| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
| Хэргийн индекс | 102/2024/08050/И |
| Дугаар | 197/ШШ2025/02674 |
| Огноо | 2025-03-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 197/ШШ2025/02674
2025 03 18 197/ШШ2025/02674
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ************ байрлах, Х*** ХК /РД:********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******** тоот хаягт оршин суух, Б.М****** /******/,
Зээлийн гэрээний үүрэгт 8,229,237 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А******
Хариуцагч Б.М******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ...хариуцагчаас 8,229,237 төгрөгийг төлбөрийн хуваарь гаргаж төлнө гэснийг зөвшөөрч, эвлэрлийн гэрээ байгуулж байна гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа...Энэ зээлийг миний гар утсыг ашиглаж Б.Ганчөдөр, П.Буянтогтох нар авсан тул цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байгаа. Зээл авсан Б.Ганчөдөр, П.Буянтогтох нар төлөхийг зөвшөөрсөн. Иймд миний бие сард 500,000 төгрөгөөр эхэлж, 6 сарын хугацаанд төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х*** ХК хариуцагч Б.М******ад холбогдуулан 8,229,237 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 8,229,237 төгрөг төлөхийг зөвшөөрч, төлбөрийг хугацаа тогтоож хэсэгчлэн төлөхөөр зохигч талууд эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1.Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ гэж зааснаар талуудын эвлэрлийг батлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Х*** ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 8,229,237 төгрөгийг хариуцагч Б.М****** төлөхийг зөвшөөрч, төлбөрийг 2025.04.15-ны өдөр 500,000 төгрөг, 2025.05.15-ны өдөр 500,000 төгрөг, 2025.06.15-ны өдөр 500,000 төгрөг, 2025.07.15-ны өдөр 500,000 төгрөг, 2025.08.15-ны өдөр 500,000 төгрөг, 2025.09.15-ны өдөр 5,729,237 төгрөгөөр тус тус эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 146,618 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.М******аас улсын тэмдэгтийн хураамжид 73,309 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х*** ХК-д олгосугай.
3.Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 74 дүгээр зүйлийн 74.4-т дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН