Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 197/ШШ2025/04522

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн би

 

Нэхэмжлэгч: УБ, давхарт байрлах ******* банк ХК /*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: УБ, тоот хаягт оршин суух ******* овогт *******ийн ******* /*******/-д холбогдох

 

зээлийн гэрээний үүрэгт 2,719,288.71 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Зохигчдын хооронд байгуулагдсан 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч ******* банк ХК нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 1,683,000 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлээс үлдэх 1,036,288.71 төгрөгийг хариуцагч Ж.******* нь 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн дотор төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Ж.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,719,288.71 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 1,683,000 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлээс үлдэх 1,036,288.71 төгрөгийг хариуцагч нь 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРА*******ЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.*******д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 1,683,000 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлээс үлдэх 1,036,288.71 төгрөгийг хариуцагч нь 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,459 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 29,229 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Ж.*******аас 29,229 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.

3. Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН