| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Одмаа |
| Хэргийн индекс | 128/2024/0966/З |
| Дугаар | 128/ШШ2025/0113 |
| Огноо | 2025-02-04 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 128/ШШ2025/0113
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: Д ХХК /РД:*******/
Хариуцагч: Монополын эсрэг газарт холбогдох маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Шр, хариуцагч Б.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х, гэрч Ж.Ж, Т.О, Б.Т, Э., С., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Тр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдлын шаардлага: Монополын эсрэг газрын Улсын байцаагч Б.Сын 202 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн тоот шийтгэл оногдуулах тухай шийдвэрийг хүчингүй болгох тухай
Нэг.Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
1.1. Монополын эсрэг газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Б.Саас 202 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн тоот шийтгэлийн хуудсаар Д ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлээр 20,000,000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн.
1.2. Д ХХК-иас Монополын эсрэг газрын улсын байцаагч Б.Ст холбогдуулан Монополын эсрэг газрын улсын байцаагч Б.Сын 202 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн тоот хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 202 оны 08 дугаар сарын 08-ны өдөр гаргасан 128/202/0695/З дугаар хэргийн индекстэй хэрэгт захиргааны хэрэг 202 оны 08 дугаар сарын 15-ны өдөр үүсгэж, 202 оны 09 дүгээр сарын 2-ний өдөр 128/ШЗ202/ дугаар захирамжаар гомдлыг буцааж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гомдол гаргагч Д ХХК нь 202 оны 12 дугаар сарын 0-ний өдөр дахин гомдол гаргаж 202 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШЗ202/ дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэж ажиллагаа явуулсан болно.
Хоёр.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
2.1. Гомдол гаргагч шүүхэд гаргасан гомдлын шаардлагын үндэслэлдээ: Монополын эсрэг газрын улсын байцаагч Б.Сын 202 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Иргэн Э.ын гомдлын дагуу Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль зөрчсөн үндэслэлээр 2*******7 дугаар бүхий зөрчлийн хэрэг нээсэн. Дээрх зөрчлийн хэргээр 202 оны 05 дугаар сарын 09-ны өдөр Монополын эсрэг газрын газрын улсын байцаагчийн дугаартай шийтгэлийн хуудсаар Дэ" ХХК-ыг Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 10.2.3-т заасныг баримтлан 20,000 нэгж буюу 20,000,000 төгрөгөөр торгосон шийтгэл ногдуулсныг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Маргаан бүхий хэргийн тухайд Манай компани дүүрэг, хороонд байрлах 6 блок 80 айлын орон сууцны зориулалттай *******" хотхоныг захиалгын дагуу барьж Барилгын холбогдох стандарт норм дүрмийг баримтлан барьж ашиглалтад оруулсан. Уг төслийн 31 дүгээр байр, 16 давхар, тоот 3,36 м.кв 2 өрөө орон сууцыг захиалагч Энхтүвшин овогтой нь 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр ******* тоот Орон сууц захиалгын гэрээ байгуулан, урьдчилгаа 0,, төгрөгийг төлж 2022 оны 08 дугаар сараас 202 оны 07-р сар хүртэл 2 сарын хугацаанд сарын ,, төгрөгийг төлөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан авсан. Э. нь нэг жилийн хугацаанд амьдраад 2023 оны 07-р сарын 28-ны өдөр Дэ" ХХК-нд холбогдуулан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд эд хөрөнгийн доголдолтой гэх үндэслэлээр Орон сууц захиалгын гэрээг цуцлахаар нэхэмжлэл гарган тус хэрэг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж, давж заалдах шатны шүүхэд мөн хянагдаж одоо Улсын дээд шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд явагдаж байгаад бөгөөд гэрээний зөрчил үүссэн эсэх, эд хөрөнгө доголдолтой эсэхийг тогтоох ажиллагаа явагдаж эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. Дэ ХХК нь *******" 6 блок 80 айлын орон сууцыг Барилга байгууламжид тавигдах шаардлага болон Монгол Улсад хэрэгжиж буй стандарт, дүрэм журмын дагуу төсөл хэрэгжүүлэн ажиллаж Барилгын тухай хуулийн 1, 8, 9 дэх зүйл заалтуудын дагуу Төрийн эрх бүхий байгууллагуудын зөвшөөрлийн үндсэн дээр ашиглалтад оруулж, захиалагч бүртэй Орон сууц захиалгын гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасны дагуу гэрээний чөлөөт байдлын үндсэн дээр Захиалагч бүр өөрийн хүсэлтээр тухайн байраа сонгож гэрээ байгуулсан байхад Зөрчлийн тухай хуульд зааснаар Хуурч мэхлэх замаар гэрээ байгуулан, төөрөгдөлд оруулсан, хэрэглэгчийн эрх ашгийг хохироосон үйлдэл гаргасан гэх үндэслэлгүй юм. Тус Захиалгын орон сууцнаас өнөөдрийг хүртэл ямар нэгэн гомдол санал болон шүүхэд гаргасан нэхэмжлэл ирээгүй байгаа нь тухайн орон сууц нь Барилга байгууламжид тавигдах шаардлага болон Монгол Улсад хэрэгжиж буй барилгын стандарт, дүрэм журмын дагуу баригдаж, хэрэглэгчийн эрх ашгийг зөрчөөгүй болохыг илтгэнэ. Монополын эсрэг газрын Улсын байцаагчийн 202 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн тоот Шийтгэл оногдуулах тухай хууль бус актын тухайд: 1. Улсын байцаагчийн шийтгэлийн хуудаст БНБД-ийг баримтлаагүй үйлдэл нь хэрэглэгчийг хохироож гэрээнд заасан чанар аюулгүй байдлын шаардлага хангасан бараа хэрэглэх эрхийг зөрчсөн гэж үзсэн шийдвэрийн үндэслэлийг нотолсон баримт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар бүрэн тогтоогдоогүй байхад үндэслэлгүй шийдвэр гаргасан. Учир нь ******* 6 блок 80 айлын орон сууцыг Барилга байгууламжид тавигдах шаардлага болон Монгол Улсад хэрэгжиж буй стандарт, БНБД-д заасан бүх дүрэм журмын дагуу барьж Барилгын тухай хуулийн 1, 8, 9 дэх заалтуудын дагуу Төрийн эрх бүхий байгууллагуудын зөвшөөрлийн үндсэн дээр ашиглалтад оруулж, захиалагчтай байгуулсан гэрээнд заасны нэг талын үүргийн дагуу хэрэглэгчийн эрхийг дээдлэн ажилласаар ирсэн. Дээрх хуулиудын дагуу БНБД-д заасан стандартыг зөрчсөн гэж үзэх үндэслэл байвал Монополын эсрэг газрын улсын байцаагч зөрчлийн хэрэг нээсэн ажиллагааны хүрээнд хяналт шалгалт явуулж хууль бус нөхцөл байдлыг бүрэн тогтоох ёстой. Дээрх хэрэг дээр манай байгууллагын зүгээс Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль зөрчсөн гэсэн үндэслэл тогтоогдоогүй, Иргэн Э. нь энэхүү байрны асуудлаар Иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэгдэх шатанд явагдаж байгаа. Тус хэргээс үүдэлтэй Хотын стандарт хяналтын газраас зөвхөн Иргэн Э.ын амьдарч буй байранд үзлэг хийж холбогдох засварын ажлыг хийж гүйцэтгэхээр 202 оны 01-р сарын 23-ны өдрийн 01-2 тоот албан шаардлагыг манай гүйцэтгэгч компани болох С ХХК-нд хүргүүлсэн. Тус албан бичгийн дагуу С ХХК-аас илэрсэн зөрчлийг арилгах, засварын ажлыг эхлүүлэх болсныг иргэн Э.т 202 оны 01-р сарын 29-ны өдрийн 09 тоот албан бичгээр хүргүүлсэн байдаг. Гэтэл иргэн Э. нь Хотын стандарт, хяналтын газар дахин гомдол гаргаж уг гомдол шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд засварын ажил хийлгэх боломжгүй гэсэн хариу өгч засвар хийх боломжгүй болсон. Энэхүү нөхцөлөөс харахад манай байгууллага гэрээний үүргээ зөрчөөгүй, хэрэглэгчийн эрх ашгийг хөндөөгүй, хууль дүрмийн дагуу ажиллаж байсан нь холбогдох баримуудаар нотлогдоно. 2. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалтаар Үйлдвэрлэгч Худалдагч гүйцэтгэгчийн буруугаас хэрэглэгчид учирсан гэм хорыг арилгах, хохирлыг нөхөн төлүүлэх талаар хэрэглэгчийн гаргасан гомдлыг бүрэн хяналт шалгалт хийгээгүй, нотлох баримтад үндэслэлгүйгээр 202 оны 05-р сарын 09-ны өдрийн тоот шийтгэврээр захиргааны шийтгэл ногдуулсан нь тухайн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байгаа бөгөөд манай компани дээр 1 ч удаа хяналт шалгалт явуулаагүй байж шийтгэл оногдуулсан нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дүгээр зүйлийн .1.2 дахь хэсэгт заасан хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэлийн дагуу явуулах зарчимд нийцэхгүй байна. 3. Мөн тус маргааны үндсэн дээр иргэний маргаанаас 202 оны 05-р сарын 10-ны өдөр БЗД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн №101/шш202/02563 тоот шүүхийн шийдвэр, 202 оны 08-р сарын 21-ны өдөр Нийслэлийн давж заалдах шүүхийн № магадлал гарч, Д" ХХК-ийг Иргэн Э.т зарим хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ хэрэг одоогоор Улсын дээд шүүх рүү шилжүүлэх ажиллагаа хийгдэж байгаа. Энэхүү шийдвэр магадлалаар "Дэ" ХХК-д төлбөр төлөхөөр шийдвэрлэж байгаа нь нэг л гэрээтэй Иргэн байгууллага хоорондын нэг хэрэг маргааныг хоёр газарт хянан шийдвэрлээд хоёулангаас нь торгууль шийтгэл ногдуулсан байх үндэслэлгүй юм. Энэ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1.5-т тухайн зөрчлийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтны, эсхүл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр бол зөрчлийн хэрэг үүсгэхгүй байхаар хуулийн зохицуулалттай. Гэтэл шүүх дээр хянан шийдвэрлэгдэж байгаа Иргэний хэрэгт давхар зөрчлийн хэрэг нээж, мөн тухайн Иргэний хэргийн дагуу хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн Хотын стандарт хяналтын газар, Хөрөнгө үнэлгээний төв" ХХК зэрэг газруудад хийгдсэн дүгнэлтэд үндэслээд шийдвэр гаргасан, дахин зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хүрээнд шинжээч томилж шинжилгээ хийгдээгүй торгууль ногдуулсан байдаг. Тус иргэнтэй "Дэ" ХХК нь өөрөө болон гүйцэтгэгч байгууллагаараа дамжуулан зарим нэг дутагдлыг арилгах талаар маш олон удаа холбогдох Иргэн Э. нь зөрчил арилгуулах нөхцөлийг хүлээн зөвшөөрөхгүй байхад тухай үеийн нөхцөл байдлыг харгалзаж үзээгүй. Энэ нь хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн зөрчсөн үйлдэлд хамаарахгүй асуудал юм. Иргэн компани хооронд байгуулагдсан хувийн эрх зүйн бусад хууль тогтоомжоор зохицуулагдах харилцаанд гэрээг зөрчсөн эсэхийг тогтоох байгууллага нь Монополын эсрэг газар биш бөгөөд бидний хороонд байгуулагдсан гэрээ нь гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой Иргэний хэргийн шүүх хянан шийдвэрлэх асуудал ба тус шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүд гарсан байхад давхар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу торгууль ногдуулсан үйлдэл нь манай байгууллагын эрх ашгийг ноцтой зөрчиж байгаа үйлдэл байна. Энэ нь Зөрчлийн тухай хуульд заасан зарчмыг зөрснөөс гадна, төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дүгээр зүйлийн .1.2, .1.7 дугаар зүйл заасан хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулах зарчимд нийцэхгүй байна гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлүүдээр Монополын эсрэг газрын Улсын байцаагч Б.Сын 202 оны 05-р сарын 09-ны өдрийн тоот шийтгэлийн хуудсаар "Дэ" ХХК-ийг хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль зөрчсөн үндэслэлээр 20,000,000 төгрөгийн торгууль ногдуулсан шийдвэрийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1.-д зааснаар хүчингүй болгож, зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү.
2.2. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монополын эсрэг газрын улсын байцаагч Б.Сын 202 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн тоот шийтгэл оногдуулах тухай шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт зааснаар хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд манай байгууллагыг Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг зөрчсөн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.3 дахь хэсэгт заасныг баримталж 20,000 нэгж буюу 20,000,000 төгрөгөөр шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэлийн тухайд Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг бүрэн хийгдээгүй гэж үзэж байгаа. Учир нь Д ХХК-ийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байх хугацаандаа буюу иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэн Э. нь гомдол гаргасан байдаг. Гомдлын хүрээнд зөрчлийг арилгуулахаар тогтоол гаргасан байдаг. Тус шийдвэрийн хүрээнд Д ХХК нь Э.ын оршин сууж байсан байранд нэмэлт засвар үйлчилгээ хийхээр хүсэлт гаргасан боловч Э.ын зүгээс иргэний хэрэгт гомдол гаргасан байгаа үндэслэлийн хүрээнд манай гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй. Гэтэл бид нар Э.т холбогдуулан ямар нэгэн хэрэглэгчийн эрх зөрчсөн үйлдэл гаргаагүй. Ямар нэгэн ашиглалтын зөрчил доголдол байгаа тохиолдолд засвар үйлчилгээ хийнэ гэдэг албан тоотыг байнга өгсөөр ирсэн. Гэтэл Э.ын хувьд хүлээн зөвшөөрөхгүй байсан. Энэ нөхцөл байдлаас харахад Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг зөрчсөн гэж үзэхгүй байна. Яагаад гэвэл чанарын шаардлага хангаагүй байр ашиглалтад оруулж бүрэн алга болоогүй үндэслэл байхгүй. Хэрвээ энэ байранд чанарын шаардлага хангаагүй нөхцөл байдал тогтоогдсон бол тус байранд бүхэлд нь хяналт шалгалт явуулах ёстой байсан. Гэтэл нэг иргэний гомдлын дагуу иргэний хэргийн шүүх болон Шударга өрсөлдөөнд хэрэглэгчийн төлөө газарт гаргаж хоёр газраас шийтгэлийн хуудсаар шийтгэл ногдуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ.
2.3. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан "Д" ХХК-аас 202 оны 08 дугаар сарын 06-ны өдөр гаргасан Монополын эсрэг газрын 202 оны 05-дугаар сарын 09-ний өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцаад хүлээн зөвшөөрөхгүй байх ба дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Иргэн Э.аас 202 оны 03 сарын 25-ны өдөр "Нийслэлийн дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Д" ХХК-ний ашиглалтад оруулсан "*******" хотхонд 2 өрөө, 3.36 м.кв орон сууцыг худалдах, худалдан авахаар тохиролцсон. Гэвч уг орон сууц нь асар их доголдолтой байсан ба ашиглалтын явцад шинээр доголдлууд илэрсээр байна. Иймд иргэн миний эрх ашгийг хамгаалж өгнө үү" гэх гомдол, мэдээлэл ирүүлснийг Нийслэлийн прокурорын газраас олгосон 202000157 дугаартай зөрчлийн хэрэг нээж, мөн прокурорын хяналттайгаар шалгаж, шийдвэрлэсэн.
Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэл: 1. "Д" ХХК нь нэхэмжлэлдээ зөрчлийн шинжгүй буюу тогтоогдоогүй байхад шийтгэл ногдуулсан гэжээ Иргэн нь 202 оны 3 дугаар сарын 25-ны өдөр гаргасан гомдол, мэдээллийн дагуу "2*******7" зөрчлийн хэрэг нээн шалгасан. Хэрэг бүртгэлтийн явцад дараах нөхцөл байдал тогтоогдсон ба баримтууд хэрэгт авагдсан. Үүнд:
"Д" ХХК-ийн ашиглалтад оруулсан орон сууцны зориулалт бүхий барилга нь Барилгын норм ба дүрмийг баримтлаагүй талаар Хотын стандарт хяналтын газрын Барилгын техникийн хяналтын Улсын байцаагч Ж.Ж, Т.О, Б.Т нарын 202 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн № 01- 2 тоот албан шаардлага хүргүүлсэн байдаг. /Нэхэмжлэгч зөрчлийг хүлээн зөвшөөрч арилгуулахаар харилцан тохиролцож засварын ажлыг эхлүүлэх алхам хийж байсан талаар нэхэмжлэлдээ дурдсан/
Хотын стандарт хяналтын газраас иргэн Э.т 202 оны 03 дугаар сарын 26- ны өдрийн 01/37 тоот албан бичигт орон сууц нь ариун цэврийн өрөөний хашлага ханын дам нуруутай холбогдох хэсэгт 2см-2.5см хэмжээтэй завсар үлдээсэн, дүүргэлт хийгдээгүй, ханын гадаргуун тэгш байдлыг БНбД 31-10-05- ийн 3.27-д заасны дагуу гадаргуугийн хүлцэл хэтэрсэн, MNS5526:2005 стандартыг баримтлаагүйгээс 1 болон 2 дугаар үеийн замаск татаж зүлгүүр хийж гадаргуугийн тэгш байдлыг шалгахгүйгээр обой наасан, гал тогооны байрлах хэсэгт хашлага хананд цууралт үүссэн, хаалга, цонх, тагтны хаалга угсрахдаа БНбД 81-55-05 дагуу суулгаж шалгаж аваагүй, ариун цэврийн өрөөний плита шал болон паркет шал хоорондыг ам дарагч хийгдээгүй зэрэг заслын ажил БНбД- ийг хангуулаагүй байна гэх хариуг өгсөн.
Иргэн Э. нь "Х******* төв" ХХК-аар 202 оны 03 сарын 0-ний өдөр №67 тоот Үл хөдлөх хөрөнгийн доголдлын талаар дүгнэлт гаргуулсан байдаг дээрх дүгнэлтэд иргэ Э.ын орон сууц нь доголдолтой БНБД-ийг баримтлаагүй гэж гарсан байдаг. Дээрх баримтуудаар үйлдвэрлэгч буюу "Д" ХХК-ийн зах зээлд нийлүүлж байгаа бараа буюу орон сууц нь заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангаагүй нь тогтоогдож хэрэглэгчийн эрх ашгийг хохироож байгаа үйлдэл юм.
"Д ХХК нь нэхэмжлэлдээ зөрчил шалгах шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан журмын дагуу хэрэгжээгүй гэжээ. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т заасны дагуу прокурорын хяналтын хүрээнд олох тухай хуулийн Процедурын алдаа гарсан гэж үзвэл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.12-д заасны дагуу зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд эрх бүхий албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааны талаар прокурорт гомдол гаргах эрхтэй байдаг. Үүний хүрээнд "Д*******э" ХХК нь эрх бүхий албан тушаалтны "Зөрчлийн хэрэг нээх" тухай тогтоолын хүрээнд "Дорнын их аваад 202 оны дүгээр сарын 03-ны өдөр Нийслэлийн прокурорын газрын шат шатны прокурорт "Зөрчлийн хэрэг нээх" тогтоолыг хүчингүй болгуулах гомдол гаргасан. Нийслэлийн прокурорын газраас 202 оны 0 сарын 23-ны өдрийн №718 дугаартай прокурорын тогтоолоор хариу хүргүүлж Улсын байцаагчийн шийдвэрийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2. дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан бүрэн эрхээ хэрэгжүүлсэн байх тул гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн зүгээс дээр дурдсанаас өөр байдлаар гомдол, мэдээлэл гаргаагүй, зөрчил шалган шийдвэрлэх процесс нь журам зөрчигдсөн талаар аливаа үйл баримт байхгүй бөгөөд нэхэмжлэлд дурдсан үндэслэл нь улсын байцаагчийн шийдвэрийг үгүйсгэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Талуудын байгуулсан орон сууц захиалгаар бариулах гэрээний 2.2.1-т "Монгол улсын Барилгын тухай хууль тогтоомж, барилгын норм дүрэмд заасан нөхцөл шаардлагыг хангана" гэж Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт "Хэрэглэгч эрх бүхий байгууллагаас баталсан стандарт, техникийн нөхцөл, барилгын гэрээгээр тодорхойлсон зохих чанар, тоо хэмжээ, аюулгүйн шаардлагыг хангасан бараа хэрэглэх, ажил, үйлчилгээгээр хангуулах эрхтэй" гэж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангасан байна." гэж тус тус заасныг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байдаг.
Дээр дурдсанчлан Д" ХХК-ийн БНБД баримтлаагүй үйлдэл нь хэрэглэгчийг хохироосон үр дагавар үүсгэж байгаа гэж үзэхээр байна. Энэ нь Зөрчлийн тухай хуулийн 10.2 дүгээр зүйлийн 3 дэх хэсэгт заасан "Бараа, ажил, үйлчилгээг ... эсхүл хууль, гэрээнд заасан чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан бараа хэрэглэх, ажил, үйлчилгээгээр хангуулах эрхийг зөрчсөн..." гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлийг бүрдүүлж байх тул "Д" ХХК-иас гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье. гэжээ.
2.. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд бичгээр гаргаж өгсөн хариу тайлбараа дэмжиж байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дүгээр зүйлд зааснаар хэрэглэгч чанар стандартын шаардлага хангасан бараа ажил үйлчилгээгээр хангагдах эрхтэй гэж ерөнхий агуулгаараа заагдсан хэрэглэгчийн эрх байгаа. Д ХХК-ийн хувьд гүйцэтгэгчээр гүйцэтгүүлж ашиглалтад оруулсан орон сууц нь тухайн хэрэглэгчийн худалдаж авсан орон сууц барилгын норм стандартад заасан шаардлагыг хангахгүй байна гэдгийг салбарын хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр тогтоосон. Энэ талаар баримт хэрэгт авагдсан байгаа. Чанар стандартын шаардлага хангаагүй байр орон сууц худалдаж иргээд иргэнд гомдол гаргаж улсын байцаагчийн барилгын техник хяналтын улсын байцаагчдын дүгнэлтээр барилгын чанар стандарт хангагдахгүй байна гэж гарсан байгаа тул манай улсын байцаагч Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг зөрчсөн гэж үзэж Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл ногдуулсан. Энэ шийтгэл нь үндэслэл бүхий шаардлагыг хангасан гэж үзэж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх гомдол, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Иргэн Э.аас 202 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт /хуучин нэрээр/ гомдол гаргасан байна.
3. Улмаар тус газраас /хуучин нэрээр/ 202 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2*******7 хэргийн дугаартай зөрчлийн хэргийг Д ХХК-д холбогдуулан нээсэн байна. /НБ 56 дугаар тал/
. Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 3-д Бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, эсхүл хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулсан, эсхүл хууль, гэрээнд заасан чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан бараа хэрэглэх, ажил, үйлчилгээгээр хангуулах эрхийг зөрчсөн бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д "хэрэглэгч" гэж бараа, ажил, үйлчилгээг үйлдвэрлэл, аж ахуйн үйл ажиллагааны бус, зөвхөн хувийн болон гэр бүл, ахуйн хэрэгцээгээ хангахад зориулан захиалж, худалдан авч, үйлчлүүлж байгаа, эсхүл хэрэглэж байгаа хувь хүнийг гэж, гэж тус тус заасан байна.
5. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд иргэн Э. нь Д ХХК-тай /2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаар/ Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байх бөгөөд хэрэглэгч мөн байна.
6. Барилгын тухай хуулийн дүгээр зүйлийн .1.3-д "барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа" гэж барилга байгууламжийг ашиглалтад оруулж, гэрчилгээ олгосноос хойш захиалагч, гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч, зөвлөх үйлчилгээ гүйцэтгэгч болон барилгын үйл ажиллагаанд оролцогч бусад этгээд барилгын хийц, бүтээц, эдлэхүүн, тоног төхөөрөмж, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны ашиглалтын хэвийн нөхцөлийг хариуцан хангах хугацааг, 1 дүгээр зүйлийн 1.3-д Барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа нэг жил байна гэж зааснаас үзэхэд гомдол гаргагч Д ХХК-ийн зүгээс тухайн барилгыг засварлах, хэвийн үйл ажиллагааг хангах талаар 1 жилийн дотор арга хэмжээ авах байсан байна.
7. Гэтэл талуудын тайлбар болон гэрчийн мэдүүлгүүдээр дээрх хууль заасан хугацаа өнгөрсөн, энэ хугацаанд тодорхой арга хэмжээ аваагүй болох нь тогтоогдсон бөгөөд иргэн Э.ын зүгээс Хотын стандарт, хяналтын газарт хандсаны дараа засварлах боломжтой талаар иргэнд мэдэгдсэн, энэ үед эд хөрөнгийн доголдлын талаар маргаантай байсан талаар иргэн Э. нь гэрчээр асуугдах үедээ мэдүүлсэн.
8. Нэгэнт Барилгын тухай хуульд заасан хугацаа өнгөрсөн тул зүгшрүүлэх, тохируулах хугацаанд хийгдэх засвар байсан, бид тухайн хугацаандаа хийх гэтэл иргэн өөрөө засвар хийлгэх боломжоор хангаагүй гэх гомдол үндэслэлгүй.
9. Зөрчлийн хэрэгт дараахь баримтууд авагдсан нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Барилгын тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн нь тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ. Үүнд:
- Х******* төв ХХК-аас иргэн Э.ын дүүргийн 16 дугаар хороо Seoul garden хотхоны дүгээр блок, тоот хаягт байршилтай орон сууцанд холбогдуулан гаргасан дүгнэлт /109-12 дугаар тал/
- Хотын стандарт, хяналтын газрын улсын байцаагчийн 202 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01-2 дугаар С ХХК-ийн гүйцэтгэх захирал С.т хүргүүлсэн албан шаардлага / НБ 70 дугаар тал/
- С*******н ХХК-иас Хотын стандарт, хяналтын газарт 202 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 16 дугаар албан бичгээр хариу хүргүүлсэн бөгөөд иргэн Э. засварын ажил хийлгэх боломжгүй талаар хариу хүргүүлсэн албан бичиг,
- С*******н ХХК-ийн 202 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 09 дугаар албан бичгээр Э.т Хотын стандарт, хяналтын газрын улсын байцаагчийн 202 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дугаар албан шаардлагатай холбогдуулан засварын ажил хийх талаар хүсэлт /НБ-19 дүгээр тал/
10. Түүнчлэн Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газар /хуучин нэрээр/ 202 оны 0 дүгээр сарын 01-ний өдрийн 03-03/90 дугаар албан бичгээр Нийслэлийн хотын стандарт, хяналтын газрыг шинжээчээр томилсон байна. /нб-97 дугаар тал/
11. Шинжээчийн дүгнэлтээр дүүргийн 16 дугаар хороо Seoul garden хотхоны дүгээр блок тоот хаягт байршилтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөд гадна хаалганы хуулга урагдсан сэвтэй, хана, тааз, цонхны амлагааны тэгшилгээ, багана, дам нуруу, далий хийгдсэн, дүүргэлтийн балкон хана цуурсан, шалны паркет сэв зураастай, таазанд заслын хялгасан хагаралтай, тагт, цонхоор дулаан алдагддаг, цонхны шаваас зөв хийгдээгүй, гадна дуу чимээ чанга сонсогддог, плитаны зуурмаг плитанд бүрэн түрхэгдээгүй, хана болон шалны плитаны заадасны чигжээс дутуу хийгдсэн, банны доод талын ус тусгаарлалт муу хийгдсэн, дүүжин тааз сул хөдөлгөөнтэй хийгдсэн, банны доод талын ус тусгаарлалт муу хийгдсэн, дүүжин тааз сул хөдөлгөөнтэй хийгдсэн, айл хоорондын хамар ханын өрлөг дамнуруу хооронд зайтай хийгдсэн, обойг зөв наагаагүй, обой дээр энд тэндгүй шар хөөс наалдсан, шаланд хуучирч муудсан плинтус хийсэн, тагтаар ус нэвчин ордог зэрэг доголдлууд үүссэн гэсэн байх тул Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 3-д Бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, эсхүл хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулсан, эсхүл хууль, гэрээнд заасан чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан бараа хэрэглэх, ажил, үйлчилгээгээр хангуулах эрхийг зөрчсөн бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасныг баримтлан шийтгэл ногдуулсан хариуцагчийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байна.
12. Эдгээр доголдлууд нь гүйцэтгэгч компанийн ажил чанаргүй хийснээс шалтгаалж үүссэн байх тул гомдол гаргагчийн зүгээс энэ асуудлаар холбогдох этгээдээс хохирол нэхэмжлэхэд энэхүү шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.
13. Дээрх нөхцөлийг нэгтгэн дүгнээд гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 3, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Д ХХК-иас Монополын эсрэг газрын улсын байцаагч Б.Ст холбогдуулан гаргасан Монополын эсрэг газрын улсын байцаагч Б.Сын 202 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан, гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч болон хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОДМАА