| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
| Хэргийн индекс | 102/2024/06850/И |
| Дугаар | 197/ШШ2025/03502 |
| Огноо | 2025-03-28 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 197/ШШ2025/03502
2025 03 28 197/ШШ2025/03502
Нэхэмжлэгч: ******** тоот хаягт оршин суух, М.а /РД:********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 05 дугаар хороо, Улаанбаатар 14253, Банкны төлбөр барагдуулах газар /РД:********/-т холбогдох,
Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л, өмгөөлөгч Б.У,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.А
Гэрч Б.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
2. нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ...төлбөрт хураагдсан 700 газар дээр 300,130 талбайтай 2 объект бүртгэлтэй бөгөөд үйл ажиллагаа явуулдаг, гэтэл үнэлгээчин харьцуулан үнэлэхдээ газраас салгаж үл болох 2 хөрөнгийг харгалзан үзэлгүй 510 болон газрыг үнэлж, уг хөрөнгийг үнэгүйдүүлсэн тул хүчингүй болгож өгнө үү гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ...шүүхийн шийдвэрээр 700 мкв газар, 510.9 мкв талбайтай сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангахаар заасан, талууд хөрөнгийн үнэлгээний талаар санал гараагүй тул шинжээч томилсон, үнэлгээчин тогтоолд заасан хөрөнгийг үнэлсэн тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргаж байна.
3. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.05.16-ны 102/ШШ2023/01927 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.07.31-ний 210/МА2023/01489 дугаар магадлалаар хариуцагч Л.Сэрсэндэмид, М.а нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох хариуцагч Ц.лын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-******** дугаартай, ******** тоот хаягт байрлах 510,9 мкв талбайтай хувийн сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн Г-******** дугаарт бүртгэгдсэн 700 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газраар үүргийн гүйцэтгэлийг хангахыг даалгаж, тус шүүхийн 2023.11.21-ний ******** дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэнээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан.
Төлбөр төлөгч, төлбөр авагчийг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд гэж зааснаар нэхэмжлэгч М.а нь төлбөр төлөгчийн хувьд шүүхийн шийдвэрт тусгасан үүргийн гүйцэтгэлийг хангах үл хөдлөх эд хөрөнгө болох Ц.лын өмчлөлийн хөрөнгийн үнэлгээний талаар гомдол гаргах эрхтэй этгээд байна.
4. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгч, төлбөр авагч нараас 2024.10.04-ны өдөр тус тус санал гарахыг мэдэгдсэн боловч талууд үнийн санал гаргаагүй тул шийдвэр гүйцэтгэгч 2024.10.10-ны өдрийн №******** дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор х ХХК-ийг шинжээчээр томилж, шүүхийн шийдвэр заасан 510,9 мкв талбайтай хувийн сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө, 700 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг үнэлүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-д үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө гэж заасныг зөрчөөгүй байна.
5. х ХХК-ийн 2024.10.27-ны өдрийн 01/25 дугаар үнэлгээний тайланд хөрөнгө үнэлгээний практикт хэрэглэдэг өртгийн болон зах зээлийн хандлагаар тооцож, харьцуулан судалсны үндсэн дээр барьцааны хөрөнгө болох Ц.лын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-******** дугаартай, ******** тоот хаягт байрлах 510,9 мкв талбайтай хувийн сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн Г-******** дугаарт бүртгэгдсэн 700 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрын зах зээлийн хандлагаар 1,236,169,089 төгрөгийн үнэлгээтэй болохыг тодорхойлсон байна.
6. Шинжээч хөрөнгийн үнэлгээг тодорхойлохдоо хуульд заасан журмын дагуу явуулж, тухайн хөрөнгийн шинж байдал, онцлог, хөрөнгийн байршил, тухайн бүс орчмын ижил төстэй хөрөнгийн зах зээлийн үнэтэй харьцуулж тооцож, тодруулбал тухайн бүс нутагт байршилтай хоёр төрлийн орон сууцтай харьцуулан дүгнэлт гаргасан нь үндэслэлтэй болжээ. Мөн үнэлгээчин шинжээч томилсон тогтоолд заасан хөрөнгө болох 700 мкв газар болон 510,9 мкв талбайтай газрыг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-д үнэлгээчин эрх бүхий этгээдийн шийдвэрээр хөрөнгө үнэлнэ гэж заасантай нийцжээ.
7. Үүргийн гүйцэтгэлийг хангах Ц.лын өмчлөлийн эрхийн улсын Г-******** дугаарт бүртгэгдсэн ******** тоот хаягт байрлах 700 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар дээр Л.Сэрсэндэмидийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******** дугаарт бүртгэгдсэн 130 мкв талбайтай хувийн сууц, Ц.лын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлд Ү-******** дугаарт бүртгэгдсэн 300 мкв талбайтай орон сууцнууд нь байх ба эдгээр нь тус тусдаа улсын бүртгэлд бүртгэгдсэн байх тул шүүхийн шийдвэр болон шинжээч томилсон тогтоолд заасан хөрөнгийг үнэлсэн үнэлгээг буруутгах үндэслэлгүй байна. Иймд үүргийн гүйцэтгэлийн хангах эд хөрөнгийг 3 барилга баригдсан хөрөнгөтэй харьцуулан үнэлээгүй гэсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх ба төлбөр төлөгч нь энэ талаар үнийн санал гаргаагүй мөн шаардлагыг нотолсон баримтгүй байна. Түүнчлэн шүүхийн шийдвэр 2023 оны 05 сард хүчин төгөлдөр болж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхэлж, тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2024 оны 10 сард эхэлсэн зэргийг нөхцөл байдлыг харгалзан үзэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 759 дүгээр зүйлийн 759.1, 75 2.2 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Банкны төлбөр барагдуулах газарт холбогдох х ХХК-ийн 2024.10.27-ны өдрийн ******** дугаар үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч М.Анударийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН