| Шүүх | Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сангибатын Сайнбилэг |
| Хэргийн индекс | 111/2024/0083/З |
| Дугаар | 111/ШШ2025/0005 |
| Огноо | 2025-02-20 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 111/ШШ2025/0005
Хариуцагч гомдлын шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сайнбилэг даргалж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбадулам нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар *******н нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт холбогдох “*******н 2006 оны 7 сараас 2007 оны 7 сарыг дуустал, 2008 оны 2, 3 дугаар сар, 2009 оны 4, 5 дугаар саруудад ажилласан хугацааны Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт 2006-2009 онд ажиллаж байсан *******гийн *******гийн гаргасан 2006 оны 07, 09-12 дугаар сарууд, 2007 оны 01-07 сарууд, 2008 оны 02-03 сарууд, 2009 оны 04-05 саруудын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
*******гаас Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт холбогдуулан “*******н 2006 оны 7 сараас 2007 оны 7 сарыг дуустал, 2008 оны 2, 3 дугаар сар, 2009 оны 4, 5 дугаар саруудад ажилласан хугацааны Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, бичгээр тайлбар гаргасан байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгийг баримтлан *******н нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт холбогдох “*******н 2006 оны 7 сараас 2007 оны 7 сарыг дуустал, 2008 оны 2, 3 дугаар сар, 2009 оны 4, 5 дугаар саруудад ажилласан хугацааны Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт даалгах” гомдлын шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баянхонгор аймгийн Цагдаагийн газраас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлнэ.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.САЙНБИЛЭГ