| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2018/0053/Э |
| Дугаар | 000067 |
| Огноо | 2018-01-25 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Л.Оюунуяа |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 000067
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Буяндэлгэр
Улсын яллагч Л.Оюунуяа
Шүүгдэгч Б.У нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.У-д холбогдох эрүүгийн 1725000000271 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Увс аймгийн Зүүнхангай суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум-д оршин суУ-даг, урьд ял шийтгэлгүй, Т овгийн Б-гийн У
Шүүгдэгч Б.Уыг 2017 оны 08, 09 дүгээр саруУ-дад Б.Э-ийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д ажилд оруулж өгнө гэж хуурч 1,050,000 төгрөгийг залилсан гэмт хэрэгт холбогдуулж Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ
Шүүхийн хэлэлцүүлэгт үйл баримтын талаар тогтоогдсон нөхцөл байдал: Б.У нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний ажилтай бөгөөд тэрээр 2017 оны 08 сард Б.Э рүү утсаар ярьж “Горняк соёлын ордоноос нэг хүн тэтгэвэртээ гарах гэж байна чи оронд нь орох уу, ажилд ороход 1 000 000 төгрөгийн барьцаа мөнгө авна, эрүүл мэндийн хуУ-дасны мөнгө авна” гэж хуурч 1,050,000 төгрөг авсан Б.Эийг ажилд оруулах талаар эрх бүхий албан тушаалтантай яриагүй, мөнгийг бусдад зээлдүүлэх, бусдад төлөх өрөндөө өгөх зэргээр зарцуулсан байна.
Дээрхи үйл баримт шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн сУ-далсан:
-Хохирогч Б.Эийн..... “У нь 2017 оны 08 дугаар сарын 07-ны өглөө манай нөхрийн гар утас руу яриад Манай Горняк соёлын ордоноос тэтгэвэртээ гарах гэж байна чи эхнэрээ ажилд оруулахгүй юм уу гэж манай нөхрөөс асуусан гээд манай нөхөр надад хэлсэн юм. Тэгээд манай нөхөр У-тай ярьж байсан утсаа надад өгөөд би У-тай ярьсан чинь манай Горняк соёлын ордоноос нэг хүн тэтгэвэртээ гарах гэж байна чи оронд нь орох уу гэхээр нь тэгвэл би оръё гэсэн чинь ажилд ороход 1 000 000 төгрөгийн барьцаа мөнгө авна гэхээр нь би барьцаа мөнгөөр яадаг юм бэ? гэсэн чинь У барьцаа мөнгөөр шинжилгээ хийлгэнэ, бүртгүүлнэ барьцаа мөнгө гээд байсан юм. Эхний ээлжинд чи өнөөдөр яаралтай 500 000 төгрөг өгөх хэрэгтэй байна гэхээр нь би ломбарднаас хүүтэй 700 000 төгрөг аваад 400 000 төгрөг бэлнээр Горняк соёлын ордны гадаа үүдэнд У-д өгсөн юм. Надаас мөнгө авахдаа чи 500 000 төгрөг болгоод өгчихгүй яасан юм бэ? мөнгө хурдан бүрдүүлээд өгвөл чи л хурдхан ажилд орох байхдаа өөр мөнгөтэй хүн чиний өмнүүр өрсөөд орчихно хурдхан мөнгө өгчихвөл зүгээр юм гэсэн. Маргааш нь 100 000 төгрөг У манай гэрт ирж авсан юм. Үүнээс хойш 14 хоногийн дараа У миний гар утас руу залгаад нөгөө хүн мөнгөө гүйцээж өг гээд байна. Бүртгэнэ гээд байна шинжилгээнд оруулах хэрэгтэй мөнгө бүрэн байж шинжилгээнд орно гээд байхаар нь манай нөхөр Б 500 000 төгрөг Өмнөговь аймгаас У-ын данс руу шилжүүлсэн гэсэн. 2017 оны 10 дугаар сарын эхээр үнэмлэхний мөнгө шинжилгээний мөнгө хэрэгтэй байна гээд миний гар утас руу яриад байхаар нь би У-д Горняк соёлын ордонд аваачиж өгсөн юм. Би У-д нийт 1 050 000 төгрөг ажилд орох гэж өгсөн бөгөөд тэрнээс хойш худлаа өнөө маргаашгүй ажилд оруулна гээд өдийг хүрсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 5-6-р хуУ-дас/
-Гэрч Г.Б-ын ...”Манай ажилтан У нь 2017 оны 8,9 сард Э гэж хүн ажилд оруулна гэж ерөөсөө яриагүй. Манай байгууллагад ямар нэгэн орон тоо байхгүй...гэсэн мэдүүлэг /хх10-р хуУ-даст/
-Хохирогч Б.Э-ээс шүүгдэгч Б.У-ын данс руу 430,000 төгрөг шилжүүлсэн тухай шүүгдэгч Б.У-ын депозит дансны хуулга /хх-ийн 31-р хуУ-дас/
-Хохирлын мөнгө 1,050,000 төгрөг хүлээлгэн өгсөн тухай баримт /хх 38-р хуУ-даст/
-Шүүгдэгч Б.У-ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: Миний буруу. Хохирогчийн хохирлыг бүрэн барагдуулсан. Надад хүн ажилд оруулах боломж байгаагүй гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн сУдалсан эдгээр нотлох баримтуУ-д нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн сУ-далсан нотлох баримтуУ-даар тогтоогдсон Б.У-ын “Э-ийг хуурч 1,050,000 төгрөг авсан” энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, санаатай, нийгэмд аюултай үйлдэл байх тул түүнийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Б.У нь “ өөрт нь бусдыг ажилд оруулах эрх мэдэл, чиг үүрэг байхгүй байхад хохирогчийг хуурч 1,050,000 төгрөгийг нь өмчлөлдөө шилжүүлэн авч ашиглажээ.
Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуУ-дас, хувийн байдлыг тодорхойлсон баримтуУ-д /хх-ийн 16-29-р хуУ-дас/ зэргийг шинжлэн сУ-длаад тэрээр анх У-даа хөнгөн гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй.
Хохирол нөхөн төлөгдсөн байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг У-дирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Товгийн Б-гийн У-ыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянган / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.У-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ