| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Хаянхярваагийн Оюунжаргал |
| Хэргийн индекс | 197/2025/03733/И |
| Дугаар | 197/ШШ2025/04150 |
| Огноо | 2025-04-08 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 197/ШШ2025/04150
2025 04 08 197/ШШ2025/04150
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Оюунжаргал би,
Нэхэмжлэгч: М ХК /регистрийн дугаар:*/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Г.З /регистрийн дугаар:*/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 2,056,832.17 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч М ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ... Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар * тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 1,050,880.03 төгрөг, 6000096559 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 988,952.14 төгрөг, нотариатын төлбөрт 17,000 төгрөг нийт 2,056,832.17 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Г.З нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ньМ ХК-ийн нэхэмжлэлтэй 2,056,832.17 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 514,208.04 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор 514,208.04 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор 514,208.04 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор 514,208.04 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М ХК нь хариуцагч Г.Зд холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 2,056,832.17 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.З нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,056,832.17 төгрөгийн төлбөрийг
2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 514,208.04 төгрөг,
2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор 514,208.04 төгрөг,
2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор 514,208.04 төгрөг,
2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор 514,208.04 төгрөгөөр тус тус төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байна.
Иймд Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн талаар:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 47,859 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.Згоос улсын тэмдэгтийн хураамжид 23,929.5 төгрөгийг, улсын төсвөөс 23,929.5 төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч М ХК-д тус тус олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 758 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч М ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Зд холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 2,056,832.17 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 47,859 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.Згоос улсын тэмдэгтийн хураамжид 23,929.5 төгрөгийг, улсын төсвөөс 23,929.5 төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч М ХК-д тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.З нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Х.ОЮУНЖАРГАЛ