| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 128/2024/0971/З |
| Дугаар | 128/ШШ2025/0103 |
| Огноо | 2025-01-31 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 128/ШШ2025/0103
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Адъяасүрэн би Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.*******ын дүгнэлттэй, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын эм, био бэлдмэлийн хяналтын улсын байцаагч Г.*******д холбогдох зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.******* шүүхэд гаргасан 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ******* прокурорын дүгнэлтдээ: “...Зөрчилд холбогдогч П.*******ын үйлдсэн зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг улсын бүртгэлд бүртгүүлэх, хуулиар хориглосон зүйл, стандартыг зөрчсөн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, хүнийг гурван зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэх Зөрчлийн шинжтэй байх ба зөрчилд холбогдогч П.*******д Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай”, “Оногдуулсан шийтгэлийн 3,000,000 төгрөгийг Төрийн сангийн ******* тоот дансанд сайн дураар биелүүлэхийг даалгасугай” гэж шийтгэл оногдуулах зүйл хэсэг, шийтгэлийн хэмжээг өөрчлөх хууль зүйн үндэслэлтэй тул прокурорын дүгнэлт бичив.” гэжээ.
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “Эм, био бэлдмэлийн хяналтын улсын байцаагч Г.******* нь газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн *******дугаар тушаалаар Эм, био бэлдмэлийн хяналтын улсын байцаагчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөн, Эмийн бүртгэлийн хэлтэст эмийн бүртгэлийн өөрчлөлт хариуцсан мэргэжилтний албан тушаалд шилжин томилогдсонтой холбоотой Эрүүл мэндийн сайдын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ******* дүгээр тушаалаар улсын байцаагчийн эрх хүчингүй болсон.
Г.******* нь улсын байцаагчаар ажиллаж байх хугацаандаа бүртгэлийн дугаартай гомдол, мэдээлэлд хялбаршуулсан журмаар хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч П*******ын *******д “Монгол Улсад бүртгэлгүй бүтээгдэхүүнийг цахимаар худалдсан” зөрчил үйлдсэн гэж үзэн, 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсаар Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 11 дэх заалтыг үндэслэн 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, хууль хэрэглээний хувьд алдаатай шийдвэр гаргаж, прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул холбогдох, хууль тогтоомжийн хүрээнд зохих шийдвэрийг гаргана уу.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.******* нь 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ******* дүгнэлтээр Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын эм, био бэлдмэлийн хяналтын улсын байцаагч Г.*******д холбогдуулан “... Зөрчилд холбогдогч П.*******ын үйлдсэн зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг улсын бүртгэлд бүртгүүлэх, хуулиар хориглосон зүйл, стандартыг зөрчсөн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, хүнийг гурван зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэх Зөрчлийн шинжтэй байх ба зөрчилд холбогдогч П.*******д Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай”, “Оногдуулсан шийтгэлийн 3,000,000 төгрөгийг Төрийн сангийн ******* тоот дансанд сайн дураар биелүүлэхийг даалгасугай” гэж шийтгэл оногдуулах зүйл хэсэг, шийтгэлийн хэмжээг өөрчлүүлэх”-ээр прокурорын дүгнэлт бичсэн байна.
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Маргаантай эрх зүйн харилцааны хэргийн оролцогчийн аль нэг нь уг маргаанаас гарсан /хүн нас барсан, сураггүй алга болсонд тооцогдсон, хуулийн этгээд татан буугдсан, шаардлага ба үүргээ бусдад шилжүүлсэн, захиргааны байгууллага өөрчлөн байгуулагдсан/ бол шүүх тэрхүү хэргийн оролцогчийг сонирхогч этгээд болон эрх залгамжлагчийн гаргасан хүсэлтээр эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болно. Эрх залгамжлан авах ажиллагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд гүйцэтгэгдэж болно.”, 26.2-т “Захиргааны байгууллагын эрх залгамжлах үйл ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 5.2 дахь хэсэг, 8 дугаар зүйлд заасны дагуу зохицуулна.”, 26.3-д “Эрх залгамжлагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гарсан хэргийн оролцогчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ.” гэж заажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн *******дүгээр тушаалаар “Эм, био бэлдмэлийн хяналтын улсын байцаагчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөн, Эмийн бүртгэлийн хэлтэст эмийн бүртгэлийн өөрчлөлт хариуцсан мэргэжилтний албан тушаалд шилжин томилогдсон” байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын эм, био бэлдмэлийн хяналтын улсын байцаагч Г.*******г Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраар солих нь зүйтэй байна.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах эрхтэй”, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заажээ.
Иймд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар нь Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.*******ын 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ******* прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа тус шүүхэд бичгээр ирүүлсэн тул Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.*******ын “Зөрчилд холбогдогч П.*******ын үйлдсэн зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг улсын бүртгэлд бүртгүүлэх, хуулиар хориглосон зүйл, стандартыг зөрчсөн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, хүнийг гурван зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэх Зөрчлийн шинжтэй байх ба зөрчилд холбогдогч П.*******д Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай”, “Оногдуулсан шийтгэлийн 3,000,000 төгрөгийг Төрийн сангийн ******* тоот дансанд сайн дураар биелүүлэхийг даалгасугай” гэж шийтгэл оногдуулах зүйл хэсэг, шийтгэлийн хэмжээг өөрчлүүлэх прокурорын дүгнэлт”-ийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж заасан.
Энэхүү шүүгчийн захирамж нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, прокурорт хянуулж, уг зөрчлийг дахин хянан шалгаж шийдвэрлэхэд саад болохгүйг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг баримтлан Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.*******ын дүгнэлттэй, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын эм, био бэлдмэлийн хяналтын улсын байцаагч Г.*******д холбогдох захиргааны хэрэгт хариуцагч Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын эм, био бэлдмэлийн хяналтын улсын байцаагч Г.*******гийн эрх залгамжлагчаар эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрыг сольсугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Зөрчилд холбогдогч П.*******ын үйлдсэн зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг улсын бүртгэлд бүртгүүлэх, хуулиар хориглосон зүйл, стандартыг зөрчсөн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, хүнийг гурван зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэх Зөрчлийн шинжтэй байх ба зөрчилд холбогдогч П.*******д Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай”, “Оногдуулсан шийтгэлийн 3,000,000 төгрөгийг Төрийн сангийн ******* тоот дансанд сайн дураар биелүүлэхийг даалгасугай” гэж шийтгэл оногдуулах зүйл хэсэг, шийтгэлийн хэмжээг өөрчлүүлэх тухай Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.*******ын 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ******* прокурорын дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН