| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
| Хэргийн индекс | 102/2024/07152/И |
| Дугаар | 197/ШШ2025/03659 |
| Огноо | 2025-04-01 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 197/ШШ2025/03659
2025 04 01 197/ШШ2025/03659
Нэхэмжлэгч: ******** тоот, Ж ХХК /РД:********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******** тоотод оршин суух, А.Д /РД:********/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 8,838,814 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа оролцов.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Хариуцагч А.Д нь Ж ХХК-тай 2022.02.18-ны өдөр 3,5000,000 төгрөг, 2022.02.21-ний өдөр 2,000,000 төгрөг, нийт 3,500,000 төгрөгийг жилийн 34,8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтай, бичгээр гэрээ байгуулан, өөрийн зээлийн дансаар мөнгөн хөрөнгийг хүлээн авснаар тухайн гэрээ хүчин төгөлдөр болжээ.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар нэхэмжлэгч нь үндсэн зээл, хүү , нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 753 дугаар зүйлийн 753.2.Энэ хуулийн 754 дүгээр зүйлд заасны дагуу хариуцагчид мэдэгдэх хуудсыг хүргүүлэхдээ нэхэмжлэлийн хувийг хэргийн оролцогчийн эрх, үүргийн тайлбарын хамт илгээнэ. Хэрэв мэдэгдэх хуудас, нэхэмжлэлийн хувь, эрх, үүргийн тайлбарыг баталгаат шуудангаар илгээсэн, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлснийг энэ хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч хүлээн авсан бол ийнхүү хүлээн авсан өдрөөр, энэ хуулийн 754.4-т заасны дагуу хүргүүлсэн бол мөн зүйлд заасан мэдэгдэх хуудас хүлээн авсанд тооцох өдрийг нэхэмжлэлийн хувийг гардаж авсан өдөр гэж үзнэ гэж заажээ.
Дээрх мэдэгдэх хуудас, нэхэмжлэлийн хувийг 2025.01.27-ны өдөр хариуцагчийн гэр бүлийн гишүүд болох аав нь хүлээн авсныг хариуцагч А.Д нэхэмжлэлийг хүлээн авсан гэж үзэх бөгөөд тэрээр нэхэмжлэлийг гардан авснаас хойш 5 хүртэл хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй ба энэ талаар тайлбараа гаргаагүй тул хуульд зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
Иймд хариуцагчаас дээрх зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 4,856,893 төгрөг, хүү 3,559,116 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 379,305 төгрөг, нийт 8,838,814 төгрөгийг гаргуулах нь зүйтэй.
4. Зохигч талуудад хуралдааны тов мэдэгдсэн, тэдгээр нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хэрэгт авагдсан баримтыг үндэслэн шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 759 дүгээр зүйлийн 759.1, 75 2.2 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т зааснаар хариуцагч А.Дөөс зээлийн гэрээний үүрэгт 8,838,814 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 156,372 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамж 156,372 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН