| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
| Хэргийн индекс | 184/2024/10547/И |
| Дугаар | 197/ШШ2025/03202 |
| Огноо | 2025-03-25 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 197/ШШ2025/03202
2025 03 25 197/ШШ2025/03202
Нэхэмжлэгч: ******** тоот хаягт оршин суух, Н.Э /РД:********/ -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******** тоот хаягт оршин суух, П.Б /********/-д холбогдох
Гэм хорын 3,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Н.Э,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч зам тээврийн ослын улмаас Г.Бад учирсан эрүүл мэнд, эд зүйл, цалин хөлсөөр хохирсон 3,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэснийг хариуцагч эрүүл мэндийн хүнд байдлын улмаас төлөх боломжгүй гэж тайлбараа гаргасан.
3. Хариуцагч П.Б нь 2024.09.10-ны өдрийн 18 цагийн үед Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт ******** улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 497, 505, 510-д зааснаар нэхэмжлэгч шаардлага гаргах эрхтэй ч энэ талаарх баримтыг шүүхэд бүрдүүлж өгөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь эрүүл мэнд болон эд хөрөнгөд зарцуулсан зардал болон тухайн ослын улмаас дутуу авсан цалин хөлсөөр хохирсон талаарх баримтыг хэрхэн бүрдүүлсэн нь хэрэгт хамааралтай байна.
4. Хэрэгт насанд хүрээгүй Г.Быг 2024.09.15-ны өдөр Интермэд эмнэлэгт бага аарцгийн хөндийн кт шинжилгээ -г хийлгэж 838,000 төгрөгийн төлбөр төлсөн баримт байх тул эрүүл мэндэд учирсан хохирлын шаардлагыг хангах нь зүйтэй.
Харин Г.Бын эцэг Б.Гийн илүү цагийн нөхөн амралт эдэлсэн баримт гаргасан боловч тухайн илүү цагийн цалин хөлсийг олгоогүй талаарх баримт мөн хүүхдийн унадаг дугуйг засварласан гэсэн шаардлагыг нотолсон баримтууд ирүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
5. Хариуцагч тал хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 759 дүгээр зүйлийн 759.1, 752.2 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар хариуцагч П.Бэс гэм хорын хохиролд 838,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,662,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамж 24,662 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН