| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
| Хэргийн индекс | 101/2024/09178/И |
| Дугаар | 197/ШШ2025/03650 |
| Огноо | 2025-04-01 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 197/ШШ2025/03650
2025 04 01 197/ШШ2025/03650
Нэхэмжлэгч: ******** тоотод оршин суух, М.Ж /РД:********/,
Нэхэмжлэгч: ******** тоотод оршин суух, Г.Б /РД:********/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******** тоотод оршин суух, А.Б /РД: ********/-д холбогдох
Гэм хорын 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Г.Б,
хариуцагч А.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа оролцов.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч зам тээврийн осол гаргасан, тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг гаргуулж өгнө үү гэснийг хариуцагч жолоочийн хариуцлагын даатгал даатгуулсан, даатгалын байгууллага нөхөн төлбөр олгоно, хариуцахгүй гэж маргаж байна.
3. Хариуцагч А.Б нь 2024.08.25-ны өдөр Налайх дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт Сайн номун хийд рүү эргэдэг уулзварын замд ******** улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчсөнөөр нэхэмжлэгч нарын өмчлөлийн ******** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд эвдрэл учруулсан болох нь Замын цагдаагийн тасгийн 2024.08.27-ны өдрийн 87 тодорхойлолт, зохигч талуудын тайлбараар тогтоогдож байна.
Дээрх баримтаар хариуцагчийн гэм буруугийн талаар маргаагүй харин нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан хохирлыг хариуцах эсэх нь маргаагүй зүйл байна.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь эд хөрөнгөд учирсан хохирлыг хариуцагчаас шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч нь эд хөрөнгөд учирсан хохирлыг А ХХК-иар эд зүйлсийг үнэлүүлсэн баримтыг гаргасан байх ба уг баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас шинжлэн судалж 1,000,000 төгрөгөөр үнэлснээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Хариуцагч А.Б нь Н ХХК-тай 2024.05.08-ны өдөр жолоочийн хариуцлагын даатгалын гэрээ байгуулсан байх ба нөхөн төлбөрийг нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 759 дүгээр зүйлийн 759.1, 75 2.2 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хариуцагч А.Боос гэм хорын хохиролд 1,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Ж, Г.Б нарт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 28,550 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагчаас 28,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.
3. Зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН