| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2025/00050/И |
| Дугаар | 150/ШШ2025/00097 |
| Огноо | 2025-04-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 150/ШШ2025/00097
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: .......... аймгийн .......... сумын ......... дугаар баг, .......... тоотод оршин суух, .......... овогт .............. (РД:..........) ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч ..........., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ........... шүүхэд гаргасан ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлов. Үүнд:
Миний бие 1970 онд төрсөн. ......... аймгийн ....... сумын хүүхдийн цэцэрлэгт туслах багшаар 1989 оны 04 дүгээр сарын 20-ноос 1994 оны 09 дүгээр сарын 03-ний өдөр хүртэл тасралтгүй 5 жил 5 cap ажилласан.
Энэ хугацаанд ажилд орсон гарсан тушаал олдохгүй байгаа тул туслах багшаар ажилласан хугацааг сэргээн тогтоож өгнө үү. Мөн ...... аймгийн ........ сумын Ерөнхий боловсролын сургуульд 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл үйлчлэгчээр ажилласан тушаал олдохгүй байгаа тул 1 жил 9 сарын хугацааг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хүсэлт гаргагч ......... тайлбартаа:
Би 1989 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 1994 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл ........ аймгийн ...... сумын хүүхдийн цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байсан. Одоо тэтгэвэрт гарах гэхээр ажилд орсон, ажлаас гарсан тушаал байхгүй байна. Иймд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан гэв.
Тус цэцэрлэгт 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл үйлчлэгчээр ажиллаж байсан байлаа тогтоолгох хүсэлтээсээ татгалзаж байна гэв.
Шүүх хуралдаанд хэрэгт авагдсан хүсэлт гаргагчийн, иргэний үнэмлэхний лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлсөн тухай баримт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, 1987 оны 07 дугаар сарын 01-ны өдөр нээсэн №382655 тоот хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, ...... аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 13 тоот тодорхойлолт,......... аймгийн ..........сумын ........ дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 1989 оны 04 дүгээр сарын 26-ний өдрийн №10 тоот “Ажилд авах тухай” тушаал, ........ аймгийн ....... сумын ......... дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 1992 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №29 тоот “Тэтгэмж чөлөө олгох тухай” тушаал, ........ аймгийн ...... сумын ........ дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 1993 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн №15 тоот “Ээлжийн амралт олгох тухай” тушаал, ........ аймгийн ....... сумын ....... дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 1992 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн №20 тоот “Ээлжийн амралт авах тухай” тушаал, ...... аймгийн ...... сумын ....... дугаар бэлтгэл шатны сургуулийн эрхлэгчийн 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн №18 тоот “Багш нарт бүлэг хариуцуулах тухай” тушаал, ...... аймгийн ......... сумын АХ-н гүйцэтгэх захиргааны 1992 оны 09 дүгээр сарын 10-ний өдрийн №78 тоот “Монгол Улсын Засгийн газрын 68-р захирамжийн биелэлтийг хангахад авах арга хэмжээний тухай” захирамж, захирамжийн хавсралт, 1992-1994 оны цалингийн түүврүүд, хүсэлт гаргагчийн 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл үйлчлэгчээр ажиллаж байсан хүсэлтээсээ татгалзсан хүсэлт зэрэг бичгийн нотлох баримтуудыг уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн ........ нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцсэн нотлох баримтууд зохигчийн тайлбар зэргээс дүгнэхэд:
............ ....... аймгийн ....... сумын ....... дугаар цэцэрлэгт 1989 оны 04 дүгээр сарын 10-ний өдрөөс 1994 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл туслах багшаар ажиллаж байсан байдал нь:
1987 оны 07 дугаар сарын 01-ны өдөр нээсэн №382655 тоот хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, ....... аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 13 тоот тодорхойлолт, ........ аймгийн ...... сумын ..... дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 1989 оны 04 дүгээр сарын 26-ний өдрийн №10 тоот “Ажилд авах тухай” тушаал, ******* аймгийн ******* сумын .... дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 1992 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №29 тоот “Тэтгэмж чөлөө олгох тухай” тушаал, ******* аймгийн ******* сумын .... дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 1993 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн №15 тоот “Ээлжийн амралт олгох тухай” тушаал, ******* аймгийн ******* сумын .... дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 1992 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн №20 тоот “Ээлжийн амралт авах тухай” тушаал, ******* аймгийн ******* сумын .... дугаар бэлтгэл шатны сургуулийн эрхлэгчийн 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн №18 тоот “Багш нарт бүлэг хариуцуулах тухай” тушаал, ******* аймгийн ******* сумын АХ-н гүйцэтгэх захиргааны 1992 оны 09 дүгээр сарын 10-ний өдрийн №78 тоот “Монгол Улсын Засгийн газрын 68-р захирамжийн биелэлтийг хангахад авах арга хэмжээний тухай” захирамж, захирамжийн хавсралт, 1992-1994 оны цалингийн түүврүүд зэрэг бичгийн нотлох баримтаар, (х.х-ийн 6-46-рт) нотлогдож байна.
Иймд .......... ******* аймгийн ******* сумын ......... дугаар цэцэрлэгт 1989 оны 04 дүгээр сарын 10-ний өдрөөс 1994 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл туслах багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
.......... нь 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ******* аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуульд үйлчлэгчээр ажилласан байдлыг тогтоолгох шаардлагагүй гэсэн тул нэхэмжлэлийн энэ шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар ............ улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ........ овогт .......... 1989 оны 04 дүгээр сарын 10-ний өдрөөс 1994 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл ******* аймгийн ******* сумын ........ дугаар цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож нэхэмжлэлийн шаардлагаас 1987 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 1989 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр хүртэл ******* аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуульд үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар ......... улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш ........... 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.САРАНТУЯА