Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 150/ШШ2025/00096

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

            Сэлэнгэ аймгийн Сайхан сум  дахь Сум дундын шүүхийн Ерөнхий  шүүгч Г.Сарантуяа даргалж хийсэн шүүх хуралдаанаар

            Хүсэлт гаргагч: ..... аймгийн ......... сум, ...... дугаар баг, ........ аймгийн ......... сумын Засаг даргын иргэн .........эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан  хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ........., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

         .......... аймгийн ......... сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч ......... шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Тус сумын ......... багийн иргэн ........ овогтой ........ (РД:........) нь 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр "Сум хөпжүүлэх сан"-аас 6 сая төгрөгийн зээл авсан бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийн эргэн төлөлтөө хийгээгүй тул оршин суугаа хаягийн бүртгэлээр шүүхийн байгууллагад шилжүүлж, уг зээлийг эргэн төлүүлэх арга хэмжээ авахаар ажиллаж байна.

Иймд бүртгэлтэй хаяг нь дээрээ оршин суудагтүй болох нь ........ багийн Засаг даргын тодорхойлолтоор нотлогдож байгаа мөн оршин суух хаяг нь тодорхой бус тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ........шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие ......... аймгийн ........... сумын Засаг даргын тамгын газарт Хүнс жижиг дунд үйлдвэр хоршооны асуудал хариуцсан  мэргэжилтнээр ажилладаг. Иргэн ........ овогтой ........... нь манай сум хөгжүүлэх сангаас 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 6,000,000 төгрөгийг жилийн 1 хувийн хүүтэй нийт 3 жилийн хугацаатай гэрээ байгуулж тус зээлийг оёдол төсөл хэрэгжүүлэхээр авсан. Энэ зээлийн хугацаа 2017 онд дууссан. ......... хүртэл нэг ч төгрөг төлөөгүй. ....... болон гэр бүлийн хүнтэй нь нэг удаа утсаар холбогдож байсан. Тухайн үед Ж......... ...ах нь Эмээлтэд байгаа над руу мэдэгдэх хуудсаа өгөөд явуулчих... гэж хэлсэн. Мэдэгдэх хуудсаа өгөөд явуулчихаар авсан хүн маань өгөөгүй гэж  хэлэх болов уу гэдэг үүднээс албан ёсны хаягийг нь тодруулж байгаад тухайн хаягийнх нь дагуу шүүхэд нэхэмжлэл өгнө гэж бодож эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргаж байна гэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн хүсэлт, итгэмжлэл, ....... аймгийн ........ сумын ..........дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, ......... иргэний үнэмлэхний хуулбар зэрэг бичгийн  нотлох баримтуудыг уншин сонсгож шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ  нь:

 

            Шүүх .......... аймгийн .......... сумын Засаг даргын хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч ........ аймгийн ...... сумын Засаг дарга нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох иргэн ...........  оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа учир эрэн сурвалжлуулж оршин суугаа хаяг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байна. 

........... хаяг тодорхойгүйгээс сум хөгжүүлэх сангийн зээл 6,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүсэлт гаргагч .......... аймгийн .......... сумын засаг дарга шүүхэд гаргах боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д “...Иргэний эрхзүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно...” гэжээ

Иймд иргэний эрхзүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ............. эрэн сурвалжлах хуулийн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д “...Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу Цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ...” гэж зааснаар  иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ......... эрэн сурвалжлахыг ......... аймгийн Цагдаагийн газрын ......... сумын сум дундын Цагдаагийн хэлтэст үүрэг болгов.

............  нь ......... аймгийн .............. сумын ............ дугаар баг,  Хөдөө оршин суух хаягтай боловч, тухайн хаягт амьдардаггүй, холбоо барих утасгүй болно.

Хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3-д зааснаар ............. (РД:..............) эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлахыг ............ аймгийн Цагдаагийн газрын ......... сумын сум дундын Цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч .......... аймгийн ............... сумын Засаг дарга нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ  шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй дурдсугай.                           

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Г.САРАНТУЯА