Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2025/0157

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Адъяасүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхжин, нэхэмжлэгч М.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* нарыг оролцуулан М.*******ын нэхэмжлэлтэй, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2-д заасан эрхийн хүрээнд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* нь М.*******аас гаргасан Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн ******* тоот тушаалыг хүчингүй болгож, Боловсролын яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Дотоод аудитор, санхүүгийн хяналт хариуцсан шинжээчийн албан тушаалд эргүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, түүнтэй тэнцэх хэмжээний нөхөн олговрыг хариуцагчаас гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажилгүй байсан хугацаанд нөхөн төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх хуралдааны явцад илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг ойлгосон талаар шүүхэд илэрхийлжээ.

М.*******аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга хүлээн зөвшөөрсөн нь өөр бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, М.*******ын Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн ******* тоот тушаалыг хүчингүй болгож, Боловсролын яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Дотоод аудитор, санхүүгийн хяналт хариуцсан шинжээчийн албан тушаалд эргүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, түүнтэй тэнцэх хэмжээний нөхөн олговрыг хариуцагчаас гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажилгүй байсан хугацаанд нөхөн төлүүлэхийг даалгах тухай гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан М.*******ын Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн ******* тоот тушаалыг хүчингүй болгож, Боловсролын яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Дотоод аудитор, санхүүгийн хяналт хариуцсан шинжээчийн албан тушаалд эргүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, түүнтэй тэнцэх хэмжээний нөхөн олговрыг хариуцагчаас гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажилгүй байсан хугацаанд нөхөн төлүүлэхийг даалгах тухай гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгчийн захирамжийг хэргийн оролцогчдод гардуулахыг шүүгчийн туслах Б.Туулд даалгасугай.

4. Энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч нар нь уг шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.

  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.АДЪЯАСҮРЭН