Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 311/ШШ2025/00140

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Сүхбаатарын талбай 5, ......... төв байр, регистрийн дугаар ..........., ......... банк ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан аймгийн ,,,,,,,,, сумын 2-р баг, ....... оршин суух .......йн .....д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 9,690,315.39 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ...... банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Ц.Б.......нь ......банк ХК-тай 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр ЗГ-R001546295 тоот Дижитал зээлийн эрх нээх гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний хүрээнд 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр ........0 тоот зээлийн дансыг цахимаар үүсгэж 9,100,000 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар авч ашигласан. Зээлдэгч Ц.Б..... зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж зээл авсан өдрөөс хойш зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй хохироож байна. Иймд иргэн Ц.Б........ зээл, зээлийн хүүгийн төлбөрт нийт- 9,690,315.39 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Б........ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие ... банкнаас авсан 9,690,315 төгрөгийг төлж барагдуулах болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ...... банк ХК нь хариуцагч Ц.Б........ холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 9,690,315.39 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч ......... банк ХК-ийн нэхэмжилсэн 9,690,315.39 төгрөгийг хариуцагч Ц.Б....... нь бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ...... банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 169,996 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б........ 84,998 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 84,998 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 169,996 төгрөгийг нэхэмжлэгч....... банк ХК-д олгох нь зүйтэй байна гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар нэхэмжлэгч....... банк ХК-ийн нэхэмжлэлтэй Ц.Б....... холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 9,690,315.39 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Ц.Б..... бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ..... банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 169,996 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б..... 84,998 төгрөгийг, төрийн сангийн орлого буюу ......... тоот данснаас 84,998 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 169,996 төгрөгийг нэхэмжлэгч ...... банк ХК -д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ц.Б... нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.  

ШҮҮГЧ  Т.БАЛЖИННЯМ