Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 197/ШШ2025/03209

 

 

 

 

 

 

 

2025 03 25 197/ШШ2025/03209

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б ХХК /РД:********/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******** тоотод оршин суух, Б.Н /********/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 7,445,463 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б,

Хариуцагч Б.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: ...хариуцагч 7,445,463 төгрөгийг 5 сарын хугацаанд хувааж төлөх хүсэлтийг зөвшөөрч, эвлэрлийн гэрээ байгуулж байна. гэв.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...төлбөрийг 2025 оны 04 сараас 5 хувааж төлөхийг зөвшөөрч байна. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б ХХК, хариуцагч Б.Нд холбогдуулан 7,445,463 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч 7,445,463 төгрөгийг 5 сарын хугацаанд хувааж төлөхөөр зохигч талууд эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1.Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ гэж зааснаар талуудын эвлэрлийг батлах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Б ХХК, хариуцагч Б.Нд холбогдох 7,445,463.10 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч 2025.04.10-ны өдөр 1,489,092.62 төгрөг, 2025.05.10-ны өдөр 1,489,092.62 төгрөг, 2025.06.10-ны өдөр 1,489,092.62 төгрөг, 2025.07.10-ны өдөр 1,489,092.62 төгрөг, 2025.08.10-ны өдөр 1,489,092.62 төгрөг тус тус төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134,078 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ноос улсын тэмдэгтийн хураамжид 67,039 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б ХХК-д олгосугай.

3.Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 74 дүгээр зүйлийн 74.4-т дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Б.ЦОЛМОН