Бс С*******" ХХК хэмээн өөрчлөх тохиолдолд Улсын бүртгэлийн ерөнхий газар дээрх журмын дагуу эдгээр нэрийг баталгаажуулахгүй ба бид ч ийнхүү нэрээ бусдын нэртэй адил төсөөтэйгөөр бүртгүүлэхгүй нь ойлгомжтой юм. Журмын 3.10.3-д зааснаар "С******* Бс" ХХК гэх нэрийн ард болон урд тоо бичээгүй, 3.10.4-д зааснаар бидний нэрийн бичвэр, хэлбэр, авиа дуудлагын хувьд тэс өөрөөр дуудагдаж ойлгогдох, утга агуулга, үгийн үндэсний хувьд ч огт өөр үгнүүд. Нэхэмжлэгч байгууллагын нэр нь "С******* Бс" ХХК буюу Ухаалаг зууч гэсэн утгатай нэр байна.
Харин манай компани нь "С******* С*******" ХХК буюу Ухаалаг с******* Гэсэн нэртэй юм. Ухаалаг зууч болон Ухаалаг с******* гэх нэрүүдийг давхацсан буюу ижил төсөөтэй гэж үзэх боломжгүй ба нэг компани, нэг хуулийн этгээд гэж төөрөгдүүлэхээргүй байна. "С******* Бс" ХХК гэсэн нэрийн хувьд бийн компани, зуучлалын компани гэсэн ойлголтыг шууд төрүүлэхээр байгаа бол харин "С******* С*******" ХХК гэсэн нэр нь б болон даатгалын зуучлал гэж ойлгох боломжгүй, үйлдвэрлэл үйлчилгээ, худалдааны зэрэг ямар ч төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдэд өгч болох нийтлэг агуулга бүхий нэр юм. Та манай компанийг сонгон үйлчлүүлээрэй, таны с******* мэргэн, ухаалаг байг ээ гэсэн утгатай. Иймд "С******* С*******" ХХК гэсэн нэр нь "С******* Бс" ХХК гэсэн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил төсөөтэй гэж үзэх боломжгүй, мөн манай компанийн нэрийг баталгаажуулсан нь Иргэний хуулийн 27 дугаар зүйл, Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах 339 дүгээр журмын 3.10-т заасан шаардлагад нийцсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.... гэжээ.
3.6.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх байр суурьтай байна. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлдээ юу гэж тодорхойлж байгаа вэ гэхээр С******* с******* ХХК, С******* бс ХХК нэр хоорондоо давхацсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил төсөөтэй байна гэж байгаа. Бусдыг төөрөгдүүлэхээр ижил төсөөтэй юу гэдэг асуудлыг Хэл шинжлэлийн нарийн мэргэжил эзэмшээгүй хуульч хүмүүсийн хувьд ч тэр, мөн хэл шинжлэлийн нарийн мэргэжил эзэмшсэн мэргэжлийн байгууллага, хүрээлэнгээс ирсэн бичгийг харахад тус хоёр нэр давхацсан буюу бусдыг төөрөгдүүлэх ижил төстэй зүйл байхгүй гэсэн нөхцөл байдал харагдаж байна. Шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэнд хандаж бичиг авсан. Ингэхэд с******* нь бс с******* гэдэг үгийг тодотгож нэмж дэлгэрүүлэх үүрэгтэй. Гол үг нь бс, с******* гэдэг үг. Бс гэдэг нь зуучлагч гэсэн утгатай. Тус нэршлүүд бусдыг төөрөгдүүлэх ижил шинж чанаргүй байна гэсэн хариу өгсөн. Тус хариуг нотлох баримтаар үнэлэх боломжтой юу гэвэл боломжтой. Монгол хэлний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар Монгол хэлний хэмжээ, үгийн сангийн өөрчлөлттэй холбоотой санал дүгнэлт боловсруулах, хэрэглээ хөгжлийн судлах хүрээлэн ажиллана. Монгол хэлний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.7 дахь хэсэгт зааснаар нэр томьёоны талаар иргэн, хуулийн этгээдийн санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх гэж заасан байна. Монгол хэлний тухай хуульд заасны дагуу тус газраас нэршилтэй холбоотой тодруулгыг авч хэрэгт өгсөн учир тус баримтыг шүүх үндэслэж нотлох баримтаар үнэлэх боломжтой.
Засгийн газрын 339 дүгээр журмын 3.10 дахь хэсэгт заасан журмын зөрчсөн гэж үзэж байгаа. Тус журмын 3.10 дахь хэсэгт нийт 13 тохиолдолд байдаг. Алийг зөрчсөн талаараа нэхэмжлэгч тал дурдахгүй байгаа. 3.10.1-3.10.13 хүртэл 13 тохиолдлын аль нь вэ гэдгийг тайлбарлах байх. Үүнээс харахад эхний 4 заалт нь хуулийн этгээдүүдийн нэр хоорондоо ижил төсөөтэй байж болохгүй талаар журамласан заалт байгаа. 1-4 хүртэлх тохиолдлыг авч үзэхэд манай тохиолдолд ямар нэг байдлаар журмыг зөчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байгаа. Ижил төсөөтэй гэдэг утгаар Иргэний хуулийн 27 дугаар зүйл, журмыг зөрчсөн гэдэг тайлбар үндэслэлгүй.
С*******ынхан гэж ярьж байгаа. С*******ынхан гэж ярьдаг, ойлгодог. С******* гэдэг үг бидний өмч гэдэг агуулгаар нэхэмжлэгч тал яриад байна. С*******ынхан гэвэл хэрэглэгчийн дунд манайх орж ирэх ёстой гэж хэлээд байгаа. Гэтэл нэхэмжлэгч талын нэр С******* ХХК биш. С******* гэдэг компани улсын бүртгэлд бүртгэлтэй байдаг. С******* бс ХХК, С******* с******* ХХК хуулийн дагуу оноосон нэртэй компани. 2 үгийн бүтэц зөвхөн с******* гэдэг үгийг нь өмчилж с*******ынхан гэж ярьж ойлгодог гэдэг байдлаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Манай компанийг С******* с******* ХХК мөн үү гэж уулзаж гэрээ контракт ярьж ажиллаж байгаа. С******* бс ХХК-ийг холбогдох үйлчлүүлэгч хэрэглэгч нар нь зорьж уулздаг байх гэж ойлгож байна. Нэхэмжлэл дээрээ төөрөгдөж байна гэх агуулга бичсэн. Өнөөдрийн шүүх хуралдаанд одоохондоо төөрөгдөл үүсээгүй байна гэж тайлбарлаж байна. Үүсээд байгаа юу, үүсэх гээд урьдчилан сэргийлж байгаа юу гэдэг нь ойлгомжгүй байна. Захиргааны хэргийн шүүхэд ямар эрх ашиг сонирхол нь хөндөгдсөн гэж зарга үүсгээд байгаа нь ойлгомжгүй байна.
Манай эрх ашиг хөндөгдөж байна гэж нэхэмжлэл гаргаж эрхээ хамгаалуулах гэж захиргааны хэргийн шүүхэд хандаж байгаа юу? эсвэл ирээдүйд үүсэж болзошгүй байна гэж үзэж эрх ашиг нь хөндөгдөөгүй байхад захиргааны хэргийн шүүхэд хандаж байгаа юу гэдэг асуудал үүсэж байна. Бс гэдэг үгийг хэрэглэх ёстой гэж маргадаг. Бс гэдэг үгийг хэрэглэх үү, үгүй юу гээд үзэхэд тухайн хуулийн этгээд ямар нэр сонгохоо өөрөө шийдэж Улсын бүртгэлд бүртгүүлж байгаа. Манай нэр С******* с*******. Бс гэдэг үгийг заавал ашиглах шаардлага байхгүй. Бид нар ирээдүйд нэрээ с******* с******* бс гэж өөрчлөхгүй. Манай нэр С******* с******* гэж байгаа. Яагаад С******* бс болно гэж үзэж нэхэмжлэгч талаас тайлбарлаж байгаа вэ гэхээр Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулиар бс гэдэг үг хэрэглэх ёстой гэж хэлээд байгаа. Үүнтэй холбоотой олон удаагийн шүүх хуралдааныг хойшлуулж тусгай зөвшөөрөл олгодог байгууллагад хандаж үзсэн. Хуулийн заалттай холбоотой бс гэдэг үгийг хэрэглэх ёстой юу? үгүй юу гэдэг байдлаар маргаан зохицуулах хороонд хандаж шүүхээс тодруулга авсан. Ингэхэд ямар нэгэн байдлаар бс гэдэг үгийг хэрэглэх ёстой гэдэг хариу ирээгүй. Өөрөөр хэлбэл хуульд заасан шаардлага байхгүй гэдэг хариу ирсэн. Нэхэмжлэгч тал бид нарыг ирээдүйд Санхүүгийн зохицуулах хорооны шаардлагын дагуу С******* с******* бс болгож өөрчлөх вий гэж санаа зовох шаардлага байхгүй.
Нэг салбарт үйл ажиллагаа явуулж байгаа гэдэг утгаар нь нэхэмжлэл гаргаж байгаа гэж тайлбарласан. Нэг салбарт үйл ажиллагаа явуулж байгаа С******* гэдэг үг хэрэглэсэн маш олон компани байна. Үүнтэй холбоотой тайлбар гаргаж байсан тул сүүлд хүсэлт гаргаж нотлох баримт гаргуулж авсан. Барилгын чиглэлээр ажилладаг 30 гаруй, интернэт технологийн чиглэлээр 10-20 гаруй байдаг. Хариуцагч талаас төрөлжүүлж авч ирэхийг хичээсэн байдаг. Нэг чиглэлийн с******* гэдэг үг орсон. Тэр дундаа ойролцоо гэж бодогдохоор маш олон компани байна. Нэг салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын 2 үгээр хэрэглэсэн компанийн нэг үг ижил төстэй байж болохгүй гэдэг тайлбар үндэслэлгүй байна. С******* гэдэг үгээр эхэлсэн маш олон компани үйл ажиллагаа явуулж байгаа. Бидний хувьд С******* с*******, С******* бс гэж 2 өөр үг, үсэг, утга агуулга бүхий нэртэй. Иймд С******* партнерс, С******* консалтинг гэдэг хоёр үгийг мөн адил төөрөгдөхгүй гэж тайлбарласан байдаг.
Мөн даатгалын компаниудаас бичиг авсан. Үүн дээр ямар нэгэн байдлаар төөрөгдөл үүссэн гэсэн бичиг ирээгүй. Шүүхийн зүгээс холбогдох байгууллага руу шүүх хуралдааны явцад залгаж холбогдох тодруулгыг авахад ямар нэгэн байдлаар төөрөгдөж байсан зүйл тогтоогдоогүй. Бидний хувьд болон шүүхийн зүгээс энэ хэрэгтэй холбоотой хангалттай баримтыг цуглуулсан гэж үзэж байгаа. Хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд С******* с******* ХХК, С******* бс ХХК-иудын нэр бусдыг төөрөгдүүлэхээргүй буюу ижил төсгүй байна. Мөн төөрөгдөл үүссэн асуудал байхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Төөрөгдөхгүй гэж одоо бас тайлбарласан. Дараагийнх нь энэ даатгалын компаниудаас мөн бид нар бичиг авсан за энэ дээр бол ямар нэгэн байдлаар төөрөгдөл үүссэн гэсэн бичиг ирээгүй за шүүхийн зүгээс мөн холбогдох байгууллагууд руу бас шүүх хуралдааны явцад залгаж холбогдох тодруулгыг авахад болбол ямар нэгэн байдлаар төөрөгдөж байсан зүйлүүд болбол тогтоогдоогүй, бидний хувьд шүүхийн зүгээс болон хэргийн оролцогчийн зүгээс энэ хэрэгтэй холбоотой хангалттай баримтыг цуглуулсан гэж үзэж байгаа. Хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд баталснаар цооног толин бс гэдэг компаниудын нэрс бусдыг төөрөгдүүлэхээргүй байна... төөрөгдөл үүссэн асуудал байхгүй юм байна . Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж харж байна... Нэр баталгаажуулах журмын тодорхой жишээ авсан журмын алийг гэдгийг нэхэмжлэгч тайлбарлаж чадахгүй байна.
Мөн нэр нь С******* с******* боловч хэрэглэгчид танилцуулахдаа С*******ынхан гэж танилцуулж төөрөгдүүлээд байвал яах вэ? гэдэг эрсдэл үүснэ гэж тайлбарлаж байна. Энэ тохиолдолд маргаан өөр тийшээ явах болно. Хэдийгээр нэр нь С******* с******* гэж өөр нэртэй боловч танилцуулахдаа бусдыг төөрөгдүүлж хуурч мэхлээд, хэрэглэгчдийг нь өөртөө татаж гэрээ байгуулж ашиг олж байгаа тохиолдол байх болно. Бусдын нэрийг ашиглах юм уу, гэм хор хохируулсан үндэслэлээр Иргэний шүүхээр явж нэхэмжлэл гаргах өөр тусдаа маргаан болоод явах болно. Гэтэл тэгэх вий гэдэг байдлаар ирээдүйд хандаж байна.
Гэтэл бид тэгсэн зүйл байхгүй бөгөөд тэгэхгүй. Одоогоор төөрөгдөл үүсээгүй байгаа, цаашид болзошгүй гэж тайлбарлаж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийг харахад 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт зааснаар дараах шийдвэрийг гарган гэж зөрчигдөж болзошгүй буюу нэхэмжлэгч талаас хэлж байгаа ирээдүйд болзошгүй гэдэг тохиолдлоор шийдвэр гаргах хэдэн тохиолдол байна гэж харахаар 106.3.8 буюу захиргааны хэм хэмжээний акт хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсвэл зөрчигдөж болзошгүй гэдэг нь тогтоогдсон бол гэж байгаа.
Бусад зүйл заалт нь байнгын зөрчигдсөн болохыг шаардаж байгаа. Захиргааны акт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол хүчингүй болгоно гэж шийдвэр гаргах гэж байгаа. Бидний тохиолдолд С******* с******* гэдэг нэр олгосноор С******* бс гэдэг компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж гэж үзэж нэхэмжлэлийг хангасан шийдвэр гарах боломжгүй. Мөн болзошгүй байна тогтоогдсон гэж үзэж нэхэмжлэлийг хангах үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр маргаан бүхий 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 23 дугаартай Хуулийн этгээдийн нэр баталгаажуулалтын бүртгэлийг, 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 28 дугаартай Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэх шийдвэр-ийг тус тус 6 сарын хугацаатайгаар түдгэлзүүлж, хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрыг дахин шинэ акт гаргахыг даалгаж шийдвэрлэлээ.
2. Маргааны үйл баримтын тухайд товч дурдвал нэхэмжлэгч С******* бс ХХК нь өөрийн компанийн хуучин нэр болох Гх гэх нэрээр даатгалын зуучлалын үйл ажиллагаа явуулж байгаад 2016 оноос хойш одоогийн нэрээр сольсон бол гуравдагч этгээд "С******* с*******" ХХК нь 2022 онд үүсгэн байгуулагдаж, хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулсан.
3. Нэхэмжлэгч талаас ...С******* с******* ХХК байгуулагдаад адилхан үйл ажиллагаа явуулаад ирэхээр хүмүүст төөрөгдөл үүсэж С******* с******* ХХК-ийг С******* бсынхон юм байна гэж ойлгоод тухайн компаниар үйлчлүүлэх нөхцөл байдал гарахыг үгүйсгэхгүй. Хэрвээ ийм нөхцөл байдал үүсвэл С******* бс ХХК-ийн боломжит үйлчлүүлэгч хэрэглэгчдийн зүгээс төөрөгдөлд орсны үндсэн дээр С******* с******* ХХК-ийг сонгож үйлчлүүлэх бөгөөд улмаар С******* бс ХХК өөрийн боломжит үйлчлүүлэгчдээ алдах, эдийн засаг, санхүүгийн хувьд хохирох эрсдэл байна... гэж, хариуцагч талаас ...Оноосон нэр баталгаажуулах үед Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, Монгол улсын Засгийн газрын 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 339 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журам"-ын 3-т заасан "Хуулийн этгээдийн нэрд тавигдах шаардлага"-д нийцүүлэн "С******* бс" ХХК-ийн нэрээс ялгагдах байдлаар "С******* с*******" ХХК гэх нэрийг олгосон... гэж, гуравдагч этгээдийн зүгээс ...Нэхэмжлэл дээрээ төөрөгдөж байна гэх агуулга бичсэн. Өнөөдрийн шүүх хуралдаанд одоохондоо төөрөгдөл үүсээгүй байна гэж тайлбарлаж байна... С******* с******* гэдэг нэр олгосноор С******* бс гэдэг компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж гэж үзэж нэхэмжлэлийг хангасан шийдвэр гарах боломжгүй... гэж тус тус тайлбарлан маргасан.
4. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь 2016 онд өөрийн компанийн Гх ХХК гэх нэрийг одоогийн С******* бс ХХК гэх нэрээр өөрчилж, харин гуравдагч этгээд "С******* с*******" ХХК нь анх энэ нэрээр үүсгэн байгуулагдаж, хуулийн этгээдийн нэр баталгаажуулсан бөгөөд анх нэрийн баталгаажилт хийгдэх үед болон, улсын бүртгэлд бүртгүүлэх үед хуулийн этгээдийн нэртэй холбоотой төөрөгдөл үүснэ гэж үзэх боломжгүй. Учир нь 2022 онд гуравдагч этгээд даатгалын зуучлалын үйл ажиллагаа эрхлэх талаар улсын бүртгэлд мэдүүлээгүй, мэдүүлэх ч боломжгүй, энэ нь тусгай зөвшөөрлөөр эрх олгогддог үйл ажиллагаа байна.
5. Гуравдагч этгээд "С******* с*******" ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 703 дугаар тогтоолын дагуу даатгалын зуучлалын үйл ажиллагаа явуулах ТЗ дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээг авсан үйл баримт тогтоогддог.
6. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжоос бүрдэнэ, Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй гэж тус тус нарийвчлан зохицуулжээ.
7. Маргааны үйл баримт болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаас үзэхэд 2016 онд нэхэмжлэгч С******* бс ХХК нь өөрийн хуулийн этгээдийн нэрийг өөрчилж, өмнө эрхэлж байсан даатгалын зуучлалын үйл ажиллагааг эрхэлж байсан бөгөөд гуравдагч этгээд "С******* с*******" ХХК нь 2022 оноос ижил төрлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авснаар төөрөгдөл үүсэх нөхцөл үүссэн гэж үзэхээр байна.
8. Гэвч Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Зохицуулах хороо дараахь шаардлагыг хангасан өргөдөл гаргагчид тусгай зөвшөөрлийг олгох бөгөөд тухайн төрөл, хэлбэрээс хамааран нэмэлт шаардлага тавьж болно, 11.1.6-д өргөдөл гаргагчийн нэр нь өргөдөл гаргагч даатгалын үйл ажиллагаа эрхлэх, эсхүл даатгалын зуучлагчийн тухайн үйл ажиллагааг эрхэлнэ гэдгийг илэрхийлэхгүй бол гэж зааснаас үзэхэд Бс буюу зуучлал гэсэн үг орсон тохиолдолд тусгай зөвшөөрлийг олгох байсан эсэх дээр хэргийн нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай буюу шүүхийн шинжлэн судлах хүрээнээс хэтэрч байна.
9. Энэхүү нөхцөл байдлыг тодруулахаар шүүхийн зүгээс Санхүүгийн зохицуулах хороонд удаа дараа хандсан боловч энэ талаар тодорхой тайлбарлаагүй.
10.Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 11 дүгээр 14-ний өдрийн 339 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журам-ын 3 дугаар зүйлийн 3.8-д Хуульд заасан тохиолдолд хуулийн этгээдийн нэрийн хойно үйл ажиллагааны чиглэлийг илэрхийлсэн үг, эсхүл товчилсон үгийг хэрэглэнэ. Жишээлбэл: Ө******* ХХН, А*******г ББСБ гэх мэт гэж зохицуулсан, харин энэхүү маргааны хувьд хуульд тусгайлан заавал хэрэглэхийг заагаагүй, харин ч хэрэглэхийг хориглосон агуулгатай байна.
11. Нэхэмжлэгч С******* бс ХХК, С******* с******* ХХК нарын оноосон нэрийг үгчлэн тайлбарлавал:
11.1. Нэхэмжлэгч С******* бс ХХК-ийн оноосон нэрийн С******* гэх үгийн тухайд ухаалаг гэх утгыг агуулж, бс гэх үг нь Англи хэлний Brokers гэх үгийг Монгол хэлээр галиглан хувиргасан бөгөөд утгын хувьд биржийн зуучлагч, зууч гэх агуулгыг илэрхийлж байна.
11.2. Гуравдагч этгээд С******* с*******" ХХК-ийн оноосон нэрийн С******* гэх үг нь дээрхтэй ижил агуулгыг илэрхийлж байна. Харин с******* гэх үг нь Монгол хэлний шууд утгаар ойлгогдох бөгөөд Ухаалаг с******* гэх агуулгыг бий болгоно.
12. Тухайн маргааны үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын хуулийн этгээдийн оноосон нэрийн тухайд шууд утгаар ижил төсөөтэй, төөрөгдөл үүсэхүйц гэж үзэхгүй ч нэг чиглэлийн үйл ажиллагааг эрхлэх компаниудын хувьд төөрөгдөл үүсэх боломжтой байх тул хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулах эрх бүхий төрийн захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл олгосон эрх бүхий байгууллагад мэдэгдэн дахин шинэ акт гаргах замаар маргааныг нэг мөр хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
13. Өөрөөр хэлбэл Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т Улсын бүртгэгч нь дараах эрх, үүрэгтэй байна, 19.4.2-т энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн хүрээнд иргэн, хуулийн этгээдээс улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, нотлох баримтыг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах гэж заасан бөгөөд хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулсан, хуулийн этгээдийн бүртгэлд бүртгэсэн хариуцагч захиргааны байгууллагын үйлдэлдээ хууль тогтоогчоос тогтоосон дээрх эрх үүргийн хүрээнд маргаан бүхий захиргааны актуудыг дахин хянах, хуулийн этгээдийн нэр нь Иргэний хуулийн 27 дугаар зүйл болон Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6-д заасан нөхцөл байдлыг харгалзан үзэх, төөрөгдөл үүсгэх талаар тогтоосны үндсэн дээр бүртгэл, баталгаажуулалтыг хийх нь зүйд нийцнэ.
14. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т Улсын бүртгэлийн байгууллага Иргэний хуулийн 27 дугаар зүйл, энэ хуулийн 13.7-д заасан журмаар тогтоосноос гадна дараах ерөнхий шаардлагыг хангасан хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулна, 13.3.1-д кирилл үсгээр илэрхийлэгдсэн, 13.3.2-т бусад хуулиар хориглоогүй гэж тус тус заасан.
15. Гэтэл хариуцагчаас маргаан бүхий актуудыг гаргахдаа энэ талаар баримтыг бүрэн цуглуулаагүй, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн эсэхийг нягтлаагүй, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлээгүйтэй холбоотойгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүх энэ талаарх баримтуудыг цуглуулж, хариуцагчийн хийх ажиллагааг нөхөн гүйцэтгэх хууль зүйн үндэслэлгүй, энэ тохиолдолд шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байдал бий болсон болно.
16. Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаанд маргаан бүхий захиргааны актуудыг түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.2, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3.2, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6-д тус тус заасныг баримтлан Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 23 дугаартай Хуулийн этгээдийн нэр баталгаажуулалтын бүртгэл, 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 28 дугаартай С******* с******* ХХК-ийг шинээр үүсгэн байгуулсныг бүртгэх агуулга бүхий Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэх шийдвэр-ийг тус тус хариуцагчаас дахин шинэ акт гарах хүртэл 6 сарын хугацаагаар тус тус түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болохыг дурдсугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОДМАА