| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
| Хэргийн индекс | 102/2024/07786/И |
| Дугаар | 197/ШШ2025/02677 |
| Огноо | 2025-03-18 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 197/ШШ2025/02677
2025 03 18 197/ШШ2025/02677
Нэхэмжлэгч: ********** хаягт байрлах, Б********* СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ********* тоот хаягт оршин суух, Ж.С****** /РД:********/-д холбогдох
480,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч Б********* СӨХ хариуцагч Ж.С******д холбогдуулан 2023 оны 07 сараас нийт 17 сарын төлбөр 480,000 төгрөг гаргуулах шаардлага гаргажээ.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1.Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө гэж зааснаар 2023 оны 06 дугаар сараас 2024 оны 11 дүгээр сар хүртэл хугацааны төлбөр 480,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.
Хариуцагч Ж.С****** нь Баянгол дүүрэг, 12-р хороо, 36-р байр 05 тоотын эзэмшигч байх ба дээрх хугацааны зардлыг төлөөгүй болох нь нэхэмжлэгчээс гаргасан бичмэл нотлох баримтаар тогтоогдож байна.
3. Хариуцагч нэхэмжлэлийг гардан авснаас хойш 5 хүртэл хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй ба энэ талаар тайлбараа гаргаагүй тул хуульд зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
4. Зохигч талуудад хуралдааны тов мэдэгдсэн, тэдгээр нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хэрэгт авагдсан баримтыг үндэслэн шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 759 дүгээр зүйлийн 759.1, 75 2.2 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар хариуцагч Ж.С******гаас 480,000 төгрөг гаргуулан Б********* СӨХ-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 15,050 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамж 15,050 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН