| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
| Хэргийн индекс | 183/2024/08031/И |
| Дугаар | 197/ШШ2025/02669 |
| Огноо | 2025-03-18 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 197/ШШ2025/02669
2025 03 18 197/ШШ2025/02669
Нэхэмжлэгч: *************** байрлах, Л********** ХХК /РД:********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******************** хаягт оршин суух, О.С******* /РД:**********/-д холбогдох
Гэрээний үүрэгт 616,834 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э*********
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
2.Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 616,834 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Талуудын хооронд 2023.10.09-ний өдөр ******* дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, хариуцагч О.С*******гийн эзэмшилд Lendmn системд цахим зээлийн эрх нээж, өөрийн харилцах дансанд мөнгөн хөрөнгө хүлээн авснаар тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан байна. Хуулийн зохицуулалтаар зээлдэгч мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар нэхэмжлэгч зээл, түүний хүүг шаардах эрхтэй байна.
Хариуцагч О.С******* нэхэмжлэлийн хувийг 2025.03.12-ны өдөр хүлээн авсан ч хариу тайлбар ирүүлээгүй мөн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, хариуцагчийн хүсэлтээр эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 759 дүгээр зүйлийн 759.1, 75 2.2 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т зааснаар хариуцагч О.С*******гаас зээлийн гэрээний үүрэгт 616,834 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л********** ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 19,200 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамж 19,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН