Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2025/0112

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: У************** ХХК /РД:/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О Др /РД:ЧЛ/

Хариуцагч: Монополын эсрэг газар

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Монополын эсрэг газрын Хууль эрх зүй дотоод хяналтын газрын дарга, улсын ахлах байцаагч У.Х

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Монополын эсрэг газрын Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Н

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Др, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х, П.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын /хуучин нэрээр/ 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн аж ахуй эрхлэгчээр тогтоох тухай дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах

Нэг.Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас /хуучин нэрээр/ 2024 онд Өрсөлдөөний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан бүрэн эрхийн хүрээнд оршуулгын цогц үйлчилгээ үзүүлэх зах зээлийн судалгааг хийж гүйцэтгэжээ.

2. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас У************** ХХК-д 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай 01/ дугаар албан бичгээр Тус газар нь Өрсөлдөөний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд оршуулгын цогц үйлчилгээ үзүүлэх зах зээлийн судалгааг хийж гүйцэтгэлээ. Иймд судалгааны үр дүнг танилцуулах зорилгоор Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан сонсох ажиллагаа явуулах тул 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 14:00 цагт Засгийн газрын 12 дугаар байрны 423 тоотод хүрэлцэн ирнэ үү гэж мэдэгджээ.

3. 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Монополын эсрэг газрын Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Н, У************** ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Б нарыг оролцуулан Чандарлан оршоох цогц үйлчилгээний зах зээлд зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох судалгаа-ны үр дүнг танилцуулах зорилгоор сонсох ажиллагаа явуулсан байна.

4. 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын №01 дүгээр хурлаар Чандарлан оршоох үйлчилгээний зах зээлд зүй ёсны монопол байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох судалгааг хэлэлцэж Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоох тухай дугаар тогтоолын 1 дэх заалтаар Чандарлан оршоох оршуулгын цогц үйлчилгээний зах зээлд У************** ХХК-ийг зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоож, 2 дахь заалтаар Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаар тогтоолын У************** ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгожээ.

5. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 01/1252 дугаар албан бичгээр 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоох тухай дугаар тогтоолыг У******* ******* ХХК-д хүргүүлжээ.

6. У************** ХХК-иас Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт холбогдуулан 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоох тухай дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаснаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Захиргааны хэрэг үүсгэх тухай 128/ШЗ2024/******* дугаар шүүгчийн захирамжаар 128//з индекстэй захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж эхэлсэн.

7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс гаргасан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт холбогдуулан 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоох тухай дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагаа өөрчилсөн зүйлгүй, тус шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.

 

Хоёр.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

2.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Драас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

2.2.1.Засгийн газрын 2010 оны 298 дугаар тогтоолоор баталсан болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам-ын 2.1-д тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээл дээр аж ахуй эрхлэгчийн зүй ёсны монополь байдалтайг тогтоохдоо дараах хүчин зүйлсийг харгалзан үзнэ гэж, 2.1.1-д бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчид дамжуулах, түгээх сүлжээ, дэд бүтэц, технологийн онцлогоос шалтгаалж тухайн бараа, бүтээгдэхүүнийг өөр бараа бүтээгдэхүүнээр орлуулах боломжгүй эсэх гэж, 2.1.2-т тухайн бараа бүтээгдэхүүний зах зээлд шинээр аж ахуй эрхлэгч нэвтрэн ороход эдийн засгийн болон эрх зүйн боломж хязгаарлагдмал эсэх гэж, 2.1.3-т холбогдох бусад хүчин зүйл гэж заасан. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар зах зээлийн судалгаа хийж дүгнэлт гаргахдаа чандарлан оршоох оршуулгын цогц үйлчилгээний зах зээлд нэвтрэхэд анхны хөрөнгө оруулалтын зардал өндөр, цаг хугацаа шаардлагатай байгаа нь эдийн засгийн боломж хязгаарлагдмал байгааг харуулж байна гэж, чандарлан оршоох үйл ажиллагааг нийтийн эзэмшлийн газар явуулах боломжгүй ба газар эзэмших, ашиглах эрх авах шаардлагатай нь хууль эрх зүйн боломж хязгаарлагдмал байгааг харуулж байна гэж тус тус дүгнээд У************** ХХК-ийг монополь байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон нь үндэслэлгүй байна.

Тодруулбал:

2.1.2. Оршуулгын үйлчилгээ эрхлэхтэй холбогдсон эрх зүйн зохицуулалт байхгүй, зөвшөөрөл шаардагддаггүй үйл ажиллагаа бөгөөд иргэн, аж ахуйн нэгж аль аль нь оршуулгын үйлчилгээ эрхлэх боломжтой, хууль тогтоомжоор хязгаарлагдсан зүйлгүй.

2.1.3. Чандарлан оршоох оршуулгын цогц үйлчилгээ гэж эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал болон оршуулгад хамаарах үйлчилгээний стандартад бие даасан үйл ажиллагаа биш болохыг тодорхой заасан байхад Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын тогтоолоор бие даасан үйл ажиллагаанд хамааруулсан нь Өрсөлдөөний тухай хууль болон болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журамд нийцээгүй.

2.1.4. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 02 дугаар тогтоолоор У************** ХХК-ийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон шийдвэрийг гаргасан байдаг ба уг шийдвэрийг гаргах үндэслэл болсон зах зээлийн судалгааны дүгнэлтдээ чандарлан оршоох үйлчилгээ эрхлэхэд эдийн засаг, эрх зүйн боломж хязгаарлагдмал байна гэж дүгнэж байгаа нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын шийдвэр үндэслэлгүй болохыг харуулж байна.

Иймд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн аж ахуй эрхлэгчээр тогтоох тухай дүгээр тогтоолыг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Монополын эсрэг газрын Хууль эрх зүй, дотоод хяналтын газрын дарга, улсын ахлах байцаагч У.Х, Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, улсын ахлах байцаагч П.Н нараас шүүхэд гаргасан тайлбартаа:

2.2.1.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2021 онд хийсэн Оршуулгын цогц үйлчилгээ-ний зах зээлд хийсэн судалгааны ажилд Стандартчилал, хэмжилзүйн газраас 2020 онд батлан гаргасан Хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээ. Оршуулгад хамаарах үйлчилгээ. Ерөнхий шаардлага. MNS 6841:2020 стандартад оршуулгын ажиллагааг шарил болон чандрыг газрын хэвлийд ба гадарга дээр оршуулдаг гэж, Үйлчилгээ үзүүлэгч гэж оршуулгад хамаарах үйлчилгээг дагнасан төрлөөр салангид, эсвэл цогц үйлчилгээ байдлаар үзүүлдэг иргэн аж ахуйн нэгж гэж тодорхойлсны дагуу үзүүлж буй төрөл, багц харилцан орлох боломжгүйг харгалзан үзэж Газарт оршоох оршуулгын цогц үйлчилгээний зах зээл, Чандарлан оршоох оршуулгын цогц үйлчилгээний зах зээл гэж 2 тусдаа бие даасан зах зээл гэж үзэж 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаар тогтоолоор У************** ХХК-ийг чандарлан оршоох оршуулгын цогц үйлчилгээний зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон. Нэхэмжлэгч 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаар тогтоолыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд тухайн үед шүүхэд нэхэмжлэл гаргаагүй болно.

2.2.2. Засгийн газрын 2010 оны 298 дугаар тогтоолоор батлагдсан Зүй ёсны монопол болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам-ын 2.1-д Тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээл дээр аж ахуй эрхлэгчийн зүй ёсны монополь байдалтайг тогтоохдоо дараах хүчин зүйлийг харгалзан үзнэ гэж заасан 2.1.1-д бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчид дамжуулах, түгээх сүлжээ, дэд бүтэц, технологийн онцлогоос шалтгаалж тухайн бараа бүтээгдэхүүнийг өөр бараа бүтээгдэхүүнээр орлуулах боломжгүй эсэх-тус компанийн Баруун *******ы төв болон Зүүн *******ы төв цогцолборууд нь чандарлан оршоох оршуулгын үйлчилгээний зориулалттай байгуулагдсан ба шарилыг зөвхөн чандарлах зуух, түүний холбогдох тоног төхөөрөмж технологийн дагуу зориулалтын зууханд шатааж үнс болгож чандрыг оршоодог бол газар оршоох оршуулгын үйл ажиллагаа эрхлэгчид шарилыг газрын хэвлийд оршоох зориулалттай буюу зориулалт болон технологийн хувьд харилцан адилгүй байх зэрэг үзүүлэлтүүдээрээ ялгаатай байх тул орлуулах боломж хязгаарлагдмал. Мөн газарт оршоох оршуулгын үйлчилгээ эрхлэгчид чандарлан оршоох оршуулгын үйлчилгээ эрхлэхээр *******ы цогцолбор барьж байгуулж орлуулах боломжтой хэдий ч цаг хугацаа, санхүүгийн хөрөнгө, газар эзэмших эрх авах зэрэг бусад хүчин зүйлээс шалтгаалж хязгаарлагдмал байдаг.

2.2.3. Тухайн бараа бүтээгдэхүүний зах зээлд шинээр аж ахуй эрхлэгчээр нэвтрэн ороход эдийн засгийн болон хууль, эрх зүйн боломж хязгаарлагдмал эсэх

Эдийн засгийн боломжийн хувьд: Чандарлан оршоох оршуулгын цогц үйлчилгээний зах зээлд нэвтрэхэд шарил чандарлах тоног төхөөрөмж худалдаж авах зэрэг анхны мөнгөн зардал маш их гардаг. Тухайн үйл ажиллагаа эрхлэгч чандарлан оршоох оршуулгын үйл ажиллагаа явуулахад зориулалтын зуух, хорт хийг шүүх яндан, бусад шаардлагатай тоног төхөөрөмж зайлшгүй шаардлагатай болдог. Чандарлан оршоох оршуулгын үйл ажиллагааг явуулахад шарил тээвэрлэх зориулалтын автомашин /2-оос доошгүй/, шарил, түр хадгалах зориулалтын байр шарил чандарлах зуух, түүний холбогдох тоног төхөөрөмж, хүлээн авах болон салах ёс гүйцэтгэх ёслолын танхим гэх зэрэг шаардлагатай байх бөгөөд тоног төхөөрөмж, газар эзэмших, дагалдах бүтээн байгуулалт, үйл ажиллагааг саадгүй явуулах, бусад хөрөнгийн элэгдэл хорогдол зэрэгт их хэмжээний хөрөнгө мөнгө, цаг хугацаа шаардлагатай байгаа нь бусад хуулийн этгээдийн хувьд эдийн засгийн боломж хязгаарлагдмал байгааг харуулж байна.

Хууль, эрх зүйн боломжийн хувьд: Чандарлан оршоох оршуулгын үйл ажиллагааны хувьд үйл ажиллагааны холбогдох тусгай зөвшөөрөл авдаггүй хэдий ч чандарлан оршоох үйл ажиллагааг нийтийн эзэмшлийн газарт явуулах боломжгүй ба хуулийн этгээд өөрийн эзэмшлийн газарт явуулах шаардлагатай тул Зөвшөөрлийн тухай хуульд заасан газар эзэмших, ашиглах тусгай зөвшөөрөл шаардлагатай.

2.2.4. Холбогдох бусад хүчин зүйл Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д харилцан хамаарал бүхий этгээд гэж тухайн аж ахуй эрхлэгчтэй Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан харилцаа бүхий аж ахуй эрхлэгчийг гэж, Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасныг гэж, Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Нэг этгээд нөгөө этгээдийн, эсхүл уг этгээдүүд нь хоёр болон түүнээс дээш хуулийн этгээдийн хөрөнгө, хяналт, удирдлагын үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар оролцох замаар хоорондоо хийх ажил гүйлгээний нөхцөл, эдийн засгийн үр дүнд нөлөөлөх боломжтой доор дурдсан этгээдийг хоорондоо харилцан хамааралтай этгээд гэж үзнэ гэж тус тус заасан байна.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанаас үзэхэд У************** ХХК болон Н*******и ХХК-ууд харилцан хамаарал бүхий аж ахуй эрхлэгчид байна. У************** ХХК нь чандарлан оршоох оршуулгын цогц үйлчилгээ үзүүлэх чиглэлээр тус зах зээлд ганцаараа үйл ажиллагаа явуулж байгаа бол тус компанийн харилцан хамаарал бүхий Н*******и ХХК нь газарт оршоох оршуулгын цогц үйлчилгээний зах зээлийн 79.3 хувийг эзэлж байгаа тус зах зээлүүдэд нэвтрэн ороход өрсөлдөгчийн зүгээс шахан гаргах нөлөөллийг үзүүлнэ. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хэрэгт цугларсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар баримтыг судлаад дараах үндэслэлээр маргаан бүхий Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын /хуучин нэрээр/ 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоох тухай дүгээр тогтоолыг дахин шинэ акт гаргах хүртэл 6 /зургаан/ сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.

2. Өрсөлдөөний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.6-д Монополын эсрэг газар чиг үүргийнхээ дагуу дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: Зах зээлд зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох, үйл ажиллагаанд нь хяналт тавих. болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журмыг Засгийн газар батална гэж заасан байна.

3. Хуулийн дээрх заалтын дагуу батлагдсан Засгийн газрын 2010 оны 298 дугаар тогтоолын хавсралт болох болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам-ын 1.1-т Аж ахуй эрхлэгчийг тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээл дээр зүй ёсны монополь болон давамгай байдалтай эсэхийг судалж тогтоох, бүртгэх, хяналт тавихтай холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна гэж зааснаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газраас маргаан бүхий актын үндэслэл болсон Чандарлан оршоох цогц үйлчилгээний зах зээлд зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох судалгааг хийж гүйцэтгэсэн байна.

4. Уг журмын 2 дугаар зүйлээр болон давамгай байдалтайг тогтоох асуудлыг зохицуулсан байх бөгөөд 2.1-д Тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээл дээр аж ахуй эрхлэгчийн зүй ёсны монополь байдалтайг тогтоохдоо дараахь хүчин зүйлийг харгалзан үзнэ: 2.1.1. бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчид дамжуулах, түгээх сүлжээ, дэд бүтэц, технологийн онцлогоос шалтгаалж тухайн бараа бүтээгдэхүүнийг өөр бараа бүтээгдэхүүнээр орлуулах боломжгүй эсэх; 2.1.2. тухайн бараа бүтээгдэхүүний зах зээлд шинээр аж ахуй эрхлэгч нэвтрэн ороход эдийн засгийн болон хууль, эрх зүйн боломж хязгаарлагдмал эсэх; 2.1.3. холбогдох бусад хүчин зүйл гэж заасан байна.

5. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд У************** ХХК-г зүй ёсны монополь аж ахуйн нэгжээр тогтоох үндэслэл болсон судалгаа нь дараах нөхцөл байдлуудыг тогтоогоогүй, дутуу хийгдсэн байх бөгөөд энэ талаар нарийвчлан судалгаа хийх шаардлагатай, энэ нь шүүхийн шинжлэн судлах хүрээнээс хэтэрсэн байна.

6. Тус судалгааны гуравдугаар хэсэгт заасан Бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчид дамжуулах, түгээх сүлжээ, дэд бүтэц, технологийн онцлогоос шалтгаалж тухайн бараа бүтээгдэхүүнийг өөр бараа бүтээгдэхүүнээр орлуулах боломжгүй эсэх-ийг дутуу судалсан тухайд:

6.1. Бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд дамжуулах түгээх сүлжээний хувьд: Тус компанийн Баруун *******ы төв болон Зүүн *******ы төв цогцолборууд нь чандарлан оршоох оршуулгын үйлчилгээний зориулалттай байгуулагдсан ба шарилыг зөвхөн чандарлах зуух, түүний холбогдох тоног төхөөрөмж технологийн дагуу зориулалтын зууханд шатааж үнс болгож чандрыг оршоодог бол газар оршоох оршуулгын үйл ажиллагаа эрхлэгчид шарилыг газрын хэвлийд оршоох зориулалттай буюу зориулалт болон технологийн хувьд харилцан адилгүй байх зэрэг үзүүлэлтээрээ ялгаатай байх тул орлуулах боломж хязгаарлагдмал гэж үзэх үндэслэлтэй. Түүнчлэн газар оршоох оршуулгын үйлчилгээ эрхлэгчид чандарлан оршоох оршуулгын үйлчилгээ эрхлэхээр *******ы цогцолбор барьж байгуулж орлуулах боломжтой хэдий ч цаг хугацаа, санхүүгийн хөрөнгө, газар эзэмших эрх авах зэрэг бусад хүчин зүйлээс шалтгаалж хязгаарлагдмал байна гэж заасан нь хэрэгт авагдсан баримт болон хариуцагчийн тайлбараар хангалттай тогтоогдсонгүй.

6.2. Учир нь У******* хотын захирагчийн ажлын албанаас ирүүлсэн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Мэдээлэл хүргүүлэх тухай 06/2165 дугаар албан бичигт Нийслэлийн нутаг дэвсгэрт чандарлан оршуулах оршуулгын газрын үйлчилгээг үзүүлэхээр У************** ХХК, Д*******н ХХК, Дөл ******* ХХК-иуд бүртгэлтэй бөгөөд эдгээрээс У************** ХХК үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Д*******н ХХК, Дөл ******* ХХК-иуд үйлчилгээ үзүүлж эхлээгүй байна гэснээс дүгнэвэл судалгаанд дүгнэсэн бусад хүчин зүйлээс шалтгаалаад хязгаарлагдмал гэх дүгнэлтийг нарийвчилж судлах, тодруулбал үйл ажиллагаа явуулж эхлээгүй байгаа нь ямар хүчин зүйлээс шалтгаалж байгаа, үүнд нэхэмжлэгчийн үйл ажиллагаа нөлөөлж байгаа эсэхийг тогтоогоогүй байна гэж үзэхээр байна.

6.3. Дэд бүтэц, техник технологийн хувьд: У************** ХХК нь ...шарил чандарлах 3 зуух, Зүүн *******ы төв цогцолборт шарил чандарлах 4 зуухтай... гэж судалгаанд дүгнээд зүй ёсны монополь аж ахуйн нэгжээр тодорхойлох шалгуур дүгнэлтүүдийн нэг болгосон нь явцуу, учир нь Гаалийн ерөнхий газраас 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Нотлох баримт хүргүүлэх тухай 01-1.2/4822 дугаар албан бичгийн хавсралтаар ирүүлсэн баримтаас үзвэл Д*******н ХХК /РД:*******/, Ц*******с ХХК-иуд чандарлах зуух оруулж ирсэн, үйл ажиллагаа явуулсан, явуулах эсэхийг нарийвчлан судлан тогтоох шаардлагатай байна.

7. Тухайн бараа бүтээгдэхүүний зах зээлд шинээр аж ахуй эрхлэгч нэвтрэн ороход эдийн засгийн болон хууль, эрх зүйн боломж хязгаарлагдмал эсэхийг дутуу судалсан тухайд:

7.1. Тус судалгаанд: Эдийн засгийн боломжийн хувьд чандарлан оршоох оршуулгын цогц үйлчилгээний зах зээлд нэвтрэхэд шарил чандарлах тоног төхөөрөмж худалдаж авах зэрэг анхны мөнгөн зардал маш их гардаг. Тухайн үйл ажиллагаа эрхлэгч чандарлан оршоох оршуулгын үйл ажиллагаа явуулахад зориулалтын зуух, хорт хийг шүүх яндан, бусад шаардлагатай тоног төхөөрөмж зайлшгүй шаардлагатай болдог. Чандарлан оршоох оршуулгын үйл ажиллагааг явуулахад шарил тээвэрлэх зориулалтын автомашин /2-оос доошгүй/, шарил түр хадгалах зориулалтын байр шарил чандарлах зуух, түүний холбогдох тоног төхөөрөмж, хүлээн авах болон салах ёс гүйцэтгэх танхим гэх зэрэг шаардлагатай байх бөгөөд тоног төхөөрөмж, газар эзэмших, дагалдах бүтээн байгуулалт, үйл ажиллагааг саадгүй явуулах, бусад хөрөнгийн элэгдэл хорогдол зэрэгт их хэмжээний хөрөнгө мөнгө, цаг хугацаа шаардлагатай байгаа нь бусад хуулийн этгээдийн хувьд эдийн засгийн боломж хязгаарлагдмал байгааг харуулж байна гэсэн нь хэт ерөнхий дүгнэлт гэж үзэхээр байна.

7.2. Учир нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд Монгол улсын хэмжээнд оршуулгын үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгж Дорнод, Увс, Булган, Архангай аймгуудад байрлах бөгөөд тэдгээр аж ахуйн нэгжийн хувьд газарт оршоох болон чандарлан оршоох үйлчилгээг аль нэгийг эрхлэх талаар ангилан хуваагаагүй нь аль алиныг нь эрхлэх боломжтой эсэх, түүнчлэн зан заншлын хэм хэмжээтэй холбоотойгоор орон нутагт ихэвчлэн шарилыг газарт оршоодог учраас чандарлах үйл ажиллагаа эрхлэхгүй байгаа нь бусад хуулийн этгээдийн хувьд энэ үйл ажиллагааг эрхлэхэд эдийн засгийн боломж хязгаарлагдмал гэж үзэж У************** ХХК-г зүйн ёсны монополь аж ахуйн нэгжээр тогтоох үндэслэл болохгүй. Үүнээс үзэхэд оршуулга түүнд холбогдох үйлчилгээ гэх эдийн засгийн нэг ангилалд хамаарч буй зах зээлийг У******* хотын хэмжээнд газарт оршоох болон чандарлан оршоох зах зээл гэж хуваасан нь хир үндэслэлтэй оновчтой талаар дахин судлах шаардлагатайг харуулж байна.

 

7.3. Тус судалгаанд Хууль эрх зүйн боломжийн хувьд чандарлан оршоох оршуулгын үйл ажиллагааны хувьд үйл ажиллагааны холбогдох тусгай зөвшөөрөл авдаггүй хэдий ч чандарлан оршоох үйл ажиллагааг нийтийн эзэмшлийн газарт явуулах боломжгүй ба хуулийн этгээд өөрийн эзэмшлийн газарт явуулах шаардлагатай тул Зөвшөөрлийн тухай хуульд зааснаар газар эзэмших, ашиглах тусгай зөвшөөрөл шаардлагатай гэж дүгнэсэн судалгаа нь дутуу, тодорхой бус хийгдсэн байна. Хариуцагчийн зүгээс дараах хэм хэмжээний актуудыг судалгаанд ашиглаж тодорхой дүгнэлт хийгээгүй байна. Үүнд:

- Сангийн сайд, Үндэсний статистикийн хорооны даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллыг шинэчлэн батлах тухай тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилалд хувийн үйлчилгээ бусад үйл ажиллагааны салбарт 9603-Оршуулга түүнд холбогдох үйлчилгээ

- Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн С/21 дүгээр тушаалаар батлагдсан MNS6841:2020 Оршуулгад хамаарах үйлчилгээний ерөнхий шаардлага стандарт

- Стандартчилал, хэмжилзүйн үндэсний зөвлөлийн 2006 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 16 дугаар тогтоолоор батлагдсан 2006 оны MNS 5605:2006 стандарт

- Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 08 дугаар тогтоолоор батлагдсан Оршуулгын үйл ажиллагаа эрхлэх, зохион байгуулах, зөвшөөрөлтэй оршуулгын газар болон зөвшөөрөлгүй газар оршуулсан шарилыг шилжүүлэх журам

8. Нийслэлийн Засаг даргын 2024 оны Чиг үүрэг шилжүүлэх тухай А/249 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангах хүрээнд Налайх дүүргийн Засаг даргын 2024 оны А/66 дугаар захирамжаар Налайх дүүргийн 3-р хороо Чойр явах зам дагуу 6,8 га газарт чандарлах байгууламж байгуулах төсөл сонгон шалгаруулалтыг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулж 27 үзүүлэлтээр үнэлэн Дөл ******* ХХК 1147,5 оноо буюу 85 хувь, Суварга ******* ХХК 1159 оноо буюу 85,8 хувьтай үнэлэгдсэн. Төсөл хэрэгжүүлэх газрын 2024 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд дуудлага худалдаагаар олгохоор тусгасан байсныг дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 03/15 дугаар тогтоолоор нийтийн эдэлбэр газарт авсан. Нийтийн эдэлбэр газарт авсан газрыг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газрын Газрын кадастрын нэгдсэн цахим системд баталгаажуулаагүй тул гэрээ байгуулах ажил хүлээгдэж байгаа болох нь тус дүүргийн Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн нотлох баримтаар тогтоогдож байх бөгөөд энэ талаар судалгаанд огт тусгагдаагүй байна.

9. Газар зүйн хил хязгаарын хувьд тухайн бүтээгдэхүүний борлуулалт, хэрэглэгчийг харгалзан Монгол Улсын нийслэл У******* хотыг нэг зах зээл гэж үзэн У************** ХХК-ийг Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон боловч маргаан бүхий актаар газар зүйн хил хязгаар нь тодорхойгүй байна.

10. Дээрх нөхцлийг нэгтгэн дүгнэвэл Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Тухайн бараа бүтээгдэхүүний зах зээлд нийлүүлэлт хийж байгаа нэг этгээд байхад л нийгмийн дундаж зардал хамгийн бага байх боломжтой зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй эрхлэгчийг зүй ёсны монополь байдалтай гэж үзнэ гэж заасны дагуу зүй ёсны монополь аж ахуйн нэгжээр тогтоох үндэслэл болсон судалгааны ажлыг дахин хийж гүйцэтгэх шаардлагатай, үүнийг шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй, шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 / зургаан/ сарын хугацаанд маргаан бүхий тогтоолыг түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

 

11. Нэхэмжлэгч У************** ХХК-иас 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн аж ахуй эрхлэгчээр тогтоох тухай дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргах үед хариуцагч захиргааны байгууллагын нэр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар байсан. Монгол Улсын Их Хурлын 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай 13 дугаар тогтоолоор Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын нэр Монополын эсрэг газар болж өөрчлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11-д заасныг тус тус баримтлан ТОГТООХ нь:

1. Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 15 дугаар зүйлийн 15.1.6-д заасныг баримтлан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын /хуучин нэрээр/ 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоох тухай дүгээр тогтоолыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 /зургаан/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч шинэ акт гаргаагүй бол Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоох тухай дүгээр тогтоол хүчингүй болохыг дурдсугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын /хуучин нэрээр/ 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоох тухай дүгээр тогтоолыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлсэн хугацаанд Монополын эсрэг газраас /одоогийн нэрээр/

-Тус судалгааны гуравдугаар хэсэгт заасан Бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчид дамжуулах, түгээх сүлжээ, дэд бүтэц, технологийн онцлогоос шалтгаалж тухайн бараа бүтээгдэхүүнийг өөр бараа бүтээгдэхүүнээр орлуулах боломжгүй эсэх-ийг,

ухайн бараа бүтээгдэхүүний зах зээлд шинээр аж ахуй эрхлэгч нэвтрэн ороход эдийн засгийн болон хууль, эрх зүйн боломж хязгаарлагдмал эсэхийг,

Тус зах зээлд шинээр аж ахуй эрхлэгчид нэвтрэн ороход өрсөлдөгчийн зүгээс шахан гаргах нөлөөлөл үзүүлэх эсэхийг дахин судалж шүүхээс тогтоосон 6 /зургаан/ сар хүртэлх хугацаанд буюу 2025 оны 08 дугаар сарын -ний өдөрт багтаан дахин шинэ акт гаргасугай.

 

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч У**************" ХХК-иас төлсөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

5. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОДМАА