| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 312/2025/00449/И |
| Дугаар | 312/ШШ2025/00395 |
| Огноо | 2025-03-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 312/ШШ2025/00395
| 2025 оны 03 сарын 10 өдөр | Дугаар 312/ШШ2025/00395 | Орхон аймаг |
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* хороо, ******* тауэр, ******* давхарт байрлах ******* банк ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг, 26-******* тоотод оршин суух ******* овогт /РД:ФА0129*******13/-д холбогдох 1,806,183 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000*******2841 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 1,789,183.01 төгрөг, нотариатын төлбөрт 17,000 төгрөг, Нийт 1,806,183.01 төгрөгийг хариуцагч Ууганбаатар аас гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч У. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 1,806,183 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2025 оны 05 дугаар сард багтаан дуусгавар болгохоо энэхүү тайлбараар илэрхийлж байна. гэжээ
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,806,183 төгрөгийг 2025.05 сард багтаан төлж барагдуулах хүсэлт гаргасан, хариуцагчийн шүүхэд гаргасан саналыг зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн нь хариуцагч У.т холбогдуулан 1,806,183 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 1,806,183 төгрөгийг хариуцагч У. нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,849 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч У.аас 21,924 төгрөг, төрийн сангаас 21,924 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРА*******ЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 1,806,183 төгрөгийг хариуцагч У. 2025 оны 05 дугаард сард төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,849 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч У.аас 21,924 төгрөг, төрийн сангаас 21,924 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайхуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжпэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БЯ*******БАСҮРЭН