| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 311/2025/00107/И |
| Дугаар | 311/ШШ2025/00138 |
| Огноо | 2025-04-01 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 311/ШШ2025/00138
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн ...... Сүхбаатарын талбай-02, .........үйл ажиллагаа явуулж буй ........ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан аймгийн Цагаанхайрхан сумын 2-р ......... оршин суух ....... ....... холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 1,072,359 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ....ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...Ж.Л..... нь ........ ХХК-тай 2024 оны 2 дугаар сарын 08-ны өдөр ЗГ2024020808582 тоот бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээг байгуулж Samsung А15 маркийн гар утсыг нийт 788,000 төгрөгийн зээлээр авсан ба зээлийн эргэн төлөлтийг зээл авсан өдрөөс хойш зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй хохироож байна. Иймд иргэн Ж.Л..... зээл, зээлийн хүүгийн төлбөрт нийт- 1,072,359 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ..... ХХК нь хариуцагч Ж.Л...... холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,072,359 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Ж.Л...... нь 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр зээл, зээлийн хүүгийн төлбөрт 1,087,490 төгрөг төлсөн бөгөөд баримтаа шүүхэд ирүүлсэн байна
Хариуцагч Ж.Л....... нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ....... ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30,287 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Л..... 15,143 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 15,143 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 30,287 төгрөгийг нэхэмжлэгч ...... ХХК-д олгох нь зүйтэй байна.
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар ........ ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 1,087,490 төгрөгийг хариуцагч Ж.Л........ нь бүрэн төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ....... ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30,287 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Л....... 15,143 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 15,143 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 30,287 төгрөгийг нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ