| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 312/2025/00315/И |
| Дугаар | 312/ШШ2025/00397 |
| Огноо | 2025-03-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 312/ШШ2025/00397
| 2025 оны 03 сарын 10 өдөр | Дугаар 312/ШШ2025/00397 | Орхон аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн би
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг, ******* рестораны зүүн жигүүрт байрлах ******* ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг, шинэ хороо, ******* дүгээр гудамж ******* тоотод оршин суух ******* овогт /РД:, /,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг, шинэ хороо, ******* дүгээр гудамж ******* тоотод оршин суух ******* овогт /РД:ИВ730929*******/ нарт холбогдох 8,238,934 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын *******-ний өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б., П. нар нь *******Банктай 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр *******30094245 дугаартай зээлийн гэрээ байгуулан 8,000,000 /Найман сая/ төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, зээлийн барьцаанд бусдын үл хөдлөх эд хөрөнгө болох /Ч.Энхбатын/ нэр дээрх хувийн сууц, өмчлөлийн газрыг барьцаалж зээл авсан. Банк нь 2023 оны 07 сарын 07-ны өдөр *******30094245 зээлдэгч Б.- ийн 5000646000 тоот дансанд 8,000,000 /Найман сая/ төгрөгийг шилжүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Зээлдэгч Б. нь 2024 оны 7 сарын 25 нд салбарт өөрийн биеэр ирж 2024 оны 8 сарын 20 гэхэд зээлээ төлж барагдуулах тухай гар хүсэлт өгсөн боловч гэрээгээр хүлээсэн үүргээ огт биелүүлээгүй, удаа дараа сануулсан боловч зээлийн төлбөр төлөөгүй. Зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлдэгч үндсэн зээлд 1,555,555.54 төгрөг, зээлийн хүүд 1,018,947.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 820.81 төгрөгийг төлсөн. 8,238,934.18 / Найман сая хоёр зуун гучин найман мянга есөн зуун гучин дөрвөн төгрөг арван найман мөнгө / төгрөгийг Б., П., барьцаалуулагч Ч.Энхбат нарын цалингийн орлого, бусад орлого, барьцаа хөрөнгөнөөс гаргуулж өгнө үү. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг батапгаажуулах үүднээс ИХШХШТХ-ийн 69 дүгээр зүйлийн 69.1.3 дахь хэсэгт заасны дагуу арилжааны *******ууд дахь харилцах болон хадгаламжийн дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоох захирамж гаргаж өгнө үү. гэжээ.
Хариуцагч П. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: П. миний бие гэр бүлийн хүний хамт ******* *******наас бизнесийн зээл авч буцаан хийж чадалгүй шүүхэд шилжсэн. Шүүхэд шилжсэн 8,238,934 төгрөгийн нэхэмжлэлийн хүлээн зөвшөөрч байна. Иймд бидний нэхэмжлэлийг шүүгч та бүхэн хөнгөн шийдвэрлэж өгнө үү. гэжээ
Хариуцагч Б. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б. миний бие Орхон аймаг дахь ******* *******наас бизнесийн зээл авсан юмаа. Цаг хугацаандаа мөнгө болон зээлээ хааж чадаагүй. Иймд байдалд хүрсэн. Банкнаас нэхэмжилсэн 8,238,934 төгрөгийг нийтэд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд бидний энэ шийдвэрийн дагуу хөнгөн шийдвэрлэж өгнө үү. гэжээ
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч нар нь нэхэмжлэлийн дүнг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байга тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү. гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Б., П. нарт холбогдуулан 8,238,934 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага болох 8,238,934 төгрөгийг хариуцагч Б., П. нар нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 146,772 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б., П. нараас 73,386 төгрөг, төрийн сангаас 73,386 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 8,238,934 төгрөгийг хариуцагч Б., П. нар бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 146,772 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б., П. нараас 73,386 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайхуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжпэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН