Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 43

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Билгүүн,          

Улсын яллагч П.Бямбасүрэн

Шүүгдэгч А.Баттулга нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Анядэмүүний Баттулгад холбогдох эрүүгийн 1709015640277 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1993 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороолол 7 дугаар байр 3 давхар 228 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 17 дугаар гудамж 363В тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ЗЮ 93080910 / Боржигон овогт Анядэмүүний Баттулга нь:  

 

- 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 16 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр "Выставка" худалдааны төвийн орчим Америкийн Нэгдсэн Улсын иргэн Жессика Кайгены Ай поне 7 загварын гар утасын нууцаар хууль бусаар авч 1000000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                                           

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  Хохирогч Жесика Элитзабет мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: … Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Говь” дэлгүүрээс гараад UB март явж байгаад цүнхэнд байсан бэлэн 100.000 төгрөг гадаад банкны карт, кармайнд байсан саарал өнгийн ай поне 7 гар утсаа алдсан. 16 цаг 11 минутын орчимд гар утсаа хулгайд алдсанаа мэдээд буцаж Выставка худалдааны төвийн орчим утсаа хайсан чинь олдоогүй. Камерын бичлэгээр миний араас 2 эрэгтэй 1 эмэгтэй хүн дагаж байсан, тэрнээс биш миний халааснаас гар утас авч байгаа болон хэн авсан нь харагдахгүй байсан. Одоо надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралд суухгүй гэжээ. / хх 6-7 /

 

            Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл / хх 10 /

 

            Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл / хх 11 /

 

 Эд зүйлийн үнэлгээ  / хх 12 /

 

Шүүгдэгч А.Баттулгыг 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 15 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 20 / зэрэг болно.

 

Шүүгдэгч А.Баттулга шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа болон ялыг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ харамсаж байна. Утсыг нь буцааж өгсөн гэв.   

 

            Шүүгдэгч А.Баттулга нь 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 16 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр "Выставка" худалдааны төвийн орчим Америкийн Нэгдсэн Улсын иргэн Жессика Кайгены Ай поне 7 загварын гар утсыг нууцаар хууль бусаар авч 1000000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: … кармайнд байсан саарал өнгийн ай поне 7 гар утсаа хулгайд алдсанаа 16 цаг 11 минутын орчимд мэдсэн. Выставка худалдааны төвийн камерийн бичлэгээр миний араас 2 эрэгтэй 1 эмэгтэй хүн дагаж байсан  гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн хохирогч Жесика Элитзанбетийн мэдүүлэг / хх 6-7 /, Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл / хх 10 /, Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл / хх 11 /,  Эд зүйлийн үнэлгээ  / хх 12 / зэрэг болно.  

 

Шүүхээс шүүгдэгч А.Баттулгыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

 

Шүүгдэгч А.Баттулга нь өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан түүнд прокурорын санал болгосон ял оногдуулахгүйгээр тэнсэж, тодорхой үүрэг хүлээлгэх шаардлагагүй гэж үзлээ.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

                                                      

1. Боржигон овогт Анядэмүүний Баттулгыг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Анядэмүүний Баттулгад ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар А.Баттулга нь тэнсэнгийн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл ял оногдуулахыг дурьдсугай.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, А.Баттулга нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

5. А.Баттулгад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Баттулгад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                С.ОЮУНЧИМЭГ