Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2025/0178

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                       

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул би, Нийслэлийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.Г*******ын дүгнэлттэй, Нийтийн тээврийн бодлогын газрын автотээврийн хяналтын улсын байцаагч О.С*******т холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэлийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.Г******* шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “Нийтийн тээврийн бодлогын газрын автотээврийн хяналтын улсын байцаагч Нийтийн тээврийн бодлогын газрын автотээврийн хяналтын улсын байцаагч О.С*******ын 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 02******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гэжээ.

Нийтийн тээврийн бодлогын газрын автотээврийн хяналтын улсын байцаагч О.С******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Хялбаршуулсан журмаар 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулаад З******* ОНӨААТҮГ-ын жолооч Н.Ц*******ыг “Зорчигчдыг хэл амаар доромжилж, хаалгаа бүрэн нээхгүй ажилласан” гэх үндэслэлээр торгох шийтгэл оногдуулсан НТ-71 дугаартай зөрчлийн материалыг Нийслэлийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн прокурор хянаж шалгаад “Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9 дэх заалтад зааснаар 25 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна гэж дүгнэжээ.

Нийслэлийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн прокурорын гаргасан үндэслэлгүй шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй гэсэн дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд заасны дагуу тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нийслэлийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.Г*******аас Нийтийн тээврийн бодлогын газрын автотээврийн хяналтын улсын байцаагч О.С*******т холбогдуулан “Нийтийн тээврийн бодлогын газрын автотээврийн хяналтын улсын байцаагч Нийтийн тээврийн бодлогын газрын автотээврийн хяналтын улсын байцаагч О.С*******ын 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 02******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай дүгнэлт гаргасан.

Нийтийн тээврийн бодлогын газрын автотээврийн хяналтын улсын байцаагч О.С******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр гаргасан бөгөөд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан тухай баримтад гарын үсэг зурсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ...”, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг тэмдэглэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Нийслэлийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.Г*******аас Нийтийн тээврийн бодлогын газрын автотээврийн хяналтын улсын байцаагч О.С*******т холбогдуулан гаргасан “Нийтийн тээврийн бодлогын газрын автотээврийн хяналтын улсын байцаагч Нийтийн тээврийн бодлогын газрын автотээврийн хяналтын улсын байцаагч О.С*******ын 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 02******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                  Ц.МӨНХЗУЛ