Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 111/ШШ2025/0004

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Сайнбилэг даргалж,  тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр

Хариуцагч: Баянхонгор аймгийн Засаг дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:

Хариуцагч” Баянхонгор сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хариуцагчийн өмгөөлөгч: Г.Доржготов нарын хоорондын “Баянхонгор аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн дүгээр “Баянхонгор сумын Засаг даргаар н ыг томилох тухай” захирамж,  Баянхонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн тоот тогтоолыг тус тус хүчингүй болгуулах, Баянхонгор сумын Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг дахин Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу дахин явуулахыг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч Г.Доржготов, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Бямбадулам нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. нь “Баянхонгор аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн дүгээр “Баянхонгор сумын Засаг даргаар н ыг томилох тухай” захирамж,  Баянхонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн тоот тогтоолыг тус тус хүчингүй болгуулах, Баянхонгор сумын Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг дахин Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу дахин явуулахыг даалгах”-аар маргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянхонгор аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн дүгээр “Баянхонгор сумын Засаг даргаар н ыг томилох тухай” захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

2. Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024 оны 11 дүгээр сарын 01-ний хуралдаж, 2024 оны өдрийн 11 сарын 14-ний өдрийн дугаар “Сумын Засаг даргад нэр дэвшүүлэн уламжлах тухай” тогтоолыг гаргасан байна.

Тус тогтоолыг үндэслэж, Баянхонгор аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн дүгээр “Баянхонгор сумын Засаг даргаар н ыг томилох тухай” захирамжийг гаргасан.

 Нэхэмжлэгч үүнийг эс зөвшөөрч 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

 “Баянхонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгууль 2024 оны 10-р сарын 11-ны өдөр явагдаж, тухайн сумын ИТХ-ын 29 суудалд АН-аас нэр дэвшигчид 16 суудал, МАН-аас нэр дэвшигчид 13 суудал авч улмаар Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46.5-т заасны дагуу сумын сонгуулийн хороо шийдвэрээ гаргаж ИТХ-ын анхдугаар хуралдааныг 2024 оны 11-р сарын 01-ний өдөр хуралдсан.

Тус хурлаар шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх, сумын ИТХ-ын даргыг сонгох, сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай асуудлуудыг хэлэлцэхээр байсан ч хэлэлцэх асуудлуудаасаа эхний 2 асуудлыг хэлэлцэж, сумын ИТХ-ын даргаар сонгогдож, ажлаа хүлээн авсан. Ингээд дараагийн асуудал хэлэлцэхэд сумын ИТХ дахь МАН-ын бүлгээс хуралд оролцох боломжгүй байна гэсэн хүндэтгэн үзэх шалтгаангүй хүсэлт гаргасныг шинээр сонгогдсон хурлын дарга хүлээн авч тодорхойгүй хугацаагаар хурлыг хойшлуулсан байдаг.

Улмаар сумын ИТХ-ын даргаар сонгогдсон анхдугаар хуралдааныг 2024 оны 11-р сарын 14-ны өдөр үргэлжлүүлэхээр шийдвэр гарган хуралдаанд сумын ИТХ-ын 28 төлөөлөгч танхимаар, 1 төлөөлөгч /АН-ын бүлгийн төлөөлөгч гадаадад сургалтад хамрагдахаар явсан байсан/ цахимаар оролцож нийт 29 төлөөлөгчийн 100 хувийн ирцтэй хуралдсан.

 Тус хурлаар Баянхонгор сумын Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56.5.1. “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч болон аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь нам, эвслийн бүлэг, түүнчлэн иргэдийн Нийтийн Хуралд оролцогч дангаараа буюу хамтарч энэ хуулийн 56.3, 56.4-т заасан шаардлага хангасан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэхээр санал гаргана” гэж заалтын дагуу АН-ын бүлгээс нарыг, МАН-ын бүлгээс , заалнаас нарын нэрийг тус тус дэвшүүлэн сумын ИТХ-ын төлөөлөгч *******, *******, *******, , сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга ******* нарын 5 хүний бүрэлдэхүүнтэй тооллогын комисс санал хураалтыг зохион байгуулсан.

Ингээд хуралдаанд оролцож байсан 29 төлөөлөгчдөөс цахимаар оролцож байсан гийн саналыг нууцаар авах боломжгүй гэж үзээд сумын Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалтад 28 төлөөлөгч санал өгсөн бөгөөд санал хураалтад оролцсон 28 төлөөлөгчөөс нэр дэвшигч миний бие 13, нэр дэвшигч -14 хүний санал авч нэг саналын хуудас хүчингүй болж 3 нэр дэвшигчээс хэн нь ч олонхын санал аваагүй байдаг.

Иймээс Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.2. “энэ хуулийн 56.5.1-д заасан хүний талаар санал хураалт явуулж, Хуралд оролцсон иргэдийн, түүнчлэн нийт төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх” гэсэн хуулийн шаардлага хангаагүй байна гэж үзээд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.3,- д “хэрэв санал хураалтаар хэн ч олонхын санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хураалт явуулж олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх” гэсэн заалтын дагуу дахин саналт хураалт явуулах нөхцөл байдал үүссэн гэж манай намын бүлгийн төлөөлөгчид дахин нэр дэвшүүлэлтийн талаар бүлэг дотроо ярилцахаар хуралдаанаас дэгийн дагуу завсарлага авсан

АН-ын бүлгийн төлөөлөгчдийг завсарлага аваад бүлгийн хурлаа хийж байх хугацаанд хуралдааны танхимд үлдсэн хурлын дарга болон МАН-ын бүлгийн төлөөлөгчид Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж хуралд оролцсон нийт 29 төлөөлөгчдийн 48,2 хувийн санал авсан нэр дэвшигч ыг 51,8 хувийн санал авсан мэтээр илт худал тоо, мэдээг гаргаж Баянхонгор сумын засаг даргад нэр дэвшүүлэх тухай тоот тогтоолыг баталж аймгийн Засаг даргад уламжилсан байдаг.

Энэ үйлдэл нь дээр дурдсан Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.2, 56.5.3 дахь заалтуудыг болон миний хуулиар олгогдсон сонгогдох эрхийг ноцтой зөрчиж эрх ашгийг хохироож байна.

Иймд Баянхонгор сумын ИТХ-ын 2024 оны 11-р сарын 14-ний өдрийн анхдугаар хуралдааны тоот тогтоолыг хүчингүй болгуулахаар Баянхонгор аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд миний бие нэхэмжлэл гаргаж байна.

1. Баянхонгор сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн тоот тогтоолыг илт хууль бус болохыг тогтоож, бүхэлд нь хүчингүй болгох.

2. Баянхонгор сумын Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуульд заасны дагуу дахин явуулахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга т даалгах” гэжээ.

3.1 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагын үндэслэлдээ: Баянхонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдаан 2024 оны 11-р сарын 14-ны өдөр үргэлжлэн хуралдаж, Баянхонгор сумын Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56.5.1. дахь заалтын дагуу АН-ын бүлгээс , МАН-ын бүлгээс , заалнаас нарын нэрийг тус тус дэвшүүлэн санал хураалтыг зохион байгуулсан.

Ингээд хуралдаанд оролцож байсан 29 төлөөлөгчдөөс цахимаар оролцож байсан гийн саналыг нууцаар авах боломжгүй гэж үзээд сумын Засаг даргад дэвшүүлэх санал хураалтад 28 төлөөлөгч санал өгсөн бөгөөд санал хураалтад оролцсон 28 төлөөлөгчөөс нэр дэвшигч миний бие 13, нэр дэвшигч 14 хүний санал авч нэг саналын хуудас хүчингүй болж 3 нэр дэвшигчээс  хэн ч олонхын санал аваагүй байдаг.

Иймээс Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.2. “энэ хуулийн 56.5.1-д заасан хүний талаар санал хураалт явуулж, Хуралд оролцсон иргэдийн, түүнчлэн нийт төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх” гэсэн хуулийн шаардлага хангагдаагүй байсан.

Гэтэл АН-ын бүлгийн төлөөлөгчдийг завсарлага аваад бүлгийн хурлаа хийж байх хугацаанд хуралдааны танхимд үлдсэн хурлын дарга болон МАН-ын бүлгийн төлөөлөгчид Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж хуралд оролцсон нийт 29 төлөөлөгчдийн 48,2 хувийн санал авсан нэр дэвшигч ыг 51,8 хувийн санал авсан мэтээр илт худлаа тоо, мэдээг гаргаж Баянхонгор сумын засаг даргад нэр дэвшүүлэх тухай тоот тогтоолыг баталж аймгийн Засаг даргад уламжилсан байдаг.

Аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан нь хэн нь ч олонхийн санал аваагүй худал тоо, мэдээлэл агуулсан хууль бус тогтоолыг үндэслэн Баянхонгор сумын Засаг даргаар ыг томилсон нь миний сонгогдох болон төрийн албанд ажиллах эрх ашгийг мөн хохироож байна.

Иймд Тойвгоо овогтой Баярмагнай миний бие 2024 оны 11-р сарын 20-ны өдөр танай шүүхэд гаргасан Баянхонгор сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн тоот тогтоолыг илт хууль бус болохыг тогтоож, бүхэлд нь хүчингүй болгуулах, Баянхонгор сумын Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуульд заасны дагуу дахин хэлэлцэж шийдвэрлэхийг сумын ИТХ-ын дарга т даалгах. гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлж байна.

Нэг. Баянхонгор сумын Засаг даргаар ыг томилсон тухай Аймгийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах.” гэжээ.

Хариуцагч Баянхонгор сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу Сумын Сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 13 дугаар тогтоолоор Баянхонгор сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хуралдуулахаар товлон зарласны дагуу тус өдөр Анхдугаар хуралдаан болж миний бие Баянхонгор сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар батлагдсан. Тус хуралдаанаар Төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгон батлах тухай, Хурлын зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай, Сумын Засаг даргад нэр дэвшүүлэн уламжлах тухай гэсэн 4 асуудлыг хэлэлцэхээр төлөөлөгчдийн 100 хувийн саналаар баталж хуралдааны үйл ажиллагааг эхлүүлсэн. Анхдугаар хуралдаанд танхимаар 28 төлөөлөгч, цахимаар 1 /С.Хадбаатар/ төлөөлөгч оролцсон болно. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох санал хураалтад цахимаар оролцож буй С.Хадбаатар төлөөлөгчийг Ардчилсан намын төлөөлөгчид санал өгүүлэхгүй гэж маргаан үүсгэж тухайн төлөөлөгчийн саналыг өгүүлээгүй санал хураалтыг зохион байгуулсан. Үүний улмаас Монгол Ардын Намын бүлгээс 2024 оны 11 дүгээр сарын 01-ний 11 тоот албан бичгээр “Төлөөлөгчийн санал өгөх эрх зөрчигдөж байгаа тул хуралд оролцох боломжгүй, хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт ирүүлж өдрийн хоолны дараа хуралд ирээгүй болно. Гэтэл аймгийн Ардчилсан намын дарга *******, сумын Ардчилсан намын дарга *******, дэд дарга *******, аймгийн ИТХ-ын төлөөлөгч , ******* тэргүүтэй зарим төлөөлөгчид Хурлын даргын албан өрөөнд орж ирээд “Одоо бидэнд ашигтай зүйл болж байна. Монгол Ардын Намын бүлэг байхгүй дээр нь хурлаа хийнэ. Хуралдаа орж суу. Зааланд манай намын бүлгийн 14 төлөөлөгч бэлэн байна” гэх мэтээр надад тухайн үед шахалт үзүүлсэн. Миний бие Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын хувьд Хурлын төлөөлөгчийг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь дэмжлэг, туслалцаа үзүүлэх, санал өгөх нөхцөл боломжоор хангах үүрэгтэй тул Анхдугаар хуралдааныг бүх төлөөлөгчдийн эрхийг хангаж, намын бүлгүүдийг бүрэн оролцуулах нь зүйтэй гэж үзэн “Хуралдааны дэг'-ийн 10 дугаар зүйлийн 10.10-т “Тодорхой асуудал хэлэлцэх явцад шаардлагатай бол Хуралдааны даргын болон төлөөлөгчдийн олонхийн саналаар хуралдааныг түр завсарлуулж болох бөгөөд завсарлагааны хугацааг Хуралдааныг дарга тогтооно” гэж заасны дагуу Анхдугаар хуралдааныг завсарлуулсан. Миний бие хурал хойшлуулах тухай 2 намын бүлэгт албан тоотоор мэдэгдээд ажлаас гарахад сумын ЗДТГ-ын байрны үүдэнд Ардчилсан намын дарга *******, сумын Ардчилсан намын дарга *******, дэд дарга *******, аймгийн ИТХ-ын  төлөөлөгч *******, тэргүүтэй хэсэг нөхөд тойрч зогсон хэл амаар доромжилж 30-аад минут хэртэй хэрч зогссон. Дараа нь машинтай хөдлөх гэхэд машины урд *******, хойно ******* нар зогсоод хөдөлгөхгүй байсан. Энэ тухай бичиж байгаа учир нь гэвэл сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурал гэдэг байгууллага бол бие даасан шийдвэр гаргадаг, тус хурлын шийдвэрт аль нэг улс төрийн нам, аймгийн ИТХ-ын төлөөлөгчид оролцож нөлөөлж болохгүй гэдгийг хуульчилж өгсөн байдаг. Гэтэл Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т “Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ асуудлыг шийдвэрлэхэд оролцохыг хориглоно”, 44 зүйлийн 44.4-т “Улс төрийн нам, бусад байгууллага төлөөлөгчийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, үүрэг хүлээлгэхийг хориглоно”, Монгол Улсын Үндсэн Хуулийн гуравдугаар дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно” гэсэн заалтуудыг ноцтой зөрчин Анхдугаар хуралдааны үйл ажиллагааг зориудаар үймүүлж, хурлын төлөөлөгчдөд улс төрийн намын дарамт шахалт үзүүлэн, санал өгөх эрхэд нь халдсан үйлдэл гаргасан.

Ингээд Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай, Хурлын даргыг сонгон батлах тухай гэсэн 2 асуудлыг хэлэлцэн шийдвэрлээд Анхдугаар хуралдаан завсарласан болно. Тухайн хурлаар Зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай асуудлыг хэлэлцээгүй тул миний бие Анхдугаар хуралдааныг 2024 оны 11 дүгээр сарын 14-ний 13 цагт үргэлжлүүлэн хуралдуулах тухай шийдвэрийг гаргасан. Анхдугаар хуралдааны үргэлжлэл болох 2024 оны 11 дүгээр сарын 14-ний  хуралдаанаар Зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай, Сумын Засаг даргад нэр дэвшүүлэн уламжлах тухай гэсэн үлдсэн 2 асуудлыг хэлэлцсэн болно. Тус хуралдаанд танхимаар 28 төлөөлөгч, цахимаар 1 // төлөөлөгч оролцсон.

Цахимаар оролцсон Намсрайн Ганхүү төлөөлөгч өөрөө сумын Засаг даргыг сонгох санал хураалтад оролцохгүй гэдгээ хэлж түдгэлзсэн тул санал хураалтад оролцоогүй. Ингээд танхимаар оролцсон 28 төлөөлөгч сумын Засаг даргыг сонгох асуудлаар нууц санал хураалтад оролцож, Тооллогын комисс санал хураалтыг зохион байгуулан дүнг танилцуулсан. Сумын Засаг даргад ,                             , нарын 3 нэр дэвшигч оролцож, нэр дэвшигч 14 төлөөлөгчийн санал, нэр дэвшигч 13 төлөөлөгчийн санал, нэр дэвшигч санал аваагүй болно. Тус асуудлаар Ардчилсан намын бүлгээс 2 дахь удаагаа 25 минутын завсарлага авсан. Завсарлагын хугацаа дууссан тухай мэдэгдэхээр Ардчилсан намын бүлгийн дарга ******* луу миний бие 3 удаа залгасан боловч утсаа аваагүй. Мөн Ажлын албанаас Ардчилсан намын бүлгийн дарга ******* луу хуралдаа орж ирэхийг утсаар мэдэгдсэн боловч хуралд ирээгүй. Завсарлагын хугацаа дуусаж Хуралдааны дэгийн 6 дугаар зүйлийн 6.7 дахь заалтад “Нам, эвслийн бүлэг тухайн хуралдаанаар хэлэлцэж буй  асуудал бүрт эхний удаа 20, хоёр дахь удаа 25 минутаас илүүгүй завсарлага авч болно. Завсарлагын хугацааг сунгахгүй бөгөөд заасан хугацаа хэтэрсэн тохиолдолд хуралдаан үргэлжилж хуралдаанд орж ирээгүй төлөөлөгчдийг тухайн асуудлаар эсрэг санал өгсөнд тооцно.” гэж заасны дагуу үргэлжлэн хуралдсан. Тухайн үед Сонгуулийн ерөнхий хорооноос санал хураалтын дүнгийн тухай тодруулсан бөгөөд хүчинтэй саналын хуудаснаас нэр дэвшигчийн саналын хувийг бодож гаргах нь зүйтэй гэж зөвлөсний үндсэн дээр 27 хүчинтэй саналаас саналын хувийг бодож гаргасан. Ингээд 14 төлөөлөгчийн буюу 51,8 хувийн санал авсан н ыг Баянхонгор сумын Засаг даргаар томилуулахаар тогтоолын төслийг батлах тухай асуудлаар санал хурааж, Цахимаар оролцож байсан төлөөлөгч Намсрайн Ганхүү санал өгөхгүй гэснээр танхимд байсан 15 төлөөлөгч буюу ердийн олонхийн саналаар тогтоолын төслийг дэмжин баталснаар аймгийн Засаг даргад хүргүүлсэн болно.

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд сумын Засаг даргаар төлөөлөгчдийн 50-иас дээш хувийн санал авсан хүнийг сонгоно гэж заагаагүй тул сумын Засаг даргад хэдэн ч хүн нэр дэвшиж болох бөгөөд хамгийн олон санал авсан хүнийг олонхийн санал авсан гэж үзэх нь зөв гэж ойлгож байна. Тухайн хурлын процесс хууль журмын дагуу үнэн, зөв шударга явагдсан тул тус нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Баянхонгор сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуулиар олгогдсон бүрэн эрхэд халдаж төлөөлөгчид болон миний биед улс төрийн намын дарамт шахалт үзүүлсэн. Түүгээр тогтохгүй биечлэн болон утсаар заналхийлсэн маш их дайралт, доромжлол амсаж байна. Энэ асуудал дээр миний бие сөрөг нэхэмжлэл, гомдол гаргах бодолтой байна.” гэжээ.

Хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: н нэхэмжлэлтэй захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Баянхонгор аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Хууль эрх зүйн хэлтсийн дарга миний бие томилогдсон бөгөөд дараах тайлбарыг гаргаж байна.

Баянхонгор сумын ИТХ-ын 11 дүгээр сарын 14-ний өдрийн дугаартай албан бичгээр сумын Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлсэн тогтоол холбогдох материалыг аймгийн Засаг даргад ирүүлсэн.

Баянхонгор сумын ИТХ-ын 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн дугаар тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан захиргааны хүчин төгөлдөр акт гэж үзэж Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т заасан шаардлага хангасан Мядраагийн ыг Баянхонгор сумын Засаг даргаар аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 90 дүгээр захирамжаар дээрх хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд томилсон.

Нэхэмжлэгч нь сумын ИТХ-ын процесс буюу санал хураах үйл ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй гэж маргаж байгаа болохоос аймгийн Засаг дарга илт хууль бус захиргааны акт гаргасан талаар маргаагүй байна.

Иймд аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 90 дүгээр захирамжийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж, нэхэмжлэлийн аймгийн Засаг даргад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь Баянхонгор аймгийн Засаг дарга, Баянхонгор сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдуулан “Баянхонгор аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн дүгээр “Баянхонгор сумын Засаг даргаар н ыг томилох тухай” захирамж,  Баянхонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн тоот тогтоолыг тус тус хүчингүй болгуулах, Баянхонгор сумын Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг дахин Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу дахин явуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгч Баянхонгор сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 28 төлөөлөгч Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалтад оролцоогүй,  29 төлөөлөгч санал хураалтад оролцсон гэж маргаж байгаа тухайд:

1.1 Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр хуралдаад завсарлага авч 11 дүгээр сарын 14-ний өдөр үргэлжлүүлэн хуралдсан анхдугаар хуралдаанд  нийт хуралдаанд 29 төлөөлөгч оролцсон. Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгч нь Герман улсад албан томилолттой явж байсан учир цахимаар оролцсон.

 Гэтэл Баянхонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга нь төлөөлөгчийг хуралдааны бүх үйл ажиллагаанд оролцуулсан хэрнээ сумын Засаг даргыг сонгох асуудалд оролцуулаагүй. Үүнийгээ тайлбарлахдаа санал хураалт бол нууцаар явагдана, цахимаар оролцож байгаа тохиолдолд нууцаар санал өгөх эрхийг хангах боломжгүй гэж үзээд төлөөлөгчийн саналыг аваагүй. Төлөөлөгч шүүхэд гэрчээр оролцохдоо би Засаг даргыг сонгох сонгуульд оролцох эрхтэй саналаа бичгээр мессеж хэлбэрээр явуулъя, ер нь бол төлөөлөгчийг Засаг даргад нэр дэвшүүлэх саналтай байна гэж цахимаар хэлсэн боловч түүний саналыг хүлээж аваагүй шийдвэрлэсэн талаар мэдүүлсэн.  Энэ нь нэг талаар миний сонгогдох эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл юм. төлөөлөгч санал өгөх юм бол нийт 29 төлөөлөгчөөс сумын Засаг даргад нэр дэвшүүлэх саналыг авах байсан. Нийт 29 хүний саналаас 14 хүний саналыг нэр дэвшигч авсан гэж үзвэл нийт саналын 50+1 хувьд хүрэхгүй  48,2 хувийн санал авсан гэж үзэж байна гэжээ.

1.2 Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:  “Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд сумын Засаг даргаар төлөөлөгчдийн 50-иас дээш хувийн санал авсан хүнийг сонгоно гэж заагаагүй тул сумын Засаг даргад хэдэн ч хүн нэр дэвшиж болох бөгөөд хамгийн олон санал авсан хүнийг олонхийн санал авсан гэж үзэх нь зөв гэж ойлгож байна.” гэжээ.

Үүнээс дүгнэж үзвэл нийт 29 төлөөлөгч Баянхонгор сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанд оролцсон түүнээс 1 төлөөлөгч цахимаар оролцсон гэдэгт хэргийн оролцогч нар маргаагүй.

 Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.3. “Хурлын даргыг сонгох асуудлаар нууц санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Хурлын даргаар сонгогдсонд тооцно.” гэж иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргыг сонгох санал хураалтыг нууцаар хураахаар заасан бөгөөд Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагааг нууцаар хураана гэсэн заалт хуульд байхгүй буюу хурлын даргыг сонгох санал хураалт нь Засаг даргыг сонгох санал хураалтад хамаарахгүй юм.

 Баянхонгор сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 6/27 дугаар тогтоолоор баталсан хуралдааны дэгд Засаг даргыг нууцаар санал хураах талаар заагаагүй, хурлыг хаалттай, нээлттэй явуулж болно.  хаалттай явуулж байгаа тохиолдолд хуралдааны дотоод журамд заана гэж заасан  байна.

Мөн Баянхонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаан явуулахад хуралдааныг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн хаалттай явуулахаар талаар дотоод журамд заагаагүй.

Хууль, болон хуралдааны дэг дотоод журамд Баянхонгор сумын Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагааг нууц санал хураалтаар явуулах талаар заагаагүй байхад  нууц санал хураалт явуулсан нь төлөөлөгч гийн санал өгөх эрхийг зөрчсөн байна.

Гэвч нь миний сонгох эрх зөрчигдсөн гэдэг талаар маргаагүй учир төлөөлөгч г санал өгсөн гэж үзэх боломжгүй бөгөөд 28 төлөөлөгч санал өгсөн байна гэж үзлээ. 

1.3 Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн  32.13. Цахимаар хуралдаанд бүртгүүлсэн бол санал хураахаас бусад асуудалд Хурлын ирцэд оруулан тооцож болно. гэж заасан. Энэ заалтаар цахимаар оролцож байгаа төлөөлөгч санал хураалтад оролцохгүй гэж тайлбарласан.

Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн  32 дугаар зүйл нь  Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал эрх, үүрэг зохион байгуулалтын хэлбэрийг зохицуулсан заалт бөгөөд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаантай  хамааралгүй болохыг дурьдах нь зүйтэй.

2. Нэхэмжлэгч олонх гэдэг бол хамгийн их гэсэн үг биш  гэж маргаж байгаа тухайд:

2.1 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан тайлбартаа олонх гэдэг нь 50 ба түүнээс дээш төлөөлөгч санал өгөхийг ойлгоно. Нийт 29 гишүүнээс 15 хүн санал өгч байж 50+1 болох юм. Манай Ардчилсан намын бүлэг эхний санал хураалтаар нэр дэвшигчийг 14 хүний санал авахаар нь завсарлага авч хуралдсан. Учир нь хэн ч олонхийн санал аваагүй учраас хуульд зааснаар 2 дахь санал хураалт явагдана гэж бодоод завсарлага авч нам дотроо ярилцах хооронд дахин саналт хураалт авалгүйгээр хуралдааныг үргэлжлүүлж 51,2 хувийн санал авсан гэж худал тоо бичиж ын нэр дэвшүүлэх тогтоол гаргасан байсан. 51,2 хувийн санал аваагүй. Энэ нь Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийг зөрчсөн үйлдэл болсон гэв.

 2.2 Хариуцагч тайлбартаа: “Тухайн үед Сонгуулийн ерөнхий хорооноос санал хураалтын дүнгийн тухай тодруулсан бөгөөд хүчинтэй саналын хуудаснаас нэр дэвшигчийн саналын хувийг бодож гаргах нь зүйтэй гэж зөвлөсний үндсэн дээр 27 хүчинтэй саналаас саналын хувийг бодож гаргасан. Ингээд 14 төлөөлөгчийн буюу 51,8 хувийн санал авсан н ыг Баянхонгор сумын Засаг даргаар томилуулахаар тогтоолын төслийг батлах тухай асуудлаар санал хурааж, Цахимаар оролцож байсан төлөөлөгч Намсрайн Ганхүү санал өгөхгүй гэснээр танхимд байсан 15 төлөөлөгч буюу ердийн олонхийн саналаар тогтоолын төслийг дэмжин баталснаар аймгийн Засаг даргад хүргүүлсэн болно.” гэжээ.

2.3  Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.2.энэ хуулийн 56.5.1-д заасан хүний талаар санал хураалт явуулж, Хуралд оролцсон иргэдийн, түүнчлэн нийт төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэхийг хуульчилж өгсөн.

Олонхийн санал гэдэг нь нийт санал хураалтад оролцсон төлөөлөгчийн 50+1 гэсэн саналыг авахаар заасан заалт юм. Санал хураалтад нийт 28 төлөөлөгч  оролцож 14 төлөөлөгчийг саналыг  буюу 50 хувь 13 төлөөлөгчийн саналыг буюу 46,4 хувийн саналыг Цэдэвсүрэн  санал аваагүй гэдэгт хэргийн оролцогч болон бусад оролцогч маргаагүй.

Хуралдаанд оролцсон 28 төлөөлөгчөөс 14 төлөөлөгчийн буюу 50 хувийн санал авсан байхад 51,8 хувийн санал авсан гэж бичиж нэр дэвшүүлсэн байгаа нь олонх гэдэг нь хариуцагч 50+1 гэсэн олонх гэсэн ойлголтыг хүлээн зөвшөөрч бичсэн дүн гэж үзлээ.

Хэрвээ хариуцагч хамгийн олон санал авсан гэж ойлгож байсан бол 51,8 гэж худал тоо бичихгүй 14 төлөөлөгчийн санал буюу 50 хувийн санал авсан талаар бичих байжээ гэж дүгнэлээ.

Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.3 хэрэв санал хураалтаар хэн ч олонхийн санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хураалт явуулж олонхийн санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлнэ.” гэж заасан.  Энэ заалтаар хамгийн олон санал авсан 50 хувийн санал авсан 46,4 хувийн  санал авсан нарыг дахин нэр дэвшүүлж олонхийн санал авсан төлөөлөгчийг Засаг даргад нэр дэвшүүлэх байсан байна.

 Иймд нийт санал хураалтад оролцсон 50+1 буюу олонхийн санал аваагүй нэр дэвшигч ыг олонхийн санал авсан гэж үзэж нэр дэвшүүлсэн нь   Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.2, 56.5.3-д заасныг тус тус зөрчсөн байна.

 3. Нэр дэвшигч төрийн албанд 3 жил ажиллаагүй гэдэгт маргаж байгаа тухайд:

 3.1 Нэхэмжлэгч нь нэр дэвшигч нь төрийн албанд 3 жил ажиллаагүй Баянхонгор сумын Монгол ардын намын даргын үүрэгт ажлыг хашиж байсан. Маш цөөхөн хугацаанд сумын иргэдийн төлөөлөгчийн хурлын даргаар ажилласан. Баянхонгор аймгийн Монгол Ардын Намын хэрэг эрхлэх газрын  даргаар  ажиллах нь тэтгэвэр тэтгэмж тогтоолгох эрх үүсэхэд хэрэгтэй. Энэ харилцааг зохицуулдаг журамтай. Энэ журмаар төрийн албанд ажилласан болохыг тогтоохгүй хоёр өөр ойлголт юм гэсэн тайлбарыг гаргав.

Хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Нэр дэвшигч нь төрийн албанд 3 жил ажилласан. Төрийн албаны тухай хуульд зааснаар  Их хуралд суудалтай улс төрийн намын зохион байгуулалт хариуцсан намын дарга нь төрд ажилласнаар тооцогддог. Иймд ын аймгийн Монгол Ардын Намын хэрэг эрхлэх газрын газрын даргын ажлыг хийж гүйцэтгэж байсныг төрд ажилласан жилд оруулан тооцсон. Ингээд ыг төрийн албанд 3,7 жил  ажилласан байна гэж үзсэн гэв.

Төрийн албаны хуулийн 1 дүгээр зүйлийн  1.1-д Энэ хуулийн зорилт нь төрийн албаны мэргэшсэн, тогтвортой, ил тод, хариуцлагатай байх эрх зүйн үндсийг бүрдүүлэх, төрийн албаны төв байгууллага, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгааг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино., 3 дугаар зүйлийн 3.1.1-д "төрийн алба" гэж төрийн зорилт, чиг үүргийг Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэх, төрийн бодлого боловсруулах, төрөөс зайлшгүй үзүүлэх шаардлагатай бусад үйлчилгээг нийтэд хүргэх үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтыг; 3.1.2-д "төрийн албан хаагч" гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг ойлгон гэж тус тус заажээ. 

Төрийн алба нь төрийн нэрийн өмнөөс төрийн зорилт, чиг үүргийг нийт иргэдэд хэрэгжүүлж, үүнийхээ төлөө төрөөс цалин авч ажиллахыг ойлгохоор заасан.

Баянхонгор аймгийн Монгол Ардын Намын хэрэг эрхлэх газрын газрын дарга нь төрийн зорилт, чиг үүргийг хэрэгжүүлдэггүй, намын бодлого шийдвэрийг хэрэгжүүлдэг төрөөс цалин авдаггүй, улс төрийн намын гишүүд дэмжигч нарт үйлчилдэг улс төрийн намын албан тушаал юм.

Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 01/92 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаагаар нь  давхар даатгалд 1 сар, Улсын Их Хурлын тамгын газарт 1 сар, Баянхонгор сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 24 сар, Баянхонгор аймгийн Монгол Ардын намын салбар хороонд 14 сар ажилласан болох нь тогтоогдсон.

Үүнээс дүгнэж үзвэл нь төрийн албанд 25 сар буюу  2 жил 1 сар ажилласан байна.

нь улсад нийт 3 жил 4 сар ажилласан байна. Улсад ажилласан нийт жилийг төрийн албанд, төрийн албан хаагчаар ажилласан гэж үзэхгүй бөгөөд төрийн албанаас бусад улсад ажилласан жил нь нийгмийн даатгалын шимтгэл төлж, хөдөлмөр эрхэлж байсан байна гэдгийг тогтоох цаашид өндөр насны тэтгэвэр тэтгэмж авах эрх үүсэхэд  ач холбогдолтой ойлголт юм.

Баянхонгор аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн дүгээр “Баянхонгор сумын Засаг даргаар н ыг томилох тухай” захирамжийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Хариуцагч Баянхонгор аймгийн Засаг дарга захирамж гаргахдаа олонхийн санал авсан эсэхийг хянах болон Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлд заасан болзол шаардлагыг хангасан эсэхийг нягтлан шалгах үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй байгаа нь Төрийн албаны тухай хууль, Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.2, 56.5.3 дахь хэсэгт заасныг буюу нэхэмжлэгчийн сонгогдох эрх, хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн захиргааны акт гарган сумын Засаг даргаар сонгогдох эрхгүй хүнийг томилсон байна гэж үзлээ.

 Нэхэмжлэгч нь Баянхонгор аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн дүгээр “Баянхонгор сумын Засаг даргаар н ыг томилох тухай” захирамж, Баянхонгор сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Баянхонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн тоот тогтоолыг хүчингүй болгуулах, Баянхонгор сумын Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг дахин Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу дахин явуулахыг даалгахнэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснээр Баянхонгор сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Баянхонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн тоот тогтоол, Баянхонгор аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн дүгээр захирамжийг хүчингүй болгох тухай дахин тогтоол захирамж гаргахгүй бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэх шаардлагагүй. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хүчингүй болсон захиргааны актын үйлчлэл шууд зогсдог болохыг дурьдах нь зүйтэй.

 Харин даалгах нэхэмжлэлийн шаардлагын хувьд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 10 хоногт багтаан Баянхонгор сумын Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг шийдвэрлэх хуралдааныг зохион байгуулж, сумын Засаг даргад нэр дэвшүүлэх  санал хураалтыг дахин явуулна. Хэрэв энэ ажиллагааг хийгээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагаа явуулахыг дурьдах нь зүйтэй.

Хариуцагч захиргааны акт гаргахдаа шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт заасныг зөрчиж гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийг биелүүлсэнд тооцохгүй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, 56.5.2, 56.5.3, Төрийн албаны тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Баянхонгор аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн дүгээр “Баянхонгор сумын Засаг даргаар н ыг томилох тухай” захирамж,  Баянхонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн тоот тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

2. Баянхонгор сумын Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг дахин Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу дахин явуулахыг даалгасугай.

 3. Баянхонгор аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн дүгээр захирамж, Баянхонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн тоот тогтоолыг хүчингүй болгосон бөгөөд . хариуцагч Баянхонгор аймгийн Засаг дарга, Баянхонгор сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга нар нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хууль болон Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх болохыг мэдэгдсүгэй.

4. Баянхонгор сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 10 хоногт багтаан Баянхонгор сумын Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг шийдвэрлэх хуралдааныг зохион байгуулж, сумын Засаг даргад нэр дэвшүүлэх  санал хураалтыг дахин явуулсугай.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.  6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 С.САЙНБИЛЭГ