| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
| Хэргийн индекс | 101/2024/09281/И |
| Дугаар | 197/ШШ2025/04077 |
| Огноо | 2025-04-08 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 197/ШШ2025/04077
2025 04 08 197/ШШ2025/04077
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******** хаягт байрлах, Х ХК /РД:********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******** тоот хаягт оршин суух, О.Г /РД:********/,
Зээлийн гэрээний үүрэгт 9,660,720.78 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О,
Хариуцагч О.Г,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...хариуцагч 9,660,720.78 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, эвлэрлийн гэрээ байгуулж байна. гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: ...төлбөрийг 2025 оны 04 сараас эхлэн төлөхийг зөвшөөрч байна. Гэв .
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х ХК, хариуцагч О.Гд холбогдуулан 9,660,720.78 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч 9,660,720.78 төгрөгийг 12 сарын хугацаанд 12 хувааж төлөхөөр зохигч талууд эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1.Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ гэж зааснаар талуудын эвлэрлийг батлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Х ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч О.Гд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 9,660,720.78 төгрөгийг хариуцагч нь төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025.04.28-ны өдөр 805,000 төгрөг, 2025.05.28-ны өдөр 805,000 төгрөг, 2025.06.28-ны өдөр 805,000 төгрөг, 2025.07.28-ны өдөр 805,000 төгрөг, 2025.08.28-ны өдөр 805,000 төгрөг, 2025.09. 28-ны өдөр 805,000 төгрөг, 2025.10.28-ны өдөр 805,000 төгрөг, 2025.11.28-ны өдөр 805,000 төгрөг, 2025.12.28-ны өдөр 805,000 төгрөг, 2026.01.28-ны өдөр 805,000 төгрөг, 2026.02.28-ны өдөр 805,000 төгрөг, 2025.03.28-ны өдөр 805,720.78 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157,632.16 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Гаас улсын тэмдэгтийн хураамжид 78,816.08 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХК-д олгосугай.
3.Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 74 дүгээр зүйлийн 74.4-т дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН