Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 307/ШШ2025/00438

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Хэргийн индекс:307/2025/00365/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Алтантуяа би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: ******* аймаг, ******* сум, ******* ******* баг, хөдөө тоотод оршин суух үндсэн хаягтай, ******* аймаг, ******* сум, ******* ******* ******** баг, хөдөө тоотод түр оршин ******* овгийн *******ын ******* (утас:*******)-ын хүсэлттэй,

Ажилласан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч: Б.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Дурсахбаяр оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Хүсэлт гаргагч Б.******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбартаа:

… Би аймгийн сумын компанид гишүүн малчнаар ажиллаж байсан. 1991-2007 он хүртэл ажилласан юм. Тэтгэвэрт гарах жилээ тооцуулж ажилласан жил бүрдүүлэхэд 1991-1992 оны нийгмийн даатгалын төлсөн дэвтэр нь байгаа боловч гарсан, орсон тушаал олдохгүй байгаа тул шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байна. 1991-1992 оны ажилласан жилийн хугацааг сэргээж шийдвэрлэж өгнө үү.

Би 1991-1994 он хүртэл ээж, аав дээрээ малчин хийж байгаад 1994 онд нөхөртэйгөө танилцаад, 1995 онд малчин өрх болж ажилласан. 2007 он хүртэл аймагт амьдарч байгаад Дархан руу шилжиж ирсэн. Тэгээд тэтгэвэрт гарах гээд материалаа бүрдүүлж өгсөн боловч Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газраас таны 1 жил дутаж байна гэсэн. аймгийн архиваас авах гэтэл олдохгүй байсан. Та шүүхээр тогтоолгоод баримтжуулаад ирвэл бид тогтоож өгнө гэсэн гэв.

2. Шүүхээс: Хүсэлт, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн баримт, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын байцаагчийн тодорхойлолт, цахим үнэмлэхийн хуулбар, аймгийн архивын лавлагаа, аймгийн архивын тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтэр, шүүгчийн захирамж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хийгдсэн баримтууд, гэрч , нарын мэдүүлэг, гэрчийн хөдөлмөрийн дэвтэр, шүүхийн баримтууд зэрэг тус тус зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагч Б.******* нь ажилласан байдал тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэж тус тус заасан байна.

Хүсэлт гаргагч Б.******* нь 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл аймгийн сумын компанид гишүүн малчнаар ажиллаж байсан хугацааны баримтууд архивт байхгүй улмаас дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоох боломжгүй болсон үндэслэлээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд гаргасан хүсэлт нь дээрх хуульд заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарч байх тул тус шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.

3. Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын байцаагч ын 2025 оны 02 сарын 14-ний өдрийн тодорхойлолт, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 02 сарын 12-ны өдрийн бүртгэлийн дугаартай архивын лавлагааны хуулбар, аймгийн Засаг даргын тамгын газар архивын тасгийн 2025 оны 02 сарын 13-ны өдрийн дугаартай албан тоотын хуулбар, хүсэлт гаргагчийн 1992 оны 01 сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх 3-7 дахь тал)

Гэрч ын ... Миний аавыг , ээжийг гэдэг, би энэ хоёр хүний дундаас төрсөн айлын 2 дахь хүүхэд байгаа юм. Б.******* би аймгийн суманд 1993 онд хөдөө суманд, нэг бригадад байдаг учраас танилцаад 1995 онд гэр бүл болсон. Бид хоёрын дундаас 3 хүүхэд төрсөн. Бид гэр бүл болоод аймгийн суманд бригадад малчин хийдэг байсан. Манай эхнэр надтай хамт малчинаар ажилладаг байсан. 2007 онд бид хүүхдүүдийнхээ боловсрол анхаарах гээд Дархан-Уул аймгийн ******* суманд малаа аваад шилжиж ирсэн. Бид хоёр Дархан-Уул аймгийн ******* суманд одоог хүртэл малаа маллаж байна. Эхнэр маань Б.******* маань тэтгэвэрт гарах гэтэл малчнаар ажилласан жил чинь тогтоогдохгүй байна, шүүхэд ханд гээд тэгээд эхнэр маань шүүхэд хандсан юм гэх мэдүүлэг, түүний иргэний үнэмлэхийн хуулбар, түүний 1991 оны 09 сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх 16-20 дахь тал),

Гэрч гийн ... Миний аавыг , ээжийг гэдэг байсан, би айлын том охин байгаа юм. Манайх аав, ээжээсээ арвуулаа юм. Миний төрсөн дүүг гийн гэдэг, дүү маань миний яг доод талын дүү байгаа юм. Миний төрсөн дүү нь Б.*******тай 1993 онд танилцаад, үерхэж нөхөрлөж яваад 1995 оны 07 сард аймгийн суманд гэр бүл болсон. Тухайн үед бид аймгийн суманд аав ээжтэйгээ хамт мал малладаг байсан. Тэгээд дүү маань Б.*******тай гэр бүл болчихоод мөн л сумандаа мал малладаг байсан. Манайх Дархан руу 2006 онд шилжиж ирсэн. Манай араас дүү маань эхнэр Б.******* болон хүүхдүүдээ дагуулаад 2007 онд шилжиж ирсэн. Манай хоёр айл хоёулаа одоог хүртэл малаа маллаад амьдарч байгаа гэх мэдүүлэг, түүний иргэний үнэмлэхийн хуулбар, 1991 оны 01 сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримтууд болно. (хх 23-27 дахь тал)

4. Дээрх нотлох баримтуудаас хүсэлт гаргагчийн 1992 оны 01 сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр, хөдөлмөрийн хөлсний мэдээ хэсэгт 1992 он, байгууллагын нэр: сумын ХК, 1 багт малчин, зөвшөөрсөн, эзэмшигчийн гарын үсэг: ******* гэх хэсэг, аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 02 сарын 12-ны өдрийн дугаартай архивын “... регистрийн дугаартай *******ын ******* ажиллаж байсан сумын нь 1991, 1992 онд НДШ тус тус бүрэн төлсөн болно” гэх лавлагаа, гэрч , нарт хууль сануулан авсан мэдүүлэг зэрэг нотолгооны хэрэгсэлүүд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, ажиллаж байсан үйл явдлыг нотолсон тул үнэн зөв, эргэлзээгүй гэж үнэлж, хүсэлт гаргагч ******* овгийн *******ын ******* (РД:)-ыг 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хүртэл аймгийн сумын ХК-д гишүүн малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэв.

5. Хүсэлт гаргагч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан регистрийн дугаартай, ******* овгийн *******ын *******ыг 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хүртэл аймгийн сумын ХК-д малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол  гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.АЛТАНТУЯА