Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 197/ШШ2025/04027

 

 

 

 

 

 

2025 04 07 197/ШШ2025/04027

 

 

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэнг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Оюунжаргал би,

 

Нэхэмжлэгч: О ХХК /РД: */-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Л.О /РД:*/-т холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 304,182 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч О ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч О ХХК нь Л.Отай 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр *** тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 215,000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай 6,9 хувийн хүүтэй * тоот зээлийг Төрийн банк дахь * тоот дансанд шилжүүлсэн...Нийт үндсэн зээл 215,000 төгрөг, нийт хүү 87,032 төгрөг , шимтгэл нийлбэр 2,150 төгрөг бүгд нийлээд 304,182 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Нэхэмжлэгчийн итгэмжилсэн төлөөлөгч А.Б нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: О ХХК-иас хариуцагч Л.Оаас зээлийн гэрээний үүрэгт 304,182 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэлийн шаарлага болох 304,182 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байх тул Л.От холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О ХХК нь хариуцагч Л.От холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 304,182 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэснээс хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.О нь нэхэмжлэлийн шаардлага болох 304,182 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан нь бусдын эрх эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байна.

 

Иймд Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэнг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 9,776 төгрөг төлсөнг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Л.Оаас улсын тэмдэгтийн хураамж 4,888 төгрөгийг, улсын төсвөөс 4,888 төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч О ХХК-д тус тус олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 758 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь;

1.Нэхэмжлэгч О ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Л.От холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 304,182 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэнг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөнг 9,776 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Л.Оаас улсын тэмдэгтийн хураамж 4,888 төгрөгийг, улсын төсвөөс 4,888 төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч О ХХК-д тус тус олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Л.О нь улсын тэмдэгтийн хураамжийг сайн дураар төлж шүүгчийн захирамжийг биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ                 Х.ОЮУНЖАРГАЛ