| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Одмаа |
| Хэргийн индекс | 128/2024/0350/З |
| Дугаар | 128/ШШ2025/0044 |
| Огноо | 2025-01-10 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 128/ШШ2025/0044
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдааны шүүгч Ц.Одмаа би даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хэлэлцсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М групп ХХК /РД:/,
Хариуцагч: дүүргийн Засаг дарга,
Хариуцагч: дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс,
Гуравдагч этгээд: Т******* ******* ХХК /РД:/,
Гуравдагч этгээд: банк ХК /РД:/
Гуравдагч этгээд: Ч овгийн Бын У /РД:ШЖ/ нарын хоорондын газар, түүний дээрх үл хөдлөх эд хөрөнгийн эрхтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.З, хариуцагч дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, гуравдагч этгээд Б.У болон Т******* ******* ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, гуравдагч этгээд Т******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, гуравдагч этгээд банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Т нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь.
Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. дүүргийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 05-ний өдрийн А/ дугаар захирамжийг, дүүргийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/ дүгээр Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай захирамжийн Т******* ******* ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах,
1.2. дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Нийслэлийн дүүргийн хороо, гудамж, /1 тоотод байрлалтай Ү-, 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Нийслэлийн дүүргийн хороо, гудамж, тоотод байрлалтай Ү- дугаар үл хөдлөх эд хөрөнгийг Т******* ******* ХХК-д бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах, дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Нийслэлийн дүүргийн 13- хороо, гудамж, /1 тоотод байрлалтай Ү-, Нийслэлийн дүүргийн 13- хороо, гудамж, тоотод байрлалтай Ү- дугаар үл хөдлөх эд хөрөнгийг Монгол Улсын иргэн Ч овгийн Бын Ут өмчлүүлсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах.
Хоёр.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
2.1.Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: ...М групп ХХК нь дүүргийн хороо, дагуу байрлах нэгж талбарын дугаар бүхий 10 м.кв газрыг 2012 оноос хойш тасралтгүй эзэмшиж байсан ба дүүргийн Засаг даргын 2022.07.20-ны өдрийн тоот захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг сунгаж шийдвэрлэсэн. Гэтэл газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусаагүй байхад дүүргийн Засаг даргын 2023.05.04-ний өдрийн А/ дугаар захирамжаар манай компанийн эзэмшиж буй дүүргийн хороо, нарны зам дагуу байрлах 10 м.кв газрын эзэмших эрхийг хууль зүйн үндэслэлгүйгээр хүчингүй болгон шийдвэрлэсэн байна. Үүнд:
1.Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг үндэслэн дүүргийн Засаг даргын 2023.05.04-ны өдрийн А/ дугаар захирамжаар манай компанийн эзэмшиж буй газрыг хүчингүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т "Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна" гэж заасан ба М групп ХХК нь дээрх газрыг 2012 оноос эхлэн өнөөдрийг хүртэл хугацаанд хууль ёсоор, бодитоор эзэмшиж ирсэн. Өөрөөр хэлбэл, дүүргийн хороо, нарны зам дагуу байрлах 1 0 м.кв газар нь бусдын эзэмшил газартай аливаа хэлбэрээр давхцаагүй, тус газрыг өөр этгээд нэг ч өдөр эзэмшиж, ашиглаж байгаагүй. Гэтэл дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зорчиж буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хэн нэг этгээдийн ашиг сонирхлын үүднээс манай компанийн эзэмшиж буй газрыг хууль зөрчин хүчингүй болгосон байна.
2.Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг үндэслэн дүүргийн Засаг даргын 2023.05.04-ны өдрийн А/ дугаар захирамжаар манай компанийн эзэмшиж буй газрыг хүчингүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Тухайлбал, дүүргийн Засаг даргын 2022.07.20-ны өдрийн тоот захирамжаар дүүргийн хороо, нарны зам дагуу байрлах 10 м.кв газрыг манай компанид эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн ба манай компани нь Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээний үндеэн дээр тус газрыг эзэмшиж байсан юм. М групп ХХК нь тухайн газарт үл хөдлөх хөрөнгө барьж 2012 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд тухайн газрыг тасралтгүй эзэмшиж, ашиглаж үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн ба хуурамч бичиг баримт үндэслэн тухайн газар эзэмших эрхийн шилжүүлэн аваагүй болно. Мөн Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д "Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно" гэж заасан ба М групп ХХК нь дээрх хуулийн зохицуулалтыг зөрчөөгүй бөгөөд дүүргийн Засаг дарга дээрх хуулийн зохицуулалтыг үндэслэн манай компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох эрхгүй байна. Учир нь манай компанийн эзэмшиж буй газрыг тухайн цаг хугацаанд аливаа этгээд эзэмшиж байгаагүй /эзэмших эрхгүй/ ба манай компани нь Газрын тухай хууль тогтоомжийг зорчоогүй, хэн нэгэн этгээдийн эрх ашгийг хохироогоогүй тул Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг үндэслэн газар эзэмших эрхийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл бүрдээгүй байна.
3.Нөгөөтээгүүр, дүүргийн хороо, нарны зам дагуу байрлах 10 м.кв газрыг бусад этгээд огт эзэмшиж, ашиглаж байгаагүй, өөр бусад этгээд тус газрыг эзэмших эрхгүй болох нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.29-ний өдрийн № дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.02.20-ны өдрийн №150 дугаар магадлалаар тус тус тогтооддог. Өөрөөр хэлбэл, дүүргийн хороо, нарны зам дагуу байрлах 10 м.кв газрыг Т******* ******* ХХК-д эзэмшүүлсэн газар эзэмших эрхийн гэрчилгээ болон гэрээний хугацаа 2012 онд дуусгавар болсон бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.02.20-ны өдрийн №150 дугаар магадлалаар Т******* ******* ХХК- нас гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн тул Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг үндэслэн манай компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох боломжгүй юм. Нөгөөтээгүүр, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.1-д "цуцлах нөхцөлийг хууль, захиргааны хэм хэмжээний актад, эсхүл тухайн захиргааны актад заасан" гэж заасан ба хууль болон захиргааны хэм хэмжээний актаар М групп ХХК-ийн эзэмшиж байсан газрыг хүчингүй болгох нөхцөл бүрдээгүй. Гэтэл дүүргийн Засаг дарга Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.1-д заасныг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.
4.Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т "захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах", мөн хуулийн 40.3-т "Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана", Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д "Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно" гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл, Газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэлийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.7 дахь хэсэгт хуульчлан заасан ба хуулийн дээрх зохицуулалтад заасан үндэслэл бүрдсэн тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгон шийдвэрлэх ёстой. Гэтэл дүүргийн Засаг даргын 2023.05.04-ний өдрийн А/ дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийг үндэслээгүй бөгөөд ийнхүү үндэслээгүй нь тус захирамж хууль бус болохыг нотолж байна. Мөн М групп ХХК нь дээрх газрыг 2012 оноос эхлэн хууль ёсоор, бодитоор эзэмшиж байсан ба дээрх хугацаанд буюу 2013 онд 579 м.кв талбай бүхий 2 хөрөнгийг барьж, улмаар тус хөрөнгийг ашиглаж, үйл ажиллагаа явуулж ирсэн. Гэтэл дүүргийн Засаг даргын 2023.05.04-ний өдрийн А/ дугаар захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгон шийдвэрлэсний улмаас манай компанийн өмчлөх эрх ноцтой зөрчигдөөд байна. Өөрөөр хэлбэл, Манай компанийн эзэмшиж байсан газрыг хууль зүйн үндэслэлгүйгээр хүчингүй болгон шийдвэрлэхдээ бодит нөхцөл байдлыг шалган тогтоогоогүйн улмаас тус газарт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших, ашиглах боломжгүй болоод байна.
5.Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д "Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна", Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т "Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ" гэж тус тус заасан. Гэтэл дүүргийн Засаг дарга Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг тус тус зөрчиж манай компанийн эзэмшиж буй газрын хүчингүй болгон шийдвэрлэсэн тухай бидэнд огт мэдэгдээгүй. Дээр дурдсанчлан дүүргийн Засаг дарга хууль зүйн үндэслэлгүйгээр манай компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгон шийдвэрлэсэн байх ба 2023.05.04-ний өдрийн А/ дугаар захирамжийн улмаас манай компанийн газар эзэмших болон үл хөдлөх эд хөрөнгөө эзэмших, ашиглах эрх ноцтой зөрчигдөөд байна. Иймд дүүргийн Засаг даргын 2023.05.04-ний өдрийн А/ дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү... гэжээ
2.2.Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагын үндэслэлдээ: ... дүүргийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/ дугаар захирамжийн "М" ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамжийг, дүүргийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/ дүгээр "Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай" захирамжийн "Т******* *******" ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг "Т******* *******" ХХК-д "Т******* *******" ХХК-ийн зүгээс Бын Ут шилжүүлсэн гэх нотлох баримтын шаардлага хангахгүй баримтыг гаргаж өгсөн ба түүний дагуу нэхэмжлэгчийн зүгээс дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой хувийн хэргийг гаргуулах хүсэлтийг гаргаж шүүхээс хангаж шийдвэрлэсэн, дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 23- ны өдрийн 10-3/994 дүгээр албан бичгээр хувийн хэргийг ирүүлсэн гэх нотлох баримттай танилцахад 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн "Т******* *******" ХХК-д үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарснаас өөрөөр бүртгэл хийгдээгүй байгаа талаарх баримт иржээ.
Нэгэнт гуравдагч этгээдээс гаргасан баримтын дагуу бүртгэл хийгдсэн гэх үндэслэл байгаа, газар эзэмших эрх хэнд байхаас хамаарч маргаан бүхий газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн эрх шилжих эсэх нь хамаардаг тул нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаа болно. "Т******* *******" ХХК-ийн нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох гуравдагч этгээд "М" ХХК гэсэн хэргийн оролцогчтой захиргааны хэрэг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн. Уг шүүхийн шийдвэрүүдээр "Т******* *******" ХХК болон "М" ХХК-ууд нь маргаан бүхий газар дээр байрлах үл хөдлөх эд хөрөнгүүдийг өөрсдийн хөрөнгөөр барьсан гэдгээ нотолж өмчлөгчөөр тогтоолгосны дараа үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авах нь зүйтэй, иргэний журмаар хэргээ шийдвэрлэсний дараа бүртгэл хийлгэх шаардлагатай байгаа талаар дүгнэлт хийсэн.
Дээрх захиргааны хэрэгт улсын бүртгэлийн байгууллага оролцсон, дүүргийн газар зохион байгуулалтын Ү-, Ү- дугаар улсын бүртгэлд байсан бүртгэлийн хувийн хэрэгт байдаг атал Ү-, Y- гэсэн шинээр бүртгэл нээж "Т******* *******" ХХК-д, улмаар "Т******* *******" ХХК нь Б.Ут шилжүүлсэн нь Эд хөрөнгийн эрхийн тухай хуулийн 10.3 дугаар зүйлийн 8-д "бүртгэлд тусгахаар хуульд заасан бусад мэдээлэл" буюу үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангаагүй, нэгэнт эцэслэн шийдвэрлэгдсэн хэрэгт дүгнэгдсэн өмнөх нотлох баримтуудыг хавсаргаж өгсөн байгаа нь хууль бус байна.
Иймд дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Нийслэлийн дүүргийн 13 хороо, нарны зам / гудамж /1 тоот хаягт байрлалтай Ү-, 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Нийслэлийн дүүргийн 13 хороо, нарны зам / гудамж тоот хаягт байрлалтай Ү- дугаар үл хөдлөх эд хөрөнгийг "Т******* *******" ХХК-д бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах. 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Нийслэлийн дүүргийн 13 хороо, нарны зам ( гудамж /1 тоот хаягт байрлалтай Ү-, Нийслэлийн дүүргийн 13 хороо, нарны зам / гудамж тоот хаягт байрлалтай Ү- дугаар үл хөдлөх эд хөрөнгийг Монгол улсын иргэн Ч овгийн Бын Ут бүртгэсэн бүртгэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т "захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох" гэж заасны дагуу хүчингүй болгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаа тул хүлээн авч шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
2.3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: дүүргийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн А/ дугаар захирамжаар М групп ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгуулах, дүүргийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/ дүгээр захирамжийн Т******* ******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Т******* ******* ХХК-д 2 үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах, 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2 үл хөдлөх хөрөнгийг иргэн Б.Уын нэр дээр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
М групп ХХК-ийн хувьд маргаан бүхий дүүргийн хороо, дагуу байрлах нэгж талбарын дугаартай 1,0 м.кв 2012 оноос хойш тасралтгүй эзэмшиж өөрийн эзэмшилдээ байлгаж байсан. дүүргийн Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн дугаар захирамжаар газар эзэмших эрхийг сунгаж шийдвэрлэсэн. дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр мэдэгдэл ирсэн. Үүнээс хойш нэхэмжлэгчийн зүгээс урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа буюу Нийслэлийн Засаг даргад хандсан.
Нийслэлийн Засаг даргаас шүүхэд ханд гэсний дагуу 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийг 2 удаагийн бүрдүүлбэр хийгдэж захиргааны хэрэг үүсээд явсан. Нэхэмжлэлийн үндэслэл нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасны дагуу дүүргийн Засаг даргын 2023 оны А/ дугаар захирамжаар манай компанийн газрыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй. Яагаад гэхээр тухайн газрыг М групп ХХК байнга бодитой эзэмшиж ирсэн. Өөр хэн нэгэн ямар нэгэн этгээдтэй газар эзэмших эрхийг сунгах давхцал байхгүй гэдэг шалтгаанаар газар эзэмших эрхийг сунгасан байсан.
Мөн Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасны дагуу дүүргийн Засаг даргын захирамж гарсан. Энэ нь үндэслэлгүй бөгөөд М групп ХХК-ийн хувьд ямар нэгэн байдлаар хуурамч баримт баримтад үндэслэж тухайн газрын эзэмших эрхийг шилжүүлж аваагүй. Мөн Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасны дагуу М групп ХХК хуулийн тухайн заалтыг зөрчөөгүй бөгөөд дүүргийн Засаг дарга дээрх хуулийн зохицуулалтыг үндэслэж манай компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох эрхгүй этгээд гэж үзэж байгаа.
Мөн нөгөөтээгүүр дүүргийн хороо дагуу байрлах 1,0 м.кв болох маргаан бүхий газарт тухайн Т******* ******* ХХК-ийн зүгээс тухайн газар эзэмших эрхийг бодитоор эзэмшиж байгаагүй гэдэг нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 105 дугаар магадлалаар тус тус тогтоогдсон. Ийм үйл баримт байгаа гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байгаа. Мөн дүүргийн Засаг дарга нь Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасныг үндэслэж газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Яагаад гэхээр Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.3 дахь хэсэгт заасны дагуу тухайн газар эзэмшсэн захирамжийг хүчингүй болгон гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэлийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.7 дахь хэсэгт заасан үндэслэлээр хүчингүй болгохоос биш өөр хуулийн үндэслэлээр хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж байна.
М групп ХХК нь 2012 оноос эзэмшиж 2013 онд 579 м.кв 2 хөрөнгө барьж тус хөрөнгөө ашиглаж үйл ажиллагаа явуулж ирсэн. дүүргийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн захирамж гарснаар компанийн эрх ашиг зөрчигдсөн. Газар эзэмших эрх зөрчигдсөнөөрөө үйл ажиллагаагаа хэрэгжүүлж чадахгүй нөхцөл байдалд хүрсэн. Мөн дүүргийн Засаг дарга нь Захиргааны ерөнхий хуулийн 42.1, Газрын тухай хуулийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон талаар мэдэгдээгүй. Захиргааны хэрэг үүсгэсний дараа Т******* ******* ХХК-д 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр дүүргийн Засаг дарга А/ дүгээр захирамж гаргаж Т******* ******* ХХК-д олгосон. Энэ захирамж нь үндэслэлгүй. Яагаад гэхээр өмнө нь шийдвэрлэгдсэн. Нэгэнт тогтоосон үйл баримтын дагуу 3 шатны шүүхээр Т******* ******* ХХК-ийг газар эзэмших эрхгүй гэдгийг тогтоож, 2012 онд Т******* ******* ХХК-ийн газар эзэмших эрхийн хугацаа дууссан эрх зүйн үр дагавар үүсэх боломжгүй гэж үзэж нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэж тус шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр байгаа.
Гэтэл дүүргийн Засаг даргаас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт заасны дагуу нэгэнт нотлогдсон шүүхийн шийдвэрийг зөрчиж захирамж гарсан үйл баримт гарсан. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлд газар эзэмших эрхийг сунгахдаа тодорхой нотлох баримтуудыг заавал хэрэгт хавсаргасан байх ёстой байдаг. Газрын албанд гаргаж өгсөн баримттай танилцахад газар эзэмших эрхийн гэрчилгээ, газрын төлбөрийг төлсөн баримт, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн тухай тодорхойлолт зэрэг баримт байхгүй. Бүртгэлийн маягт болон хүсэлтээс өөр баримт байхгүй байхад Засаг даргын захирамж гарсан нь үндэслэлгүй байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасны дагуу хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий газартай холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн тухайд бүртгэл Т******* ******* ХХК-д гарсантай хамааралтай дээр нь байгаа эд хөрөнгийн гэрчилгээ нь бусад руу шилжсэн үйл баримт тогтоогдсон. Иймд 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Т******* ******* ХХК-д олгосон бүртгэл болон 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Б.Ут олгосон бүртгэлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж оролцсон. Хууль зүйн үндэслэл нь маргаан бүхий газар дээр гаргасан өмнө нь шийдвэрлэгдсэн 3 шатны шүүхийн шийдвэрээр эцэслэн шийдвэрлэгдсэн хэрэг байгаа. Т******* ******* ХХК-ийн зүгээс газар эзэмших эрхтэй холбоотой нэхэмжлэл гаргаж нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзаж, магадлал гарснаас хойш дахин Т******* ******* ХХК гомдол гаргаагүйгээр нэхэмжлэл гаргах эрхээ алдсан байдалтай байгаа. Тухайн маргаан бүхий гурван шатны шүүхээр юу гэсэн байдаг вэ гэхээр тухайн хөрөнгүүдийг өөрсдийн хөрөнгөөр барьсан гэдгийг нотолж өмчлөгчөөр тогтоолгосны дараа үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авах нь зүйтэй гэдэг байдлаар дүгнэсэн байхад энэ дүгнэлт нь М групп ХХК болон Т******* ******* ХХК-ийн маргаан бүхий газрын хувийн хэрэгт аль алинд нь авагдсан байхад тус хөрөнгүүдийг бусдад олгож шийдвэрлэж байгаа дүүргийн Улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагаа буруу гэж үзэж байна.
Мөн Иргэн улсын бүртгэлийн тухай хуулийн зүйлийн 13.8 дахь хэсэгт зааснаар бүртгэлд тусгахаар заасан бусад мэдээлэл буюу үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангаагүй. Нэгэнт эцэслэн шийдвэрлэгдсэн хэрэгт дүгнэгдсэн нотлох баримтыг хавсаргаж өгсөн. Түүнийг үнэлж дахин олгосон байдаг. Хөрөнгийн гэрчилгээ гаргаж бусдад шилжүүлж байгаа нь үндэслэлгүй.Т******* ******* ХХК газар эзэмших эрхтэй маргаж байгаа учир маргаан бүхий газар хүчингүй болсон тохиолдолд дээр нь байгаа үл хөдлөх хөрөнгө нь дагаад хүчингүй болох хууль зүйн үр дагавар байгаа тул нэхэмжлэлийн шаардлага нэмж оролцож байгаа. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасны дагуу дээрх 2 бүртгэлийг хүчингүй болгохоор тус тус нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа гэв.
2.4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаад гаргасан тайлбартаа: М групп ХХК нь 2012-2023 он хүртэл тасралтгүй 12 жил маргааны бүхий газар үл хөдлөх хөрөнгийн эзэмшиж ашиглаж бодитоор өмчилж байсан өмчлөгч. Тухайлбал хэрэгт авагдсан цахилгааны төлбөрийн баримт болон байгуулагдсан түрээсийн гэрээ байгаа. Мөн М групп ХХК 2012 оноос 2023 он хүртэл эзэмшиж ашиглаж байсан гэдэг үйл баримттай маргах нөхцөл байдал байхгүй. Өөрийн эзэмшиж байгаа газрыг шинээр эзэмших хүсэлтийг Засаг даргад гарсан байдаг. Үүнтэй холбоотой дуудлага худалдааны анхны үнэ төл гэдэг шаардлага тавигддаг. Газрын хянан баталгааны дүгнэлт гаргуул гэж шаардлага тавигдаж Газрын тухай хуульд заасны дагуу холбогдох баримтуудыг хавсаргаж хүсэлтээ гаргасан. Ингэж газар эзэмших захирамж гараад явж байгаа. Гэтэл Засаг даргын зүгээс дээрх захирамжийг газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2 дахь хэсэгт зааснаар нөхцөл байдлыг тогтоох хуульд заасан арга хэмжээг хэрэгжүүлээгүй. Өөрөөр хэлбэл захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоон, үүнтэй холбоотой нотлох баримт цуглуулах хүлээх үүргийг захиргааны байгууллага хүлээн гэж заасан. Гэтэл тус газрыг хэн бодитой эзэмшиж ашиглаж байгаа юм. Мөн гэрчийн мэдүүлэг дээр яригддаг. Эвлэрлийн гэрээтэй холбоотой асуудал яаж шийдвэрлэгдсэн юм. Т******* ******* ХХК бодитой тус газрыг эзэмшиж ашиглаж байгаа юу? үүнтэй холбоотой Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2 дахь хэсэгт заасан ямар ч ажиллагаа хийгээгүй учир газар эзэмших эрхийг хүчингүй болгох энэ захирамж хууль зүйн үндэслэлгүй болсон.
Мөн цуцлах үндэслэлтэй Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн аль нэг үндэслэлийг баримтлаагүй. Миний ойлгож байгаагаар газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа тохиолдолд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн аль нэг үндэслэлийг барьсан байх ёстой. Гэтэл захирамж нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн аль ч үндэслэлийг баримтлаагүй учир тус захирамж хууль бус болон нь тогтоогдож байна. Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу захиргааны акт хуульд нийцсэн байх ёстой. Мөн захирамж Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.1 дэх хэсэгт заасныг үндэслэж байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 49.3.1 дэх хэсэгт зааснаар цуцлах нөхцөлийг хууль, захиргааны хэм хэмжээний актад, эсхүл тухайн захиргааны актад заасан бол цуцална гэж заасан. Гэтэл М групп ХХК-д олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. Мөн захиргааны хэм хэмжээний актад ямар нэгэн хэм хэмжээний актаар газар эзэмших эрхийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байгаагүй.
Мөн тухайн захиргааны актад өөр дээр нь акт хүчингүй болгох хууль зүйн зохицуулалт байхгүй учир тус захирамж үүрэггүй болсон гэж харж байгаа.
Миний ойлгож байгаагаар Захиргааны ерөнхий хуулийн 42-т заасны дагуу бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна. Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.3 дахь хэсэгт зааснаар захиргааны акт бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт захиргааны актын хууль зүйн үндэслэл, захиргаан байгууллага акт гарах эрх олгосон хуулийн зүйл заалтыг тодорхой заан гэж заасан. Захиргааны ерөнхий хуулийн заасны дагуу хүчингүй болгох гэж байгаа акт нь М групп ХХК-д эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт. Өөрөөр хэлбэл газар эзэмшүүлэх эрх олгоогүй. Эерэг нөлөөлөх бүхий захиргааны актыг хүчингүй болгож байгаа тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт заасныг баримтлах ёстой. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдож байна уу, үгүй юу гэдгийг захиргааны байгууллага шийдэх ёстой байсан. Гэтэл эдгээр үйл баримтыг хийгээгүй.
дүүргийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн дүгээр захирамжаар Т******* ******* ХХК-д газар эзэмшүүлэх эрх олгож байгаа. Эрх олгохдоо сунгасан хэлбэрээр эрх олгож байгаа. Гэтэл Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар эрх олгох гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгах хүсэлтээ цахим системээр гаргах бөгөөд дараах баримтыг хавсарган гэж заасан. 2 шатны шүүхийн шийдвэрээр Т******* ******* ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа 2012 онд дууссан болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдож нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгож Давж заалдах шатны шүүхээс харьяаллын бус гэж хүлээн авахаас татгалзсан. Үүнээс үзэхэд Т******* ******* ХХК газар эзэмшигч биш. Газар эзэмшигч л өөрийн эзэмшиж байгаа газраа сунгуулах хүсэлт гаргаж болно. Сунгуулах хүсэлтийг хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө буюу 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс өмнө гаргах ёстой байсан. Гэтэл Т******* ******* ХХК-ийн зүгээс 8 жилийн дараа буюу 2021 оны 10 болон 12 дугаар сард газраа сунгуулах хүсэлт гаргаж байгаа. Энэ агуулгаараа Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасныг зөрчиж Т******* ******* ХХК-д газар эзэмшүүлэх эрхийг нь сунгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон. Мөн сунгуулахад дараах баримтыг хавсарган гэж заасан байдаг. Газар эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2 дах хэсэгт зааснаар газрын төлбөр төлсөн тухай баримт, 37.1.3 байгаль орчны ерөнхий үнэлгээгээр гарсан үнэлгээг хэрэгжүүлсэн талаар тодорхойлолт гэтэл Т******* ******* ХХК-ийн зүгээс ганц газар эзэмших хүсэлт гаргаж өөр ямар нэгэн баримтгүйгээр газар эзэмших эрхээ сунгуулж шийдвэрлэсэн асуудал байгаа. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-37.1.3-т заасныг зөрчсөн. Мөн хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад үзэхээр газрын төлбөр тооцоо нийлсэн акт байдаг. Газрын төлбөр тооцоо нийлсэн актаар 2023 онд газрын төлбөрийг төлөөд байдаг. Гэтэл газар эзэмшүүлэх эрх нь 2021 онд үүссэн гэдэг байдлаар захирамж гарсан. 2021 онд газар эзэмших эрх үүсэж байгаа бол тухайн үед газрын төлбөр төлөгдсөн байх ёстой. Гэтэл Засаг даргын зүгээс газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2 дахь хэсгийг зөрчиж газрын төлбөр төлсөн баримтгүйгээр буюу төлбөр төлөгдөөгүй байхад газар эзэмших эрхийг сунгаж шийдвэрлэж байгаа нь хууль бус учир энэ захирамж хууль зүйн үндэслэлгүй. Мөн Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар газар эзэмшиж ашиглаж байгаа иргэн, аж ахуй нэгж байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөрийг төлнө гэж заасан. Мөн Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийг зөрчсөн. Маргаан бүхий газар нь өөрөө Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт заасны дагуу дуудлага худалдаа төсөв сонгон шалгаруулалтын хэлбэрээр олгогдох ёстой. Өөрөөр хэлбэл газар эзэмших эрхийн хүчинтэй хугацаа 2012 онд дууссан. Сунгуулах хүсэлт гаргаж хүлээж аваагүй. Үүнийг нь шүүх шийдвэрлэсэн учир Т******* ******* ХХК газар эзэмшигч биш. Газар эзэмшигч биш этгээд 2021 онд хүсэлт гаргаж байгаа тохиолдолд газар эзэмших эрхээ сунгуулах биш шинээр газар олголт хийлгэх хүсэлт гаргах ёстой. Энэ тохиолдолд Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт зааснаар бусад сонгон шалгаруулалт, эсвэл дуудлага худалдаагаар орох ёстой. Гэтэл Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт заасныг зөрчиж ямар нэгэн дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүйгээр газар эзэмших эрхийг сонгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон. Үүний бодит жишээ нь Т******* ******* ХХК байгаа. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу хууль шүүхийн өмнө эрх тэгш байх ёстой. Т******* ******* ХХК-иас танайх дуудлага худалдааны анхны үнэ төл, газрын хянан баталгаа хийлэг гэдэг 2022 онд олгоод байдаг. 2021 онд нь Т******* ******* ХХК-ийг ямар ч баримт авалгүйгээр газар эзэмшүүлэх шийдвэр гаргаж байгаа нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн учир тус захирамж хүчингүй болох үндэслэлтэй.
Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа 2012 онд дууссан байхад газар эзэмших эрхийг сунгах хууль зүйн үр дагавар яригдахгүй. Гэтэл энэ захирамж газар эзэмших эрхийг сунгаж шийдвэрлэснээр Газрын тухай хуулийг ноцтой зөрчсөн. Иймд Т******* ******* ХХК-д олгосон захирамж хүчингүй болох ёстой.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны 155 дугаар магадлал зэрэг нь хэрэгжих ёстой. Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх шинжтэй. Эдгээр шүүхийн шийдвэрээр Т******* ******* ХХК газар эзэмших эрхгүй болох нь тогтоогдсоор байтал Засаг даргын зүгээс энэ шүүхийн шийдвэрүүдийг үл хайхарч газар эзэмших эрхийг нь хууль бусаар сунгаж шийдвэрлэсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасны дагуу Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага хуулийн этгээд, албан тушаалтан заавал биелүүлэх үүрэгтэй. Мөн 2012 онд буюу тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг Монгол улсын нутаг дэвсгэр дээр оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлнэ. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Монгол Улсын Шүүхийн тухай хууль 23.1 дэх хэсэгт зааснаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй гэж заасан. Гэтэл Засаг даргын зүгээс Т******* ******* ХХК-д газар олгохдоо эдгээр хуулийн заалтуудыг зөрчсөн.
Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам зөрчсөн. Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газрын даргын 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/187 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан газар эзэмших ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 4.2 дээр эрхийн гэрчилгээ олгох үйл ажиллагаа дараах дэс дарааллын дагуу явагдана. 4.2.2 дээр суурин судалгаа, 4.2.3 хээрийн судалгаа хийгдэн гэж байгаа. Өөрөөр хэлбэл М групп ХХК-ийн бодитой эзэмшиж ашиглаж байгаа газар дээр хээрийн судалгаа хийлгүйгээр хаа хамаагүй хуулийн этгээдэд шууд өгч болдог уу?. Хээрийн судалгаа, суурин судалгаа хийж газар дээр нь очиж үзсэн бол энэ газар, дээр нь байгаа үл хөдлөх хөрөнгийг Т******* ******* ХХК буюу хүсэлт гаргаж байгаа этгээд нь эзэмшиж ашиглаж байгаа юу?, өөр этгээд эзэмшиж ашиглаж байгаа юу?. Газар олгох шийдвэр гаргахад гуравдагч этгээдийн хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх үү гэдэг процесс ажиллагаа хийгдээгүй. Энэ журмаар зөрчсөний улмаас хууль бус захирамж гарсан гэж үзэж байгаа. Мөн Т******* ******* ХХК газар эзэмшүүлэх 2 гэрээ авагдсан. Энэ хоёр гэрээний алийг нь хүчин төгөлдөр гэж үзэх юм. Нэг газар дээр 2 өөр этгээд 2 компанийг төлөөлж гэрээ байгуулаад явах боломж байхгүй.
Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой шаардлага байгаа. Хуульд заасан баримтыг бүрдүүлээгүй. Улсын бүртгэгч тайлбарлаж хэлсэн хувийн хэрэг хаагдсан учир үл хөдлөх хөрөнгийг шинээр олгож байгаа гэж хэлсэн. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг анх удаа бүртгэх гэж заасан. Тус хуулийн 10.3 дахь хэсэгт Эрхийн улсын бүртгэл үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг анх удаа бүртгэхэд дараах мэдээллийг тусган гэж байгаа. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.3 дахь хэсэгт зааснаар газрын төлөв байдал чанарын улсын хянан баталгааны дүгнэлт, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.4 дэх хэсэгт зааснаар тухайн нэгж талбар газар дээр үл хөдлөх хөрөнгийн хэмжээ, зориулалт, ашиглалтад орсон он сар өдөр, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.5 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх хөрөнгийн хийц, ус болон эрчим хүчний эх үүсвэрийг мэдүүлэг гаргагчийн тодорхойлолтоор, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсэгт зааснаар өмчлөх эрхийг анх удаа бүртгэхэд холбогдох бичиг баримтын эх хувийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор эрхийн улсын бүртгэл хийлгэж энэ тухай мэдүүлэг гаргагчид мэдэгдэн гэж заасан. Гэтэл Т******* ******* ХХК дээр өмлөх эрх үүсэж байгаа үл хөдлөх эд хөрөнгө зөвхөн газрын гэрчилгээ байгаа. Мөн 2008 онд олгогдож 1 жилийн хугацаанд буюу 2009 онд хугацаа нь дууссан т*******ийн нөхцөл, мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт зэрэг баримтыг үндэслэн байдаг. Мөн 2012 онд М групп ХХК тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэхэд өгч байсан М групп ХХК-ийн гэрэл зургийг үндэслэж бүртгэж байгаа. Энэ гэрэл зургийг 2017 онд Т******* ******* ХХК-ийн зүгээс хүсэлт гаргаж энэ үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой зургийн хуулбарыг авч буцаагаад М групп ХХК-ийн зургийг өөрсдөө авсан юм шиг өөрсдийнх нь зураг мэтээр Улсын бүртгэлд өгөхөд улсын бүртгэл түүнийг нь бүртгэдэг. Үүнийгээ шүүх хуралдаан дээр тайлбарлахдаа газар байхад дээр нь юм байх нь хамаагүй гэж хэлээд байдаг. Гэтэл газрын байршил, кадастрын зураг нэг бүрдүүлэх баримт. Мөн өмчлөх эрхтэйгээ нотолсон баримтыг хуулиараа заавал бүрдүүлнэ. Үүнийг мэдүүлэг гаргагч тодорхойлно. Мэдүүлэх баримтын үнэн зөв байх нь хамаагүй. Ямар ч байсан баримт нь байх ёстой. Улсын бүртгэгч түүнийг авч байж бүртгэл хийх ёстой болохоос биш авалгүйгээр бүртгэл хийж болохгүй. Үүнийгээ тайлбарлахдаа зөвхөн хүсэлтээр бүх зүйл тодорхойлогдон гэдэг тайлбар хэлж байгаа нь улсын бүртгэгчийн тайлбар үндэслэлгүй. Мөн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар үл хөдлөх эд хөрөнгө бүртгүүлэх тухай мэдүүлэг дараах нотлох баримт хавсарган гээд 10.6.1 өмчлөх эрхийг нотолсон баримт, 10.6.4 иргэд өмчлүүлсэн газрын хувьд газрын төлөв байдлыг чанарын улсын хянан баталгааны дүгнэлт, барилга байгууламжийн зураг төсөл гэж байгаа. Хуулиараа бүртгүүлэх үед байгаа зураг төслийг бүртгүүлэх үеийн байдлаар өгнө гэсэн болохоос биш 2012 онд М групп ХХК бүртгүүлэхдээ ашиглаж байсан зургийг нь 2017 онд хуулбарыг нь авч буцааж 2021 онд өгснийг нь улсын бүртгэгчийг бүртгэх тухай хууль байхгүй. Улсын бүртгэгчийн бүртгэл дээрх байдлаар холбогдох хуулийн заалтыг зөрчсөн. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэл үнэн зөв бодитой байх ёстой. Мөн хуулийн 4.1.5 дах хэсэгт зааснаар нотлох баримтад үндэслэж хууль заасан журмын дагуу бүртгэл хийгдэх ёстой. Бүртгэлийн тухай хуулиараа бүрдүүлэх баримт дутуу бол улсын бүртгэгч татгалзах ёстой. Бүрдэл дутуу байхад улсын бүртгэлд бүртгэхийг хориглодог хуулийн заалтуудыг зөрчиж мэдүүлэг хүлээн авахаас татгалзах хуулийн заалтуудыг зөрчиж бүртгэл хийсэн нь үндэслэлгүй болсон.
Гуравдагч этгээдийн зүгээс ярьдаг нэг зүйл нь н.Уийн асуудлыг ярьж байгаа. Гэтэл тухайн иргэний хэрэг дээр н.У иргэний хувиар буюу өөрөөр хэлбэл н.Этэй хамтын амьдралтай байсан. Бидний дунд гэр бүлийн дундын хөрөнгө үүссэн гэж үзэж охиноо оруулж ирж маргаж явсан. Энэ маргаан бүхий газар үл хөдлөх хөрөнгө хэзээ ч н.Уийн нэр дээр байгаагүй. М групп ХХК-ийн нэр дээр байсан. н.У иргэний маргаан дээр ямар шаардлага гаргаад, ямар шаардлагаас татгалзсан нь М групп ХХК-д ямар ч хамаарал байхгүй... иргэний маргаан гарч байх үед аль хэдийн н. руу шилжсэн. н. захирал руу бүртгэл хийгээд явж байсан. Иргэн, хуулийн этгээдийн эрх зүйн харилцаа тусдаа бие дааж эрх идэлж, үүрэг хүлээж оролцдог. н.У татгалзсан нь М групп ХХК татгалзсан гэдэг үйл баримтыг үгүйсгэхгүй. Нөгөө талаараа М групп ХХК Захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нь хязгаарлахгүй. Н.Уийг тухайн үед хуурамч бичиг баримт бүрдүүлж, хууль бусаар буюу гэмт хэргийн замаар Т******* ******* ХХК-ийг шилжүүлж авч энэ газрыг шилжүүлсэн гэдэг агуулгаар тайлбарлаж, улсын бүртгэл мөн хаагдаад явсан байдаг. Гэтэл 2016 оны Улсын ерөнхий прокурорын тогтоолоор энэ гэмт хэргийн шинжгүй гэдэг байдлаар хэрэгсэхгүй болсон. Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, тогтоолоор гэм буруутай болох нь тогтоогддог болохоос биш ажиллагааны явцад гарсан прокурорын тогтоолоор н.Уийг гэм буруутай гэж дүгнэх хууль зүйн үндэслэл Үндсэн хууль болон холбогдох хуулиар байхгүй. Гуравдагч этгээдээс гаргаж байгаа дээрх тайлбар үндэслэлгүй.
Гуравдагч этгээдийн хувьд эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа тохиолдолд гуравдагч этгээдээр оролцох болно. Энэ эрх хууль ёсны ашиг сонирхол өөрөө хууль ёсных байх ёстой. Жишээ нь н.Уын тухайд М групп ХХК-иас тухайн маргаан бүхий газарт үл хөдлөх хөрөнгийг өөрөө түрээсэлж авч байгаад өөрт түрээслээгүй хаа хамаагүй, юу нь мэдэгдэхгүй Т******* ******* ХХК гараад ирэхээр яагаад худалдаж авч байгаа юм. н.У нь тухайн газрыг маргаантай байх боломжтой гэдгийг мэдэж байсан. Мөн тухайн газар, үл хөдлөх хөрөнгийг М групп ХХК албан ёсоор бодитоор эзэмшиж, ашиглаж байгаа гэдгийг мэдсээр байж Т******* ******* ХХК эдгээр үл хөдлөх хөрөнгө, газрыг шилжүүлж авсан нь хууль ёсны гэж үзэх үндэслэл байхгүй. Үл хөдлөх хөрөнгө газрыг үндэслэж бүртгэл хийгддэг. Т******* ******* ХХК дээр олгосон газар нь хууль бус хүчингүй болгох хууль зүйн үндэслэл бүрэн байгаа. Хүчин төгөлдөр бус газрын эрхийг үндэслэж хийгдсэн улсын бүртгэл хүчингүй болох ёстой. Улсын бүртгэлийн ерөнхий газар үл хөдлөх хөрөнгийн шилжүүлсэн бүртгэл дараа дараа хүчингүй болох ёстой бөгөөд ингэснээр хүчин төгөлдөр эрхийн бүртгэл хүчинтэй болох болно. Иргэн, хуулийн этгээд тусдаа эрх зүйн харилцаанд оролцоод явах болно. Иргэний маргаанд нь би сүүлийн 3 жил оролцоод явсан. Бидний дунд хамтын амьдрал, дундын эд хөрөнгийн асуудал гэдэг зүйлээр маргаж явсан болохоос биш бусад байдлаар маргаан гаргаж яваагүй. Тэртээ тэргүй М гурпп ХХК бодитой эзэмшиж түрээсэлж үйл ажиллагаа явуулж байсан учир н.У дээрх шаардлагаасаа татгалзсан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй. Аливаа иргэн, хуулийн этгээд өөрөө бариагүй, нэг ч эзэмшиж ашиглаж байгаагүй үл хөдлөх эд хөрөнгө болоод газрыг төрийн захиргааны байгууллагын холбогдох албан тушаалтны хууль бус шийдвэр үйл ажиллагааны улмаас өөртөө шилжүүлэн бүртгэл хийж авч бусдад шилжүүлж аливаа хэлбэрээр үндэслэлгүй хөрөнгөжөөд явах энэ нөхцөл байдлыг шүүх дэмжсэн шийдвэр гаргах хууль зүйн үндэслэл байхгүй. Бодитоор өнөөдрийг хүртэл ашиглаж байгаа. Үүний цаана М групп ХХК-ийн газар эзэмших эрхийн асуудал, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн асуудал, гэрчилгээгүй гэдэг асуудал ярих байх. Хэдийгээр гэрчилгээ байхгүй ч гэсэн тухайн барилгыг М ХХК-иар бариулсан хөрөнгийн асуудал яригдаж байгаа тул нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөөр байгаа. Энэ хэрэг дээр гол ганц баримт байдаг нь М ХХК-ийн тодорхойлолт байдаг. Нөгөө талаараа Т******* ******* ХХК үнэхээр энэ газрыг анхнаасаа эзэмшиж, ашиглаад үл хөдлөх хөрөнгийг барьж үйл ажиллагаа явуулж байсан бол энэ талаар баримтыг өгөх ёстой. 2012 оноос хойш 13 жилийн хугацаанд миний мэдэхээр нэг ч баримтыг Т******* ******* ХХК-иас гаргаж өгч байгаагүй. Ямар ч баримтгүйгээр тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч, газрын эзэмшигчээр бүртгэгдэж бусдад цааш нь шилжүүлж ашиг олоод явсан асуудал байдаг.
Т******* ******* ХХК-ийн газар эзэмших, үл хөдлөх хөрөнгийг шилжүүлж бүртгүүлж байгаа н. гэдэг хүн өөрөө прокурор байсан. Прокурор байхдаа эрүүгийн хэрэг дээр нь хяналт тавьж байсан прокурор гэж би сонсож байсан. н. гэдэг хүн ямар нөхцөл байдалд байгаа гэдгийг сайн мэдэж байгаа. Прокуророос гарч н.Эийн өмгөөлөгчөөр ажилладаг. Бусад маргаан дээр оролцоод явж байсан. Энэ хүн бүх зүйлийг мэдэж хууль бусаар төрийн захиргааны байгууллагаар шийдвэр гаргуулсан нөхцөл байдлыг мэдэж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
2.5.Хариуцагч дүүргийн Засаг даргаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... дүүргийн Засаг даргын 2007 оны 405 дугаар захирамжаар тус дүүргийн хороо нарны зам дагуу байрлах 10 м.кв газрыг 5 жилийн хугацаатай Т******* ******* ХХК-д газар эзэмших эрх олгосон, Дээрх газрыг 2012 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Т******* ******* ХХК- аас М групп ХХК-д газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг үндэслэн дүүргийн Засаг даргын 2012 оны А/222 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг шилжүүлсэн бөгөөд Т******* ******* ХХК-ны эзэмшиж буй газар дээр хуурамч материал бүрдүүлсэн гэж үзэн Газрын тухай хуулийн 61.1 дэх хэсгийг үндэслэн дүүргийн Засаг даргын 2015 оны А/50 дугаар захирамжаар хүчингүй болгосон байна.
Харин Т******* ******* ХХК-иас уг газрын газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах тухай хүсэлт ирүүлсэн бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс лавлагаа авахад М групп ХХК нь уг хүчингүй захирамжтай холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаагүй тухай 2/0600 тоот албан бичгийг 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ирүүлсэн тул дүүргийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/ дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунган гэрээ байгуулж гэрчилгээ олгосон.
Мөн М групп ХХК нь 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр газар Эзэмших эрхийн хугацаа сунгах хүсэлт ирүүлснийг 2022 оны 07 дугаар сарын 20- ны өдрийн дугаар захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг сунгасан нь тухайн албаны албан хаагчийн буруугаас Т******* ******* ХХК-тай давхцуулан алдаатай захирамж гарсан тул Захиргааны ерөнхий хуулийн дагуу газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай мэдэгдлийг 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 15/167 тоот албан бичгээр хүргүүлж Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дах хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг үндэслэн дүүргийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/ дугаар захирамжаар хүчингүй болгосон болно... гэжээ.
2.6.Хариуцагч дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Эрхийн улсын бүртгэлийн Ү-, Ү- дугааруудад, дүүргийн хороо, / гудамж , /1 тоот хаягт байрлах 180 м.кв, 343.6 талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг" Т**************" ХХК //-ын 2023 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн гаргасан мэдүүлэг, тэмдэгтийн хураамж, бүртгүүлэхийг хүссэн хүсэлт, хуулийн этгээдийн гэрчилгээ, дүрмийн хуулбар, газар эзэмших гэрчилгээ, гэрээний хуулбар, "Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газар" мэдээлэл технологийн хэлтсийн 2012 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 3/380 тоот албан ёсны хаягийн тодорхойлолт, кадастрын зураг, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2012 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ******* тоот үйлчилгээний зориулалтаар бүртгэх дүгнэлт, т*******ийн нөхцөлүүд, эд хөрөнгийн план болон фото зураг гэх мэт нотлох баримтыг үндэслэн өмчлөх эрхийн *******, тоот гэрчилгээнүүдийг 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр олгосон байна. 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн дугаартай нотариатчийн гэрчилсэн Худалдах худалдан авах гэрээгээр иргэн Б.У /ШЖ/-ын өмчлөлд өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр , тоот гэрчилгээнүүд олгосон байх бөгөөд өнөөдрийн байдлаар "" банктай байгуулсан 2023 оны 12 сарын 01-ний өдрийн ЗГ- тоот сая төгрөгийн барьцаат зээлийн гэрээ бүртгэлтэй байна. Дээрх эд хөрөнгүүдийг эрхийн улсын бүртгэлийн Ү-, Ү- дугааруудад, дүүргийн хороо / , /1 тоот хаягт үл хөдлөх хөрөнгийг М групп ХХК-ийн өмчлөлд 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр бүртгэсэн байх бөгөөд дээрх бүртгэлүүдийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 сарын 31-ны өдрийн дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 сарын 10-ны өдрийн 221/МА2016/ дугаар магадлал, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 10 сарын 26-ны өдрийн дугаар тогтоол, ШШГЕГ-ын шийдвэр гүйцэтгэх албаны 2017.02.06-ны 1/0, 2017.02.21-ний 1/6696 дугаартай албан бичгийг үндэслэн Эд Хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.3 дах заалтыг үндэслэн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын А/695 тушаалаар эрхийн улсын бүртгэлийн Ү-, Ү- дугаарыг хүчингүй болгож хувийн хэрэг хааж бүртгэл хүчингүй болгосон байна. Дээрх нотлох баримтуудыг хянан үзэхэд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд мэдүүлэг хүлээн авч бүртгэхээс татгалзах үндэслэл байгаагүй болно. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4.1.5, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7.7, мөн хуулийн 10.6.1, 10.6.5, 10.6.6, 10.6.7-д заасны дагуу бүртгэл үнэн зөв хийгдсэн болно... гэжээ.
2.7.Хариуцагч дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан бүрдүүлбэр нотлох баримтын дагуу бүртгэл хийсэн. Тухайн байгууллагын албан хүсэлт, газрын гэрээ, гэрчилгээ, кадастр, албан ёсны хаяг, фото зураг зэрэг бүх нотлох баримтууд нь Т******* ******* ХХК-ийн нэр дээр байсан тул бүртгэл хийгдсэн. Ямар нэгэн буцаах үндэслэл байгаагүй...
Өмчлөгчийн хүсэлтээр шаардлагатай нотлох баримтын бүрдүүлбэрээр бүртгэл хийсэн. Газар л байвал юу ч хамаагүй бүртгэн гэсэн ойлголт байхгүй. Газрын зориулалтын дагуу бусад нотлох баримтыг үндэслэж бүртгэл хийсэн. Миний бүртгэсэн 2 бүртгэл нэг нь 180, 300 гаруй м.кв талбайн хэмжээтэй ямар нэгэн хаяг, т*******ийн нөхцөл, дүгнэлт гаргах шаардлагатай бусад шаардаж байгаа нотлох баримтыг үнэлээгүй. Фото зургийн талаар ярьж байна. Фото зургийн хувьд одоо байгаа зураг нь байсан...
Хувийн хэрэг хаагдсан боловч манайд архивлагдаж хадгалагдаад явдаг. Газрын эзэмшигч газрын зориулалтын дагуу бүртгэл хийгдсэн. Бусад шаардлагатай нотлох баримтыг ирүүлсэн. Илүү нотлох баримт үнэлээгүй. Барилгын тухай хуулиар 9 м.кв дээш өндөртэй эд хөрөнгөд т*******ийн нөхцөл шаардлагатай байдаг. Миний бүртгэсэн бүртгэл дээр газрын зориулалтын дагуу жижиг хэмжээтэй байсан тул т*******ийн нөхцөл, дүгнэлт шаардлага байхгүй гэж үзсэн... гэв.
2.8.Гуравдагч этгээд Т******* ******* ХХК-иас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...М групп ХХК нь дүүргийн газар зохион байгуулалтын албанд эзэмшиж буй газрын хугацаа дууссан тул сунгаж өгнө үү гэсэн хуурамч албан хүсэлтийг илгээснийг, тус хүсэлтийн дагуу хороо хариуцсан газрын байцаагч нь М групп ХХК дээр эзэмшиж буй газар байгаа эсэхийг нягтлан шалгалгүйгээр манай компанийн эзэмшиж байгаа нэгж талбарын дугаар бүхий газрыг М групп ХХК-ны газар гэж илтэд үндэслэлгүйгээр газрын хугацаа сунгуулахаар материал бүрдүүлж дүүргийн засаг даргад оруулж шийдвэрлүүлсэн үйлдэл нь өөрөө эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл бөгөөд манай компанийн газар эзэмших эрхийг сэргээсэн тул цагдаагийн байгууллагад энэхүү асуудлыг өгч шалгуулаагүй өдий хүрсэн бөгөөд шаардлагатай гэж үзвэл цагдаагийн байгууллагад энэхүү асуудлыг өгч шалгуулна.
Нэхэмжлэгч М групп ХХК нь нэхэмжлэлдээ хэзээ ямар шийдвэрээр тухайн газрыг хууль ёсны дагуу эзэмшиж байсан талаар огтоос дурдаагүй байх бөгөөд үүгээрээ тухайн газрыг эзэмшиж байгаагүй гэдэг нь нотлогдож байна. 2012 оноос тасралтгүй эзэмшиж байгаа гэж нэхэмжлэлдээ дурдаад байгаа боловч газар эзэмших, ашиглах эрх нь эрх бүхий албан тушаалтны шийдвэр, газар ашиглах гэрээний дагуу үүсэх асуудал бөгөөд энэ нь баримтаар нотлогдох ёстой. Эсрэгээрээ манай компани 2021 оны 11 дүгээр сарын 04-ны өдрөөс хойш хуулийн дагуу эзэмшиж байна.
Мөн түүнчлэн тус газрыг манай компани 2021 оны 11 дүгээр сарын 04-ны өдрөөс хойш хуулийн дагуу 15 жилийн хугацаагаар буюу 2036 он дуустал эзэмшиж байхад 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр а/480 тушаалаар М групп ХХК-ны нэр дээр газрын хугацаа сунгаж шийдвэрлэж байгаа нь цаг хугацааны хувьд андуурал, алдаа гарсан гэдгийг харуулж байна. Үүнийгээ ч шийдвэр гаргасан албан тушаалтан шийдвэрээ эргэж харж алдаагаа зассан гэж үзэж байна.
2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр а/480 тушаалаар М групп ХХК-ны нэр дээр газрын хугацаа сунгаж шийдвэрлэж байгаа нь хууль ёсны үйлдэл гэж үзэхийн тулд манай компанийн эзэмших эрхийн асуудлыг урьдаар шийдвэрлэх ёстой. Өөрөөр хэлбэл манай компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож байж дараагийн компанид газар эзэмших эрхийг шилжүүлэх асуудал яригдах ёстой. Гэтэл бодит байдал дээр тийм зүйл болоогүй бөгөөд М групп ХХК-ийн нэр дээр газрыг хугацаа сунгасан асуудлыг дүүргийн газар зохион байгуулалтын албанаас цахим бүртгэлд ноцтой алдаа гарснаас боллоо гэсэн тайлбарыг тухайн үед хэлж байсан байдаг.
Нэхэмжлэгч тал 2023 оны 05 дугаар сарын а/ дугаартай шийдвэр гаргахдаа мэдэгдээгүй гэжээ. Нэхэмжлэгч тал газар эзэмшдэггүй байж газрын хугацаа сунгуулах хүсэлт гаргаж байгаа үйлдэл нь өөрөө хууль бус бөгөөд, улмаар манай эзэмшиж байгаа газрыг сунгасан шийдвэрээ эрх бүхий албан тушаалтан эргэн хянаж үзэж хүчингүй болгож байгаа нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд эсрэгээрээ худал хүсэлт гаргасан асуудлыг дүүргийн засаг даргын зүгээс эрүүгийн журмаар шалгуулах ёстой байсан гэж үзэж байна. Алдаатай захирамж гарсан тул Захиргааны ерөнхий хуулийн дагуу газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай мэдэгдлийг 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 15/167 тоот албан бичгээр хүргүүлж Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дах хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг үндэслэн дүүргийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/ дугаар захирамжаар хүчингүй болгосон болно... гэжээ.
2.9.Гуравдагч этгээд Т******* ******* ХХК, Б.У нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Маас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлтэй танилцсан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тухайн нэхэмжлэлийн үндэслэл шаардлагын хувьд гуравдагч этгээдийн эрх ашгийг бүрэн хөндөж байгаа. Энэ нэхэмжлэлийн шаардлага нь хангагдах боломжгүй байгаа.
Эхний үндэслэлийн тухайд гуравдагч этгээдүүд хоорондоо гэрээ хийсэн. Өөрөөр хэлбэл хуучин Т******* ******* ХХК-ийн захирал н.Э, Б.У нарын хооронд хэлцэл хийгдсэн. Тухайн хэлцэл хийгдэж худалдах, худалдан авах гэрээ хийгдэж тухайн байшин болон Т******* ******* ХХК нар нь Б.Уын нэр дээр шилжсэн. Ингэж шилжсэнээрээ шинээр эзэмшиж байгаа үйл баримт бий болж байгаа. Т******* ******* ХХК нь газар эзэмших эрхтэй холбоотой маргаж байгаа нөхцөлд, буцаад энэ нэхэмжлэлийн шаардлага хангагдсан нөхцөлд буцаад М групп ХХК-ийн эрх ашиг сэргэх ёстой гэдэг үйл баримт байх ёстой. Гэтэл яаж эрх нь сэргэх гэж байгаа нь яригдахгүй. 3 шатны шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдсэн гэдэг асуудал яригдаж байгаа боловч тухайн шүүхийн шийдвэрийг уншихаар өөрсдөдөө ашигтай байдлаар тайлбарлаж манай талд шийдвэрлэгдсэн. Үүнийг нь улсын бүртгэлийн байгууллага, газар зохион байгуулалтын алба эрх үүргийг хэрэгжүүлэх ёстой байсан гэдэг асуудал яригддаг. Ердөөсөө тийм зүйл байхгүй. Сүүлийн байдлаар тогтоогдсон зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлага өөрчилж гаргаач, энэ биш байна. Та нарын эрх сэргэхгүй байна гэдэг байдлаар шүүх шийдвэр гаргаад байдаг. Мөн 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөр М групп ХХК-ийн хуучин захирал болох н.У гэр бүлийн маргаан үүсгэсэн. Н.У, н.Э нар нь хоорондоо гэр бүлийн харилцаатай бөгөөд дундаасаа хүүхэдтэй. Гэр бүл салах нэхэмжлэл гаргасан. Дундын хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах шаардлага нэхэмжлэл гаргасан боловч дүүргийн шүүхэд эвлэрлийн гэрээгээр эвлэрсэн асуудал байгаа. Тус эвлэрсэн нь өөрсдийн гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгээс татгалзаж эвлэрсэн байдаг. Түүнд Б.Уын худалдаж авсан Т******* ******* ХХК болон дагаж ирсэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгүүд нь цуг ирсэн. Энэ зүйлээс харахад н.У нь иргэний хувиараа татгалзсан. Түүнээс хойш бүртгэл хийлгээгүй байсан. Гэтэл ямар шалтгаанаар дахиад авах боломжтой гэж үзсэнийг нь ойлгохгүй байна. Өөрөөр хэлбэл дараагийн этгээдэд худалдаж н.Э нь зараад явсан. Манай компани үүнийг зээлээр худалдаж авсан. Зээлээр худалдаж авахдаа дахиад өөр эд хөрөнгө барьцаалж аль хэзээний Б.Ут ирсэн байхад. Одоо дахиад гүйцэтгэх эрхийг сэргээн гэж явж байгаа нь ямар учиртай юм. Түүнийг нь сайн ойлгохгүй байна.
Шүүхийн шийдвэрийг яаж уншаад М групп ХХК-ийн газар, М групп ХХК-ийн эд хөрөнгө буцаан авах эрхтэй. Сүүлдээ үл хөдлөх хөрөнгийн шилжсэн бүртгэлийг хүртэл хүчингүй болгуулах гэж байна. Сая бүртгэлийн хэлтсийн ажилтан хэлж байна. Улсын бүртгэлийн тухай хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан бүрдүүлбэрийг хангасан байвал бүртгэгч бүрдүүлбэрийг хангасан байвал буцаахгүйгээр бүртгэдэг үйл ажиллагаа явуулдаг. Бүртгэлийн хувьд ямар нэгэн алдаа гаргасан зүйл байхгүй. Мөн газар зохион байгуулалтын албаны хийсэн буюу урьд нь 2013 онд н.Эийн гарын үсгийг дуурайж зураад шилжүүлээд авсан үйл баримт байсан учир үүнийг нь Газар зохион байгуулалтын албан алдаагаа засаад хийсэн байдаг. Тус програм яаж ажилласан талаар гэрч хэлсэн. М групп ХХК нь буруу байсан, би мөн буруу хийсэн үйлдэлдээ арга хэмжээ авхуулж 1 жил гаруй цалингаасаа суутгал хийлгэж явсан. Яагаад ингэж явж байгаа гэдгийг гайхаж байна. Газар зохион байгуулагч нь өөрөө хэлж байсан. Тэр хүн дараа нь бүртгэсэн газар зохион байгуулагч биш, өмнө нь М групп ХХК дээр буруу бүртгэл хийсэн хариуцлага тооцуулсан ажилтан байгаа. Захиргааны байгууллага өөрийн алдаатай үйлдээ иргэд, аж ахуй нэгжээс өргөдөл гомдол гаргахаар алдаатай үйлдлээ өөрснөө залруулах хийх үүрэгтэй байдаг. Өөрсдөө залруулсан байвал бид нар гомдол санал байхгүй. Бид нарын гомдол хангагдлаа гэж үзээд явж байгаа. Мөн энэ хүмүүс мэдсэн даруйдаа буюу яаж бүртгүүлсэн талаар нь би мэдэхгүй байна. Таамаглаж чадна. Бүхэл бүтэн газар нь энэ хүмүүсээс салсан байхад яаж дараа нь бүртгүүлсэн юм болоо гэдгийг үнэхээр гайхаж байна. Шүүхийн шийдвэрээ өөрсдөө уншдаг бол аль хэзээний татгалзсан би үүнийг авахгүй гэж хоорондоо эвлэрчхээд түүнийг нь захиргааны байгууллага үзэж байгаа. Татгалзсан байна иймд дахин шалгах эрхгүй юм байна гэдэг асуудал яригдаж байгаа. Ийм байгаа нөхцөлд яаж буцааж сэргээд авах гэж байгаа вэ гэдгийг гайхаж байна. Нэгэнт гуравдагч этгээдийн дараагийн өмчийн эрх зүйн үүссэн. Өмчөө захиран зарцуулах, Т******* ******* ХХК ажиллуулах, компаниа хуулийн дагуу шилжүүлээд явсан. Мөнгийн төлөөд худалдаад авсан үйл баримт байгаа. Хэдий нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан ч эрх нь сэргэх боломжгүй гэдэг тайлбар хэлмээр байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүхэд илт худал мэдээлэл өгч байна. Бид олон жил н.У, н.Э нартай ажиллаагүй. Т******* ******* ХХК-ийг 2023 оны 9 сард н.У худалдаж авч түүнээс хойших зүйлд оролцож байгаа. Үйл баримтын тухайд хавтаст хэрэгтэй танилцсаны хувд хэлэх хэрэгтэй гэж үзэж байна. н.У хуурамч баримт бүрдүүлсэн, бүрдүүлээгүй байгаа нь бид нарт хамааралгүй. Гэвч гэр бүлийн дундын хөрөнгө гэж маргаж 2015 онд иргэний хэрэг үүсгүүлсэн байдаг. Тухайн иргэний хэрэгтэй холбогдуулж шүүхээс гарах шийдвэрийг баталгаажуулах арга хэмжээ авхуулсан байдаг. Ингэсэн байхад яаж тухайн үл хөдлөх хөрөнгө, газартай холбоотой хүсэлт яаж гаргах вэ?. Үүнийг ойлгохгүй байна. 2015 оноос хойш газартай холбоотой шилжих, хүсэлт гаргах эрх нь өмчийн маргаанаар зогссон. Түүнээс хойш явж байгаад 2020 онд дууссан. 2020 онд дууссаны дараа хүсэлтээ өгч газрын гэрчилгээгээ авсан. Ийм л үйл баримт тогтоогдож байгаа. Нэхэмжлэгч талаас улсын бүртгэл рүү дайрч байх шиг байна. Хуульд зааснаараа анхнаасаа бүртгэж байгаа бол баримт шаардах ёстой, түүнийгээ аваагүй байна гэж хэлээд байна. Энэ хүний хувьд сүүлд 2023 онд н.Ут шилжихэд бүртгэл хийсэн хүн болохоос биш 2015, 2016 онд бүртгэл хийсэн улсын бүртгэгч биш. Иймд энэ хүн рүү дайраад байх шаардлага байхгүй гэж үзэж байна. Мөн Т******* ******* ХХК-тай холбоотой н.Э гэх хүнд мөнгөө төлөөд зүй ёсоор, шударгаар олоод авсан байхад. Н. гэдэг хүн бид нараас авсан гэж хэлээд байгаа. Өмчийн маргаанаа шүүхээрээ шийдвэрлүүлэхгүй яасан бэ?. Яагаад бусдад худалдаж, гуравдагч этгээдэд очсоны дараа явж байгаа юм. Би гайхаж байна. н.Э, н.У нар одоо ч гэсэн үр хүүхдээрээ холбоотой байдаг байх. Нийлж хүн хохироож байна. Та нарт өгсөн баримтыг хэн өгсөн юм. н.Э өгсөн байж таараа. Манайд анх ирэхдээ гэх дугаартай Т******* ******* ХХК дээр гарсан аж ахуй нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг үзүүлж бид нар жинхэнэ эзэмшигч нь байна. Та нар гар гэдэг асуудал ярьж байгаа. Тэгэхээр нь н.У рүү ярьсан. н.У яагаад н.У руу хандаж чадахгүй байсан бэ гэхээр н.Уаас зугтааж байсан. н.Уаас н.Ут холбогдуулж дүүргийн Цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг хянагдаж байгаа. Тэр нь н.Б гэдэг хүнтэй нийлээд 600 сая төгрөг залилсан. Тийм учир энэ хүн н.У, н.У руу хандаж ингээрээ, тэгээрэй гэж ярих ямар ч боломжгүй байсан...
н.Эийн хөрөнгөөр н.Утэй хамт барьсан байх. Түүнээс биш нэхэмжлэгч талын хэлж байгаа шиг М групп ХХК захиалаг өгч бариулсан зүйл байхгүй. Нэхэмжлэгч талаас М ХХК-иар хийлгэсэн гэж өгөөд байгаа. Тийм бичгийг би өөрийн хувийн компаниар ч хийлгээд өгч болно. Хэрвээ М групп ХХК барьсан гэж байгаа бол барьсан зардлаа гаргаад өгөхгүй яасан бэ?. Бид нар ийм хөрөнгөөр, ингэж барьсан юм, н.Уийн дансанд байсан мөнгийг М ХХК-д шилжүүлж энэ нь барилга угсралтыг хийсэн гэж үзүүлэх ёстой. Өөрсдөө хуурамч зүйл бүрдүүлж хуулийн байгууллагыг хуурч мэхлээд яваад байж болдог. Бид нар хуулийн дагуу юм аа авахаар хууль зөрчсөн болдог. Ийм зүйл байж болохгүй. Бид нар үүнийг зүгээр аваагүй. Банкнаас маш их мөнгө төлж, орон гэрээ барьцаалж зээл авч бид нарын өмчлөлд ирсэн. Тэр мөнгө нь хэнд төлөгдсөн бэ гэхээр н.Эт төлөгдсөн. Өөрөө энэ талаар хэлэх байх. Бид шударгаар олж авсан. Бид нарыг шалгахад шүүхийн маргаан байгаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ийм асуудал байгаагүй. Худалдаж авах үед бүгдийг нь шалгасан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч н. гэх хүний талаар ярьсан. Би тэр хүнийг мэддэг тул энэ хүн будилаан хутгаж магадгүй гээд маш сайн шалгуулсан. Бүгд дээр нь байгаагүй. Эд хөрөнгийн бүртгэлийн газар дээр очиж дарга нартай нь уулзсан. Бүх лавлагаа баримтыг нь авч байж эд хөрөнгийг худалдан авах хэлцэл банктай хийгдсэн. н.У хамаг эд хөрөнгөө аваачиж тавиад бүх зүйлээ зориулсан тул шударгаар олж авсан гэж үзэж байгаа. М групп ХХК бид нар барьсан гэж хэлээд байгаа. Анх ямар баримт бүрдүүлж Улсын бүртгэлд бүртгүүлсэн бэ?. Тэр талаараа ярихгүй байгаа. Барьсан гэдгээ яаж нотолсон юм. Улсын бүртгэлд бүртгүүлэхдээ ямар баримтыг үндэслэж бүртгүүлсэн юм. Бид нар ийм ийм баримт бүрдүүлж анх бүртгүүлж байсан. Тэгвэл яагаад дараа нь бүртгүүлэхдээ бид нэрээс ийм баримт шаардсан юм гэж асуухгүй байгаа. Тийм зүйл биш. Тухайн үеийн шүүхийн шийдвэрийг тайлбарлахдаа нэхэмжлэгчээс энэ өмчийн маргааныг шүүхээр шийдвэрлэгдэж шүүхээр хэрэгсэхгүй болж байгаа гэж хэлээд байна. Үгүй, 2015 онд үүссэн иргэний хэргийн маргаан дуусгавар болоогүй байна. Тийм учир энэ маргааныг дуустал тэр эрүүгийн хэрэг хаагдсан ч тэр хамаагүй. Яагаад гэвэл нэхэмжлэлийн шаардлагад нь маргаан бүхий газар хамааралтай байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагад энэ хамааралтай үүнтэй холбоотой шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан учир хууль тогтоогч юу гэж байгаа вэ гэхээр энэ асуудлыг энэ асуудал шийдвэрлэх хүртэл бид нар хүлээж авахгүй. Энэ асуудлаар иргэний журмаар асуудал яригдахгүй гэж байгаа. Хэрэв одоо танай байгууллага үнэхээр үүнийг барьсан гэж үзээд, өмчийн хувьд маргаантай гэж үзэж байгаа бол тэр өмчийн маргаанаа иргэний шүүхдээ гаргаад явуулах эрх нээлттэй байгаа. н.Эт холбогдуулж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байна гэдгээ тогтоолгож явах хэрэгтэй. Бид нарын хувьд яг албан ёсоор н.Э гэдэг хүн дээр Т******* ******* ХХК байсан учир бүх талаар бичиг баримт нь асуудалгүй, тухайн хүндээ шилжээд удсан байсан. Анхнаасаа энэ хүн байсан байна гэж бодсон. Харин н.У түүнийг үндэслэлгүйгээр түрээсэлж явж байсан. Түүнийг нь бид мэдэхгүй н.Ут түрээсийн төлбөр төлж байсан. Үүнтэй холбоотой цаашид асуудал үүсвэл үүнтэй холбоотой шаардлага гаргаад явах болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
3.9.Гуравдагч этгээд банк ХК-иас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5.1. Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх үүснэ. 6.1. Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх бөгөөд улсын бүртгэгч өөрийн хийсэн бүртгэл бүрийг хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд оруулж, хууль, холбогдох журамд заасны дагуу баталгаажуулна гэж заасны дагуу банкнаас зээлийг судлахдаа зээлдэгчийн хүсэлтийг хүлээн авч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ болон холбогдох баримтыг шалгасны үндсэн дээр судалгааг хийж доорх зээлийн гэрээ болон барьцааны гэрээг байгуулсан. "А" ХХК нь 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр банктай 31 тоот зээлийн гэрээ байгуулан ,,.00 /найман зуун жаран хоёр сая төгрөг/ төгрөгийн жилийн 19 хувийн хүүтэй 60 сарын хугацаатай хүнсний болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөрөнгө оруулалтын зориулалттай зээлийн гэрээ байгуулан зээл авсан. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгон дараах гэрээнүүдийг байгуулсан.
1. БГ тоот гэрээгээр Э-, ГД улсын бүртгэлийн дугаартай дүүрэг гудамж хаягт байршилтай, 10 м.кв талбайтай, нэгж талбарын дугаартай эзэмших эрхийн газар,
2. 36******* тоот гэрээгээр: Ү- улсын бүртгэлийн дугаартай дүүрэг хороо, хороолол, гудамж байр 4-9 тоот хаягт байршилтай, 13.7 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө; Ү- улсын бүртгэлийн дугаартай дүүргийн 13-р хороо, нарны зам гудамж тоот хаягт байршилтай, 180 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө; Ү- улсын бүртгэлийн дугаартай дүүргийн 13-р хороо, нарны зам гудамж /1 тоот хаягт байршилтай, 343.6 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;
3. тоот гэрээгээр Ү- тоот гэрээгээр дүүрэг хороо, хотхон, гудамж байр тоот хаягт байршилтай, 133.22 м.кв талбайтай, таван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;
Дээрх Зээлийн гэрээ болон Ипотекийн гэрээ нь Иргэний хуулийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээний заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ 451.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ 156.1-д Барьцааны гэрээг бичгээр байгуулна, 156.2-т Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана 166.1-д Ипотек нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ гэсэн шаардлагыг хангасан талууд хүсэл зоригоо илэрхийлэн байгуулсан хүчин төгөлдөр гэрээ юм. Иймд нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ гуравдагч этгээд болох банк ХК-ийн эрх ашгийг хөндөхгүйгээр шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
3.10.Гуравдагч этгээд банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: банк ХХК-тай 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр А ХХК иргэн Б.У, Т******* ******* ХХК-тай зээлийн гэрээ байгуулж сая төгрөгийг жилийн 19 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож барьцааны гэрээ болон ипотекийн гэрээ байгуулагдсан байдаг. Маргааны зүйл болох 1,0 м.кв газар болон тоотын 180 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, /1 тоот хаягт байршилтай 343.6 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, авто зогсоол, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг зээлийн гэрээгээр барьцаа болгож барьцаалсан байдаг. Банк зээл болон барьцааны гэрээ байгуулахдаа Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 156.1, 156.2, 166.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээг бичгээр байгуулж Улсын бүртгэлд бүртгүүлсэн. Холбогдох хуулийн дагуу хийгдсэн хүчин төгөлдөр гэрээ байгаа. Банкны зүгээс үзэхдээ Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу улсын бүртгэл өөрөө үнэн зөв бодитой байх ёстой шаардлагын хүрээнд холбогдох зээлдэгчээс гаргасан баримт болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шалгасны үндсэн дээр зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан. банк ХХК барьцааны эрхийг хууль бусаар олж авсан буюу Иргэний хуулийн 154 дүгээр зүйлд заасны дагуу шударга барьцаалагч гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч хариуцагч нарын хороонд болсон маргааныг шийдвэрлэхдээ банк ХХК-ийн хууль ёсны эрх ашгийг зөрчихгүйгээр шийдвэрлэж өгнө үү...
Банк хууль ёсны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ өмчлөгч болон эзэмшигчтэй байгуулж гэрээ хийсэн. Банкны эрх ашгийг харгалзаж шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэгч М групп ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. дүүргийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 05-ний өдрийн А/ дугаар захирамжийг, дүүргийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/ дүгээр Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай захирамжийн Т******* ******* ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагуудын тухайд:
2.1. дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 405 дугаар захирамжаар гуравдагч этгээд Т******* ******* ХХК-д маргаан бүхий Улаанбаатар хот, дүүрэг, 13-р хороо, , /1 тоотод байрлах 10 м.кв талбай бүхий газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмших эрхийг олж авчээ.
2.2.Тус газрыг Т******* ******* ХХК-ийн дүүргийн Засаг даргын 2012 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 222 дугаартай захирамжаар нэхэмжлэгч М групп ХХК-д шилжүүлсэн.
2.3.Гуравдагч этгээдийн зүгээс тухайн газрыг шилжүүлсэн үйлдэлтэй маргаж, Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст дугаартай эрүүгийн хэрэг үүсжээ.
2.4.Улмаар дүүргийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/50 дугаар захирамжаар ...хуурамч материал бүрдүүлсэн... гэх үндэслэлээр Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг дараахь тохиолдолд хүчингүй болгоно, 48.2.4-т захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн гэж тус тус заасны дагуу Улаанбаатар хот, дүүрэг, 13-р хороо, , /1 тоотод байрлах 10 м.кв талбай бүхий газрын ашиглах М групп ХХК-ийн эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс тус захирамжийг эс зөвшөөрч маргаагүй байдаг.
2.5. Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн дүгээр прокурорын тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд, мөн өдрийн Ял өөрчилж сонсгох тухай тай прокурорын тогтоолоор Н.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 260.1-д заасан ялыг хүчингүй болгож, мөн хуулийн 236 дугаар зүйлийн 236.1-д заасан ялыг сонгож, өөрчилж, Монгол Улсын ерөнхий прокурорын газрын 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн прокурорын тогтоолоор Н.Ут холбогдох эрүүгийн хэргийг ...гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй... хэрэгсэхгүй болгосон.
2.6.Иргэн Н.Уийн зүгээс , Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б.Э, Т******* ******* ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, тус нэхэмжлэлийн дагуу тус шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 39864 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүссэн.
2.7.Гуравдагч этгээд Т******* ******* ХХК-ийн зүгээс маргаан бүхий газрыг эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ олгохоос татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоолгож, олгохыг даалгахаар 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн дугаартай шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хянан үзээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэж заасны дагуу захиргааны хэргийн харьяаллын маргаан биш гэж үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.
2.8.Мөн Н.У, Б.Э, Т******* ******* ХХК нар эвлэрч, дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2020/032тай шүүгчийн захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь захиргааны хэрэгт нотлох баримтаар авагдсан 101/И хэргийн дугаар бүхий иргэний хэргээр нотлогдож байна.
2.9.Гуравдагч этгээдийн зүгээс 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн *******-2021/******* дугаартай Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулж, дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээний дагуу 15 жилийн хугацаатай газар эзэмших эрхийг олж авсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.
2.10.Гэтэл маргаан бүхий Улаанбаатар хот, дүүрэг, 13-р хороо нарны зам дагуу байрлах , /1 тоот газруудын эзэмших М групп ХХК-ийн эрхийг дүүргийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/50 дугаар захирамжаар хүчингүй болгосон атлаа М групп ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 22/18 дугаартай албан бичгээр гаргасан хүсэлтийн дагуу дүүргийн Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай захирамжаар газар ашиглах эрхийг сунгаж, 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн А/ дугаартай захирамжаар газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон үйл баримтууд тогтоогдож байна.
3.Нэхэмжлэгч М групп ХХК-ийн тухайд дүүргийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/50 дугаар захирамжтай маргаагүй бөгөөд нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн дүүргийн Засаг даргын захирамж хуулийн хүчин төгөлдөр болсон байдаг.
4. М групп ХХК-ийн маргаан бүхий дүүргийн, 13-р хороо, гудамж, , /1 тоотуудад байрлах 10 м.кв талбай бүхий газрыг эзэмших эрхийг хүчингүй болгосон дүүргийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн А/ дугаартай захирамж гарсан.
5.Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж, 61 дүгээр зүйлийн 61.1-д Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэж заасан.
6.Тус захиргааны хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдсэн Н.У, Э.С, Э.А нарын нэхэмжлэлтэй, Т******* ******* ХХК, Б.Э нарт холбогдох иргэний хэрэг нь тус иргэний шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШЗ2020/ дугаартай шүүгчийн захирамжаар эвлэрлийг баталж шийдвэрлэсэн байдаг бөгөөд ингэхдээ нэхэмжлэгч нарын зүгээс маргаан бүхий дүүргийн 13-р хороо, гудамж, , /1 тоотод байрлах 10 м.кв газартай холбоотой нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, үлдэх хэсэгт 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн эвлэрлийн гэрээг байгуулсан нь тогтоогддог.
7.Тухайн эвлэрлийн гэрээг байгуулах хугацаанд М групп ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр Н.У, Э.С нар байсан бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс ...Тухайн үед Н.У хувьцаа эзэмшигч байгаагүй санагдаж байна. Иргэний маргаан гарч байх үед аль хэдийн н. руу шилжсэн. н. захирал руу бүртгэл хийгээд явж байсан. Иргэн, хуулийн этгээдийн эрх зүйн харилцаа тусдаа бие дааж эрх эдэлж, үүрэг хүлээж оролцдог. н.У татгалзсан нь М групп ХХК татгалзсан гэдэг үйл баримтыг үгүйсгэхгүй... гэж тайлбарладаг атал тус шүүхээс шаардсан М групп ХХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаанаас үзэхэд одоогийн захирал Б. нь 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гүйцэтгэх захирлаар бүртгэгдэж, 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн байдаг.
8.Гуравдагч этгээд Т******* ******* ХХК-ийн зүгээс 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 21/1321 дугаартай албан бичгээр дүүргийн Газар зохион байгуулалтын албанд дүүрэг, 13-р хороо, гудамжид байрлах нэг талбарын дугаартай /шинэ дугаараар / 10 м.кв талбай бүхий газрын гэрчилгээг дахин гаргуулах, гэрээг байгуулах хүсэлтийг гаргасны дагуу дүүргийн Засаг даргын маргаан бүхий 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/ дугаар захирамж гарч, дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Т******* ******* ХХК нар нь 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн *******-2021/******* дугаартай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-г байгуулж дээрх газрыг 15 жилийн хугацаатай эзэмшиж эхэлсэн.
9.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан Т******* ******* ХХК нь Газрын тухай хуульд заасан газар эзэмших хугацаа сунгах хүсэлт гаргах хугацааг хэтрүүлсэн гэх тайлбарын тухайд гуравдагч этгээд Т******* ******* ХХК-нь маргаан бүхий газар дээрээ үйл ажиллагаа явуулах, газар эзэмших эрхийн гэрчилгээнд заасан хугацаанд тухайн газраа ашиглах, зүй ёсоор эзэмших боломжгүй нөхцөл байдалтай байсан эсэх нь хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.
10.Тухайлбал гуравдагч этгээдийн тухайд 2012 оны дүүргийн Засаг даргын захирамжаар 5 жилийн хугацаатайгаар маргаан бүхий газрын эзэмшиж байсан ч 2015 онд Н.У нь тухайн газрыг хуурамч бичиг баримт үйлдэж М групп ХХК-д шилжүүлсэн талаар эрүүгийн маргаан, эд хөрөнгийн эрхтэй холбоотой иргэний маргаанууд үүсэж явсаар 2020 эд хөрөнгийн эрхтэй холбоотой иргэний маргаан эвлэрснээр маргаан бүхий газрыг ашиглах боломж нээгдсэн байдаг.
11.Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолоор Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаан гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно гэж тайлбарласан бөгөөд тухайн хуулийн тайлбар нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байна.
12.Дээрхийг нэгтгэн дүгнэвэл дүүргийн дүүргийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/ дугаартай Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай захирамжийн хавсралтын 17 дахь хэсгээр гуравдагч этгээд Т******* ******* ХХК-ийн дүүргийн хороо, гудамжид байрлах 10 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийг сунгаж, газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан хариуцагчийн үйлдлийг буруутгах үндэслэлгүй байна.
13.Энэ тохиолдолд хариуцагч дүүргийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/ дугаартай Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.8-д хууль ёсны итгэлийг хамгаалах гэж заасан захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчмуудыг хангаж байна гэж үзнэ.
14.Иймд нэхэмжлэгчээс дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан дүүргийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 05-ний өдрийн А/ дугаар захирамжийг, дүүргийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/ дүгээр Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай захирамжийн Т******* ******* ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
15. дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Нийслэлийн дүүргийн хороо, гудамж, /1 тоотод байрлалтай Ү-, 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Нийслэлийн дүүргийн 13- хороо, гудамж, тоотод байрлалтай Ү- дугаар үл хөдлөх эд хөрөнгийг Т******* ******* ХХК-д бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах, дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Нийслэлийн дүүргийн 13- хороо, гудамж, /1 тоотод байрлалтай Ү-, Нийслэлийн дүүргийн 13- хороо, гудамж, тоотод байрлалтай Ү- дугаар үл хөдлөх эд хөрөнгийг Монгол Улсын иргэн Ч овгийн Бын Ут холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагуудын тухайд:
15.1.Тус захиргааны хэргийн гуравдагч этгээд Т******* ******* ХХК-ийн зүгээс дээрх маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмнөх бүртгэлтэй холбоотойгоор тус шүүхэд дүүрэг 13-р хороо, , тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай бүртгэлийг, дүүрэг 13-р хороо, , /1 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай үл хөдлөх хөрөнгүүдийг М групп ХХК-ийн өмчлөлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах, дээрх 2 үл хөдлөх хөрөнгүүдийг Т******* ******* ХХК-ийн өмчлөлд бүртгэхгүй байгаа хариуцагчийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, бүртгэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гаргасан.
15.2.Тус шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 0 дугаар шүүхийн шийдвэрээр дээрх нэхэмжлэлийн шаардлагуудыг ...Н.У нь Т******* ******* ХХК-ийг захирал, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд эсэх талаар тодруулах үүргээ захиргааны байгууллага биелүүлээгүй... энэ талаар шалгаж тодруулах үүрэгтэй... тухайн баримт нь мэдүүлэгт авагдаагүй бол татгалзах ёстой... энэ талаар компанийн дүрэм, гэрчилгээ, улсын бүртгэлийн баримтаас шалгах боломжтой байсан... хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй... гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
15.3.Дээрх шүүхийн шийдвэрийг хянан шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн дугаартай магадлалаар ...нэхэмжлэгч нь тухайн маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгч эсэх талаар баттай тогтоогдоогүй... гэх үндэслэлээр ...үл хөдлөх эд хөрөнгийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилжээ.
15.4.Монгол Улсын Дээд шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн дугаартай тогтоолоор ...Т******* ******* ХХК нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгч болох баттай нотлох баримт байхгүй... нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хэн аль нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн хөрөнгөөр барьж босгосон гэж маргаж байх бөгөөд хөрөнгийн өмчлөгч хэн болохыг иргэний хэргийн шүүх тогтоох учиртай... гэж эцэслэн шийдвэрлэсэн байна.
16.Дээрх Монгол Улсын дээд шүүхийн тогтоол нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байхад гуравдагч этгээд Т******* ******* ХХК-ийн зүгээс 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдөр дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст маргаан бүхий Ү-, Нийслэлийн дүүргийн 13- хороо, гудамж, тоотод байрлалтай Ү- дугаар үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх мэдүүлгийг гаргаж, тухайн мэдүүлгийн дагуу 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн Ү- дугаар бүхий үл хөдлөх хөрөнгөд ******* дугаар бүхий өмчлөх эрхийн гэрчилгээг, үл хөдлөх эд хөрөнгийн Ү- дугаар бүхий үл хөлөх эд хөрөнгөд 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр ******* дугаар бүхий өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус олгосон байдаг.
17.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т Улсын бүртгэгч дараах эрх, үүрэгтэй байна, 19.4.1-д улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтнаас нотлох баримт, тайлбар, лавлагааг гаргуулан авч тогтоох, 19.4.2-т энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн хүрээнд иргэн, хуулийн этгээдээс улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, нотлох баримтыг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах 19.4.3-т энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах гэж тус тус заасан.
17.1.Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд улсын бүртгэгч нь мэдүүлэг гаргагчаас хуульд заасан шаардлага, хавсаргах баримтуудыг гаргаж буй мэдүүлэгтээ хавсаргаж ирүүлээгүй тохиолдолд мэдүүлгийг хүлээн авах, бүртгэл үйлдэхээс татгалзах эрх хэмжээг хуулиар олгосон байдаг.
17.2.Хариуцагч дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд ...газар олгосон шийдвэрийг үндэслэж үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээнүүдийг олгосон... Т******* ******* ХХК-иас гаргасан мэдүүлгийн хавсаргах баримт бичгийн бүрдэл бүрэн байсан... Нотлох баримтын бүрдүүлбэрийн шаардлага хангагдсан гэж үзэж бүртгэл хийсэн гэж тайлбарласан.
17.3.Гэтэл хавтаст хэрэгт цугларсан Т******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.ас дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн, 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн мэдүүлгүүдэд тус тус Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6.1-д заасан өмчлөх эрхийг нотолсон баримтыг хавсаргаагүй байдаг.
18.Энэ тохиолдолд улсын бүртгэлийн байгууллага, бүртгэлийг үйлдсэн улсын бүртгэгчийн зүгээс Т******* ******* ХХК нь тухайн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн Ү-, Ү- дугаар бүхий эд хөрөнгүүдийн жинхэнэ өмчлөгч мөн эсэх талаар тодруулах, холбогдох баримтыг цуглуулах, гаргуулан авах үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.
19.Учир нь маргаан бүхий эд хөрөнгүүдийн бүртгэлтэй холбоотой маргаан хянан шийдвэрлэгдэж, Монгол Улсын дээд шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн дугаартай тогтоолоор Т******* ******* ХХК-ийн өмчлөл мөн эсэх талаар бататгах баримт байхгүй... өмчлөлтэй холбоотой асуудлыг тодруулсны үндэс дээр бүртгэх эсэх талаар асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэх утга бүхий дүгнэлтийг өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байдаг.
20.2020 онд Н.У, Э.С, Э.А нарын нэхэмжлэлтэй, Б.Э, Т******* ******* ХХК-д тус тус холбогдох иргэний хэрэг дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж, нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн зарим хэсгээс татгалзаж, үлдэх хэсэгт талуудын эвлэрлийг баталж шийдвэрлэсэн байдаг.
21.Дээрх маргааны тухайд маргаан бүхий эд хөрөнгийн эрхийн Ү-, Ү- дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүд орших газартай холбоотой маргасан боловч тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлтэй холбоотой маргаагүй байдаг тул одоо ч маргаантай асуудал хэвээр бөгөөд, өмчлөгчөөр хэн нэгнийг тогтоосон шийдвэр эрх бүхий байгууллагаас гаргаагүй байна.
22.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д 4.1.Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална, 4.1.4-т үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх, 4.1.5-д нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх гэж, 19 дүгээр зүйлийн 19.4-т Улсын бүртгэгч нь дараах эрх, үүрэгтэй байна, 19.4.2-т энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн хүрээнд иргэн, хуулийн этгээдээс улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, нотлох баримтыг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах, 19.4.3-т энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах гэж заасан.
23.Гуравдагч этгээд Т******* ******* ХХК-иас дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан мэдүүлэгтээ 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн *******-2021/******* дугаар Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-г, дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын 2012 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 3/380 дугаартай албан бичиг, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2012 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ******* тоот Барилгын ашиглалтын тухай албан бичгүүдийг хавсаргаж гаргасан байдаг бөгөөд тухайн баримтуудыг үндэслэн бүртгэлийн гэрчилгээнүүдийг олгосон талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд тайлбарласан.
24.Гэтэл Монгол Улсын дээд шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн дугаартай тогтоолоор тус захиргааны хэргийн нэхэмжлэгч болох М групп ХХК-ийн маргаан бүхий эд хөрөнгийн эрхийн Ү-, Ү- /одоогоор/ дугаар бүхий гэрчилгээнүүдийг хүчингүй болгож шийдвэрлэсэн хэдий ч Т******* ******* ХХК-д бүртгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
25.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бүртгүүлэх тухай мэдүүлэгт дараах нотлох баримтыг хавсаргана, 10.6.1-д өмчлөх эрхийг нотолсон баримт бичиг гэж заасан баримтыг хавсаргаж ирүүлэхээр хууль тогтоогчоос хуульчилсан атал тухайн нотлох баримтыг үндэслэлгүйгээр өмчлөх эрхийг олгосон шийдвэр гаргасан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хариуцагч дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
26.Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэхэд хариуцагч дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн маргаан бүхий дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг Т******* ******* ХХК-ийн өмчлөлд бүртгэсэн бүртгэл нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй байх бөгөөд тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийг гуравдагч этгээдийн өмч болохыг нотлох баталгаат баримтаар тогтоолгүйгээр бүртгэсэн нь учир дутагдалтай болсон бөгөөд улсын бүртгэл үнэн зөв байх хуулийн шаардлагад нийцээгүй, улсын бүртгэлийн байгууллага хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.
27.Тус захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас хамаарч гуравдагч этгээд Т******* ******* ХХК болон гуравдагч этгээд Б.У нарын хооронд дүүргийн 13-р хороо, , /1 тоотод байрлах эрхийн бүртгэлийн Ү- дугаар бүхий үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах 1227 дугаар бүхий гэрээ, дүүргийн 13-р хороо, , /1 тоотод байрлах эрхийн бүртгэлийн Ү- дугаар бүхий үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах 1228 дугаар гэрээг 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр байгуулж, Б.Ут худалдан борлуулсан үйл баримт тогтоогдсон.
28.Гуравдагч этгээд Б.У дээрх маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг банк ХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ЗБ******* дугаартай Ипотекийн гэрээ-ээр дээрх маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаанд тавьж, Улсын бүртгэлийн байгууллагад барьцааны мэдүүлэг гаргаж, улсын бүртгэгчийн тамгаар баталгаажуулжээ.
28.Гуравдагч этгээд Т******* ******* ХХК-д дээрх маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг олгосон бүртгэл нь хууль бус байх тул цаашлаад гуравдагч этгээд Т******* ******* ХХК-иас гуравдагч этгээд Б.Ут маргаан бүхий Ү-, Ү- эрхийн дугаар бүхий эд хөрөнгүүдийг шилжүүлсэн, тус үл хөдлөх эд хөрөнгүүдийг гуравдагч этгээд Б.Уын өмчлөлд бүртгэсэн бүртгэл, гуравдагч этгээд Б.Уаас гуравдагч этгээд банк ХК-д маргаан бүхий дээрх үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших эрхийг шилжүүлсэн бүртгэл зэрэг нь хүчингүй болох үндэслэлтэй.
29. Учир нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Иргэний хуулийн 183.2-т заасны дагуу бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг шаардсаныг уг этгээд хүлээн зөвшөөрсөн бол энэ тухай баримт, улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн улсын бүртгэгч эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж болно, 6.4-т Иргэний хуулийн 183.3-т заасны дагуу эрхийн улсын бүртгэл буруу, ташаа болох тухай өргөдлийг эрх нь зөрчигдөж байна гэж үзсэн этгээд улсын бүртгэлийн байгууллагад гаргах эрхтэй бөгөөд өргөдлийг шалгах явцад бүртгэлийг буруу, ташаа хийсэн нь тогтоогдвол улсын байцаагчийн шийдвэрээр бүртгэлд өөрчлөлт оруулж болно гэж тус тус заасан.
30.Тус маргааны тухайд маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүдийн эрхийн гэрчилгээг анх олгосон үйлдэл нь хууль бус болох нь тогтоогдсон тул тус бүртгэлүүдээс улбаалан гуравдагч этгээд Б.Бын өмчлөлд бүртгэсэн хариуцагч дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн бүртгэлийг мөн хуулийн 6.1-д Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх бөгөөд улсын бүртгэгч өөрийн хийсэн бүртгэл бүрийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд оруулж, хууль, холбогдох журамд заасны дагуу баталгаажуулна, 6.6-д Энэ хуулийн 6.2, 6.4-т зааснаас бусад тохиолдолд эрхийн улсын бүртгэлийг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгоно гэж заасны дагуу хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
31.Иймд нэхэмжлэгчээс дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Нийслэлийн дүүргийн 13- хороо, гудамж, /1 тоотод байрлалтай Ү-, 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Нийслэлийн дүүргийн 13- хороо, гудамж, тоотод байрлалтай Ү- дугаар үл хөдлөх эд хөрөнгийг Т******* ******* ХХК-д бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах, дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Нийслэлийн дүүргийн 13- хороо, гудамж, /1 тоотод байрлалтай Ү-, Нийслэлийн дүүргийн 13- хороо, гудамж, тоотод байрлалтай Ү- дугаар үл хөдлөх эд хөрөнгийг Монгол Улсын иргэн Ч овгийн Бын Ут холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.13-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч М групп ХХК-иас дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан дүүргийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 05-ний өдрийн А/ дугаар захирамжийг, дүүргийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/ дүгээр Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай захирамжийн Т******* ******* ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5, 19 дүгээр зүйлийн 19.4, 19.4.2, 19.4.3, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч М групп ХХК-иас дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Нийслэлийн дүүргийн 13-р хороо, гудамж, /1 тоотод байрлалтай Ү-, 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Нийслэлийн дүүргийн 13- хороо, гудамж, тоотод байрлалтай Ү- дугаар үл хөдлөх эд хөрөнгийг Т******* ******* ХХК-д бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах, дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Нийслэлийн дүүргийн 13-р хороо, гудамж, /1 тоотод байрлалтай Ү-, Нийслэлийн дүүргийн 13- хороо, гудамж, тоотод байрлалтай Ү- дугаар үл хөдлөх эд хөрөнгийг Монгол Улсын иргэн Ч овгийн Бын Ут өмчлүүлсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгч М групп ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн ,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс 35,100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОДМАА