Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 197/ШШ2025/03651

 

 

 

 

 

 

 

 

2025 04 01 197/ШШ2025/03651

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******** тоотод оршин суух, П.М /РД:********/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******** тоотод оршин суух, Ө.О /РД:********/-д холбогдох

Гэрээнээс татгалзаж, 2,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч П.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа оролцов.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1.    Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч П.М, хариуцагч Ө.О нарын хооронд цахилгаан дугуй худалдах, худалдан авах хэлцэл амаар байгуулан 2024.08.26-ны өдөр Ө.Оын дансанд 3,200,000 төгрөгийг шилжүүлж, эд хөрөнгийг хүлээн авснаар тэдгээрийн хооронд гэрээ байгуулагдсан, уг хэлцэл хүчин төгөлдөр байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

Хариуцагч нь биет байдлын доголдолгүй хөрөнгө хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй ба нэхэмжлэгч нь эд хөрөнгийн доголдол илрүүлэх хугацаанд илрүүлсэн мөн тухайн доголдлыг нэхэмжлэгч мэдэх боломжгүй байсан болох нь талуудын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Тухайлбал эд хөрөнгийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дараа тоормосыг, нэг сарын дараа цахилгааны цэнэг /батарей/ солиулсан, мөн цахилгааны утас шалбарсан зэргээр 3 удаагийн эвдрэл гарсан даруйд худалдагч талд мэдэгдсэн, улмаар цахилгаан дугуйг ашиглах боломжгүй байдал нь гол эд хөрөнгө доголдолтой гэж үзэж гэрээг бүхэлд нь цуцлах шаардлага гаргах эрхтэй байна.

3. Нэхэмжлэгч эд хөрөнгийн үнэд 3,200,000 төгрөг төлсөн боловч нэг сарын хугацаанд эзэмшсэн гэж 500,000 төгрөгийг хасаад 2,700,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагчаас гаргуулах, нэгэнт гэрээ цуцалсан тул нэхэмжлэгчийн эзэмшилд байгаа уг цахилгаан дугуйг хариуцагчид олгож тус тус шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 759 дүгээр зүйлийн 759.1, 75 2.2 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Ө.Ооос 2,700,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Мт, нэхэмжлэгч П.Мээс цахилгаан дугуй гаргуулж хариуцагч Ө.Од тус тус олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 58,150 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагчаас 58,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.

3. Зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН