Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2025/0123

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хэлэлцсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Шр овогт Блын /РД:*******/,

Хариуцагч: дүүргийн Засаг дарга,

Гуравдагч этгээд: Да овогт Мын Мэ /РД:*******/ нарын хоорондын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, гуравдагч этгээд М.Мэ, гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Я, гэрч Г.Д, С.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Т нар оролцов.

Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. дүүргийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн дугаар захирамжийг хүчингүй болгуулах.

Хоёр. Маргааны үйл баримт, түүхийн тухай:

2.1.Гуравдагч этгээд М.Мэ болон Б.А нар нь 2006 оноос хойш хамтран амьдарч, 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдөр М.э мэндэлж, 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн.

2.2.Улмаар 2020 оноос хойш тусдаа амьдарч эхэлсэн бөгөөд гуравдагч этгээд М.Мийн зүгээс иргэн Б.Атэй батлуулсан гэрлэлтийг цуцлуулахаар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэл гаргажээ.

2.3.Тус иргэний хэрэгт иргэн Б.Аийн зүгээс 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүү М.ийг эхийн асрамжид авч, М.Мээс тэтгэлэг тогтоолгох шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийг гаргаж, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн дугаар шүүхийн шийдвэрээр М.Мэ, Б.А нарын гэрлэлтийг цуцалж, хүү М.ийг эхийн асрамжид үлдээж, М.ийг амьжиргааны доод түвшний хэмжээгээр тэжээн тэтгэх үүргийг гуравдагч этгээд М.Мэд даалгаж шийдвэрлэсэн.

2.4.Гэвч М.ийн хууль ёсны асран хамгаалагч бөгөөд ээж болох Б.А нь 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдөр нас барсан.

2.5. Б.Аийн дүү болох нэхэмжлэгч Б. нь дүүргийн Засаг даргад М.ийг өөрийн асран хамгаадаа авах тухай хүсэлтийг гаргаж, тус хүсэлтийн дагуу ажлын хэсэг байгуулагдаж, дүүргийн 32 дугаар хорооны нийгмийн ажилтан С.А гуравдагч этгээд М.Мийн гэр бүлд гэр бүлийн нөхцөл байдал, хэрэгцээний үнэлгээ хийжээ.

2.6. Дээрх судалгаагаар нийгмийн ажилтан нь ...Хүү төрсөн эцэгтэйгээ хамт амьдардаггүй. Авга эгч, өвөө гэх өндөр настай, бие муутай хүмүүстэй амьдардаг... түрээсийн байранд амьдардаг. Байнга тусалж дэмждэг гэх авга эгч нартайгаа амьдрах хүсэлтэй... гэж дүгнэлтийг гаргажээ.

2.7.Улмаар дүүргийн 32 дугаар хорооны хамтарсан багийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар нэхэмжлэгч Б.аас гаргасан М.ийн асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоолгох хүсэлтийг 100 хувийн саналаар дэмжиж, дүүргийн Засаг даргын 2024 оны 3 дугаар арын 15-ны өдрийн дугаар тушаалаар М.ийн асран хамгаалагчаар нагац эгч болох Б.ыг тогтоожээ.

2.8.Тухайн асран хамгаалагчаар тогтоосон дүүргийн Засаг даргын захирамжийг гуравдагч этгээд М.Мийн зүгээс эс зөвшөөрч, цуцлуулахаар 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүсэлт гаргасан байдаг.

2.9. дүүргийн 29 дүгээр хорооны хамтарсан багийн нийгмийн ажилтан болох Г.Д нь 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдөр гуравдагч этгээд М.Мийн дүүргийн 29 дүгээр хороонд байрлах гэрт гэр бүлийн нөхцөл байдал, хэрэгцээний судалгааг хийж ...өвөө болон нагац эгчтэйгээ харилцаа хэвийн... Аав долоо хоногт 1-2 удаа, заримдаа 3 удаа ирдэг. Аавтайгаа л хамт байна. эгч хамаг юм авч явснаас болж хичээлдээ явж чадахгүй байгаа гэв... Хүүхдийн хувьд ямар нэгэн хүчирхийлэлд өртөөгүй... гэх дүгнэлтийг,

- 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Б.Аийн төрсөн эгч Б.тэй хийсэн ярилцлагаар ...М.Мэ нь эцэг байх эрхээ хасуулаагүй. Хүүхдээ асран хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх болон хүүхдийн өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлж байгаа тул хүүхдийн өөрийн хүсэл, аавын хүсэлт, авга эгч Б.ийн хүсэлтийг үндэслэн хүүхдийн асрамжийг аав болох М.Мэд шилжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна гэх дүгнэлтүүдийг тус тус гаргажээ.

2.11. дүүргийн 29 дүгээр хорооны хамтарсан багийн 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар М.Мээс гаргасан хүсэлтийг хэлэлцээд бүх гишүүдийн саналаар хүү М.ийн асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоолгоход шаардлагатай бүхий л материалыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэст хүргүүлэхийг нийгмийн ажилтан Г.Дд даалгаж шийдвэрлэжээ.

2.12.Дээрх хамтарсан багийн хурлын шийдвэрийг үндэслэн дүүргийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн дугаартай захирамжаар М.ийн асран хамгаалагчаар Б.ыг тогтоосон 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дугаартай захирамжийг хүчингүй болгож, М.ийн асран хамгаалагчаас түүний эцэг, гуравдагч этгээд М.Мийг тогтоосон байна.

2.13. Уг захирамжийг нэхэмжлэгч Б.ад 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 06/1255 дугаартай албан бичгээр мэдэгдэж, нэхэмжлэгчийн зүгээс эс зөвшөөрч 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдөр, 07 дугаар сарын 19-ний өдөр тус тус Нийслэлийн Засаг даргад дүүргийн Засаг даргын маргаан бүхий захирамжийг хүчингүй болгуулахаар хандсан бөгөөд, Нийслэлийн Засаг даргын зүгээс2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай албан бичгээр ...М.ийн аав М.Мэ нь Гэр бүлийн тухай хуулийн 68 дугаар зүйлд заасан асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоож болохгүй гэх үндэслэл болон дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн дүгээр шийдвэрээр эцэг байх эрхээ хязгаарлуулаагүй... архины хамааралтай гэх баримт байхгүй тул М.Мийн асран хамгааад шилжүүлэхийг хориглох үндэслэл байхгүй... гэх хариуг өгчээ.

2.14.Улмаар нэхэмжлэгчийн зүгээс 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдөр тус шүүхэд дүүргийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж, тус шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

Гурав.Хэргийн оролцогчдоос шүүхэд гаргасан тайлбар, тэдгээрийн үндэслэл:

3.1.Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: ... Бл овогтой /РД: *******/ нь БГД-ийн Засаг даргын 2023.03.15-ний өдрийн дугаар захирамжаар М.ийн асран хамгаалагчаар тогтоогдсон. Учир нь талийгаач эгч Б.А нь 2023,03.29-ний өдөр гэнэт нас барсан бөгөөд шүүхийн шийдвэрээр гэрлэлтэй цуцлуулж хүү Б.ийг өөрийн асрамждаа аван хамт амьдардаг байсан. Улмаар ээж нь нас барснаар түүний эцэг М.Мэд хүүг нь өгсөн боловч тэжээн тэтгэх, сурган хүмүүжүүлэх үүргээ биелүүлэхгүй, мөн хүүхэд эрүүл саруул аюулгүй орчинд амьдарч чадахгүй хүнд хэцүү нөхцөлд бүтэн нэг жилийн хугацаанд амьдруулж байсан болно. Тодруулбал М.Мэ нь өөрөө Эрдэнэт хотод оршин сууж амьдардаг/хүүг асран хүмүүжүүлдэггүй/ буюу хүүг өөрийн аав дээрээ түрээсийн байранд /бохир/ байлгадаг бөгөөд архи согтууруулах ундааны хамааралтай этгээдүүд дээр хүүг өнөөдрийг хүртэл өсгөж байна. Хүү М.э аав дээрээ очоод нэг жилийн хугацаанд хүүхдийн сурлага эрс муудсан /энэ талаарх сургуулийн тодорхойлолтыг хавсаргав./, зан араншны хувьд эвдэрсэн хараалын үг маш их хэрэглэх болсон, мөн сургууль дээрээ хүүхэд зодох дээрэлхэх, дэлгэцийн хамааралтай болсон зэрэг зүй бус, хүмүүжлийн доголдолтой болсон байсан тул арга буюу БГД-н Засаг Даргад хүсэлт гаргаснаар дугаар захирамж нь хамтарсан багийн дүгнэлтэд үндэслэн нагац эгч Б.ыг асран хамгаалагчаар тогтоосон байдаг. Асран хамгаалагч Б. нь 2024.03.15-ний өдрийн захирамж болон гэрээний дагуу богино хугацаанд дараах үүргийг биелүүлсэн байдаг. Үүнд:

-М.ийг өөрийн оршин суугаа хаяг дээр буюу БГД, , , , , 31 тоот хаягт шилжүүлэг хийлгэсэн,

- дүүргийн халамжид тэтгэмж авахаар бүртгүүлсэн,

-Мэдлэг боловсролыг нь дээшлүүлэх зорилгоор гадаадад сургах буюу БНСУ дахь Олон улсын Монгол сургууль 2024.02.23 өдөр бүртгүүлсэн. /сургууль бүртгэж авсан байгаа бөгөөд нэн даруй сурахаар БНСУ-г зорих шаардлагатай байна./,

-Мөн талийгаач Б.Аийн өвийг нээлгэж, нэр бүхий эд хөрөнгийг нь /зориуд хөрөнгүүдийг нэрлэж бичээгүй, учир нь эцэг болох М.Мэ нь хөрөнгөд нь шунаад байгаа./ хууль ёсны өв залгамжлагч хүү М.ийн нэр дээр шилжүүлсэн, зэрэг дээрх ажлуудыг хийж гүйцэтгэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн болно.

Гэтэл БГД-н засаг даргын 2024 оны 06-р сарын 03-ны өдрийн дугаар захирамжаар иргэн М.Мийн хүсэлт болон хамтарсан багийн 2024.05.17-ны өдрийн 09 дүгээр хурлын тэмдэглэлийг үндэслэн дугаар захирамжийг хүчингүй болгосон гэх агуулга бүхий үндэслэл муутай шийдвэр гаргасанд гомдолтой байна. Учир нь дугаартай захирамжаар Б.ыг асран хамгаалагчаар томилоход М.А*******ийн эцэг нь М.Мэ болохыг мэдэж байсан болон хамтарсан баг хүүгийн амьдарч байгаа буюу Б.ын амьдарч байгаа орчин нөхцөл, хүүхдийн сурлага хүмүүжлийг харгалзан хүүхэд хэн дээр нь байвал зохимжтой талаар судалгаан дээр үндэслэн асран хамгаалагчаар тогтоосон буюу хүүхдийг эцгийн асран хамгаааас Б.ын асран хамгааад шилжүүлэх зайлшгүй шалтгаан нөхцөл байсан тул Засаг дарга нь дугаартай захирамжийг гаргасан байдаг.

Гэтэл М.Мэ хүсэлт гаргаснаар захирамжийг цуцалж байгаа нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл дугаар захирамжаар асран хамгаалагчаар тогтоосон ямар нөхцөл байдал арилсан, хүүхдийн амьдралын нөхцөл хэрхэн өөрчлөгдсөн буюу Б.ын асран хамгааад байлгах шалтгаан нөхцөл өөрчлөгдсөн эсэх талаар дүгнэлтийг дутуу хийж, хүүхдийг эрсдэлтэй нөхцөл байдал эргэн шилжүүлсэн үндэслэлгүй захирамж болсон. Мөн хамтарсан багийн тэмдэглэлд "******* ******* ******* сургууль"-н нийгмийн ажилтан Н нь ярилцлага өгөхдөө худал хуурмаг тайлбарыг өгсөн байсан буюу өмнө М.ийн зан байдлыг тодорхойлсноос өөр байдлаар тайлбар хийсэн байна. /энэ талаарх баримтыг хавсаргав./ Мөн БГД-н иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.08.13-ны өдрийн 102/1112021/01924 дугаар гэрлэлт цуцалж, хүүхдийн асрамж шийдсэн шүүхийн шийдвэрээр Эцэг байх эрхээ хязгаарлуулаагүй, мөн гэр бүлийн тухай хуулийн 26-р зүйлд заасан хүүхдийн өмнө хүлээх үүргээ хэрэгжүүлэх эрх үүрэг нь хэвээр болно..." гэх агуулга бүхий дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин ч уг шүүхийн шийдвэрээр эцэг М.Мэ нь хүүхдээ эхийн асрамжид үлдээнэ, тэтгэлэг хуульд зааснаар төлнө буюу М.Мэ нь хүүхдийн асрамжаас өөрөө татгалзсан, мөн Гэр бүлийн тухай хууль болон шүүхийн шийдвэрээр хүүхдийн тэтгэлэг төлөх үүргээ огт хэрэгжүүлээгүй /НШШГГ-т албадан гүйцэтгүүлж байгаа/ байхад хэргийн нөхцөл байдал, нотлох баримтыг цуглуулах үүргээ хэрэгжүүлэлгүйгээр нотлох баримтыг өөрөөр тайлбарлаж, шалгах нягтлах үүргээ хэрэгжүүлэлгүйгээр илтэд үндэслэл муутай дугаар захирамжийг хүчингүй болгосонд гомдолтой байна.

Өөрөөр хэлбэл М.Мэ нь Б.ыг дээр дурдсан асран хамгаалагчийн үүрэг /талийгаачийн өвийг хүү Б.ийн нэр дээр нээлгэсэн, 4 үл хөдлөх хөрөнгө, газар, дансанд байрлах бэлэн бус мөнгө гэх мэт/-г гүйцэтгэсний дараа асран хамгаалагчийн зориуд сольж, хүлээн авсан эд хөрөнгөд шунаж байгаа болно. Мөн захирамжийг хүчингүй болгож байгаа ямар хууль зүйн үндэслэлээр хүчингүй болгож байгаа нь тодорхойгүй бөгөөд харин ч М.Мэд асран хамгаалагчийн эрх шилжсэнээр хүүхдийн харилцах дансанд байсан 4.000.000 төгрөгийг авч хэрэглэсэн болон асран хамгаалах эрхийг хүүхдийн төлөө бус өөрийн эрх ашгийн төлөө шунахайн сэдлээр ашиглаж байгаа нь Гэр бүлийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.4 дэх хэсэгт заасныг зөрчсөөр байтал хүүхдийг М.М*******ийн асран хамгааад шилжүүлж буй нь хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж байна.

Хариуцагч нь уг захиргааны актыг гаргахдаа эрх ашиг нь хөндөгдөж байгаа буюу асран хамгаалагчаар тогтоосон шийдвэрээ хүчингүй болгуулж буй нэхэмжлэгчийг сонсох ЗЕХ-ийн 27 дугаар зүйлд заасан ажиллагааг огт хийгээгүй ба хэрэв уг ажиллагааг хийсэн бол М.Мэ асран хамгааад байлгахад харшлах нөхцөл байдлууд арилсан эсэх, хүүхдийг ямар нөхцөл байдалд эргэн аваачиж буй болон хүүхдэд ирээдүйд ямар эрсдэл учрах талаар мэдэх боломжтой төдийгүй цаашлаад дээрх маргаан бүхий захиргааны актыг гаргах бодит нөхцөл бүрдэхгүй байсан. Улмаар шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан боловч Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024.09.03-ны өдрийн 128/132024/7272 дугаар захирамж болон 2024.09.17-ны өдрийн 128/132024/7744 дугаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар 14 хоногийн хугацаа тогтоосон буюу маргаж буй Улсын тэмдэгтийн хураамж нөхөн төлүүлэх, эсхүл төлсөн эсэхийг тодруулах шаардлагатай, мөн БГДИХАШШ-н 2021.08.13-ний өдрийн 102/I1112021/01924, 2021.11.25-ны өдрийн 102/ГХ2021/01221 дугаар гүйцэтгэх хуудас, 102/ШШ2021/ дугаар захирамж, "******* эверэст интернэшнл" сургуулийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг нэхэмжлэгч өөрөө гаргаж өгөх боломжтой гэж захирамжилсан байна.

Уг шүүгчийн захирамжийн дагуу нотлох баримтуудыг бүрдүүлсэн болон нөхөн төлсөн тул нэхэмжлэлийг хүлээн авч дээр дурдсан үндэслэлээр 2024 оны дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү... гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч Б. нь 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дугаартай захирамжаар хүү М.ийн асран хамгаалагчаар тогтоогдсон байдаг. Улмаар асран хамгаалагчаар тогтоогдсонтой холбоотой асран хамгаалах гэрээ байгуулж, гэрээнд заасан асран хамгаалах үүргээ биелүүлж явж байсан. Гэтэл 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдөр тухайн захирамжийг хүчингүй болгосон байдаг. Хүчингүй болгохдоо ямар нэгэн хууль зүйн үндэслэлгүйгээр уг тушаалыг гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл Б.ад олгосон 60 дугаартай захирамжийн дагуу ямар эрх зөрчигдсөн болон уг захирамжаар Б. ямар үүрэг хэрэгжүүлээгүй гэдэг үндэслэлээр хүчингүй болгосон нь тодорхойгүй. Уг захирамжийн агуулгаас нь харахад эцэг нь буюу Т.Мэ гэдэг хүн байгаа учир дугаартай захирамжийг хүчингүй болгосон гэж байгаа.

Энэ нь өөрөө үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан 60 дугаартай захирамжийг гаргах болсон үндэслэл нь хүү М.ийн хүсэлтээр тухайн захирамж гарч асран хамгаалагчаар Б.ыг тогтоосон үйл баримт авагдсан байдаг. Гэтэл Т.Мэ эцэг нь байгаа гэдэг байдлаар дахин н.С Засаг дарга захирамжийг хүчингүй болгож байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. Эцэг нь байгаа гэдгийг мэдэж байсан. Өөрөөр хэлбэл дугаартай захирамж гаргахад эцэг нь байсан гэдгийг мэдэж байсан.

Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд тайлбар гаргахдаа мэдээгүй байдлаар тайлбар өгсөн байдаг. Энэ нь хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл хүүхэд аав, аавынхаа өвөө болон нагац эгчтэйгээ цуг амьдарч байсан. дугаартай захирамж гарахад тухайн хүүхдийг хэн хэнтэйгээ амьдарч байгаа болон хаана амьдарч байгаа талаар тодорхойлолтыг гаргасан байдаг. Ингэхдээ нөхцөл байдлын үнэлгээг хийсэн. Үнэлгээ хийхэд гуравдагч этгээдийн нагац эгч н.О******* гэдэг хүн байсан. дугаартай захирамж гарахад ажиллагаанд оролцож байсан. Үүнээс харахад эцэг нь дугаар захирамж гарахыг мэдэж байсан нөхцөл байдал байхад дугаар захирамжийг гаргаж ямар нэгэн хууль зүйн үндэслэлгүйгээр гаргасан нь Б.ын эрх ашиг буюу асран хамгаалагчаар тогтоогдсон байгаа этгээдийн эрх ашиг хөндөгдөж байна.

Иймд дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан... гэв.

3.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар дээр нэмээд товч тайлбар хэлье. дугаар захирамж гарахаас өмнө ямар нэгэн байдлаар Б. гэдэг хүний эрх ашгийг хөндөх гэж байгаа талаар Б.ад мэдэгдэх үүрэгтэй. Энэ талаар нь тайлбар мэдүүлэг авах ёстой. Гэтэл ийм зүйл байхгүй. Хариуцагч талаас тодруулж асуухад хэлсэн мэдэгдсэн гэж хэлдэг. Гэтэл энэ талаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт байхгүй. Иймд сонсох ажиллагаа хийгдээгүй гэж үзэх боломжтой. Захиргааны шийдвэр гаргах гэж байгаа, гаргахаас өмнө оролцогчийн эрхийг хангах ёстой. Оролцогчийн эрх хангагдаагүй байна. Улмаар дугаар захирамж гарч Б.ын асран хамгаалагчаар тогтоосон эрхийг нь зөрчиж байна гэж үзэхээр байна. Өнөөдрийн энэ шүүх хуралдаан захирамжийг үндэслэлтэй юу, үндэслэлгүй юу гэдэг талаар шийдвэр гарах ёстой гэж үзэж байгаа. Түүнээс биш ямар нэгэн байдлаар хүүхдийн асрамжийг, гэр бүлийн асуудлыг огт шийдвэрлээгүй. Үүн дээр шүүх дүгнэлт хийгээсээ гэж хүсэж байна. Иймд дугаар захирамж хууль зүйн үндэслэлгүй. Оролцогчийн эрхийг хязгаарласан захирамж байгаа тул хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна... гэв.

3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзлын үндэслэлдээ: ...Иргэн Б.ын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Асран хамгаалагчаар тогтоолгох тухай өргөдөл, дүүргийн 32 дугаар хорооны хамтарсан багийн дүгнэлтийг үндэслэн дүүргийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дугаар М. А*******эд асран хамгаалагч тогтоох тухай захирамж гарсан.

Дээрх захирамжийг хууль бус болох тухай иргэн М.Мийн 2024 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн Захирамж цуцлуулах тухай өргөдлийн судалж дүүргийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дугаар М.А*******эд асран хамгаалагч тогтоох тухай захирамж нь Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1-д "бага насны 114 нас хүрээгүй/ бүтэн өнчин хүүхдийг асран хамгаална" гэсэн заалтыг үндэслэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.2-д заасан захиргааны илт хууль бус акт болох, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн дугаар шийдвэрт бага насны хүүхэд М.А*******ийг эхийн асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа боловч эцэг М.Мийн зүгээс хүүхдээ асран хүмүүжүүлэх суурь боловсрол эзэмшүүлэх болон гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан хүүхдийн өмнө хүлээсэн эрх үүргээ хэрэгжүүлэх эрх үүрэг нь хэвээр болно гэж заасан бөгөөд эцэг байх эрхээ хязгаарлуулаагүй, хасуулаагүй байхад М.А*******ийн нагац эгч Б.ад Асран хамгаалагч тогтоох тухай шийдвэр гаргасан нь үндэслэлгүй шийдвэр болсон тул Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь заалтыг үндэслэн засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дугаар захирамжийг дүүргийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн дугаар захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Захиргааны ерөнхий хуульд заасан Сонсох ажиллагааг хуульд заасны дагуу дүүргийн Засаг даргын Тамгын газрын гэр бүл хүүхэд залуучуудын асуудал хариуцсан мэргэжилтэн Х.С утсаар нэхэмжлэгч Б.ад мэдэгдсэн болно. Мөн Б.ын нэхэмжлэлд дурдсан М.ийг БГД-ийн 12 дугаар хороо  дугаар бичил хороолол Хасбаатарын гудамж  дугаар байр  тоот хаягт шилжүүлэг хийлгэсэн гэх боловч М.э нь дүүргийн хороо байр тоот хаягт бүртгэлтэй байна. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3.5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Маас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... дүүргийн Засаг дарга нь дугаар захирамжийг гаргахдаа үндэслэлтэй гаргасан гэж үзэж байна. Анх дугаар захирамжийг гаргахдаа дутуу судалгааг үндэслэж хийсэн байдаг. Эцгийн зөвшөөрлийг аваагүй. Эцэгтэй нь холбогдоогүй эцгээс нь зөвшөөрөл аваагүй дутуу судалгаа дээр үндэслэсэн, хүчин төгөлдөр бус захирамж гарсан гэж үзэж дугаар захирамж дугаар захирамжийг хүчингүй болгосон байгаа. Өнөөдөр хүүхэд яг юу хүсэж байна. Хүүхдийн хүслийн дагуу хүүхдийн эрх ашгийг хамгаалахын төлөө байдаг тул дугаартай захирамж гаргасан байгаа... гэв.

3.6.Гуравдагч этгээдийн зүгээс шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Б.ын нэхэмжлэл нь бүхэлдээ үндэслэлгүй байх бөгөөд нэхэмжлэлдээ бичсэн үйл баримтууд бодит байдалд нийцээгүй, худал хуурмаг мэдээлэлд тулгуурласан, бусдын нэр төр алдар хүндэд халдсан гүтгэлэг, доромжлолын шинжтэй байна. Тодруулбал, Миний хүү маань болох М.э миний асрамжид байх хугацаандаа "эрүүл аюулгүй орчинд амьдраагүй, хүнд хэцүү нөхцөлд 1 жилийн туршид амьдарч байсан, архи согтууруулах ундааны хамааралтай этгээдүүдтэй байсан" гэх зэрэг гүтгэлгийн шинжтэй тайлбарыг бичсэн байна. Бусдыг ер гүтгэж, бодит байдлыг гуйвуулсан мэдээллийг шүүхийн байгууллагад гаргаж болохгүй. Үүнийг худлаа мэдээлэл гэдгийг мэдэж байсан атлаа үүнийг дэмжсэн, үүнд тусалж хамтран оролцсон хууль, өмгөөлөгч мөн хууль зөрчиж байна гэсэн үг болно.

Дээр дурдсан нөхцөл байдал бодит байдал нийцээгүй, худал мэдээлэл тул сургуулийн нийгмийн ажилтан, дүүргийн хорооны нийгмийн ажилтан зэрэг хүмүүсийн тайлбар, дүгнэлт, нөхцөл байдлын үнэлгээ гэх баримтуудаар няцаагдаж байгаа юм. Хэрэв үнэхээр энэ гүтгэлгийн шинжтэй мэдээлэл үнэн байсан бол хэргийн баримтаар нотлогдох учиртай. Мөн түүнчлэн сургуулийн нийгмийн ажилтан (Н) нь хорооны ажилтанд (хорооны нийгмийн ажилтан Г.Д) худал хуурмаг тайлбарыг өгсөн гэж нэхэмжлэлдээ бичжээ. Энэ нь мөн л гүтгэлгийн шинжтэй үйлдэл болно. Хэрэв сургуулийн нийгмийн ажилтан худал хуурмаг тайлбар өгөөгүй бол бусдыг гүтгэсэн хууль бус үйлдэл болно.

Үүнд хамтран оролцсон хүмүүс хуулийн хариуцлага хүлээх учиртай. Энэ нь бодит байдалд нийцэж буй эсэхийг тодруулахыг тулд хорооны ярилцлага хийсэн ажилтан, мөн сургуулийн нийгмийн ажилтныг гэрчээр асуух, нүүрэлдүүлэн мэдүүлэг авах замаар тодруулж мухарлах боломжтой болно. Б.ын хувьд 2024 оны 3-р сарын 15-ны өдрөөс хойш асран хамгаалагчийн үүргээ хуулийн дагуу биелүүлсэн гэх тайлбар мөн үндэслэлгүй, түүнчлэн хүүхдийн эрх ашгийн төлөө асран хамгаалагчаар тогтоогдох хүсэлтэй байгаа гэдэг нь эргэлзээтэй. Энэ талаар хэлсэн түүний эгч Б.ийн тайлбар үүнийг нотолж байгаа болно. Түүнтэй хийсэн ярилцлагын тэмдэглэл дээр хэн нь хүүхдийн төлөө гэсэн сэтгэлтэй байгаа, харин хэн нь хүүхдийн биш, эд хөрөнгийн сэдэл, зорилгоор асуудалд хандаж байгаа талаар маш тодорхой тайлбар хийсэн Майдаг болно. Энэ хэрэгт авагдсан байна. Үүнийг хорооны ажилтнууд, хариуцсан засаг дарга хүчээр бичүүлэн аваагүй, тэрээр сайн дураар энэ тайлбарыг хэлж тэмдэглэлийг баримтжуулсан байдаг болно. Энэ баримт мэдээлэл түүнийг асран хамгаалагч байх ёсгүйг илтгэж буй нэгхэн жишээ гэж хэлж болно.

Б.ын ойрын хүн буюу түүний төрсөн эгчийн бодит байдлын талаар хэлсэн тайлбар болно. Б. нэхэмжлэлдээ зохих судалгаан дээр үндэслэж захирамжийг гаргаж, хүүгийн асрамжийг түүний нэр дээр шилжүүлсэн мэтээр тайлбар хийж байна. Энэ нь мөн л эргэлзээтэй. Миний хүү М.ээр хүсэлт бичүүлэн авахдаа түүнд хуульд нийцэхгүй байдлаар насанд хүрээгүй байдлаар шахалт нөлөө үзүүлсэн байж болзошгүй байна. дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй Б.ын нэхэмжлэлтэй иргэний хэрэг дээр миний хүү М.ийг асуусан байдаг ба энэ талаар хүү маань шүүхэд хэлэхдээ Б.ыг өөрийнх асран хамгаалагчаар тогтоогдсоныг мэдээгүй, хожим сүүлд нь надаас анх мэдсэн, Б. хэлж байгаагүй талаар хэлсэн байдаг. Мөн Б.тай хамт байж үзээгүй, Б.ыг анхаарал халамж тавиагүй, өөрөөсөө мөнгө огт өгдөггүй байсан талаар хэлсэн байдаг болно.

Энэ хүүгийн саналыг асуусан тэмдэглэл нь энэхүү захиргааны хэрэгт мөн хамааралтай байх тул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй Б. ын нэхэмжлэлтэй иргэний хэргээс татуулан хэрэгт авхуулах хүсэлтэй болно. Түүнчлэн дугаартай захирамжийг гаргахдаа үнэн зөв, бодитой мэдээллийг холбогдох хүмүүс гаргаж өгөөгүй. Тодруулбал, миний хүү М.А*******э нь өөрийн төрсөн эцэг болох миний асран хамгааад эрүүл саруул өсөж байгаа талаарх мэдээллийг өгөөгүй. Миний талаар худал хуурмаг буюу архины хамааралтай, эрх зүйн ямарваа нэгэн чадамжгүй гэх мэт мэдээллийг өгсөн, хүүг асран хамгаалж байгаа хүн байхгүй гэсэн байдаг. Энэ талаар хожим хороо, дүүргийн ажилтнуудтай уулзаж яагаад миний асрамжид байсан хүүг маань хамааралгүй Б. гэх хүний асрамжид шилжүүлсэн талаар тодруулахад: тэр хүмүүс намайг хараад бүүр гайхаж байсан, нөгөө хүүгийн аав гэж хүн нь эрүүл саруул эсэн мэнд хүн байдаг юм байна шүү дээ гэж хоорондоо ярьж байсан.

Холбогдох хуулийн дагуу (Гэр бүлийн тухай хууль) асран хамгаа тогтоох шаардлагатай хүн нь асран хамгаа байхгүй хүнийг ойлгодог. Өөрийн төрсөн эцгийн асран хамгааад байсан хүүхдийг буруу мэдээлэл тулгуурлан өөр хүний асран хамгааад шилжүүлсэн нь өөрөө буруу болсон тул Б.ын захирамжийг засаг дарга бүрэн эрхийнхээ дагуу хүчингүй болгож шийдвэрлэсэн болно.

Б. нь хүүхдийн амьдралын нөхцөл байдал өөрчлөгдөөгүй байсан тул түүний асран хамгаалагчаар тогтоосон захирамжийг хүчингүй болгосон буруу гэж тайлбарладаг. Үнэн хэрэгтээ Б.ыг асран хамгаалагчаар тогтоох ёсгүй байсан Мир түүнийг захирамжийг хүчингүй болгосон юм. Б.ыг асран хамгаалагчаар тогтоосон нь буруу буюу түүнийг хүүгийн асран хамгаалагчаар тогтоох хууль зүйн шаардлага байгаагүй тул түүний захирамжийг хүчингүй болгосон нь үндэслэлтэй болно. Мөн хүүхдийн тэтгэлэг төлөөгүй, төлөх үүргээ биелүүлээгүй гэдэг. Хүүхдийн тэтгэлэг төлөх асуудал нь хүүгийн ээж нас барж, хүү маань миний асрамжид шилжиж ирснээс хойш шаардлагагүй болж байгаа юм. Түүнээс гадна би өөрийн хүүдээ тухайн хугацаанд бүхий л хэрэглээний зардал, болон сургалтын төлбөрийг 2021, 2022, 2023 онуудад төлж ирсэн ба үүнийг дансны хуулгаар нотлох боломжтой болно. Хүүгийн дансанд байсан 4 сая төгрөгийг авч хэрэглэсэн гэдэг мөн л гүтгэлэг, тэр мөнгө дансандаа байж л байгаа болно.

Харин Б. нь хууль бусаар асран хамгаалагч байсан хугацаандаа хүүгийн төрсөн эх Б.Аийн нэр дээр бүртгэлтэй, М.эд хуулийн дагуу өвлөгдвөл зохих хөдлөх болон үл хөдлөх хөрөнгүүдэд өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авч, Гэр бүлийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.4-т "асрамж, дэмжлэгтээ байгаа хүний үл хөдлөх эд хөрөнгө, мал, мөнгөн хадгаламж, үнэт цаас, үнэт зүйлийг бэлэглэх, өөрт нь зориулахаас бусад тохиолдолд худалдах, арилжих, барьцаалах, дэнчин тавих болон бусад хэлбэрээр захиран зарцуулахыг хориглох" гэж заасныг зөрчиж өөрийн дураар захиран зарцуулж буй нөхцөл байдал үүсгээд байна.

Асран хамгаалагчаар тогтоосон шийдвэрийг хууль бус болохыг тогтоосон байтал өнөөдрийг хүртэл гэрчилгээнүүдийн эх хувь баримт бичгийг шилжүүлэн өгөлгүй, өөртөө хадгалсаар байна. Үүнд дараах үл хөдлөх эд хөрөнгө хамаарч байна. Үүнд:

-Улсын бүртгэлийн Ү- дугаартай, УБ, дүүрэг, , , тоот орон сууцны зориутай үл хөдлөх эд хөрөнгө,

-Улсын бүртгэлийн Ү-220 дугаартай, дүүрэг, хороо, байр тоот байр 3 өрөө орон сууцны зориутай үл хөдлөх эд хөрөнгө,

-Улсын бүртгэлийн Ү-2205 дугаартай, УБ, БГД, ү гудамж, байр тоот үйлчилгээний зориутай үл хөдлөх эд хөрөнгө (лангуу),

-Ү- улсын бүртгэлийн дугаартай, Улаанбаатар, дүүрэг, , , ын гудамж тоот авто зогсоол.

Мөн төрсөн эх Б.Аээс хүү болох М.эд өвлөгдвөл зохих улсын бүртгэлийн Ү- дугаартай үйлчилгээний зориутай лангуу, мөн улсын бүртгэлийн Ү- дугаартай орон сууцны зориутай хөрөнгийн бусдад хөлслүүлж, түрээслүүлсний орлогыг өнөөдрийг хүртэл өөрөө хүлээн авч өөрийн дураар захиран зарцуулж, М.эд хохирол учруулсаар байж болзошгүй байна. Мөн өвлөгдөх хөрөнгийн нэг болох талийгаач Б.Аийн нэр дээр бүртгэлтэй улсын дугаартай Lexus автомашиныг Б. нь өөрөө эзэмшиж, ашигласаар байна. Б. нь өөрийгөө асран хамгаалагчаар тогтоолгох зорилгоор бичиг баримт бүрдүүлэхдээ хүү М.ийг өөр дээрээ байдаг мэтээр буюу хамт амьдардаг мэтээр тайлбарласан. Тийм учраас Б.ын хаягаар буюу дүүргийн 12 хороогоор асуудлыг тэрүүхэн хүрээнд шийдвэрлүүлсэн байдаг.

Гэтэл миний төрсөн хүү нь дүүргийн 29 хороонд амьдарч байсан болно. Өөр хороогоор асуудлыг оруулж, тухайн хороонд хүүг харгалзан дэмжих хүнгүй амьдардаг мэтээр тайлбарлан өөр дээрээ асрамж тогтоолгосон байх тул түүний захирамжийг хүчингүй болгосон нь хуулийн дагуу ажиллагаа болно. Хожим энэ асуудлыг тодруулан үзтэл миний хүү М.ийн хаягийг огт амьдардаггүй өөрийнхөө хаяг руу шилжүүлсэн байдаг болно. Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

3.7.Гуравдагч этгээдээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... дугаар захирамж гарсан талаар мэдээгүй. 2024 оны 5 сарын 01-ний өдөр гэрээс хүүхэд авах гэж ирсэн. Тэгэхэд нь манай эгчид хальт харуулчхаад хүүхэд авч явах гэсэн. Хүү над руу утасдаж намайг авч явах гэж байна гэж хэлсэн. Юу яриад байна аа хэн тэгж байна гэхэд Б. эгч авах гэж ирсэн. Би нойлд ороод хаалгаа түгжсэн байна гэж хэлсэн. За тэгвэл нойлдоо байж бай аав нь цагдаа дуудъя. Тэгээд Эрдэнэтээс явж ирсэн. Анхнаасаа судалгаа хийхдээ ямар нэгэн судалгаа хийж байгаа талаараа мэдэгдээгүй. Захирамж гарсан талаар нь мэдээгүй. Намайг байхгүй гудамжинд архи уугаад үхсэн ч байж магадгүй гэж ярьсан байдаг. Тэгээд хөөцөлдөж явж гомдол гаргасан... гэв.

3.8.Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... дугаар захирамжийг хүчингүй болгох гол үндэслэл нь М.ийг аав дээр нь үлдээх шийдвэр болсон гол үндэслэл нь Б. гэдэг хүн асран хамгаалагч тогтоож шийдвэрлэхдээ ямар учраас эцэг нь байсаар байхад эцэгт нь өгч болоогүй вэ?, яагаад Б.ад шилжүүлж байгаа вэ гэдэг үндэслэл нь тодорхойгүй байгаа. Холбогдох баримт болон гэрчийн мэдүүлгийг харахад энэ нөхцөл байдал ойлгомжгүй хэвээрээ байдаг. Эцэг байсаар байтал ямар учраас Б. гэх хүн дээр тогтоож байгаа вэ гэдэг үндэслэл тодорхойгүй, судалгаа ойлгомжгүй байсан. 2024 оны 5 дугаар сард болсон үйл явдал дээр хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой хүүхдийн эрхийг хөндсөн нөхцөл байдал үүссэн гэдгийг гэрчийн мэдүүлснээс харагдаж байгаа. Түүнээс улбаатайгаар М.э хүүгийн эцэг буюу Т.Мэ хүсэлт гаргаж дахин асран хамгаалагч тогтоолгох гомдол гаргасны даруу Засаг дарга бүрэн эрхээ хэрэгжүүлсэн байдаг. Гэр бүлийн тухай хуулийн 63, 66, 70, 67.1.1 дэх хэсэгт заасны дагуу асран хамгаалагчийг өөрчлөн шийдвэрлэх бүрэн эрх нь Засаг даргад байдаг учир бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэсэн шийдвэр нь ямар нэгэн хууль зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй. Судалгаа зохих түвшинд хийгдсэн гэдэг нь харагдсан учир шийдвэр хуульд нийцсэн гэж үзэж байгаа... гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүхийн зүгээс хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт, талуудын тайлбар, тэдгээрийн үндэслэл, гэрчийн мэдүүлэг зэргийг нэгтгэн судлан үзээд нэхэмжлэгч Б.аас дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан дүүргийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Гуравдагч этгээд М.Мэ болон иргэн Б.А нар нь 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гэрлэлтээ батлуулж, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн дугаартай шүүхийн шийдвэрээр /1-р хавтаст хэргийн 88-89 дүгээр тал/ гэрлэлтээ цуцлуулж, хүү болох М.э нь ээж Б.Аийн асрамжид үлдсэн байна.

3. Тус шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгт Бага насны хүүхэд болон М.ийг эхийн асрамжид хэвээр үлдээж байгаа боловч эцэг М.Мийн зүгээс хүүхдээ асран хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх болон Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан хүүхдийн өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх эрх үүрэг хэвээр болно гэж тусгасан.

4. Мөн шүүхийн шийдвэрт гуравдагч этгээд М.Мийг түүний хүүхэд болох М.ийг 11-16 нас хүртэлх хугацаанд сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тэжээн тэтгэхээр шийдвэрлэсэн бөгөөд дээрх шүүхийн шийдвэрийн дагуу дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ГХ2021/01221 дугаартай гүйцэтгэх хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 180 дугаар тал/ бичигдэж, 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 233502 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол /1-р хавтаст хэргийн 179 дүгээр тал/-оор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан байна.

5. Улмаар иргэн Б.А нь 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдөр нас барсан /1-р хавтаст хэргийн 75 дугаар тал/ бөгөөд М.э нь энэ үеэс хойш аав болох М.Мийн асрамжид амьдарч байсан бөгөөд хавтаст хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай мэдээллээс үзэхэд М.э нь аав болох М.Мийн улсын бүртгэлд бүртгэлтэй хаяг болох Улаанбаатар хот, дүүрэг, хороо, , гудамж, байр тоотод 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд бүртгэлтэй байжээ.

6. Нэхэмжлэл гаргагч Б.ын тухайд дүүргийн Засаг даргад М.ийн асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоолгох тухай хүсэлт /1-р хавтаст хэргийн 69-7 дугаар тал/-ийг гаргасан.

7. Тус хүсэлтийн дагуу дүүргийн 32 дугаар хорооны нийгмийн ажилтан С.Аээс 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Гэр бүлийн нөхцөл байдал, хэрэгцээний үнэлгээ /1-р хавтаст хэргийн 107-112 дугаар тал/-г үйлдэж, ...Хүү төрсөн эцэгтэйгээ хамт амьдардаггүй. Авга эгч, өвөө гэх өндөр настай, бие муутай хүмүүстэй амьдардаг... түрээсийн байранд амьдардаг. Байнга тусалж дэмждэг гэх авга эгч нартайгаа амьдрах хүсэлтэй... гэх дүгнэлтийг гаргасан байдаг.

8. Улмаар тус дүгнэлтийн дагуу дүүргийн 32 дугаар хорооны хамтарсан багийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хуралдааны 01 дугаартай тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 114 дүгээр тал/-ээр ...хамтарсан багийн хуралдааны 100 хувийн саналаар Бл овогтой ыг Мэ овогтой ийн асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох нь зүйтэй... гэж шийдвэрлэж, 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дүүргийн Засаг даргын дугаартай захирамж /1-р хавтаст хэргийн 20 дугаар тал/-аар нэхэмжлэгч Б.ыг М.ийн асран хамгаалагчаар тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

9. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т Эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ гэж заасан, түүнчлэн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1-63.1.4-д заасан нөхцөл бүрдсэн тохиолдолд асран хамгаалагч тогтоох шаардлагатай талаар хуульчилсан, М.эд энэ тохиолдолд хамаарахааргүй байна.

10. Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д Дараахь хүнийг асран хамгаална: 63.1.1.бага насны /14 нас хүрээгүй/ бүтэн өнчин хүүхэд; 63.1.2.эцэг, эх нь хоёулаа иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй буюу хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон болон эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан хүний бага насны хүүхэд; 63.1.3.эцэг, эх нь хоёулаа удаан хугацаагаар эмнэлэгт эмчлүүлж байгаа, хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй хүний бага насны хүүхэд; 63.1.4.сэтгэцийн өвчний улмаас шүүхээс иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон хүн гэж заасан байна.

12. Хуульд заасан нөхцөл бүрдээгүй байхад Гэр бүлийн тухай хуулийн 71.1.1-д асран хамгаалах, харгалзан дэмжвэл зохих хүний талаарх мэдээллийг хүлээн авч, нөхцөл байдлыг судалсны үндсэн дээр холбогдох материал бүрдүүлж асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох, өөрчлөх тухай шийдвэр гаргах гэж заасныг зөрчиж М.эд асран хамгаалагч тогтоосон дүүргийн Засаг даргын 2024 оны дугаар захирамж нь хууль бус байх тул түүнийг хүчингүй болгосон маргаан бүхий акт нь хууль зүйн үндэслэлтэй.

13. Маргаан бүхий дүүргийн 2024 оны дугаар захирамж гарахаас өмнө гуравдагч этгээд М.Мийн зүгээс дүүргийн Засаг даргын дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар дүүргийн Засаг даргад хандаж 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүсэлт /1-р хавтаст хэргийн 117-120 дугаар тал/ гаргаж, 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдөр М.ээс аавтайгаа амьдрах хүсэлтэй байгаа талаараа бичгээр илэрхийлсэн /1-р хавтаст хэргийн 124 дүгээр тал/ байна

14. Тус хүсэлтийн дагуу дүүргийн 29-р хорооны нийгмийн ажилтан Г.Дгаас дараахь байдлаар нөхцөл байдлыг дүгнэсэн байдаг. Тухайлбал:

14.1. 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдөр гуравдагч этгээд М.Мийн дүүргийн 29 дүгээр хороонд байрлах гэрт гэр бүлийн нөхцөл байдал, хэрэгцээний судалгааг хийж ...өвөө болон нагац эгчтэйгээ харилцаа хэвийн... Аав долоо хоногт 1-2 удаа, заримдаа 3 удаа ирдэг. Аавтайгаа л хамт байна. эгч хамаг юм авч явснаас болж хичээлдээ явж чадахгүй байгаа гэв... Хүүхдийн хувьд ямар нэгэн хүчирхийлэлд өртөөгүй... гэх дүгнэлт /1-р хавтаст хэргийн 146- 153 дугаар тал/-ийг,

14.2. 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Б.Аийн төрсөн эгч Б.тэй хийсэн ярилцлагаар ...М.Мэ нь эцэг байх эрхээ хасуулаагүй. Хүүхдээ асран хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх болон хүүхдийн өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлж байгаа тул хүүхдийн өөрийн хүсэл, аавын хүсэлт, авга эгч Б.ийн хүсэлтийг үндэслэн хүүхдийн асрамжийг аав болох М.Мэд шилжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна гэх дүгнэлт /1-р хавтаст хэргийн /1-р хавтаст хэргийн 131-132 дугаар тал/-ийг тус тус гаргажээ.

14.3. Улмаар дүүргийн 29 дүгээр хорооны хамтарсан баг 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Багийн ахлагч, Хорооны Засаг дарга Г.Т, гишүүд Нийгмийн ажилтан Г.Д, Хэсгийн байцаагч, Цагдаагийн дэслэгч М.О, М ӨЭМТ-ийн их эмч А.Д, Хөдөлмөр, халамжийн хэлтсийн мэргэжилтэн Б.Б, Хэсгийн ахлагч Б.О нарын бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж, 100 хувийн саналаар М.ийн асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоолгоход шаардлагатай бүхий л материалыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэст хүргүүлэхийг нийгмийн ажилтан Г.Дд даалгаж шийдвэрлэсэн байдаг.

14.4. Улмаар дүүргийн Засаг даргын зүгээс 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана, 66.3-т Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд хүчингүй болгоно гэж заасныг удирдлага болгон дүүргийн 29 дүгээр хорооны хамтарсан багийн 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 9 дугаартай хурлын тэмдэглэлийг үндэслэн 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дугаар захирамжийг хүчингүй болгож, М.ийг М.Мийн асран хамгааад шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон.

15. Дээр дурдсан нөхцөл байдал болон гэрчүүдийн мэдүүлэг зэргийг нэгтгэн дүгнээд Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй гэж заасанчлан М.ийн хүсэл зоригийг бүрэн гүйцэд тодруулалгүйгээр түүнд асран хамгаалагч тогтоосон шийдвэр нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3, Гэр бүлийн тухай хуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 71 дүгээр зүйлийн 71.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.аас дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан дүүргийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ Ц.ОДМАА