| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Одмаа |
| Хэргийн индекс | 128/2025/0022/З |
| Дугаар | 128/ШШ2025/0106 |
| Огноо | 2025-01-31 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 128/ШШ2025/0106
Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа би, Ч.Т*******ийн нэхэмжлэлтэй, Ч******* дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: ...Энэхүү гэрээг нэг талаас Ч.Т*******, нөгөө талаас Ч******* дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М******* нар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг дараах нөхцөлөөр байгуулав Үүнд:
1 Нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн Улаанбаатар хот, Ч******* дүүрэг, ******* хороо, ******* гудамжид байрлах нэгж талбарын ******* дугаар бүхий ******* м.кв газрын 2023, 2024 оны төлбөр болох 353,308 / гурван зуун тавин гурван мянга гурван зуун найман мянган төгрөг/ төгрөгийг Ч******* дүүргийн Татварын хэлтсийн газрын төлбөрийн дансанд 2025 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж, байршуулах,
2.Хариуцагч 2025 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5 дахь хэсэгт нэхэмжлэгчийн газрыг хамааруулж төлбөрийг 2 дахин өсгөн тооцож байгаа асуудлыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газарт хандаж шийдвэрлүүлэх, үүний үндсэн дээр 2025 он, түүнээс хойшх газрын төлбөр ногдуулах,
3. Хариуцагч талын зүгээс нэхэмжлэгч тал газрын төлбөрийг төлсөнтэй холбогдуулан 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд ямар нэгэн өр, төлбөр ногдуулахгүй байх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Т*******, хариуцагч Ч******* дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь Улаанбаатар хот, Ч******* дүүрэг, ******* хороо, ******* гудамжид байрлах нэгж талбарын ******* дугаар бүхий ******* м.кв газрын 2023, 2024 оны төлбөрийг Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хувьчлан тогтоож, тухайн төлбөрийг нэхэмжлэгч нь төлөхөөр харилцан тохиолцож, улмаар нэхэмжлэгч Ч.Т*******ийн эзэмшлийн дэрэх газартай холбоотойгоор 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд ямар нэгэн төлбөр тогтоохгүй талаар тохиолцож, харилцан гарын үсэг зурж баталгаажуулж, эвлэрлийн гэрээний дагуу харилцан үүргийг хүлээхээр гэрээг баайгуулжээ.
Нэхэмжлэгч Ч.Т*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын байгуулсан эвлэрлийн гэрээнд талууд гарын үсгээ зурж баталгаажуулсан байх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар тус эвлэрэл нь хуульд харшилсан, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг
сонирхлыг хөндсөн гэх үндэслэл, үйл баримт тогтоогдохгүй байна.
Түүнчлэн хэргийн оролцогчид нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй гэж заасныг тайлбарласан ба түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан тухай баримтад гарын үсэг зурсан болно.
Иймд талуудын эвлэрлийг баталж, Ч.Т*******ийн нэхэмжлэлтэй, Ч******* дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох, 128/*******/З хэргийн дугаар бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т заасныг баримтлан Ч.Т*******ийн нэхэмжлэлтэй, Ч******* дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох, ...Ч******* дүүргийн Газрын албанаас надад холбогдуулан 2024 оны газрын төлбөр 707 676 төгрөгийг ногдуулахаа Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.8 дахь заалтыг зөрчсөн, Газрын төлбөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг үндэслээгүй тул уг актыг ЗХШХШТХ-ийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар хууль бусад тооцож, хүчингүй болгуулах... шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, 128/*******/З хэргийн дугаар бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Энэхүү захирамжийн хувийг нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарт хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Т*******д даалгасугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ОДМАА