Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 311/ШШ2025/00142

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын .... нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан аймгийн ******* сумын .... багт оршин суух ...... овогт .... ....... холбогдох,

Сум хөгжүүлэх сангийн зээл 606,800 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын ........ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ......... нь 05 дугаар гэрээний төслийн дагуу 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ******* сумын сум хөгжүүлэх сангаас 500,000 төгрөгийг хөнгөлттэй нөхцөлөөр жилийн 3 хувийн хүүтэй 12 сарын /нэг жил/ хугацаатайгаар эргэн төлөхөөр зээл авсан. Гэвч О.Б....... а нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Одоо үндсэн зээлийн үлдэгдэл 500,000 төгрөг, хүү 45,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 61,800 төгрөгийг төлөөгүй улмаас ******* сумын сум хөгжүүлэх санд 606,800 төгрөгийн хохирол учирсан байна.

Иймд О.Б....... 606,800 төгрөгийг сум хөгжүүлэх сангийн ........ тоот дансанд оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д..... шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ..... нь ...... итгэмжлэгдсэн төлөөлөгч учир нэхэмжлэлийн хүлээн зөвшөөрч байгаа тул 606,800 төгрөгийг өөрийн биеэр төлнө гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын ........ нь хариуцагч О.Б..... холбогдуулан сум хөгжүүлэх сангийн зээл 606,800 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын ...... нэхэмжилсэн сум хөгжүүлэх сангийн зээл 606,800 төгрөгийг хариуцагч О.......нь бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын ......... нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд хариуцагч О.Б..... 606,800 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 18,854 төгрөгийн 50 хувь болох 9,427 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй байна.

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д  зааснаар нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын ....... нэхэмжлэлтэй О.*******аад холбогдох, 606,800 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч О.Б... бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын .....нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд хариуцагч О.Б..... 9,427 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч О.Б..... нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.  

ШҮҮГЧ  Т.БАЛЖИННЯМ