| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
| Хэргийн индекс | 101/2025/00193/И |
| Дугаар | 197/ШШ2025/02675 |
| Огноо | 2025-03-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 197/ШШ2025/02675
2025 03 18 197/ШШ2025/02675
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *********** байрлах, ГГ******* ХК /РД:*****/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *********** хаягт оршин суух, Ч.М***** /РД:********/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 5,915,132.42 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э*******
Хариуцагч Ч.М*****,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ...хариуцагчаас 5,915,132.42 төгрөгөөс 915,132.42 төгрөгийг татгалзаж, үлдэх 5,000,000 төгрөгийг 12 сарын хугацаанд 2025.05.01-ний өдрөөс 416,666 төгрөг төлнө гэснийг зөвшөөрч, эвлэрлийн гэрээ байгуулж байна гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа...5,000,000 төгрөгийг 2025.05.01-нээс 416,666 төгрөгөөр 12 сарын хугацаанд төлөхийг зөвшөөрч эвлэрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ГГ******* ХК хариуцагч Ч.М*****ад холбогдуулан 5,915,132.42 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч 5,915,132.42 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 915,132.42 төгрөгийг татгалзаж, хариуцагч 5,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, төлбөрийг 2025.05.01-ний өдрөөс эхлэн 12 сарын хугацаанд сар бүр 416,666 төгрөгөөр төлөхөөр зохигч талууд эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1.Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ гэж зааснаар талуудын эвлэрлийг батлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ГГ******* ХК нь 5,915,132.42 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 915,132.42 төгрөгийг татгалзаж, хариуцагч Ч.М***** 5,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, төлбөрийг 2025.05.01-ний өдрөөс эхлэн 12 сарын хугацаанд сар бүр 416,666 төгрөгөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109,593 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.М*****аас улсын тэмдэгтийн хураамжид 54,796.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ГГ******* ХК-д олгосугай.
3.Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 74 дүгээр зүйлийн 74.4-т дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН