Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 2023/ДШМ/1121

 

Ж.Жхолбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Г.Ганбаатар, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Цогтмагнай,

хохирогч Ш.Аөмгөөлөгч Г.Должинсүрэн,

хохирогч “П-О” ХХК-ийн өмгөөлөгч Т.Тэмүүлэн,  

иргэний нэхэмжлэгч “Э-ЭХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ж.Саранцэцэг,

шүүгдэгч Ж.Ж, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/782 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Ж, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Ж.Жхолбогдох эрүүгийн 1909038710864 дугаар хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Ж.Ж, 

            Шүүгдэгч Ж.Ж нь 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Хаан банкны 1 давхарт “Онцгой байдлын ерөнхий газарт 4 төрлийн техник нийлүүлэх тендер авч өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бгарын үсэг, тус байгууллагын тамгатай “Улсын нөөцөд бараа материал худалдан авах” ОБЕГ/201905054 шалгарсан багцын дугаар" гэх гэрээг хуурамчаар үйлдэж, уг гэрээнд хохирогч Б.Огарын үсэг зуруулан, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж их хэмжээний буюу 58.000.000 төгрөг залилсан,

            2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр “Онцгой байдлын ерөнхий газраас авсан тендерт хамтран ажиллаж их хэмжээний ашиг өгнө” гэж хохирогч Ш.Аыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Голомт банкны төв салбараар дамжуулан их хэмжээний буюу 280.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

            2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хохирогч Б.ЗОнцгой байдлын Ерөнхий газрын дарга хошууч генерал Т.Б гэх гарын үсэг тамгатай “Онцгой байдлын албанд хувцас хэрэглэл худалдан авах гэрээ” гэх хуурамч бичиг баримт үзүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо “Хаан" банкны салбарын АТМ-ээс их хэмжээний буюу 51.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

            Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэст гадаад мэдээний орчуулагчийн үүрэг гүйцэтгэж, хөлсөөр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж, урьдын танилын харилцаатай “Б” ХХК-ийн захирал Б.Зтай Засгийн газрын ордонд уулзаж “Төв аймгийн санхүүжилтээр намрын ургац хураалтад тариалан эрхлэгчдийг түлшээр хангах ажилд, чи нэг клонк олоод Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралтай худалдан авах гэрээ хийчхээч” гэж итгүүлэн улмаар Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Э-ын гарын үсэгтэй “Түлш талоноор худалдан авах зээлийн худалдан авалтын гэрээ” гэх хуурамч гэрээ, баримт үзүүлэн гарын үсэг зуруулж, 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Б.З“Нью энержи стар” ХХК-тай “Газрын тосны бүтээгдэхүүнийг зээлээр худалдах болон худалдан авах гэрээг”-г байгуулж 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 21-ний өдрийн хооронд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н86.850.000 төгрөгийн үнэлгээ бүхий 45.000 литр түлшийг авч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилсан, 

            О.Утай 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр “Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ” байгуулж “уг гэрээний дагуу түлш нийлүүлнэ, түлшний төлбөрийн урьдчилгааг өгөх хэрэгтэй” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж О.У, Б.Энхтөр, О.Гнараар дамжуулан хохирогч Д.Ж-оос Баянгол дүүргийн 18 дугаар хороо 4 дүгээр хороолол, Ард аюушийн өргөн чөлөөний гудамж 44 дүгээр байр 8 тоотод их хэмжээний буюу 170.000.000 төгрөгийг авч, залилсан,

            Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэст гадаад мэдээний орчуулагчийн үүрэг гүйцэтгэж, хөлсөөр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж “...Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ажилладаг хүн байгаа юмаа Засгийн газраас жижиг уул уурхайн олборлолтыг нэмэгдүүлэх замаар уул уурхайг хөгжүүлэх төсөл боловсруулж байгаа энэ төслийн хүрээнд 10 уул уурхайн компанид 1300 тонн түлш нийлүүлэх сонгон шалгаруулалтыг засгийн газрын жижиг уул уурхайг хөгжүүлэх сангаас зарласан байгаа энэ шалгаруулалтад өмнө нь компаниуд оролцохоор материал хүргүүлсэн боловч түлш нийлүүлэх компаниуд нь шаардлага хангаагүй, хүсэлтээ өгчих танайх нийлүүлэх боломжтой бөгөөд 1 литр түлшийг 2180 төгрөгөөр тооцож нийлүүлнэ” гэж итгүүлэн, Өмнөговь аймгийн засаг дарга Н.Наранбаатараас “П-О” ХХК-нд ирүүлсэн гэх 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн А/02-571/В-271-57/ дугаартай “Хамтран ажиллах санал хүргүүлэх тухай” албан тоот, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар баталсан гэх “Дизель түлш зээлээр худалдан авах гэрээ”-үүдийг хуурамчаар үйлдэн, “П-О” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө.Аг хуурч, түүнтэй Засгийн газрын ордон, “Төв шуудан” зэрэг газарт уулзаж итгэл төрүүлэн, хуурамч албан бичиг баримт ашиглан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2019 оны 9 дүгээр сарын 20-24-ний өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг 22 товчооны орчимд байрлах “П-О” ХХК-иас 238.361.200 төгрөгийн үнэлгээ бүхий 109.340 литр түлшийг шилжүүлэн авч залилсан,

            2019 оны 11 дүгээр сарын 01, 03, 05-ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Наадам центр”-ийн фитнесс клубт сургалтын багшаар ажилладаг Б.Х, Б.Лнарт БНСУ руу нисэх тийз олж өгөх зорилгоор урьдын харилцаатай байсан Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эйрлинк Монголиа” ХХК-ийн тийз захиалгын ажилтан Г.Ц“Дээрх нэр бүхий 2 иргэнийг Улаанбаатар-Бээжин-Чежү нислэгийн ирж, очих 2 талын билетийг захиалж урьдчилгаа мөнгийг шилжүүлсэн, үлдэгдлийг нь шилжүүлсэн, билетийг баталгаажуулаарай” гэж хэлж итгүүлэн хуурч 4.535.200 төгрөгийн үнэтэй нислэгийн тийзийг залилан мэхэлж авсан, энэ гэмт хэргийн улмаас бусдад 888.746.400 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Ж.Жгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Алтган овогт Жаргалсайханы Ж.Жг үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, хуурамч баримт бичиг ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдүүлэн өмчлөгчийн их хэмжээний эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ж.Жг 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Жоногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Жгийн цагдан хоригдсон 136 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдаж, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн №87, №88, №89 дугаартай О.О.Г, Б.Энхтөр, О.У нарын арилжааны банкнуудад бүртгэлтэй хадгаламжийн, харилцах дансны мөнгөн хөрөнгийн гүйлгээ, тээврийн хэрэгсэл, үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон прокурорын зөвшөөрлийг тус тус хүчингүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Жгаас 698.211.200 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Од 31.000.000 төгрөг, хохирогч Ш.Аад 210.000.000 төгрөг, хохирогч Б.Зт 11.000.000 төгрөг, хохирогч Ө.А 237.361.200 төгрөг, иргэний нэхэмжлэгч С.Мөнхтуяад 38.850.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч О.О.Гт 170.000.000 төгрөгийг тус тус олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Жгийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 31-31 УНҮ улсын дугаартай “Мерседенс бенз Е-200” маркийн автомашиныг албадан гаргуулж, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар 31-31 УНҮ улсын дугаартай “Мерседенс бенз Е-200” маркийн автомашиныг зохих журмын дагуу худалдан борлуулж иргэний нэхэмжлэгч “Э-ЭХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Б 5.000.000 төгрөг, бусад хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт хувь тэнцүүлэн хохирол, төлбөрт тооцон олгохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Б.Л, Б.Х нараас 4.535.200 төгрөгийг хувь тэнцүүлэн тус бүрээс 2.267.600 төгрөгийн хохирол гаргуулж хохирогч Г.Цолгож, шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.Жавсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Журьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Ж.Ж давж заалдах гомдолдоо: “... 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэгдэн гэм буруутайд тооцогдон, 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан. Гэвч надад оногдуулсан ял шийтгэл хэргийн бодит байдалтай нийцээгүй, шийтгэл тогтоол алдаатай ойлгомжгүй хохирлын дүн бодитой гаргаагүй, буруу тооцсон. Бүрэн төлөгдсөн зарим хохирлыг огт төлөөгүйд тооцсон. Ингэснээр зарим хүнд ял завших боломж олгосон. Заримд нь мөнгө завших боломж олгосон. Хуулийн дагуу хариуцлага хүлээх хүмүүсийг зүгээр өнгөрөөж хэргийн оролцогч холбогдогч зэргийг буруу тогтоосон. Иймд хэргийг бүрэн гүйцэт шалгаж, бодит байдлыг тогтоож өгнө үү. Хэргийн талаар эргэн дурдвал миний бие 2018 оноос Засгийн газрын хэрэг эрхлэх газарт ажиллаж эхэлсэн. Энэ үед Б.Бэгчтэй танилцан улмаар хамт ажилладаг байсан гэх С.Сүхболдтой танилцсан. Сүхболд нь анх өөрийгөө Сүхбат гэж танилцуулж байсан. Б.Бнь Өмнөговь аймгийн засаг даргын Тамгын газарт ажиллаж байгаад Улаанбаатар хотод ирж Нийслэлийн худалдах, худалдан авах ажиллагааны газарт шилжиж ирсэн гээд үнэмлэх үзүүлж хамтраад хийх ажил байна гэсэн. Ингээд тендер авах компаниуд олж өгөөд зарим бүрдүүлэх бичиг баримтыг нь шивж гүйцээж өгөөд ажлын хөлсөө авахыг санал болгосон. Ингээд би таньдаг компаниуддаа сонирхсон ажлыг нь бүтээж өгөх болсон. 2018 болон 2019 онуудад олон газрын ажил бүтэмжтэй байсан тул огт эргэлзээгүй. Энэ талаар ч мөрдөгчдөө анхнаасаа хэлж байсан. Тендерийн гэрээг дамжуулж, зөрүүлээд мөнгийг нь мөн дамжуулж өгөөд өөрийн хувиа авдаг байсан. Миний бие 2013 оноос эхлэн хувийн бизнесээ эхэлж Англи хэлний сургалтын төв, орчуулгын товчоо ажиллуулахын зэрэгцээ кино контент дистрибютинг хийж тухайн үедээ “Бэхи дистрибютинг” ХХК-ийг ашигтай ажиллуулж байсан. Б.Б нь төрийн албан хаагчаас өөр ажил эрхэлдэггүй тул манай компанийн Хаан банкны 5431144209 тоот дансаар компаниудаас мөнгөө авъя, компанийнхаа нэр дээр нэг виза карт илүү аваад өгөөч гэсний дагуу би зөвшөөрч 2019 онд илүү виза карт гаргаж өгсөн. Ингэж бүгд миний нэр дээрх дансаар шилжсэн. Хэрэг мөрдөн шалгагдаж байхад мөрдөгч Лхагвад энэ талаар хэлж, компанийн виза картын АТМ дээр уншуулсан байдалд шалгалт хийж өгөөч АТМ-үүдийн камер шалгаж өгөөч, надтай хамт Б.Бтай уулзсан миний танилуудыг гэрчээр байцааж өгөөч гэж хэлсэн боловч загнуулсан. Надад гомдол гаргах эрх байхгүй. Өөрөө шалгана гэж дарамталсан. Сүүлийн ажлууд бүтэлгүйтэх үед Б.Б.Б, С.Сүхболд нар намайг сүрдүүлэн, хэлснээр дамжуулж хийгээд дуусгая. Аятайхан бүтээнэ. Аягүйдвэл өмнө мөнгө зуучилж урьд нь бүтэлтэй болсон өчнөөн олон асуудлыг илчлээд нэг мөр асуудалд оруулна гэж айлган дарамталсан. Би өмнө гэмт хэрэгт холбогдож үзээгүй тул маш их айсан. Ингээд 2019 онд гадаад явах ажил гарч хувийн компанийн ажлаа хойшлуулж болохгүй байсан тул яваад ирсэн. Тэр хооронд бүх зүйлийг эмх цэгцэд оруулна гэсэн. Намайг эзгүйд С.Сүхболд манай ээжтэй уулзаж өөрийгөө тагнуулын ерөнхий газрын 2-р хэлтэст ажилладаг гэж танилцуулаад үнэмлэх үзүүлж Б.Б эгч асуудлаа цэгцэлж байгаа, танай охин буруугүй гэж хэлээд хохирогч Б.Ооос худалдаж аваад нэрээ шилжүүлж амжаагүй байсан “Мерседенс бенз Жи Класс” маркийн машиныг аваад явсан байсан. Үүнийг ээж гэрчилнэ. Энэ талаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хэлтэст өргөдөл гаргахад өргөдлийг мөрдөгч Лхагва дээр цохож өгсөн ч надаас мэдүүлэг авахын оронд ахиж өөрийнх нь зөвшөөрөлгүй өргөдөл, гомдол гаргавал эрх зүйн байдал чинь дордоно гэж дарамталсан. Хожим сураг сонсоход Б.О машиныг С.Сүхболдоос өөрөө буцааж авсан. Энэ хүн асуудалд холбоотойг мэдэх хэрнээ огт дурддаггүй. Б.Б.Бг олоод өгөөч, шалгаад өгөөч гэж Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хэлтэст өргөдөл гомдол гаргахад гомдлыг цохож мөрдөгч томилсон хэлтсийн дарга нь бусдын бичиг баримтаар удаа дараа хилээр нэвтэрсэн байна, саяхан Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт явж байхыг нь хүн харсан. Өөр хэрэг дээр мөн эрэн сурвалжилж байгаа гэж хэлж байсан. 2021 онд би өөрөө ч харсан. Энэ талаар удаа дараа мөрдөн байцаагчдаа хэлээд “би хайгаад олоод ирье” гэхэд “чи хувиараа хүн мөрдвөл гэмт хэрэг болно.  Бид хайна.” гэсэн. Мөн С.Сүхболдыг хайж байтал 2021 онд намайг цагдан хоригдох үед 461 дүгээр ангид тааралдаж өмгөөлөгч Намжилцогтоор намайг дуудуулсан, үг дамжуулж байсан. Б.Бгийн байгаа газрыг мэднэ, ээжийн дансанд байгаа мөнгийг хохирогч талд шилжүүлсэн гэсэн байсан. Үүнийг шалгаж өгөхийг удаа дараа мөрдөгчид хэлсэн. Б.Бд дамжуулсан мөнгийг заримдаа С.Сүхболдын ээж Долгормаагийн дансаар авч байсан. 2021 онд мөн уг данснаас хэд хэдэн гүйлгээг хийсэн гэх боловч мөрдөгч шалгаж өгөөгүй. Мөрдөн байцаагч яллах болон цагаатгах гэсэн хоёр талыг барилгүй дан ганц намайг яллах байр сууринаас хандаж эрүүдэн шүүх шинжтэй ажилласан. Намайг яллагдагчаар татагдаж амжаагүй байхад мөрдөгч Лхагва миний ээж рүү залгаж “охин чинь 5 жилийн ял авна, үг дуугүй би хийсэн гээд хүндрэл учруулахгүй байвал бага ял өгнө, гэрээс нь гаргаж болохгүй, гарвал надаас зөвшөөрөл авна, хаашаа явахаа мэдэгдэнэ” гэж сүрдүүлсэн тохиолдол хэд хэд бий. Тухайн үед манай гэр бүл хуулийн мэдлэггүй, миний сэтгэл хямрал өөрчлөлтийн хэмжээнд очсон тул мөрдөгч бусдад ял төлөвлөдөг албан тушаалтан биш гэдгийг ойлгоогүй. Иймд мөрдөгч анхнаасаа бусдад ял завших боломж олгосон гэж үзэж байна. С.Сүхболдын ээжийн дансны хуулгаар баталгаажих гүйлгээнүүдийн зарим нь хэрэгт байдаг. Б.Бнь 2018 онд өөр хэрэгт ч холбогдон түүнд гомдол гаргасан хүмүүс байдаг. Энэ хүн одоо Монголд байгаа. С.Сүхболд өөр хэргээр 2023 онд ял шийтгэл авахдаа өөр үйлдэл байгаагаа удаа дараа мэдэгдсэн байдаг. Эдгээр хүмүүс намайг ашиглаж хууран мэхэлсэн. Би бусдыг мэхэлж байгаагаа мэдэлгүй тэдэнд итгэсэн болохоор мөн буруутай. Ингэж ухамсарласан даруйд өөрт байх бүх боломжит аргаараа өөрийн бизнесийн бүх орлогоо шавхаад төлбөрүүдийг төлж эхэлсэн. Б.Б миний картыг ашигласан зам мөрөөр хөөгөөгүй. Энэ хүмүүсийг шалгаж өгөөч. Бодит байдлыг бүрэн тогтоож өгөөч. Хохирогч Б.Зын хувьд бодитоор хохирсон зүйлгүй. Энгийн ажил гэж бодсон мөн надад бага багаар зээлсэн мөнгө байгаа талаар дурджээ. Би Б.Заас мөнгө зээлж байгаагүй. Зээлснийг нь тогтоогоогүй. Мөн надад өгсөн 51 сая төгрөгийн эх сурвалжийг тогтоолгүй орхигдуулснаас болж уг мөнгийг авах ёстой жинхэнэ эзэн Цацралт гэх эмэгтэй одоо хүртэл хохиролтой байна. Над руу болон ээж рүү залгаж Б.Зт өгсөн мөнгийг нэхэж дарамталсан байна. Энд үүссэн асуудлаар халхавчлан Б.З бусдын мөнгийг өгөлгүй дундаас нь завшин авч өөр гэмт үйлдэл хийснээр жинхэнэ хохирогч нь хохирогчоор тогтоогдож чадахгүй байна. Би өргөдөл өгсөн болохоор давхардуулж өргөдөл өгөхгүй, чамаас авсан мөнгийг яг Ж.Жд дамжуулж өгсөн хүн нь гомдлоо гаргадаг болохоор гаргасан байгаа, өгөх мөнгөгүй бол шоронд орно доо гэж Цацралтад хэлж, тухайн хүнийг төөрөгдөлд оруулах замаар түүнд өгөх ёстой байсан мөнгийг хувьдаа завшсан. Үүнийг шалгаад өгөөч гэхээр шалгаж өгөөгүй.            Б.З тухайн үед эрхэлсэн тодорхой ажилгүй, “Басурид” ХХК нь хэрэг болох үед шинээр байгуулагдаад ахин үйл ажиллагаа явуулж үзээгүй компани. Түүнд надад зээлэх мөнгө байгаагүй. Б.З40 сая төгрөгийн дансаар, 138 сая төгрөгийг бэлнээр авсан гэх мэдүүлгүүдийг дурдсан байх атал нийт авсан дүн 178 сая гэж тооцохгүй байна. Мөн 40 сая төгрөг түүний дансанд орох үед би гадаадад байсан. Иймдээ ч дараа нь бэлнээр 138 сая төгрөг өгсөн. 40 саяыг Б.Б.Бгаас шилжиж орсныг мэдэж байсан атлаа хэнээс орсныг мэдэхгүй гэж мэдүүлсэн байсан. Мөн Б.З нь Онцгой байдлын ерөнхий газрын хувцасны ажил зогсонги бүтэлгүй болсныг Онцгой байдлын ерөнхий газраас лавлан, би ч нэг л сонин боллоо гэж хэлээд байхад С.Мөнхтуяагаар хувцсыг оёулсаар байсан нь юуны учир вэ? С.Мөнхтуяатай гэрээ би хийгээгүй. Б.З 2019 оны 11 дүгээр сарын 19-нд намайг гадаадад байхад эхлээд С.Мөнхтуяаг ятгаж фейсбүүк дээр С.Мөнхтуяатай гэрээ хийсэн мэтээр нийтлэл оруулсныг манай ээж Ц.Гэрэлмаа Хан-Уул дүүргийн цагдаад гомдол гарган устгуулсан. Үүний дараа өөрийн “Микс Зофиго” гэх фейсбүүк хаягаасаа миний талаар болж байгаа асуудлын талаар өөрийн хувийн дүгнэлтээ жинхэнэ мэтээр бичээд регистрийн дугаар, хаяг, утас зурагтай хамт нийтэлсэн. Үнэндээ би Б.ЗБ.Б.Бтай үгсэн тохирч санаатай хийсэн үйлдэл гэж бодож байна. Тухайн үед дөнгөж асуудал хохирогч гэх эхний гомдлуудыг цагдаад өгснөөс өөр ажиллагаа хийгдээгүй байсан. Харин Б.З өөрийгөө хохирсон мэт харуулахын тулд миний нэр төрд халдаж, мөрдөн шалгах ажиллагаанд санаатай саад учруулсан. Улмаар оролцогчдод асуудлыг над руу буцах сэдэл, боломж сэжүүр өгсөн. Бүр цааш ярихад сошиал дээрх мэдээлэлд итгэсэн таних, танихгүй олон хүн намайг доромжилж би сошиал ахин ашиглаж чадахааргүй эмгэгтэй болсон. 2020 онд Корона вирусын цар тахлын улмаас хөл хорио тогтоосон үеэр олон нийтээс дайжиж сошиалаас айх траумагаа онлайн эмчилгээгээр эмчлүүлж байсан. Гэвч одоо хүртэл 4 жил болж байхад олон нийтээс дайжих траума эдгэхгүй байна. Олон хүн ихтэй газар очиж чаддаггүй. 461 дүгээр ангид цагдан хоригдсоноос хойш зүүдээ бодит байдлаас ялгахад хүндрэлтэй байдалд орж байна. Нэг хүний өөрийгөө гэмгүй харагдуулах гэсэн хууль бус үйлдлээс болж сэтгэцийн эмгэгтэй болоод байна. Мөн удаах асуудал, сошиал орчноос нийтлэлийг уншсан хүмүүсийн дотор надад болон компанид өр төлбөр өгөх ёстой хүмүүс их байсан. Тэдний дийлэнх нь төлбөрөө одоо хүртэл өгөөгүй. Хамтран ажиллаж байсан компаниудынхаа 90 орчим хувийг алдсан. 2022 он хүртэл бизнесээ эргэн босгох гэж хичээсэн. Иймд Б.Зын хэрэгт оролцсон оролцоог зөв тогтоож өгөөч. Иргэний нэхэмжлэгч С.Мөнхтуяа нь фэйсбүүкт миний талаар худал нийтлэл бичихдээ өөрт учирсан хохирлыг 15 сая гэсэн байсан. Түүний нөхөр М.Түшиг 26 сая гэсэн байдаг. Харин “Тэнцвэр эстимэйт” ХХК нь 38.850.000 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэсэн байна. Чухам ямар үндэслэлээр ингэж үнэлсэн нь тодорхой бус. Уг тайланг надад огт танилцуулаагүй. Хувцсыг нүдээр харсан хүн байхгүй. Эд мөрийн баримтаар хураагаагүй. Хувцсыг хэн авах нь тодорхой бус. Иргэний нэхэмжлэгч хувцсаа ч мөнгөө ч авна гэж ойлгогдож байна. Яагаад гэдгийг ойлгохгүй байна. Хохирогч Ш.Ахувьд түүнээс зээлсэн мөнгөө Б.Б.Бд өгсөн. Ингэснээр би өөрөө тендер авна гэж бодсон. Тэр өмнө нь өөрөө прокурор байсан тул асуудал хурдан үүсгэх нөлөөтэй гэдгээс нь, тэгж хэлснээс нь их ам авсан. Иймд Б.Бг асуудлаа хурдан зохицуулаад өгөөч гэж гуйж хүлээсэн. “Петро Ойл” ХХК-ийн хувьд Б.Б өөрөө Ө.А захиралтай ярина гээд холбогдсоноос хойш асуудлаа шийдэхийг гуйсан. Ө.А ч  мөн Б.Бтай ярьснаа хүлээн зөвшөөрдөг. Гэвч уг дугаарын лавлагааг авахгүй мөрдөгч мөн л асуудлыг дутуу шалгасан. Тус компаниас гарсан 109,500 литр түлшийг Х.Мөнхнайрамдал авсан. Үүнээс 30.850.000 төгрөгийг Х.Мөнхнайрамдал “Петро Ойл” ХХК-нд өгсөн гэж мэдүүлсэн. Ө.А ч мөн миний оролцоогүйгээр Х.Мөнхнайрамдалаас авч байгаа учир энэ мөнгийг төлөгдсөн гэж өөрөө хэлж байсан. Гэвч энэ мөнгийг одоо аваагүй гэх. Үүнийг мухарлан шалгах ажиллагааг хийж Х.Мөнхнайрамдалын дансыг яагаад шалгаагүй вэ? Х.Мөнхнайрамдалыг 2019 онд иргэний хариуцагчаар татаад 2021 онд Идэр шүүгчийн даргалсан шүүх хуралдааны үеэр хүчинтэйд тооцож байсан бичиг баримт 2023 онд гарын үсэг дутуу гэх шалтгаанаар хүчингүйд тооцогдож байна. Үүнээс үүдэн миний эрх зүйн байдал дордож байна. Мөрдөгч, прокурор аль аль нь үүнийг 3 жил анзаараагүй мэдээгүй гэхээр бусад чухал зүйлд ингэж хандсан байх вий. Мөн “Гео Меридан” ХХК нь хохирогч О.Уын компани бөгөөд “Петро Ойл” ХХК-иас гарсан 109,500 литр түлшнээс 30,600 литрийг авсан гэж тогтоосон. Гэтэл О.Уын хохирол 170 сая төгрөгөөс огт хасдаггүй. 2019 оноос хойш талуудын дансыг шалгаагүй. 170 сая төгрөгийн хохирогч зөв тогтоогдоогүй. Нэг хохирогч дээр хүчин төгөлдөр хоёр хохирогч болох О.У, Д.Жамсрандорж нараас гадна О.Ггэх иргэний нэхэмжлэгч байна. Гэтэл бодит байдал дээр О.Уын “Гео Меридан” ХХК болон миний “Бэхи Дистрибюшн” ХХК хооронд түлш нийлүүлэх гэрээ байгуулж ажиллахаар болсон. Би Жамсрандорж, О.Г нарыг танихгүй. Б.Бгийн хэлснээр 170 сая төгрөгийн 53.244.000 төгрөгт 30,600 литр түлш өгөхөөр болж “Петро Ойл” ХХК-иас гаргуулж өгсөн. Энэ дүн 170 саяас хасагдах ёстой. Уг түлшийг О.У авсан. Мөн өөр газраас төлбөрт бодож авах 52,600 литр түлш буюу 91.524.000 төгрөгийн үнэ бүхий түлшийг О.Уад өгсөн. Ингээд гадагшаа явтал удалгүй энэ сүүлийн 52,600 түлшээ Сонгинохайрхан дүүрэгт хураалгасан гэж мэдүүлсэн байсан ч бүгдийг хураалгасан уу? Үнэхээр өөр бусад асуудал үүссэнийг мэдээд 4 залуу дагуулж ирж айлган сүрдүүлж ээжийн данснаас 10 сая төгрөг, өөрийн данснаас 2,9 сая төгрөг авсан нь дансны хуулгаар тогтоогдоно. Мөн зурагт, аpple watch зэрэг 5 сая төгрөгийн бараа авсан. Ингээд О.Уын хохирол чамгүй барагдсан байтал шүүх огт төлөөгүй гэж дурдсан. Мөн шүүгч Б.Дуламсүрэн хохирогч О.Уад төлбөр төлөх ёстой гэж дурдсан атлаа тогтоол дээр О.О.Гт гэж зөрүү бичсэн. Хэн нэгэнд гэмт хэргийн ард халхавчилсан завших боломж бүү олгооч. Шүүгдэгч миний хуулийн мэдлэг сайнгүй. Иймдээ ч өмгөөлөгч хөлслөн өмгөөлүүлэх эрх нээлттэй байж, түүнийг эдлэх үүднээс өмгөөлөгч Л.Батжаргалтай 2021 онд гэрээ байгуулан ажилласан. Түүнд өөрийн бие болон сэтгэцийн бүх өвчлөлүүдээ хэлж бичиг баримтаа өгч байсан. Өмгөөлөгчөө хариуцлагатай байна гэж найдсан ч Л.Батжаргалаар дамжуулан хэрэгт хавсаргагдах ёстой байсан эрүүл мэндийн бичиг баримтууд байгаагүй. Мөн миний эрх зүйн байдлыг удаа дараа дордуулсан. Гэр бүлийнхэнд маань нөлөөлж өөр өмгөөлөгч авхуулалгүй ятгасан. Сонгосон өмгөөлөгчид очиж ажиллахгүй байхыг зөвлөсөн. Шүүх хурлын үеэр бүх асуудлыг ярилцдаг тул бүх гэрч ирнэ, үг хэлэхгүй байвал эрх зүйн байдал дээрдэнэ, өөрийн үзэл бодлоо их хэлж болдоггүй зэргээр худлаа амлалт өгсөн. Миний өвчний оношийг хэлэлцээгүй. Гэрээнд тусгаагүй мөнгийг авсан. Миний сэтгэцийн эмгэгийг мэдэх атлаа намайг сайн төлөөлөөгүй. Иймд өмгөөлөгчөөсөө татгалзан зохих гомдлоо гаргасан. Өмгөөлөгчдөө итгэснээс эрх зүйн болон хувийн байдал дордсоныг харгалзан үзнэ үү. Миний эрх мөрдөн байцаалтын шатнаас эхлээд ноцтой зөрчигдсөн. Өргөдөл, гомдол гаргавал “сэжигтэнд ийм эрх байхгүй” гээд авдаггүй. Өмгөөлөгчгүй байсны улмаас гэр бүлээр минь дарамталсан. Хувийн нөхцөл байдлаа нотлох бичиг баримт өгөхөөр авдаггүй. Мөн 2021 онд байсан зарим дансны хуулга байгаагүй. Хэргийн материалтай танилцах хүсэлтийг удаа дараа өгсөн ч хангаагүй. Прокурорын зүгээс О.У, Х.Мөнхнайрамдал, Б.З, С.Мөнхтуяа нарыг шүүх хуралдаанд заавал оролцуулж өгөх хүсэлт гаргасан ч уг хүсэлтийг хуулийн дагуу хангаагүй. Ирүүлэх арга хэмжээг хуульд зааснаар аваагүй. О.Уыг онлайнаар оруулахаар болсон атлаа оролцуулж чадаагүй. Хохирогчийн өмгөөлөгч шүүгдэгчийг ярьсны дараа үгээ хэлж байсан. Шүүхийн шийтгэх тогтоолыг 8 дугаар сарын 22-нд гардаж аваад ойлгомжгүй зүйлс нэг бус байгааг гайхаж байна. Миний амь амьдралыг шийдэж байхад хайнга ханджээ. 1 болон 3 дугаар нүүрэнд “Петро Ойл” ХХК-иас “Гео Меридан” ХХК нь 30,600 литр түлш авсныг дурдсан атлаа О.Уын хохирлоос хасах боломжгүй гэх. 22 дугаар нүүрэнд дурдагдсан 99012563 гэх дугаарыг би мэдэхгүй. 12 болон 31 дүгээр нүүрэнд Х.Мөнхнайрамдалын “30.850.000 төгрөгийг Ө.А өгсөн гэх мэдүүлгийг иш татан, түүний дансыг шалгаагүй алдааг хүлээн зөвшөөрөх атлаа миний эрх зүйн байдлыг дордуулан үлдээсэн. 21 дүгээр нүүрэнд гэрч М.Түшигийн өөрийн мэдүүлснээр бараа материалын зардалд 6 сая төгрөг гаргасан гэснийг 26 сая гэж бичсэн. 25 дугаар нүүрэнд Б.Зын бэлнээр 138 сая төгрөг авсан гэх мэдүүлэг байсаар атал түүний хохирлыг буруу тооцсон. 29 дүгээр нүүрэнд шүүгдэгчийн өмгөөлөгч 90,000 литр түлш гэж хэлээгүй атал хэлсэн болгон бичсэн. 30 болон 35-аар нүүрний 7-д О.О.Гт төлнө гэсэн төлбөрийг шүүх хуралдаан дээр О.Уад төлүүлнэ гэж уншсан. 32 болон 35-р нүүрэнд бичигдэн 3131 УНҮ Мерседес бенз автомашиныг хэдэн төгрөгөөр борлуулж, хэнд хэдэн төгрөг өгөх нь тодорхойгүй. 34 дүгээр нүүрэнд цагдан хоригдсон хоногийг 138 байхад 136 гэж буруу тооцсон. Энэ хэрэгт холбогдсондоо гэмшихийн ихээр гэмшдэг. Анх Б.Б, Сүхболд болон хохирогчдоосоо айж ичиж, бие сэтгэл, эрүүл мэнд, ажил төрлөөрөө дарамтлуулж шийтгүүлсэн. Айж сандран явахдаа эрхээ зөрчүүлж байгаагаа ч мэдээгүй. Шүүх буруутай хүн бүрийг орхилгүй тогтооно, шүүхэд найдна гэсэн өмгөөлөгчдөө л итгэсэн. Миний бизнес чамгүй завсардсан. Аль болох хэвийн үргэлжлүүлэх юмсан гэж хичээсээр 2022 оноос жигдэрсэн. Гэм буруугийн шүүх хуралдаан дээр прокурор миний гадаад явсан 2022 оны хилийн бүртгэлийг дурдсан. Манай компани 2014 оноос эхлэн монголын зах зээлд кино, контент, дистрибютын хийж байна. Наруто, Боруто хүүхэлдэйн кино, ОХУ-ын “Гал тогоо”, “Гранд отель”, “Элеон зочид буудал” зэрэг хүн бүрийн мэдэх контентуудыг манай компани ТВ суваг, IPTV-д нийлүүлж олны хүртээл болгосон. Одоо ч зах зээлд нийлүүлэх 2000 орчим контент бий. Уг ажлаараа би 2016 оноос хойш Хонгконг, ОХУ, Бээжин, Тайланд улсууд руу жилд тогтмол 6-9 удаа зорчдог. 2017 онд Хонг Конг-д болсон Азийн кино экспод модераториор оролцон илтгэл тавьсан нь одоо ч сайтад бий. Мөн миний дансны хуулгыг 2019 оноос хойш шинэчлэн шалгаагүй. Нэр дээрх эд хөрөнгийг шалгаагүй хэр нь төлбөрийн чадваргүй гэж үздэг. Надад тогтмол орлоготой бизнесүүд болох гадаад хэлний сургалтын төв, лоунж, дуу дүрсний студи байсан ч 461 дүгээр цагдан хорих ангид хоригдсоноор хаалгаа барьсан. Гэхдээ завсардсан бизнесүүд эргэн нээгдэх боломжтой. Канон, принтерийн хор импортолдог компани мөн бараагаа гааль дээрээс авалгүй хүлээж байна. 12 сард гэрээний дагуу авах 100 орчим сая төгрөгийн авлага бий. Татвараас тогтмол төлдөг 4 компани маань хэвийн байна. Иймд миний эрхэлдэг ажлыг үнэн зөвөөр тогтоож өгнө үү. Мөн миний хүүхдийн асаргааны асуудал яригдаагүй. Би өрх толгойлсон ээж. Хийж бүтээх их хүсэл байна. Хувийн байдлын хувьд 1991 оны 3 дугаар сарын 26-нд айлын ганц охин болон мэндэлсэн. Миний аав Жаргалсайхан уул уурхайн хүнд даацын тоног төхөөрөмж импортолдог бизнесээ 28 дахь жилдээ эрхэлж улсад тасралтгүй татвар төлсөн. Миний ээж Гэрэлмаа уушгины сүрьеэ, зүрхний хүнд өвчлөл болон ходоодны 12 нугалаа гэдэсний хорт хавдраа авхуулсан бие муутай. Би цэцэрлэгээр хүмүүжиж, тэргүүний сурагч байсаар МУИС-ийн тэтгэлгээр суралцан олон улсын сэтгүүлч мэргэжил эзэмшиж, АНУ-ын Илминоис мужийн Доминик их сургуулийг мөн тэтгэлгээр сурч төгссөн. Англи, солонгос, орос хэлтэй. 2011 онд BTV, 2013 оноос TV9, 2014 оноос ETV, 2016 оноос Bloomberg телевизэд ажиллаж байгаад 2018 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газарт ажилд орсон. Хувийн бизнесийн хажуугаар мэргэжлээрээ завсаргүй ажиллаж ирсэн. Сүүлийн жилүүдэд бие болон сэтгэцийн эрүүл мэнд доройтсон. Сэтгэцийн олдмол трауматик эмгэг болон тулай, бөөрний тэвшинцэрийн архаг үрэвсэлтэй. Мөн 2023 оны 2 дугаар сард баруун уушгин дахь хавдраа авхуулсан. Ходоодны гастроэнтерлоги онош тогтоогдож 2021 оноос хоолны тусгай дэглэмээр хооллох эмчилгээ хийлгэж байсан ч 461 дүгээр ангид уг эмчилгээг хийх боломжгүйгээс хоолны дэглэм алдагдаж өвчлөл сэдрээд байна. Иймд миний эрүүл мэндийг харгалзан үзнэ үү. Би өөрийн гэм буруутай үйлдэлдээ асар их харамсан гэмшиж ирсэн. Бусдын нөлөөнд автаж, өөрөө хууртан бусдыг бас хууртахад оролцсондоо уучлал гуйж байна. Надаас болж учирсан хохирлыг төлж барагдуулмаар байна. Надад боломж бий. Хамгийн гол нь намайг яллахыг чухалчлах явцад бусдад ял завших, эд хөрөнгө завших боломж олгоод хэргийг бүрэн гүйцэд шалгахгүй байгаад гомдолтой байна. Хэргийн оролцогч, холбогдогч, хохирогчийг зөв тогтоож өгөөч. Хэдийгээр хохирогч боловч авсан зүйлээ аваагүй гээд байгааг баримттай нотлож өгөөч. Би урьд ял шийтгэл эдэлж байгаагүй. Энэ асуудлаас хойш ч холбогдсон асуудалгүй. Би залуу хүн сурч мэдсэнээ эх орондоо хэрэгтэйгээр түгээх, алдаа дахин гаргахгүй амьдарч ихийг хийж бүтээн эрүүл мэнддээ анхаарч тэмүүлэлтэй амьдрах хүсэлтэй байгааг минь харгалзаж үзнэ үү. Шударгаар хандаж гэмт хэргээр бамбай болгон гэмт хэрэг үйлдэх, завших этгээдүүдэд боломж бүү олгооч. Зайлшгүй мөрдөн шалгах ажиллагаануудыг нөхөн гүйцэтгэж гэм буруутай хүн нэг бүрийг тохирох шийтгэлээр нь шийтгэж өгөхийг хүсэж байна. Мөн хохирлоо үнэн зөвөөр тооцуулж төлөх боломжоор хангаж өгөхийг хүсэж байна.” гэжээ.  

            Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Ж.Жг анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “...залилах...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “...шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй...” мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн...” гэж үзэж өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-т “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй...” гэж заасан. Гэтэл уг эрүүгийн хэрэгт мөрдөгч, прокурор нь хэт нэг талыг барьж, мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн гомдол гаргах эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан, хэргийн бодит байдлыг мөрдөгч, прокурорын зүгээс бүрэн бодитойгоор тогтоож чадаагүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон гэж үзэж байна.

  1. Гэмт хэрэгт хамтран оролцсон этгээдүүдийг шалгаж тогтоогоогүй.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “....Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ...” гэж хуульчилсан. Гэтэл уг хэрэгт миний үйлчлүүлэгч Ж.Ж нь гэрчээр болон яллагдагчаар өгсөн удаа дараагийн мэдүүлэгт уг хэрэгт Бадарч овогтой Б.Б хамаатай. Б.Б нь надад тендер олж өгнө гэж хэлсэн бүх бичиг баримтыг Б.Б надад өгдөг байсан. Би зөвхөн Б.Бгийн бэлдээд явуулсан гэрээний дагуу хүмүүстэй гэрээ байгуулж, үүнийхээ оронд шан харамж авдаг байсан. ...Б.Б нь Монголд өөр хүний паспортоор орж ирсэн Монголд байгаа, Сүхболд гэх хүн Б.Бтай холбоотой Сүхболдтой би хорих 461 дүгээр ангид таарсан гэж мэдүүлсэн байдаг.

            Энэ нь хохирогч Ө.Агийн өгсөн: “...Манай түлшний төлбөр 238.361.200 төгрөг данс руу орохгүй байхаар нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын ажилтан Ж.Ж гэх хүн рүү залгахад бид удахгүй танай данс руу хийнэ, сангийн яаман дээр очсон байгаа удахгүй хийгдэнэ...” гэж хэлж байсан бөгөөд ...үүний дараа Б.Б гэх эмэгтэй манай компани руу холбогдож Ж.Жгийн хариуцаж байсан ажлыг би хүлээн авсан. Би тухайн төслийн ахлагч ажилтай хүн байна, удахгүй та нарыг Төрийн ордонд дуудаж уулзана. Ямар шалтгааны улмаас мөнгө орохгүй байгаа талаар уулзалт хийнэ гэж хэлсэн. Үүний дараа Ж.Ж нь өөрөө залгаж танай мөнгө Сангийн яамнаас гарах гэж байна. Улаанбаатар банкнаас танай компани руу орно гэсэн....Ж.Ж нь 88108375, Б.Б нь 89999316 дугаараар холбогдож ярьсан...” гэх мэдүүлэг /1хх-37/ нотлогддог.

            Мөн 6 дугаар хавтаст хэргийн 128-132 хуудсанд Ж.Ж нь Б.Б гэгчийг гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа, 6 хавтасны 134-135 дугаар хуудсанд Б.Бгийн цагдаагийн асап сангийн мэдээлэл байх бөгөөд Б.Бнь бусдыг залилан мэхлэх гэмт хэрэгт эрэн сурвалжлагдаж байгаа баримтууд авагдсан байна.

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой гэмт хэргийг хоёр болон түүнээс дээш хүн санаатай нэгдэж үйлдсэн тохиолдолд хамтран оролцсон хэлбэрийг зайлшгүй тогтоох шаардлагатай бөгөөд энэ нь оролцогч тус бүрийн гүйцэтгэсэн үүрэг, түүний шинж чанарыг үндэслэлтэй тодорхойлох, хэргийг зөв зүйлчлэх, ялыг ялгамжтай оногдуулахад чухал ач холбогдолтой юм.

            Гэтэл уг хэрэгт Б.Б болон Сүхболд нарыг шалгаагүй нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр байна. Энэ талаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2108 дугаар захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн боловч мөрдөгч, прокурорын зүгээс мөрдөн шалгах ямар ч ажиллагаа хийгээгүй зөвхөн Улаанбаатар хотын 9 дүүргийн Цагдаагийн хэлтсээс Б.Б нь эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа, мөрдөн байцаалтын хэрэг байгаа эсэх талаарх лавлагааг л авсан байдаг ба Сүхболд гэдэг хүний талаар мөрдөн шалгах ажиллагаа огт хийгээгүй шүүгчийн захирамж биелэгдээгүй байдаг.

            Хэдийгээр Б.Бнь Хил хамгаалах ерөнхий газраас авсан хилээр орсон гарсан лавлагаагаар Монгол улсын хилээр 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гарсан эргэж орж ирээгүй гэх боловч миний үйлчлүүлэгч Ж.Ж нь Б.Бг өөр хүний паспорт ашиглаж Монголд орж ирсэн, хаана байгааг нь мэдэж байгаа гэх мэдүүлгээс үзэхэд Б.Бгэгч нь Монголд өөр хүний паспорт ашиглан амьдарч байх боломжтой байна.

            Түүнчлэн миний үйлчлүүлэгч Ж.Ж нь 888.746.400 төгрөгийг ганцаараа авч үрэх боломжгүй бөгөөд тухайн мөнгийг Б.Б.Б, Сүхболд нар нь авсан байх боломжтой бөгөөд уг мөнгийг Ж.Ж авсан тохиолдолд юунд хэрхэн зарцуулсныг шалгаж тогтоогоогүй байна. Эрүүгийн хуулийн зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж илрүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэрэг үйлдсэн хүнд шударгаар ял шийтгэл оногдуулахад оршдог. Гэтэл уг хэрэгт гэмт хэрэгт хамтран оролцсон этгээдүүд ял завших нөхцөл байдал үүсээд байна. Мөн Б.З нь уг хэрэгт анхнаасаа оролцож, Ж.Жгийн өмнөөс бусадтай гэрээ байгуулж түлш авах, олсон мөнгийг өөртөө авах, өөрийн компанийн нэрээр түлшний талон тарааж мөнгө авч байсан болох нь:

            Хохирогчоор “Нью Энержи стар” ХХК-ийн төлөөлөгч Д.Нын өгсөн: “...Манай байгууллагын зүгээс түлшээ нийслэл рүү татсан ба 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн нийлүүлэлтээ эхлүүлсэн. Тус өдөр манай захирал Б.Зтай уулзаж гэрээгээ байгуулах үед Б.З нь албан ёсны тамга тэмдэг дардастай гэрээ авч ирсэн ба манай байгууллагын зүгээс бичиг баримтын бүрдлийг шалгаж үзэхэд сэжигтэй зүйл анзаарагдаагүй. Тэр үед Б.З нь 2019 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн манай байгууллагын нэрийг барьж түлш олгогчоор өөрийгөө нэрлэн “Басу Рид” ХХК-ийн санхүүгийн тамга дарсан талоныг тараасан байсан. Энэ нь манай байгууллагатай ямар ч хамааралгүй ба Б.З нь өөрөө хийсэн зүйл үүнтэй холбоотойгоор 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн өглөөнөөс эхлэн түлш авахыг хүссэн хүмүүс манайхтай холбогдож эхэлсэн. Тэр хүмүүс ихэвчлэн энэ талоныг ашиглан Дархан, Чойр гэх мэт танай бусад агуулахаас түлш авах сонирхолтой байна гэж байсан. Би 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр түлш нийлүүлэлтээ зогсоож Б.Заас төлбөрөө төлөхийг шаардахад Б.З нь Төв аймгийн ЗДТГ-аас өөрийнхөө данс руу 134.400.000 төгрөг шилжүүлсэн баримтын зураг над руу явуулж удахгүй танай мөнгийг өгнө гэсэн. Тэгээд 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс Б.Зын утас холбогдох боломжгүй болсон. Бид Б.Заас түгээлт хийсэн 45,000 литр түлшний тооцоо болох 86.850.000 төгрөг гэрээний алданги 1.302.750 төгрөг, вагоны солилт 1.275.600 төгрөг, гадаад захиалга цуцлалтын торгууль 10 сая төгрөг нийт 99.428.350 төгрөг нэхэмжлэхээр болж Б.Зыг хайж эхэлсэн...” гэх мэдүүлгээс үзэхэд Б.З нь уг хэрэгт хамжигчаар оролцсон байх боломжтой байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1-д “...Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ.” гэж хуульчилсан. Энэ тохиолдолд Б.Зын дээрх үйлдэл нь “Нью Энержи стар” ХХК-ийн түлш авахын тулд тухайн компанийг хуурч одоо түлшний мөнгө орж ирнэ, Төв аймгийн засаг даргын тамгын газраас 134.400.000 төгрөг шилжүүлсэн хуурамч баримтыг үзүүлж итгэл төрүүлж түлш авсан байх ба дээрх үйлдэл нь гэмт хэрэгт хамжигчаар оролцсон байх боломжтой байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “...гэмт хэрэг гарсан байдал гэмт хэрэг хэзээ хаана яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал...”-ыг тогтоох үүрэгтэй гэж хуульчилсан. Иймд хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн дүүрэн эргэлзээгүй тогтоохын тулд уг хэрэгт хамтран оролцсон этгээдүүд болох Б.Б.Б, Сүхболд нарыг шалгаж тогтоох ажиллагаа хийх шаардлагатай байна. Гэтэл анхан шатны шүүхээс дээрх нөхцөл байдлыг тодруулалгүй хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон байна.

  1. Хохирлыг зөв тогтоож чадаагүй, эргэлзээтэй талаар:

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д “...гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г нотлон тогтооно гэж хуульчилсан.

          Гэтэл уг хэрэгт хохирлыг зөв тогтоож чадаагүй. Анхан шатны шүүхээс хохирол төлбөрийн талаар дүгнэхдээ миний үйлчлүүлэгч Ж.Жг хохирогч Б.Од 27.000.000 төгрөгийг, хохирогч Ш.Аад 70.000.000 төгрөгийг, хохирогч Ө.А 1.000.000 төгрөг, хохирогч Б.Зт 138.000.000 төгрөг нийт 236.000.000 төгрөгийн хохирол төлсөн, үлдэгдэл төлбөр 698.211.200 төгрөг байна гэж дүгнэсэн байдаг бөгөөд дээрх дүгнэлт нь үндэслэлгүй юм. Тухайлбал:

          Гэрчээр Мөнхнайрамдалын өгсөн: “...Тухайн үед Ш.А нь машины мөнгөний оронд түлш аваад зарж болох болов уу гэж надаас асуусан. Би тэр үед болно гэж Ш.Аад хэлсэн. 2019 оны 9 дүгээр сарын 20-ны орчим Ж.Жгаас Ш.А нь Сонгинохайрхан дүүргийн Жастын агуулахаас 20,500 литр түлшийг авч машины төлбөрийг Ж.Жтай дуусгасан. Түүнээс хойш 2019 оны 9 дүгээр сарын сүүлээр Ө.А гэдэг хүн нь над руу яриад танайх Ж.Жтай ямар учиртай юм бэ мөнгө, төгрөг шилжүүлсэн үү гэж асуусан. Би түлш авъя гэж хэлээд 109,500 литр түлш авах ёстой байсан чинь 46,200 литр түлш гарч ирсэн. Түүний мөнгө болох 50 сая төгрөгийг шилжүүлсэн. Харин одоо үлдэгдэл мөнгө болох 30.850.000 төгрөгийг өгөх ёстой байгаа гэж хэлсэн. ...Тэгээд Ө.А уулзаад Ж.Ж гэх хүүхэнд залилуулсан талаараа хэлсэн. Тэгээд бид 2 хоорондоо тохиролцоод үлдэгдэл 30.850.000 төгрөгийг “П-О” ХХК-нд өгөөд бид нар хоорондоо наймаагаа дуусгасан. Миний хувьд Ж.Ж болон “П-О” ХХК-нд өр төлбөргүй болох ёстой. Харин “П-О” ХХК нь Ж.Жгаас хохирлын мөнгө авах үедээ миний өгсөн 30.850.000 төгрөгийг хасах байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /1хх-43х/ өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл хохирогчоор тогтоогдсон “Петро ойл” ХХК-ийн захирал Ө.А Мөнхнайрамдал нь Ж.Жгаас авсан 46,200 литр түлшний үлдэгдэл төлбөр болох 30.850.000 төгрөгийг өгсөн байхад анхан шатны шүүхээс уг мөнгөн дүнг “Петро ойл” ХХК-ийн хохирлоос хасаж тооцоогүй байна.

          Хэрэв “Петро ойл” ХХК нь Мөнхнайрамдалын тус компанид өгсөн гэх 30.850.000 төгрөгийг өөрт учирсан хохирлоос хасч тооцохгүй гэвэл Мөнхнайрамдалыг уг хэрэгт иргэний хариуцагчаар татах үндэслэлтэй байна. Гэтэл шүүхээс дээрх нөхцөл байдлыг тодруулалгүй хэргийг шийдсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон байна.

          “Петро ойл” ХХК-ийн захирал Ө.Агийн Ж.Жд өгсөн гэх нийт 109,340 литрийн түлшнээс “Гео меридиан” ХХК-ийн захирал болох О.Уын компаниас Ж.Жгийн нэрийг хэлж 30,600 литрийн түлшийг авсан байдаг. Гэтэл уг 30,600 түлшийг “Гео меридиан” ХХК-ийн захирал болох О.У авсан бөгөөд үүний төлбөрийг Ж.Жд өгөөгүй завшсан байдаг. Энэ талаар “Петро ойл” ХХК-ийн захирал Ө.Агийн хохирогчоор мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:

          “...2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр мөн гэрээнд заагдсан “Гео Меридиан” ХХК-иас гэх 13-52 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Шинэбаяр гэх хүнд 30,600 литр түлшийг хүлээлгэж өгсөн. ...“Гео Меридиан” ХХК 30,600 литрийн түлш авсан...” гэх мэдүүлэг /1хх 35-36, 37-38х/ авагдсан байна. Дээрх мэдүүлгээс үзэхэд “Гео Меридиан” ХХК 30,600 литрийн түлш авсан боловч үүний төлбөрийг Ж.Жд өгөөгүй. Анх 170 сая төгрөгийн түлш нийлүүлнэ гэж харилцан тохиролцсоны дагуу 30,600 литрийн түлш буюу зах зээлийн ханш нь 58 сая төгрөгийн үнэ бүхий түлшийг “Гео Меридиан” ХХК-ийн захирал О.Уад өгсөн байна. Иймд уг хэрэгт О.У нь 30,600 литрийн түлшний хохиролд иргэний хариуцагчаар татагдаж хохирол төлбөрийг хариуцах этгээд байхад анхан шатны шүүхээс дээрх нөхцөл байдлыг тодруулаагүй, О.Уыг уг хэрэгт иргэний хариуцагчаар татан оролцуулаагүй хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ бодит байдалтай нийцээгүй байна.

          Түүнчлэн Б.З нь Ж.Жгаас нийт 178.000.000 төгрөг авсан болох нь Б.Зын уг хэрэгт гэрч болон хохирогчоор өгсөн мэдүүлгээр нотлогддог. Үүнд: Б.Зын гэрчээр өгсөн: “...Намайг Ж.Жг цагдаад өгчихсөн гэсний дараагаар буюу 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Ж.Жгаас бололтой орлого гэсэн байдлаар миний хаан банкны 5163019464 дугаарын данс руу нэг дор 40.000.000 төгрөг хэнээс нь мэдэгдэхгүй орж ирсэн банкнаас бэлнээр хийсэн юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг /1хх 191/

          Б.Зын гэрчээр өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын дундуур байх Наадам центр дээр Ж.Жтай таараад мөнгөө авч байж сална гэж хэлэхэд Ж.Ж одоо надад хүмүүс мөнгө авчирч өгч байгаа” мөнгө орж ирэхээр чамд өгье гэсэн...Ж.Жтай хамт Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байх хорооллын хүнсний захын орчим байрлах Ж.Жгийн аавын гэрээс очоод 138.000.000 төгрөгийг бэлнээр тоолж авсан. Энэ мөнгөнөөс “Нью энержи стар” ХХК-нд төлөх ёстой 98.000.000 төгрөг төлсөн...” гэх мэдүүлэг /3хх 186/ авагдсан байх бөгөөд Б.З нь миний үйлчлүүлэгч Ж.Жгаас 40.000.000 төгрөгийг 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр дансаар, 2019 оны 9 дүгээр сарын дундуур 138.000.000 төгрөгийг бэлнээр нийт 178.000.000 төгрөгийг авсан үйл баримт тогтоогдож байхад анхан шатны шүүхээс дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн байна. Үүнээс үзэхэд Б.З нь өөрт учирсан 51.000.000 төгрөгийн хохирлыг бүрэн барагдуулж авсан, “Нью энержи стар” ХХК-нд төлөх төлбөрийг төлж барагдуулсан. Үлдэгдэл 40.000.000 төгрөгийг үндэслэлгүйгээр олж авсан байна.

Гэтэл анхан шатны шүүхээс хохирогч Б.З нь хохирол төлбөрөө бүрэн барагдуулж авсан нэмж 40.000.000 төгрөгийг үндэслэлгүйгээр авсан байхад хохирогч Б.Зт 11.000.000 төгрөг төлөх төлбөртэй гэж үзэж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, үндэслэлгүй байна.

Энэ тохиолдолд хохирогч гэх Б.З нь Ж.Жгаас 40.000.000 төгрөг үндэслэлгүйгээр илүү авсан үйлдэлд уг хэрэгт иргэний хариуцагчаар татагдан оролцох ёстой субъект юм. Энэ талаар анхан шатны шүүхээс талуудыг мэтгэлцэх боломж олгоогүй, анхан шатны шүүхэд хохирогч Ө.А, Б.З, гэрч Мөнхнайрамдал нарыг оролцуулж хохирол төлбөрийн асуудлыг нэг мөр шийдвэрлэх боломжтой байхад тэдгээрийг оролцуулахгүй шүүх хурлыг хийж миний үйлчлүүлэгчийг эрх зүйн байдлыг дордуулж хохирлоос хасч тооцох ёстой төлбөрийг эргэлзээтэй гэх үндэслэлээр хохирлоос хасаж тооцоогүй нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн хохирогчоор тогтоогдсон “Нью Энержи стар” ХХК-нд учирсан хохирол гэх 86.850.000 төгрөгийн хохирлыг бүрэн барагдуулж төлсөн байхад үүнийг хохирлоос хасаж тооцоогүй. Нью Энержи стар” ХХК-ийн төлөөлөгч Д.Н нь байгууллагад 86.850.000 төгрөгийн хохирол учирсан байхад 99.428.350 төгрөгийг авсан. Өөрөөр хэлбэл 12.578.350 төгрөгийг илүү авсан байна. Уг үндэслэлгүйгээр 12.578.350 төгрөгийн хувьд уг хэрэгт “Нью Энержи стар” ХХК-ийн төлөөлөгч Д.Н нь иргэний хариуцагчаар татагдах хууль зүйн үндэслэлтэй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно.” гэж заасан. Иймд “Нью Энержи стар” ХХК-ийн төлөөлөгч Д.Нын илүү авсан 12.578.350 төгрөгт иргэний хариуцагчаар татах хууль зүйн үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх дээр Б.З, Мөнхнайрамдал, Д.Н, “Гео Меридиан” ХХК-ийн захирал О.У нарыг иргэний хариуцагчаар татан оролцуулж хохирол төлбөрийг шийдэх боломжтой байсан боловч анхан шатны шүүхээс Б.З, Мөнхнайрамдал, Д.Н, “Гео Меридиан” ХХК-ийн захирал О.У нарыг иргэний хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулаагүй хэргийн бодит байдлыг тогтоолгүй хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Бодит байдал дээр миний үйлчлүүлэгч Ж.Ж нь дээрх иргэний хариуцагч нараас гаргуулах 132.800.000 төгрөгийг оролцуулан нийт 333.850.000 төгрөгийн хохирол төлөгдсөн байх боломжтой байна.

  1. Мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж заасан. Гэтэл уг хэрэгт хэргийн жинхэнэ бодит байдлыг тогтоож чадаагүй, мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн байдаг. Тухайлбал:

Гэрч О.Уын 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр дахин өгсөн: “...Миний хувьд 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Ж.Жгаас 52,600 литр түлш авсан бөгөөд энэ түлш нь зах зээлийн ханшаар 90 сая төгрөгтэй дүйцэх боловч надаас уг түлшийг СХД-ийн цагдаагийн 3-р хэлтсийн мөрдөгч хошууч П.Баярбат гэх хүн хурааж авсан. Ямар учраас хурааж авсан бэ гэхээр “Хөрс сервис” гэх нэртэй ХХК нь СХД-ийн цагдаагийн хэлтэст Ж.Ж гэх эмэгтэйд түлшээ залилуулсан гэх өргөдөл гаргасан бөгөөд миний хувьд Ж.Жтай хийсэн гэрээний дагу Жамсрандоржоос авсан мөнгөндөө тааруулан эхний ээлжинд 52,600 түлшийг “Хөрс сервис” ХХК-иас Ж.Жгийн хэлсний дагуу ачуулж авч байсан бөгөөд би Ж.Жтай хийсэн гэрээгээ үзүүлсэн ч намайг авч хэлэлцээгүй, чиний өргөдөл гаргаж шалгуулж байгаа асуудал тусдаа асуудал, харин энэ компани нь манай дүүрэгт хохироод байгаа учраас тус компанид хохирлыг нь барагдуулах үүрэгтэй гэж хэлээд надаас хурааж авч байсан.” гэх мэдүүлэг /4хх 172/ авагдсан байдаг. Гэтэл уг түлшийг хэн авсан гэдэг нь тодорхойгүй энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа огт хийгдээгүй орхигдсон байна.

Хэдийгээр 6-р хавтасны 228 хуудсанд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэрэг хаах” тухай тогтоол байх бөгөөд уг тогтоолд хэдэн төгрөгийн түлш өгөх байсан, О.Уаас хурааж авсан гэх 52,600 литр түлш буюу 90 сая төгрөгтэй дүйцэх түлшийг өгөх байсан эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар тодруулаагүй. О.Уаас авсан түлшийг өгсөн эсэх нь тодорхойгүй, О.Уын өгсөн түлшнээс илүү гарсан эсэх нь тодорхойгүй байна. Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийг бүрэн бодитойгоор тогтоох ёстой байтал уг ажиллагааг хийгдээгүй орхигдуулсан байна.

Түүнчлэн уг хэрэгт Мөнхтуяа нь хохирогчоор тогтоогдсон байх бөгөөд Мөнхтуяатай миний үйлчлүүлэгч Ж.Ж нэг ч удаа уулзаж байгаагүй. Б.З гэгч нь Мөнхтуяатай уулзаж хувцас оёулахаар болсон байдаг. Иймд уг хэрэгт Мөнхтуяа гэгчийг хохирогчоор тогтоосон нь ойлгомжгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед Мөнхтуяа нь 38.850.000 төгрөгийн хохирол учирсан гэх боловч Мөнхтуяа нь оёсон хувцсаа өөр дээрээ байлгаж байгаа. Уг хэрэгт хувцсыг эд мөрийн баримтаар хураасан зүйл байдаггүй. Хэрэв 38.850.000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэж байгаа бол оёсон гэх 185 ширхэг онцгой байдлын алба хаагчдын хувцсыг эргүүлж өгөх үндэслэлтэй байна. Гэтэл хохирогч гэх Мөнхтуяа нь 38.850.000 төгрөгийг ч хохиролд авч оёсон гэх 185 ширхэг ажлын хувцас өөрт нь үлдэж байгаа нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхээр байна. Энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа огт хийгдээгүй үнэхээр 185 ширхэг онцгой байдлын хувцас оёсон эсэх нь эргэлзээтэй нотлогдоогүй, эд мөрийн баримтаар хурааж авсан баримт хавтаст хэрэгт байхгүй юм.

4. Уг хэрэгт хохирогч нь хэн бэ гэдэг нь тодорхойгүй, хохирогчийг тогтоож чадаагүй талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ...” гэж хуульчилсан. Уг хэрэгт эд хөрөнгийн хохирол хүлээсэн этгээдийг хохирогчоор тогтоогоогүй. Уг эрүүгийн хэрэгт хохирогчоор Жамсрандоржийг тогтоосон байдаг. Гэтэл Жамсрандоржийн өгсөн гэх 170 сая төгрөг нь түүний мөнгө биш бөгөөд хүнээс зээлж авсан байдаг. Тухайлбал:

Гэрчээр Отгонболдын өгсөн: “...Миний бие “Оорцогийн хөндий” ББСБ-ийн захирал бөгөөд миний дор Жамсрандорж гэх хүн теллерийн ажил хийдэг бөгөөд 2019 оны 9 дүгээр сарын эхээр надаас 170 сая төгрөг түр зээлдүүлээч би өдөр нь зээлж аваад орой нь буцаагаад танд авчраад өгье гэж хэлсэн. Түлш худалдаж авах гэж байгаа гэдгээ хэлсэн. Ингээд мөнгөө цаг хугацаандаа Жамсрандорж нь өгөөгүй бөгөөд цаашаа хүнд бэлнээр өгснийг мэдсэн.” гэх мэдүүлгээс үзэхэд Жамсрандоржийн өгсөн гэх мөнгө нь “Оорцогийн хөндий” ББСБ-ийн захирал ажилтай Отгонболдын мөнгө байна.

Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор тогтоогдсон Жамсрандорж нь 170 сая төгрөг миний мөнгө гэж мэдүүлж хохирогчоор тогтоогдсон байдаг. /6хх 26х/ Дээрхээс үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийг зөв тогтоогоогүй жинхэнэ хохирогч нь Отгонболд байхаар байна.

Түүнчлэн уг хэрэгт О.Уыг хохирогчоор тогтоосон нь ойлгомжгүй, мөрдөгчийн хохирогчоор тогтоосон тогтоол нь хууль бус юм. 6 дугаар хавтаст хэргийн 198 дугаар хуудсанд Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн мөрдөгч Б.Лхагвын 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн хохирогчоор тогтоох тогтоол байх бөгөөд уг тогтоолд “...Ж.Ж нь олон удаагийн үйлдлээр бусдаас их хэмжээний эд хөрөнгө авсан гэх хэрэгт хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар 170 сая төгрөг авсан гэх хэрэгт О.Уыг хохирогчоор тогтоосон байдаг. Гэтэл уг хэрэг О.У нь ямар нэгэн байдлаар Ж.Жд мөнгө, эд зүйл өгч байгаагүй бөгөөд мөн уг 170 сая төгрөгтэй холбоотой хэрэгт Жамсрандорж гэх хүнийг хохирогчоор тогтоосон атлаа О.Уыг дахин хохирогчоор тогтоосон нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл 1 хохиролтой хэрэгт 2 хүнийг хохирогчоор тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй юм. О.Уад гэмт хэргийн улмаас ямар нэгэн байдлаар хохирол учраагүй байх тул О.Уыг хохирогчоор тогтоосон мөрдөгчийн тогтоол хууль бус юм.

5.Шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй эргэлзээтэй талаар:

2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн шинжээч томилох мөрдөгчийн тогтоол /6хх 169/ байх бөгөөд уг тогтоол болон гарсан “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлантай миний үйлчлүүлэгч Ж.Жд танилцуулаагүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...яллагдагч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид шинжээч томилох шийдвэрийг танилцуулна.” гэж хуульчилсан байх бөгөөд энэ тохиолдолд миний үйлчлүүлэгч Ж.Жд шинжээч томилох шийдвэрийг танилцуулаагүй нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн байна. Түүнчлэн уг мөрдөгчийн тогтоолын дагуу гарсан “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2020 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн “Хөрөнгийн үнэлгээний тайлан” нь үндэслэлгүй эргэлзээтэй дүгнэлт гарсан гэж үзэж байна.

Учир нь уг шинжээчийн дүгнэлтээр хохирогч гэх Мөнхтуяагийн оёсон гэх Онцгой байдлын албан хаагчдын 46,3 размерын дүрэмт хувцас 185 ширхэг оёсон гэж дүгнэж зах зээлийн үнэлгээг 1 дүрэмт хувцас нь 210.000 төгрөг гэж гаргасан нь ойлгомжгүй ямар аргад үндэслэж уг дүнг гаргасан нь ойлгомжгүй байна. Хохирогч гэх Мөнхтуяа нь 185 ширхэг дүрэмт хувцас оёсныг бодит байдал дээр хараагүй, ямар материалаар хийсэн болохыг тогтоогүй байж дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй болжээ. Бодит байдал дээр Мөнхтуяа нь 185 ширхэг дүрэмт хувцас оёсон эсэхийг шалгаж тогтоогоогүй. Уг 185 ширхэг гэдгийг хаанаас гаргасан нь ойлгомжгүй уг хэрэгт 185 ширхэг дүрэмт хувцас хурааж авсан баримт нэг ч байхгүй юм. Иймд уг хөрөнгийн үнэлгээний тайлан нь бодит байдалд нийцээгүй хийсвэр дүгнэлт болсон байна. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 782 дугаар шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “...шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй...” гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Ж.Ж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэг давж заалдах шатны шүүхэд шилжихээс өмнө миний бие удаа дараа хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг минь хүлээн авахаас татгалзаж, хэргийн материалтай танилцуулаагүй. Би хэрэг давж заалдах шатны шүүхэд шилжиж ирсний дараа танилцсан. Хэргийн материалтай танилцаж байх явцад хэд хэдэн асуудлыг олж мэдсэн. Тухайлбал, хэрэг 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Улсын дээд шүүх рүү шилжихдээ нийт 1872 хуудастай байсан атлаа 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Улсын дээд шүүхээс хэрэг буцахдаа 1776 хуудастай болж өөрчлөгдсөн байсан. Өөрөөр хэлбэл, хэргийн материалаас 100 гаруй хуудас баримт дутсан байсан. 2021 онд шүүгч Идэрийн даргалж байсан шүүх хуралдааны үед хэрэгт байсан миний “Бэхи Дистрибюшн” ХХК-ийн дансны хуулганы баримтууд алга болсон байсан. Мөн мөрдөгч Баярболд миний “Бэхи Дистрибюшн” ХХК-ийн дансны хуулганы баримтыг Хаан банкнаас авахдаа манай компанийн дансыг буруу бичсэн учраас Хаан банкнаас “ийм дугаартай данс манайд бүртгэлгүй” гэх хариу ирсэн байсан. 5 дугаар хавтаст хэрэгт С.Сүхболдын ээж буюу П.Долгормаагийн данс руу мөнгө шилжүүлж байсан баримтууд авагдсан. Мөн “Гео Меридан” ХХК нь О.Уын компани юм. “Гео Меридан” ХХК нь “П-О” ХХК-иас гарсан түлшнээс авсан талаар баримтууд 1, 4 дүгээр хавтаст хэргүүдэд тодорхой байсан. Мөн Б.Б.Бг 2016 онд Монгол Улсын хилээр гараад явсан учраас уг хэрэгт холбогдолгүй гэж үздэг. Гэтэл 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр түүнийг эрэн сурвалжилж, 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр олдсон гэж тэмдэглэсэн байсан. Энэ талаар надад тайлбарлаж өгөөгүй. 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр миний оршин суух газрыг тодруулахын тулд Баянгол дүүргийн 18 дугаар хорооны засаг даргаас тодорхойлолт авахдаа “энэ хаяг дээр Ж.Ж гэж хүн байдаггүй” гэсэн тодорхойлолт авч хэрэгт хавсаргасан байсан. Гэтэл уг тодорхойлолтод “энэ хаяг дээр Жаргалсайхан гэж хүн байхгүй” гэж дурдсан байх бөгөөд аавын минь регистрийн дугаартай тодорхойлолт байсан. Уг тодорхойлолтод үндэслэн намайг тогтсон хаяггүй гэж үзсэн нь үндэслэлгүй. Мөн яллах дүгнэлтийг гараар 2 удаа зассан байсан. 4 дүгээр хавтаст хэргийн 66 дугаар талд Бат-Өлзий, Хурц, Золжавхлан, Батбаатар, Золбадрал нарын Голомт банкны дансны хуулганы баримтууд Хар тамхитай тэмцэх хэлтсийн мөрдөгч Батхишигийн хүсэлтээр гэж авагдсан байсан. Уг баримт миний хэрэгт ямар хамааралтай болохыг ойлгохгүй байна. Би огт хар тамхитай холбоотой асуудалд холбогдож байгаагүй.” гэв.

Хохирогч Ш.Аөмгөөлөгч Г.Должинсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Ж.Ж, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарын гаргасан давж заалдах гомдолтой танилцахад миний үйлчлүүлэгч буюу хохирогч Ш.Аүйлдэлтэй тусгайлан холбогдуулан нарийвчилсан гомдол байгаагүй. Иймд давж заалдах гомдолтой холбогдуулан дэлгэрэнгүй байдлаар үгүйсгэсэн тайлбар байхгүй байна. Шүүгдэгч Ж.Ж “би Ш.Ааас зээлж авсан мөнгөө Б.Б.Бд өгсөн” гэж мэдүүлдэг. Гэтэл хохирогч Ш.А нь зөвхөн шүүгдэгч Ж.Жтай харилцсан бөгөөд ямар нэгэн байдлаар Б.Бгэдэг хүний талаар Ш.Аад нэг ч ярьж байгаагүй. Мөн шүүгдэгч Ж.Ж нь тухайн төслийг зөвхөн өөрөө хийх мэтээр танилцуулж хохирогч Ш.Ааас 210.000.000 төгрөг залилан авсан байдаг. Урьд нь уг хэрэг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэгдэж “хэргийг яллах дүгнэлтийн хүрээнд бүрэн шийдвэрлэх боломжтой” гэж дүгнэлт гарсан байдаг. Мөн уг хэрэг анхан шатны шүүхэд шилжин ирээд 3 жил болж байна. Учир нь, 2 удаагийн анхан шатны шүүх хуралдаан зарлах үед шүүгдэгч Ж.Ж олдохгүй удаа дараа янз янзын шалтгаан хэлж алга болсон. Иймд түүнийг эрэн сурвалжилж цагдан хорьж 2 удаагийн шүүх хуралдаанд оролцуулсан байдаг. Үүний улмаас хохирогчийн эрх, ашиг маш их зөрчигдсөн. Мөн шүүгдэгч Ж.Ж давж заалдах гомдолдоо “намайг суллах юм бол би хохирогч нарын хохирлыг төлж барагдуулна” гэж дурдсан нь үндэслэлгүй. Шүүгдэгч Ж.Ж нь анхан шатны шүүх хуралдаан болохоос 2 сарын өмнө хоригдсон бөгөөд бусад үед хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээтэй гадуур шалгагдаж байсан. Энэ хугацаанд 210.000.000 төгрөгөөс нэг ч төгрөг төлөөгүй. Шүүгдэгч Ж.Жг хохирогч цагдаагийн байгууллагад хандахаас өмнө тэрээр 70.000.000 төгрөг төлсөн байдаг. Үүнээс хойш шүүхийн шатанд нэг ч төгрөгийн хохирол төлбөр төлөөгүй. Мөн шүүгдэгч Ж.Ж, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарын зүгээс хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай гэж үзсэн нь үндэслэлгүй. Учир нь, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг бүрэн шийдвэрлэх боломжтой. Хэрэв хохирлын тооцоо зөрүүтэй бол шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд залруулах боломжтой.” гэв.

Хохирогч “П-О” ХХК-ийн өмгөөлөгч Т.Тэмүүлэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Бгэх хүн нь зөвхөн шүүгдэгчийн мэдүүлэгт дурдагддаг бөгөөд уг хэрэгт бодитоор оролцоотой эсэх нь тодорхойгүй байдаг. Хэрэгт авагдсан баримтуудаар Б.Бнь 2016 онд Монгол Улсын хилээс гараад буцаж орж ирээгүй бөгөөд уг гэмт хэрэг 2019 оноос эхлэн үйлдэгдсэн байдаг. “П-О” ХХК-ийн төлөөлөгч Ө.А болон миний үйлчлүүлэгч Д.Энхцэцэг нарын өгсөн мэдүүлэгт “Б.Бгэдэг хүн уг хэрэгт оролцоотой болох нь тодорхой байна. Үүнийг нягталж тогтоох ёстой” гэж мэдүүлсэн. Ө.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд “109.340 литр түлшийг олгохдоо зөвхөн Ж.Жтай холбогдсон. Өмнөговь аймагт явагдаж байгаа сонгон шалгаруулалттай холбоотой асуудалд түлш шаардлагатай байна гэж надад тайлбарласан. Ингээд Засгийн газрын ордон, Төв шуудан зэрэг газаруудтай уулзаж “П-О” ХХК-иас 238.361.200 төгрөгийн үнэлгээ бүхий 109.340 литр түлшийг шилжүүлэн авч залилсан” гэж тогтвортой мэдүүлдэг. Миний үйлчлүүлэгч мэдүүлэгтээ Б.Бгэх хүнийг дурдсан шалтгаан нь 89999316 дугаар руу залгахад “Би Б.Б гэж хүн байна. Танай компанийн түлш борлуулсан асуудал дээр манай байгууллагаас санаа тавьж ажиллана” гэж ярьсан байдаг боловч ямар нэгэн байдлаар Б.Бгэх хүнтэй уулзаж байгаагүй. Мөн шүүгдэгч Ж.Ж, түүний өмгөөлөгч нарын зүгээс “хохирлын тооцоог буруу тооцсон. Мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо хэрхэн зарцуулсныг тогтоогоогүй” гэж тайлбарлаж байна. Бусад хохирогчдын мөнгө хэрхэн зарцуулагдсан эсэхийг мэдэхгүй ч “П-О” ХХК-иас авсан 109.340 литр түлшийг хэрхэн зарцуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогддог. Энэ талаар шүүгдэгч Ж.Ж өөрөө ч мэдүүлдэг. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ж.Ж нь “П-О” ХХК-иас авсан түлшээ Х.Мөнхнайрамдал, “Гео Меридан” ХХК-ийн захирал О.Ундрал нарт худалдаж “Мерседенс бенз жи класс” маркийн автомашиныг худалдаж авсан байдаг. Мөн өөрийн амьдардаг орон сууцны төлбөрт “П-О” ХХК-иас авсан түлшийг оролцуулж бартердсан байдаг. 1 дүгээр хавтаст хэргийн 43 дугаар талд авагдсан Х.Мөнхнайрамдалын мэдүүлгийг бүхэлд нь үзвэл “Ж.Ж 109.500 литр түлш өгнө гэж хэлсэн. Үүнээс 50.000.000 төгрөгийн төлбөрийг шүүгдэгч Ж.Жшилжүүлсэн. Үлдэгдэл 30.850.000 төгрөгийг төлөх ёстой байгаа” гэж мэдүүлдэг болохоос “П-О” ХХК-нд өгсөн төлбөр байхгүй. “П-О” ХХК-ийн зүгээс 109.500 литрийн түлшийг гаргасан орлого, зарлагын баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд гаргаж хэрэгт хавсаргасан. Нийт 238.600.000 гаруй төгрөгийн хохирол учруулсан. Үүнээс 1.000.000 төгрөгийг хэрэг шалгагдаж байх хугацаанд шилжүүлсэн. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэж, яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагагүй гэж үзэж байна.” гэв.

Иргэний нэхэмжлэгч “Э-ЭХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ж.Саранцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Ж.Ж нь 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 31-31 УНҮ улсын дугаартай “Мерседенс бенз E-200” маркийн автомашиныг барьцаалж манай байгууллагаас 1 сарын хугацаатайгаар 5.000.000 төгрөгийн зээлийг өөрийн эзэмшлийн дансаар дамжуулж авсан. Өнөөдрийг хүртэлх хугацаанд уг зээлийн төлбөрөөс нэг ч төгрөг төлөөгүй байгаа учраас манай байгууллагын зүгээс хүү, алданги тооцохгүйгээр зөвхөн олгосон 5.000.000 төгрөгөө авахаар нэхэмжлэл гаргаж байгаа.” гэв.

Прокурор Г.Цогтмагнай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ж.Ж нь үргэлжилсэн үйлдлээр бусдыг залилж их хэмжээний хохирол учруулахдаа бусадтай бүлэглэж үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддоггүй. Б.Бнь гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө буюу 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Монгол Улсын хилээр гараад эргэн орж ирээгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд хохирлын тооцоог гаргасан. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Жоногдуулсан ял нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлын хэмжээнд тохирсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Ж.Ж, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарын гаргасан давж гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

            Шүүгдэгч Ж.Ж нь 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Хаан банкны 1 давхарт “Онцгой байдлын ерөнхий газарт 4 төрлийн техник нийлүүлэх тендер авч өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бгарын үсэг, тус байгууллагын тамгатай “Улсын нөөцөд бараа материал худалдан авах” ОБЕГ/201905054 шалгарсан багцын дугаар" гэх гэрээг хуурамчаар үйлдэж, уг гэрээнд хохирогч Б.Огарын үсэг зуруулан, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж их хэмжээний буюу 58.000.000 төгрөг залилсан,

            2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр “Онцгой байдлын ерөнхий газраас авсан тендерт хамтран ажиллаж их хэмжээний ашиг өгнө” гэж хохирогч Ш.Аыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Голомт банкны төв салбараар дамжуулан их хэмжээний буюу 280.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

            2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хохирогч Б.ЗОнцгой байдлын Ерөнхий газрын дарга хошууч генерал Т.Б гэх гарын үсэг тамгатай “Онцгой байдлын албанд хувцас хэрэглэл худалдан авах гэрээ” гэх хуурамч бичиг баримт үзүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо “Хаан" банкны салбарын АТМ-ээс их хэмжээний буюу 51.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

            Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэст гадаад мэдээний орчуулагчийн үүрэг гүйцэтгэж, хөлсөөр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж, урьдын танилын харилцаатай “Басурид” ХХК-ийн захирал Б.Зтай Засгийн газрын ордонд уулзаж “Төв аймгийн санхүүжилтээр намрын ургац хураалтад тариалан эрхлэгчдийг түлшээр хангах ажилд, чи нэг клонк олоод Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралтай худалдан авах гэрээ хийчхээч” гэж итгүүлэн улмаар Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Энхбатын гарын үсэгтэй “Түлш талоноор худалдан авах зээлийн худалдан авалтын гэрээ” гэх хуурамч гэрээ, баримт үзүүлэн гарын үсэг зуруулж, 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Б.З“Нью энержи стар” ХХК-тай “Газрын тосны бүтээгдэхүүнийг зээлээр худалдах болон худалдан авах гэрээг”-г байгуулж 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 21-ний өдрийн хооронд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н86.850.000 төгрөгийн үнэлгээ бүхий 45.000 литр түлшийг авч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилсан,

            О.Утай 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр “Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ” байгуулж “уг гэрээний дагуу түлш нийлүүлнэ, түлшний төлбөрийн урьдчилгааг өгөх хэрэгтэй” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж О.У, Б.Энхтөр, О.Гнараар дамжуулан хохирогч Д.Жамсрандоржоос Баянгол дүүргийн 18 дугаар хороо 4 дүгээр хороолол, Ард аюушийн өргөн чөлөөний гудамж 44 дүгээр байр 8 тоотод их хэмжээний буюу 170.000.000 төгрөгийг авч залилсан,

            Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэст гадаад мэдээний орчуулагчийн үүрэг гүйцэтгэж, хөлсөөр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж “...Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ажилладаг хүн байгаа юмаа Засгийн газраас жижиг уул уурхайн олборлолтыг нэмэгдүүлэх замаар уул уурхайг хөгжүүлэх төсөл боловсруулж байгаа энэ төслийн хүрээнд 10 уул уурхайн компанид 1300 тонн түлш нийлүүлэх сонгон шалгаруулалтыг засгийн газрын жижиг уул уурхайг хөгжүүлэх сангаас зарласан байгаа энэ шалгаруулалтад өмнө нь компаниуд оролцохоор материал хүргүүлсэн боловч түлш нийлүүлэх компаниуд нь шаардлага хангаагүй, хүсэлтээ өгчих танайх нийлүүлэх боломжтой бөгөөд 1 литр түлшийг 2180 төгрөгөөр тооцож нийлүүлнэ” гэж итгүүлэн, Өмнөговь аймгийн засаг дарга Н.Наранбаатараас “П-О” ХХК-нд ирүүлсэн гэх 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн А/02-571/В-271-57/ дугаартай “Хамтран ажиллах санал хүргүүлэх тухай” албан тоот, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар баталсан гэх “Дизель түлш зээлээр худалдан авах гэрээ”-үүдийг хуурамчаар үйлдэн, “П-О” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө.Аг хуурч, түүнтэй Засгийн газрын ордон, “Төв шуудан” зэрэг газарт уулзаж итгэл төрүүлэн, хуурамч албан бичиг баримт ашиглан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2019 оны 9 дүгээр сарын 20-24-ний өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг 22 товчооны орчимд байрлах “П-О” ХХК-иас 238.361.200 төгрөгийн үнэлгээ бүхий 109.340 литр түлшийг шилжүүлэн авч залилсан,

            2019 оны 11 дүгээр сарын 01, 03, 05-ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Наадам центр”-ийн фитнесс клубт сургалтын багшаар ажилладаг Б.Х, Б.Лнарт БНСУ руу нисэх тийз олж өгөх зорилгоор урьдын харилцаатай байсан Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эйрлинк Монголиа” ХХК-ийн тийз захиалгын ажилтан Г.Ц“Дээрх нэр бүхий 2 иргэнийг Улаанбаатар-Бээжин-Чежү нислэгийн ирж, очих 2 талын билетийг захиалж урьдчилгаа мөнгийг шилжүүлсэн, үлдэгдлийг нь шилжүүлсэн, билетийг баталгаажуулаарай” гэж хэлж итгүүлэн хуурч 4.535.200 төгрөгийн үнэтэй нислэгийн тийзийг залилан мэхэлж авсан, энэ гэмт хэргийн улмаас бусдад 888.746.400 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан болох нь:

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 5/, хохирогч Ө.Агийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /1хх 16-17/, “П-О” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө.А болон Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар гэсэн гарын үсэгтэй “Дизель түлш зээлээр худалдан авах тухай гэрээ” /1хх 19-32, 96-100/, хохирогч Ө.Агийн мэдүүлэг /1хх 35-36/, гэрч Х.Мөнхнайрамдалын мэдүүлэг /1хх 43-44/, гэрч Ш.Амэдүүлэг /6хх 118-119/, гэрч Н.Наранбаатарын мэдүүлэг /1хх 51-52/, шатахуун, туслах материалын зарлагын падаан /1хх 24-28/, 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “Петро ойл” ХХК-ийн дансанд 1.000.000 төгрөг шилжүүлсэн баримт, 211.000.000 төгрөг шилжүүлснийг харуулсан хохирогчийн вайберт үзүүлсэн баримтууд /1хх 29-30/, төлбөрийн хүсэлт гэх баримтууд /1хх 31-32/, 31-31 УНҮ улсын дугаартай “Мерседенс бенз Е200” маркийн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэр /1хх 55-56/, иргэний нэхэмжлэгч Н.Наранцогтын мэдүүлэг /1хх 60/, зээлийн гэрээ /1хх 62-71/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн №2332 дугаар дүгнэлт /1хх 83-87/, Өмнөговь аймгийн Засаг даргын гарын үсэгтэй “П-О” ХХК-тай хамтран ажиллах санал хүргүүлэх тухай хуурамч албан бичиг /1хх 95/, “Бэхи дистрибьюшн” ХХК-ийн Хаан банкны 5431144209 дугаар дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 112-132/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 174/, Б.Зын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /1хх 175/, “Нью Энержи Стар” ХХК-ийн Захиргаа төлөвлөлтийн менежер Н.Д.Н болон Б.З нарын хооронд байгуулсан газрын тосны бүтээгдэхүүнийг зээлээр худалдах болон худалдан авах гэрээ /1хх 177-181/, “Нью Энержи Стар” ХХК-ийн зарлагын баримтууд /1хх 182-185/, Ж.Жгийн Ц.Гүнчинтэй байгуулсан түрээсийн гэрээний хуулбар /1хх 203-207/, хохирогч Н.Д.Нын мэдүүлэг /1хх 189-190/, гэрч Б.Зын мэдүүлэг /1хх 191-194/, гэрч Ц.Энхбатын мэдүүлэг /1хх 195/, гэрч Б.Арвины мэдүүлэг /1хх 27/, гэрч Ц.Гүнчингийн мэдүүлэг /1хх 198-200/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн №5491 дугаар шинжээчийн дүгнэлт /1хх 210-112/, Түлш талоноор худалдан авах зээлийн худалдан авалтын гэрээ /1хх 217-218/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2хх 13/, хохирогч Б.Оы цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /2хх 14/, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Б, “Мон трак групп” ХХК-ийн захирал Б.О нарын байгуулсан гэх Улсын нөөцөд бараа материал худалдан авах гэрээ /2хх 15, 40-41/, хохирогч Б.Оы мэдүүлэг /2хх 17-18/, гэрч Э.Баярбаатарын мэдүүлэг /2хх 21/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 2788 дугаар дүгнэлт /2хх 24-28/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2хх 86/,

хохирогч Г.Ций цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /2хх 87/, хохирогч Г.Ций мэдүүлэг /2хх 116-117/, гэрч Б.Хгийн мэдүүлэг /2хх 118-119/, гэрч Б.Лийн мэдүүлэг /2хх 120-121/, “Эйрлинк Монголиа” ХХК-ийн билет захиалгын хуудас /2хх 90-93/, хохирогч Г.Ц, Ж.Ж нарын 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хооронд харилцсан захидлын хуулбар /2хх 94-113/, “Эйрлинк Монголиа” ХХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 07/140 дугаартай албан бичиг /2хх 114/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээл хүлээн авсан тэмдэглэл /2хх 151/, хохирогч Б.Зын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /2хх 152/, хохирогч Б.Зын мэдүүлэг /2хх 178-179/, Ж.Жгийн “Хаан” банкны 5041059256 депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2хх 207-226, 3хх 45-46, 50-79/, Ж.Жгийн “Худалдаа хөгжлийн банк”-ны 460015287 тоот харилцах дансны хуулга /2хх 232-250, 3хх 1-43/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 3618 дугаар шинжээчийн дүгнэлт /3хх 90-92/, 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр иргэн С.Мөнхтуяа, Б.З нарын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ /3хх 163-164/, шууд худалдан авалтын гэрээ, Онцгой байдлын албанд хувцас хэрэглэл худалдан авах гэрээ дугаар ОБЕГ/201906007 гэх баримт /3хх 97-99/, Онцгой байдлын Ерөнхий газраас 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Б.Зт хүргүүлж байсан гэх 3/2142 дугаар албан бичиг /3хх 105/, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн үнэлгээний тайлан /6хх 170-172/, Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаал /4хх 116/, хохирогч Б.Зын “Хаан” банкны 5163019464 дугаар депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2хх 153/, гэрч П.Мөнхбаатарын мэдүүлэг /3хх 116-117/, гэрч М.Түшигийн мэдүүлэг /3хх 118/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /3хх 56/, хохирогч Ш.Ацагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /3хх 157-158/, Онцгой байдлын албанд хувцас хэрэглэл худалдан авах гэрээ /3хх 156-177/, хохирогч Ш.Амэдүүлэг /3хх 192-193/, хохирогч Ш.Амөнгө шилжүүлсэн баримт /3хх 161-163/, Ж.Жгаас Ш.Аад гаргаж өгсөн бэлэн мөнгөний төлбөр игээсэн тухай баталгаа /3хх 164/, хохирогч Ш.АГоломт банкны 1719084793 дугаар дансны хууга /3хх 248-250, 4хх 1-5/, Онцгой байдлын ерөнхий газраас ирүүлсэн 3/1538 дугаар албан бичиг /4хх 115/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /4хх 160 дугаар хуудас/, хохирогч Д.Жамсрандоржийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /4хх 161/, хохирогч Д.Жамсрандоржийн мэдүүлэг /4хх 163-166, 6хх 26-29, 75-76/, гэрч О.Уын мэдүүлэг /4хх 170-176, 6хх 79, 159, 6хх 200-201/, гэрч Б.Энхтөрийн мэдүүлэг /4хх 177-180/, гэрч Ц.Отгонболдын мэдүүлэг /4хх 181/, иргэний нэхэмжлэгч О.О.Гийн мэдүүлэг /4хх 182-183, 6хх 191/, гэрч Ц.Гэрэлмаагийн мэдүүлэг /4хх 184-185, 6хх 25/, гэрч Б.Зын мэдүүлэг /4хх 186/, О.О.Гийн “Хаан” банкны 5004096156 дугаар дансны хуулга /5хх 21-32/, гэрч М.Ш.Аын мэдүүлэг /6хх 118-119/, Б.Энхтөр, О.О.Г, О.Учрал нарын гаргасан баталгаа гэх баримтын хуулбар /4хх 189, 5хх 77-78/, 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Д.Жамсрандорж, О.Гнарын хооронд байгуулсан 170 сая төгрөгийн зээлийн гэрээ /4хх 191-197/, Ж.Ж, О.У нарын хооронд байгуулсан 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн “Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах тухай гэрээ” /4хх 208-210/, гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6хх 128-132/, эд зүйл, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /6хх 157/, Ажпын байр түрээслэх гэрээ /6хх 173-176/, иргэний хариуцагч Б.Лийн мэдүүлэг /6хх 194/, иргэний хариуцагч Б.Хгийн мэдүүлэг /6хх 197/, Ж.Жгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх 134-135, 237-238, 2хх 50-51, 123-124, 3хх 114-115, 4хх 125-126/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

            Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ж.Жг үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, хуурамч баримт бичиг ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдүүлэн өмчлөгчийн их хэмжээний эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Анхан шатны шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ж.ЖЭрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.   

Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Жгаас иргэний нэхэмжлэгч С.М-д 38.850.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан хохирогч Б.Зын “...Ж.Ж надад ярихдаа “Онцгой байдлын ерөнхий газрын дарга генерал Бадрал нь манай аавын сайн найз байгаа юм. “2.8 тэрбумын зарлагдсан тендер байгаа юм. Үнийн дүнгийн 10 хувийн урьдчилгаа болгож авъя, би чамд тендерийг аваад өгье” гэхээр нь би “манай компанийн санхүүгийн тайлан тэнцэхгүй, мөн надад тийм их мөнгө байхгүй” гэж хэлсэн. Ж.Ж нь надад хэлэхдээ “560.000.000 төгрөгийн шууд худалдан авах гэрээ байна. Чи хувцсаа нийлүүлчих тэгээд шууд мөнгөө авна, энэ бас адилхан урьдчилгаа 10 хувь нь буюу ажил бүтээж өгсний төлбөр” гэж надад хэлсэн. “найзад нь 56 сая байхгүй 51 сая байна гэж хэлсэн чинь наад мөнгөө өгчихөө найз нь наад ажлыг чинь бүтээгээд өгье” гэж хэлсэн. 2019 оны 07 дугаар сарын 19-ний орой Ж.Жгийн гэрт очиход надад ОБЕГ-н дарга хошууч генерал Т.Б гэх хүний гарын үсэгтэй 2 хувь гэрээний нэгийг нь өгөөд нөгөөдхийг нь өөрөө аваад үлдсэн. 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр өөрийн 5163019464 гэсэн данснаас Ж.Жгийн Хаан банкны данс руу шилжүүлэн өгсөн. Өөрийн найз Мөнхтуяатай хамтран ажиллах гэрээ байгуулаад Мөнхтуяагийн оёдлын газраар хувцсаа оёх гэсэн чинь Мөнхтуяагийн тоног төхөөрөмж эвдэрсэн. ...” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжпэгч С.Мөнхтуяагийн “...Гэрээнд заасан 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр бол хувцсаа хийж амжаагүй. Онцгой байдлын газарт гэрээний хугацааг сунгаж өгөөч гээд хүсэлт гаргаж очтол манайх ийм хувцас хийлгэх гэрээ байхгүй гэсэн. Надад одоогийн байдлаар үнэлгээний байгууллагаар хийсэн шинжээчийн дүгнэлтээр 38.850.000 төгрөгийн бодит хохирол учраад байна. ...” гэх мэдүүлгээс харахад “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн үнэлгээний тайланд “...Онцгой байдлын ерөнхий газрын 46,3 размерийн дүрэмт хувцас хохирлын үнэлгээний дүн 38.850.000 төгрөгөөр тогтоогдож байна....” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, 1 дүрэмт хувцасны зах зээлийн үнэлгээг 210.000 төгрөг гэж гаргасан нь ямар аргад үндэслэж уг дүнг гаргасан нь тодорхойгүй, 185 ширхэг дүрэмт хувцас оёсон эсэхийг шалгаж тогтоогоогүй, уг дүрэмт хувцас хурааж авсан, эд мөрийн баримтаар тооцсон зүйл хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгч Ж.Жгаас иргэний нэхэмжлэгч С.М-д 38.850.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Иймд иргэний нэхэмжлэгч С.М нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлын зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Мөн анхан шатны шүүх хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт хохирол төлбөр гаргуулахдаа хохирогч Ө.А 237.361.200 төгрөг, иргэний нэхэмжлэгч “Э-ЭХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Б 5.000.000 төгрөг гэж бичсэнийг хохирогч “П-О” ХХК-нд 237.361.200 төгрөг, иргэний нэхэмжлэгч “Э-ЭХХК-нд 5.000.000 төгрөг гэж зөвтгөж өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээр дурдсан зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Ж.Ж, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудын “...иргэний нэхэмжлэгч С.М-д ...” холбогдох хэсгийг хүлээн авч, бусдыг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Ж.Ж нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцэх хүртэл 105 /нэг зуун тав/ хоног цагдан хоригдсон байх тул түүний эдлэх ялын хугацаанд оруулж тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар

сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/782 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Жгаас 698.211.200 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Од 31.000.000 төгрөг, хохирогч Ш.Аад 210.000.000 төгрөг, хохирогч Б.Зт 11.000.000 төгрөг, хохирогч Ө.А 237.361.200 төгрөг, иргэний нэхэмжлэгч С.М-д 38.850.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч О.О.Гт 170.000.000 төгрөг тус тус олгосугай.” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Жгаас 659.361.200 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Од 31.000.000 төгрөг, хохирогч Ш.Аад 210.000.000 төгрөг, хохирогч Б.Зт 11.000.000 төгрөг, хохирогч “П-О” ХХК-нд 237.361.200 төгрөг, иргэний нэхэмжлэгч О.О.Гт 170.000.000 төгрөг тус тус олгосугай.” гэсэн,

- 9 дэх заалтын “... иргэний нэхэмжлэгч “Э-ЭХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Б 5.000.000 төгрөг, ...” гэснийг “... иргэний нэхэмжлэгч “Э-ЭХХК-нд 5.000.000 төгрөг, ...” гэсэн өөрчлөлтийг тус тус оруулсугай.  

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

- “Иргэний нэхэмжлэгч С.М нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлын зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.” гэсэн нэмэлт заалтыг оруулсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ж нь 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл нийт 105 /нэг зуун тав/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Ж, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудын “...иргэний нэхэмжлэгч С.Мд ...” холбогдох хэсгийг хүлээн авч, бусдыг нь хэрэгсэхгүй болгосугай.

5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

ШҮҮГЧ                                                            Г.ГАНБААТАР

            ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ