| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 312/2025/00092/И |
| Дугаар | 312/ШШ2025/00341 |
| Огноо | 2025-02-25 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 312/ШШ2025/00341
| 2025 оны 02 сарын 25 өдөр | Дугаар 312/ШШ2025/00341 | Орхон аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн би
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг, ******* ******* зүүн жигүүрт байрлах ******* банк ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум Уртбулаг баг, ******* тоотод оршин суух ******* ******* овогт ******* /РД:/-д холбогдох 16,672,023 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
******* банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч нь *******Банктай 2024 оны 05 дугаар сарын 29- ны өдөр 1130108671 дугаартай зээлийн гэрээ байгуулан 17,170,000 /Арван долоон сая нэг зуун далан мянган/ төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар онлайн зээлийг цахим хэлбэрээр авсан. *******Банк нь харилцагч овогтой цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 424 дэх хэсэгт Хуульд зааснаар бүртгуүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно", 421.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь тапууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно", мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8 дахь заалтад цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар", Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно", 7.2 дахь хэсэгт Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ." гэж тус тус заасныг үндэслэн 2024 оны 05 дугаар сарын 29-ны өдөр 1130108671 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 17,170,000 /Арван долоон сая нэг зуун далан мянган/ төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь зээлийн хүүд 839,119.07 /Найман зуун гучин есөн мянга нэг зуун арван есөн төгрөг долоон мөнгө/ төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нь 2024 оны 08 сараас хойш 1130108671 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж хугацаа хэтэрч эхэлсэн ба зээлийн төлбөрийг удаа дараа хоцрогдуулж төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 15.942.585.88 (Арван таван сая есөн зуун дөчин хоёр мянга таван зуун наян таван төгрөг наян найман мөнгө), зээлийн хүү 719,164.27 (Долоон зуун арван есөн мянга нэг зуун жаран дөрвөн төгрөг хорин долоон мөнгө), нэмэгдүүлсэн хүү 10,273.77 (Арван мянга хоёр зуун далан гурван төгрөг далан долоон мөнгө) төгрөгийг хугацаа хэтрүүлээд 117 хоног болсон байна. *******Банк нь удаа дараа зээлийн төлөлтийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж , мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд зээлийн гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг бүрэн төлүүлнэ. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1130108671 дугаартай барьцаат зээлийн гэрээний дагуу 2025 оны 01 -р сарын 02-ны өдрийн байдлаарх төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 15.942.585.88 (Арван таван сая есөн зуун дөчин хоёр мянга таван зуун наян таван төгрөг наян найман мөнгө), зээлийн хүү 719,164.27 (Долоон зуун арван есөн мянга нэг зуун жаран дөрвөн төгрөг хорин долоон мөнгө), нэмэгдүүлсэн хүү 10,273.77 (Арван мянга хоёр зуун далан гурван төгрөг далан долоон мөнгө) нийт 16,672,023.92 /Арван зургаан сая зургаан зуун далан хоёр мянга хорин гурван төгрөг ерэн хоёр мөнгө / төгрөгийг Зээлдэгч гаас гаргүулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч М. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие М. нь ******* банкны нэхэмжилж байгаа 16,672,023 төгрөгтэй маргахгүй бөгөөд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч төлж барагдуулах тул хялбаршуулсан хэлбэрээр шийдэж өгнө үү. гэжээ
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагчийн хариу тайлбарыг зөвшөөрч байна. Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү. гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч М.д холбогдуулан 16,672,023 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага болох 16,672,023 төгрөгийг хариуцагч М. нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241,310 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч М.гаас 120,655 төгрөг, төрийн сангаас 120,655 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 16,672,023 төгрөгийг хариуцагч М. бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241,310 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч М.гаас 120,655 төгрөг, төрийн сангаас 120,655 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 312/ дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайхуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжпэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН