| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2025/00069/И |
| Дугаар | 150/ШШ2025/00095 |
| Огноо | 2025-04-09 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 150/ШШ2025/00095
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ..... хот, ........ дүүрэг, ........ дүгээр хороо, .......... тоот “...........” ХК-ийн хүсэлттэй иргэн ............. (РД:...............) эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .............., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
“............” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ............. шүүхэд гаргасан хүсэлтдээ:
................ нар нь 2024 оны 03-р сарын 01-ны өдөр ........ тооцооны төвөөс MN960034140401857248 тоот зээлийн гэрээ байгуулж 22,800,000.00 төгрөгийг 30 сарын хугацаатай, сарын 1.5%, жилийн 18% хүүтэй цалингийн зээл авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2.2.1 , 3.3 , 4.1.5 , 6.2 дахь заалтуудыг зөрчиж, зээлийн гэрээний хавсралт 1-т заасан "Зээлийн эргэн төлөлтийн хуваарь"-ийг удаа дараа зөрчиж, хүсэлт гаргасан өдрийн байдлаар 47 хоногийн зээл хүүгийн төлбөрийг төлөөгүй байна. Үндсэн зээлдэгч ......... нь зээлийн гэрээн дээрх хаягт оршин суухаа больж хаяг нь тодорхойгүй байгаа тул шүүхэд зээл төлүүлэх нэхэмжлэх гаргаж чадахгүй байна. Иймд ........... эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг тогтоож өгнө
............. хамтран зээлдэгч болох аав ............. нь ................-р баг .........р хэсэг гудамж ....... байр ...... тоот хаягт оршин суух бүртгэлтэй. Утасны дугаар: ........ энэ хүнээс асууж сураг гаргах боломжтой.
Иймд хариуцагч .......... эрэн сурвалжилж түүний оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ............. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
.......... нь 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр .......... төвөөс 22,800,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, сарын 1.5%, жилийн 18% хүүтэй цалингийн зээл авсан. Хамтран зээлдэгчээр төрсөн эцэг ......... оролцсон байгаа. Сарын төлөлт нь 951,000 төгрөг байхаар зээлийн гэрээ байгуулагдсан. Зээлээ хэвийн төлж явж байгаад 2024 оны 12 дугаар сараас хугацаа хэтрээд явсан. ......... өөртөө нь холбогдох гэхээр болохгүй байгаа. Аавтай нь холбоо барьж байгаад 2024 оны 12 дугаар сард сарын сүүлийн өдөр 50,000 төгрөг төлүүлсэн. Иймд ............ эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, “..........” ХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, зээлийн гэрээ зэрэг бичгийн нотлох баримтуудыг уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх “..............” ХК-ийн хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч “.............” ХК-нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох иргэн ........ оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа учир эрэн сурвалжлуулж оршин суугаа хаяг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байна.
.............. хаяг тодорхойгүйгээс зээлийн гэрээний үүрэгт 22,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүсэлт гаргагч “..............” ХХК нь шүүхэд гаргах боломжгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д “...Иргэний эрхзүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно...” гэжээ
Иймд иргэний эрхзүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ............. эрэн сурвалжлах хуулийн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д “...Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу Цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ...” гэж зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ....... эрэн сурвалжлахыг ......... аймгийн Цагдаагийн газрын........... сумын сум дундын Цагдаагийн хэлтэст үүрэг болгов.
.............. нь ........... аймгийн ............ сумын ......... дүгээр баг .......... тоот хаягт бүртгэлтэй боловч, тухайн хаягт амьдардаггүй, ............ дугаарын утастай, аав ......... нь ......... аймаг, ........... сум, ........ дугаар баг, ......... хэсэг ......... тоот хаягт оршин суух бүртгэлтэй ........... дугаарын утастай болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч “..............” ХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3-д зааснаар .............. (РД:..................) эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлахыг ........ аймгийн Цагдаагийн газрын ........... сумын сум дундын Цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар “............” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.САРАНТУЯА